| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00433/И |
| Дугаар | 142/ШШ2017/00660 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2017/00660
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******-ны нэхэмжлэлтэй, Монгол Улсын төрөөс 10 070 135 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэргийг тус тус нөхөн тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, прокурор *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжпэгч ******* нь
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 390 дүгээр зүйлийн 390.1 дэхь хэсэгт заасныг тус тус үндэслэн төрөөс 10 070 135 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх
2.
ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн ажиллагаа хууль бус байх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулиин 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэхь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болох тул хууль бус гэж тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчид төрөөс гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй. Мөн нэхэмжлэгч ******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа байрны зээлэнд төлсөн мөнгө болох 3 970 965 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь ******* тухайн эрүүгийн хэрэгт шалгагдсан эсэхээс үл хамаарч орон сууцны зээлээ төлөх үүрэгтэй тул төрөөс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын төрөөс гэм хорын хохирол 10 070 135 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэргийг тус тус нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
******* нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гүтгэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 792 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэнийг, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 90 дугаартай магадалалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр *******ыг цагаатгаж шийдвэрлэсэн болох нь Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 194 дугаартай тогтоол, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохиролыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохиролыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана, 389.2.2-д ...иргэнийг
3.
цагаатгасан шүүхийн тогтоол гарсан, 389.2.3-д тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохиролыