Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2017/00558

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00936/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Х. овогт Ч. О.

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ..тоотод оршин суух, Т. овогт Н.Э. нарын нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Д.Д.С-ТӨХК-д холбогдох

 

Гэм хорын хохирол 4.355.800 төгрөг, 170.400 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн   нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О-, өмгөөлөгч Б.Б- нэхэмжлэгч н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-, иргэдийн төлөөлөгч Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О-, түүний өмгөөлөгч Б.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ч.О- миний биеийг 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байтал манай доод давхарт байрладаг Гишүүт тун эмийн сангийн эзэн М- утасдаж, танайхаас манайх руу их хэмжээгээр ус алдаж байна, яаралтай ир гэж мэдэгдсэний дагуу иртэл, манай 3 давхарын 191 тоотоос ус алдаж байсан ба Ус суваг болон дулаанд дуудлага өгч удтал хүлээсний эцэст дулааны слесарь ирсэн боловч хаалга нь цоожтой, эзэнгүй айл байсан ба хөршүүд нь эздийг нь Орхон аймагт оршин суудаг, байраа түрээслүүлдэг гэсэн сураг гарч, хамаатны хүмүүст нь түлхүүр байдаг гэхчилэн удтал хайсны эцэст, түлхүүртэй хамаатан нь ирж онгойлгон өгч ороход энэ айлын паар хагарсанаас ус алдсан болох нь тогтоогдсон болно. Тухайн үед Дархан ДБС телевиз манай байранд зураг авч явсныг дуудаж бичлэг хийлгэн мэдээгээр гарсан. Энэхүү бичлэгийг хавсаргав. манайх 2 жилийн өмнө 3 өрөө байрандаа иж бүрэн засвар хийсэн ба ус алдаж байгаа айлын хаалгыг нээж ортол 4-5 цаг болж манай  3  өрөө  байрны  угаалгын  өрөө,  унтлагын өрөө, том өрөөнүүдэд их хэмжээний ус орж

ирэн тааз, ханын обой, шалны паркет норж, ховхрон гэмтэж, чийг хөгц үнэртэй болж их хэмжээгээр  хохирол   учруулсан  тул  дахин  шинээр  засвар  хийж,  засварыг  хувь  хүмүүсээр

 

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Хэвлэх\Энхбат, Отгонсүрэн-ДДС ТӨХК.docx

 

хийлгэн ажлын хөлс 1 800 000 төгрөг, хоолны мөнгө 125 000 төгрөг, материалд 2 430 500 төгрөг нийт 4 355 800 төгрөгийн зардал гарсан ба уг хохирлыг барагдуулах талаар н.Б-тай удаа дараа холбоо барьж мэдэгдсэн боловч уг хохирлыг барагдуулах санаагүй байгаа тул учирсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж  байна гэв.

 

Хариуцагч Д.Д.С-ХХК-ны гүйцэтгэх захирал Б.А-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Дархан-Уул аймаг Дархан сум ..... тоот хаягт оршин суух Ч.О. 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр н.Б-ад холбогдуулан гэм хорын хохирол 4 355 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд Д.Д.С-ТӨХК-г хамтран хариуцагчаар татсантай холбогдуулан түүний гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг үүгээр хүргүүлж байна. Манай компани нь нэхэмжлэгч Ч.О-гийн Дархан-Уул аймгийн Дархан сум..... тоот хаягт байрлах орон сууцанд шууд байдлаар санаатай болон болгоомжгүйгээр ямар нэгэн хохирол учруулаагүй. Манай компани нь Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэд, аж ахуйн нэгжүүдийг дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсаны үндсэн дээр дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай, шуурхай хангаж ажилладаг эрчим хүчний салбарын 100 хувь төрийн өмчит хувьцаат компани мөн болно. Энэхүү гэрээний эрх зүйн харилцаанд нэг талаас Д.Д.С-ТӨХК нь эрчим хүчээр хангагчаар оролцож хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангах, нөгөө талаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хэрэглэгчээр оролцож, дулааны төлбөрийг цаг тухай бүрт төлөх үндсэн үүрэг хүлээдэг болно. Нэхэмжлэгч Ч.О-гийн орон сууцанд тус байрны 191 тоотод оршин суух, н.Б-ын орон сууцнаас буюу дээд давхрын айлаас ус алдаж, хохирол учирсан үйл явдлын талаар тайлбарлая.

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 15 минутад хэрэглэгчийн албаны шуурхай үйлчилгээний ээлжийн ахлагч Н.д Дархан-Уул аймгийн Дархан сумын .....тоотоос ус алдаж байгаа тухай дуудлага ирсэний дагуу слесарь Б.Ш-, Х. нар тус хаягийн дагуу яаралтай очиж холбогдох арга хэмжээ авахаар очиход тус байрны узелийн подвалын түлхүүр олдохгүй, тус байрны сууц өмчлөгчдийн холбооны даргын гар утас нь холбогдохгүй, ус алдаж байгаа айлд хүн байхгүй байсан. Ус алдаж байгаа гэсний дагуу шуурхай үйлчилгээний слесарь Б.Ш- цаг хугацаа алдахгүйгээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай, бусад айлуудад хохирол учруулахгүйн тулд тухайн нөхцөл байдалд подвалийн төмөр хаалга дээд хэсгээрээ сэтэрхий байсныг ашиглан нааш нь татаж, хэрэгцээний халуун усны хаалтыг хааж ус алдалтыг таслан зогсоосон. Гэтэл төд удалгүй мөн өдрийн 12 цаг 45 минутад дахиад ус гоожоод байгаа талаар дуудлага ирэхэд халаалтын хоёр босоо шугам дээр юүлсэн. Орон сууцны узель цоожтой тохиолдолд сараалж нүхээр орох нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй тул хориотой байдаг. Дархан сумын ..... тоот айлын харалдаах дулааны зангилаанд тавигдсан Ду 80/16 ата-н хаалтыг шалгаж үзэхэд 2015 онд засвар үйлчилгээ хийсэн, барьдаг хаалт тавьсан байсан. Хариуцагч н.Б-ын халаах хэрэгсэл рүү халуун ус нэвтэрч орсон нь гадны иргэд барьдаг хаалтыг хааж нээхдээ дутуу хаасантай шууд холбоотой гэж үзэж байна. Халуун ус нь горимын тооцоогоор 5 ата-н даралттай, халаах хэрэгсэлийн ажлын даралтаас бага байсан. ДД.С-э ТӨХК нь хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй дулааны эрчим хүчээр хангах үүднээс айл өрх, аж ахуй нэгжүүдийг дулааны шугам хоолой, тоноглолдоо засвар үйлчилгээ хийхийг урьдчилан сануулж засварын шаардах хуудсыг жил бүр олгож зүй ёсны шаардлага тавьдаг. Энэхүү зүй ёсны шаардлагыг биелүүлж дулааны эрчим хүч авах нь хэрэглэгчдийн Эрчим хүчний тухай хууль, дулааны эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу хүлээсэн үүрэг мөн болно.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 “Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн,аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж хэрэглэгчдийн үүргийг шууд зааж өгсөн байдаг.

Айл өрхийн халаах хэрэгсэол дээрх ажлын даралт нь 6,0 ата байдаг ба туршилтын даралт нь 7,5 ата байдаг.

“ДД.С-э” ТӨХК нь эх үүсвэр дээрх даралтыг тусгай програграммаар бодож тооцоолон “Диспетчирийн Үндэсний Төв” ХК-иар хянуулж, Эрчим хүчний салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр горим ажиллагааг батлуулан, өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эх үүсвэр дээр шууд усны даралт нь “Диспетчирийн Үндэсний Төв” ХЩ-ийн өгсөн горимоор 6,5 ата байсан.

Энэ даралт нь хэрэглэгчийн халаах хэрэгсэлийн ажлын даралт ба энэ даралтын улмаас хэрэглэгчийн халаах хэрэгсэл буюу паар хагарахгүй, хэвийн хэмжээний даралт мөн болно. Хариуцагч Н. Э.н орон сууцны халаах хэрэгсэл буюу паар нь хуучирч муудсаны улмаас хагарч ус алдсан байсан. Тус орон сууцны халаах хэрэгсэл нь цоорсон, абро цавуугаар цавуудаж, тогтоосон байдалтай байсан. Хариуцагч н.Б-ын орон сууцны халаах хэрэгсэл хагарч ус алдсан нь манай компанийн горимын ажиллагаанаас шууд хамаарахгүй, хариуцагч н.Б-ын халаах хэрэгсэлийн стандартын шаардлага хангасан байх үүргээ биелүүлээгүйгээс ус алдаж, түүний улмаас нэхэмжлэгч Ч. Отгонсүрэнд хохирол учирсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Ч. О-с хамтран хариуцагч “ДД.С-э” ТӨХК-иас юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хэт ерөнхий шаардлага тавьж байна гэж үзэж байна.

Иймд хамтран хариуцагч “ ДД.С-э” ТӨХК нь иргэн Ч.О-д учирсан хохирол гэх 4,355,800 төрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч н.Б- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн н.Б- миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, орон сууцны өмчлөгч бөгөөд тухайн орон сууцандаа амьдардаггүй, Орхон аймагт ажил, хөдөлмөр эрхлэн 2005 оноос хойш оршин сууж байгаа билээ. Миний өмчлөлийн орон сууцанд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эзэнгүй байх үед халаалтын шугам хоолойгоор даралттай халуун ус шахагдаж, үүний улмаас орон сууцны унтлагын өрөөний паар хагаран ус алдагдсан байх бөгөөд ийнхүү гэмтэл гарч алдагдсанаар манай орон сууц, улмаар доод талын 2 дугаар давхрын айлын болон түүний доод 1 дүгээр давхрын эмийн сан байрлаж буй хэсэгт тус тус ихээхэн хэмжээний хохирол учруулсан болно. Ийнхүү их ус алдсан, паар хагарсан нөхцөл байдал нь нийтийн халаалт зогссон, зогсоод 1 сар шахам болж дулааны улирал эхэлсэн 6 дугаар сарын 12-нд орон сууцны зориулалттай байрны усгүй байсан дулааны шугам хоолойгоор гэнэт даралттай халуун ус шахагдаж, үүний улмаас манай сууцны өрөөний паар ийнхүү хүнгүй байх үед хагарсан байгаа нь хэн нэгэн дотор нь санаатай, эсвэл санамсар болгоомжгүй ямар нэгэн үйлдлээрээ паарыг хагалсан бус харин Д.Д.С-ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж тухайн байрны узель дэх хаалтаа шалгахгүйгээр даралттай халуун усыг шахсан, тэр даралттай ус нь хэрэглэгчийн пааранд шууд очсоноос болсон байдаг. Энэ нь орон сууц өмчлөгч иргэн надад болон мөн энэ талаар тухайн үеийн болсон үйл явдлыг харсан үзсэн бүх хүмүүс, тэр цаг мөчид тааралдан тухайн үйл явдлыг газар дээр нь бичлэг хийсэн байгаа. Аймгийн DBS телевизийн бичлэгээс, дуудлагаар ирсэн дулааны оруулгын слесарь Б.Ш-ын телевизэд өгсөн тайлбар болон ийнхүү ус алдагдсантайгаар холбоотойгоор дуудлага өгсөн бусад хэрэглэгчдийн гомдлыг шийдвэрлэхгүй хугацаа алдаж удсан тайлбар зэргээс хэнд ч нэгэнт илэрхий, маш тодорхой харагдаж байгаа болно.

Иймээс иргэн миний орон сууцанд надад болон улмаар доод 2 дугаар давхрын айл, 1 дүгээр давхрын эмийн сан байрлах хэсэгт учирсан хохирлыг арилгуулах, үүнтэй холбоотойгоор буруутай этгээд, албан тушаалтан, ажилтныг тодорхой болгох үүднээс Д.Д.С-ТӨХК-д уг асуудлаар хандаад шийдвэрлэхгүй байсан тул бичгээр гомдлоо гаргасан ба ийнхүү удаа дараа шаардсаны эцэст 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолсон дүгнэлт гэх бичгийг ирүүлсэн нь асуудлыг шийдвэрлээгүй, тодорхойгүй зүйлийг тусгасан, бурууг өөрөөсөө зайлуулахыг оролдсон улмаар иргэн миний ойлгож байгаагаар хохирогч нарыг, тэднийг төлөөлөх Сууц өмчлөгчдийн холбоог, мөн буруутай байгууллагаас мэргэжлийн төлөөлөгч нарыг, шаардлагатай бол төрийн байгууллагаас төлөөлөгч, мэргэжлийн хүмүүс байлцуулж, оролцуулан хохиролын хэмжээг тогтоон, буруутай үйлдлийг арга замыг олох талаар хамтран ажиллах бус, харин ч өөрөөсөө энэхүү бурууг зайлуулах гэсэн дүгнэлт гэхээргүй бичиг байх тул ийнхүү асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргаж байна.

ДДС ТӨХК иргэн надад гаргаж өгсөн дүгнэлтэдээ ...хэрэглэгчийн пааранд даралттай халуун ус ирсэн шалтгааныг ус алдсан байрны харалдаах дулааны зангилаанд тавигдсан Ду80/16 ата-н хаалтыг гадны улсууд дур мэдэн хааж нээхдээ дутуу хаасан байна гэж үзэж байгаа тул ДДС ТӨХК шууд буруутай гэж үзэж байна.

Халаалт зогссон үед хэрэглэгчийн пааранд даралттай ус нэвтрэхээс хамгаалж найдвартай хаагдсан байх ёстой уг хаалт, нээлттэй байсан эсвэл барихгүй байснаас хэрэглэгчийн пааранд даралттай ус шахагдаж хагарсан нь тус компанийн дүгнэлт гэх бичгээс тодорхой болж байгаа бөгөөд энэ хаалт түүний хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой тэр байгууллагын буруу тэр нь ДДС ТӨХК гэж үзэж байна.

Д.Д.С-ТӨХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас 2015 оны 6 дугаар сарын 12-нд орон сууцны халаалт зогссон үед даралттай халуун ус шахсан, мөн узель дэх дулааны зангилааны хаалт нь ажиллаагүй байснаас миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, Хээтэй хорооллын 4-1-191 тоот орон сууцны пааранд даралттай ус ирж паар хагарч, улмаар паар хагарч иргэн надад хохирол учруулж, хагарсан паарыг солихоор худалдан авах, түүнийг задалж угсрах үйлчилгээний хөлсөнд нийт 70400 төгрөг, мөн хохирлын бурууг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар Эрдэнэт, Дарханы хооронд хувийн машинаар зорчиход зарцуулсан шатахууны зардалд 100 000 төгрөг нийт 170 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Д.С-ХХК-ны гүйцэтгэх захирал Б.А-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Дархан-Уул аймагийн Дархан сум,......тоот хаягт оршин суух Т.овогтой Н.Э.н 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “ДД.С-э” ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохирол 170,400 (нэг зуун далан мянга дөрвөн зуун ) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг үүгээр хүргүүлж байна. 

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 15 минутад Хэрэглэгчийн албан Шуурхай үйлчилгээний ээлжийн ахлагч Нэргүйд Дархан-Уйл аймгийн Дархан сумын . ....оотоос ус алдаж байгаа тухай дуудлага ирсэний дагуу слесарь Б. Ш., Х. тус хаягийн дагуу яааралтай очиж арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Мөн өдрийн 12 цаг 19 минутанд Шуурхай үйлчилгээний слесарь Б. Ш. дуудлагын хаягийн дагуу . байрны үзелийн подвалийн түлхүүр олдохгүй, тус байрны сууц өмчлөгчдийн холбооны даргын гар утас нь холбогдохгүй, ус алдаж байгаа айлд хүн байхгүй байсан.

Ус алдаж байгаа гэсний дагуу Шуурхай үйлчилгээний слесарь Б. Ш. цаг хугацаа алдахгүйгээр яааралтай арга хэмжээ авах шаардлагатай, бусад айлуудад хохирол учруулахгүйн тулд тухайн нөхцөл байдалд подвалийн төмөр хаалга дээд хэсгээрээ сэтэрхий байсныг ашиглан нааш нь татаж, хэрэгцээний халуун усны хаалтыг хааж ус алдалтыг таслан зогсоосон. Гэтэл төд удалгүй мөн өдрийн 12 цаг 45 минутад дахиад ус гоожоод байгаа талаар дуудлага ирэхэд халаалтын хоёр босоо шугам дээр юүлсэн.

Орон сууцны узель цоожтой тохиолдолд сараалж нүхээр орох нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй тул хориотой байдаг.

Дархан сумын ..... тоот айлын харалдаах дулааны зангилаанд тавигдсан Ду 80/16 ата-н хаалтыг шалгаж үзэхэд 2015 онд засвар үйлчилгээ хийсэн, барьдаг хаалт тавьсан байсан.

Нэхэмжлэгч н.Б-ын халаах хэрэгсэл рүү халуун ус орсон нь гадны иргэд хаалт хааж нээхдээ дутуу хаасантай шууд холбоотой гэж үзэж байна. Халуун ус горимын тооцоогоор 5 ата-н даралттай, халаах хэрэгсэлийн ажлын даралтаас бага байсан. “ДД.С-э” ТӨХК нь хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй дулааны эрчим хүчээр хангах үүднээс айл өрх, аж ахуй нэгжүүдийн өөрсдийн дулааны шугам хоолой, тоноглолд засвар үйлчилгээг хийхийг сануулж засварын шаардах хуудсыг жил бүр олгодог. Энэхүү шаардлагыг биелүүлж дулааны эрчим хүч авах хэрэглэгчдийн Эрчим хүчний тухай хууль, дулааны эрчим хүчээр хангах гэрээнд каасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх нь зохих үүрэг мөн болно.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 “ Өөрийн эзэмшилийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж зааж өгсөн байдаг.

Айл өрхийн халаах хэрэгсэл дээрх ажлын даралт нь 6,0 ата байдаг ба туршилтийн даралт нь 7,5 ата байдаг.

“ДД.С-э” ТӨХК нь эх үүсвэр дээрх даралтыг тусгай программаар бодож тооцоолон “ДҮТ” ХК-иар хянуулж , Эрчим хүчний салбарын ерөнхий инженерүүдийн зөвөлгөөнөөр горим ажиллагааг батлуулан өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эх үүсвэр дээр шууд усны даралт нь “ДҮТ” ХК-ийн өгсөн горимоор 6,5 ата байсан. Энэ даралт нь хэрэглэгчийн халаах хэрэгсэлийн ажлын даралт ба энэ даралтын улмаас хэрэглэгчийн халаах хэрэгсэл буюу паар хагарахгүй, хэвийн хэмуээний даралт мөн болно.

Нэхэмжлжэгч Н. Энхбатын орон сууцны халаах хэрэгсэл буюу паар нь хуучирч муудсаны улмаас хагарч ус алдсан байна. Тус орон сууцны халаах хэрэгсэл нь цоорсон, абро цавуугаар цавуудаж, тогтоосон байдалтай байсан. Энэ тухай нэхэмжлэгч н.Б-ад 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр 8 хуудас бүхий ажлын хэсгийн дүгнэлтэд таш тодорхой тусгагдсан байгаа болно. Нэхэмжлэгч Н. Э.ын орон сууцны халаах хэрэгсэл хагарч ус алдсан нь манай компанийн горимын ажиллагаанаас шууд хамаарахгүй, нэхэмжлэгч засвар үйлчилгээг тухай бүрт хийлгэж байх үүргээ биелүүлээгүйгээс ус алдаж хохирол учирсан гэж үзэж байна. Мөн Нэхэмжлэгч Н. Э.н нэхэмжилсэн Эрдэнэт Дарханы хооронд хувийн машинаар зорчиход зарцуулсан гэх шатахууны зардал 100,000 төгрөгийн нотлох санхүүгийн баримт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь нэхэмжлэгч н.Б- нь хэзээ, хэний өмчлөлийн, ямар тээврийн хэрэгслээр хэдэн удаа, аль чиглэлрүү явсан эсэх, хэдий хэмжээний шатахууныг зарцуулсан, худалдан авсан эсэх  нь тодорхой бус, хэт ерөнхий байдлаар хандаж шатахууны төлбөр нэхэмжилж  байна.

Иймд “ДД.С-э” ТӨХК нь иргэн Н. Э.д учирсан хохирол гэх 70400 төгрөг, шатахууны зардал гэх 100,000 төгрөг, нийт 170,400 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болнож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч Д.Д.С-ТӨХК-д холбогдуулан өөрийн өмчлөлийн Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 1-р байрны 189 тоот байранд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр их хэмжээний ус алдаж тааз, ханын обой, шалны паркет норж ховхрон гэмтэж, чийг хөгц үнэртэй болж их хэмжээгээр хохирол учруулсан тул засвар хийлгэсэн ажлын хөлс 1 800 000 төгрөг, хоолны мөнгө 125 000 төгрөг, материалын зардал 2 430 500 төгрөг нийт 4355 800 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч н.Б- нь Д.Д.С-ХХК-д холбогдуулан халаалт зогссоноос хойш халаалтын шугам хоолойгоор даралттай ус алдагдаж жижиг өрөөний паар хагарсан тул паарыг худалдан авч сольсон зардал 70 400 төгрөг, Эрдэнэт Дарханы хооронд хувийн машинаар зорчиход зарцуулсан зардал 100 000 төгрөг нийт 170400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Д.С-ТӨХК нь ...2015 оны 6 дугаар сарын 12 нь 0 зогсолтын сүүлийн өдөр байсан. Манай компани нь жилд 1 удаа төлөвлөгөө гаргаж халаалтын системийг цэвэрлэдэг. 4 өдрийн турш хэрэгцээний халуун усыг зогсоодог. 0 зогсолтоор хэдэн хувийн ус шахахыг тогтоосон байдаг бөгөөд тухайн өдөр 48 градустай, 6,5 АТА даралттай ус шахсан байдаг. Энэ нь стандарт хэмжээ бөгөөд халаах хэрэгсэл нь 7,5 АТА даралтыг тэсвэрлэх шаардлагатай байдаг. Нэхэмжлэгч н.Б-ын Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д заасан үүргээ биелүүлээгүй буруутай тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.О- нь н.Б-ад холбогдуулан гэм хорын хохирол 4 355 800 төгрөг гаргуулах,  нэхэмжлэгч н.Б- нь Д.Д.С-ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 170400 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус тусдаа иргэний хэрэг үүсгэн шалгагдаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч н.Б-аас татгалзаж, хариуцагчаар Д.Д.С-ХХК-ыг татан хэргийг нэгтгүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Дархан –Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаартай тогтоолоор хэргийг нэгтгэсэн байна.

 

2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хотын хэрэгцээний халуун усыг залгах үед халаалтын шугамтай холбогдсоноос Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, Хээтэй хороолол, 4-1-191 тоот нэхэмжлэгч н.Б-ын өмчлөлийн орон сууцны паар хагарч их хэмжээний ус алдаж, нэхэмжлэгч Ч.О-гийн өмчлөлийн 189 тоотод хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан CD бичлэг, шинжээчийн дүгнэлт, зэрэг нотлох баримтууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.Б-ын хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.О-н гаргасан шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 76 тоот дүгнэлт ирүүлсэн байна. /хх-ийн 32-33/

 

Сууц өмлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “Орон сууцны байшингийн ....халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт зэрэг эд хөрөнгө нь” орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна”, “Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө”, 5.,8-д “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж зааснаар орон сууцны узель дэх дулааны хаалт нь сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөд хамаарахаар заасан бөгөөд дээрхи хаалтууд нь барьдаг, ямар нэгэн доголдолгүй болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 96/

 

Хариуцагч Д.Д.С-ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэрэгцээний халуун усыг 6,5 ата даралттай шахсан болох нь хэрэгт авагдсан Төвлөрсөн дулаан хангамжийн хоногийн ажиллагааны горим, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Баасан гарагийн дулаан түгээлтийн биелэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Сууц өмлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулинд зааснаар Мэргэжлийн байгууллага нь 19 дүгээр зүйлийн 19.1.2-т“цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах”, 19.1.3-т “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүднээс холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах” үүргээ биелүүлээгүй, хэрэгцээний халуун ус хангамжийг залгах үедээ дулааны хаалт онгорхой байсан эсэхийг шалгаагүй, шалгах үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд ...болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагч Д.Д.С-ТӨХК-аас нэхэмжлэгч Ч.О-гийн нэхэмжилсэн засвар хийлгэсэн ажлын хөлс 1 800 000 төгрөг, хоолны мөнгө 125 000 төгрөг, материалын зардал 2 430 500 төгрөг нийт 4355 800 төгрөгнөөс нотлох баримтуудаар тогтоогдож байгаа материалын зардал 2 430 800 төгрөгийг, нэхэмжлэгч н.Б-ын 170400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдож байгаа 70 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1925000 төгрөг, нэхэмжлэгч н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ч.О- нь хариуцагч н.Б-аас татгалзаж, хариуцагч Д.Д.С-ТӨХК-аас гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул н.Б-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч н.Б-, хариуцагч Д.Д.С-ТӨХК нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэлийн үндсэн дээр Б.Б- Р.Б-, нэхэмжлэгч Ч.О-гийн хүсэлтээр өмгөөлөгчөөр Б.Б- нар оролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д.С-ТӨХК-иас 2.430.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д, 70.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч н.Б-ад олгож, нэхэмжлэгч Ч.О-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.925.000 төгрөг, нэхэмжлэгч н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч н.Б-ад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 84642,80 төгрөг, нэхэмжлэгч н.Б-ын 5.761 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д.С-ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 53.842 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.О-д, 4.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч н.Б-ад тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.АЛТАНТУЯА

 

 

                           ШҮҮГЧИД                                                Ч.БАТЧИМЭГ

 

 

                                                                                            Д.ОЮУНДАРЬ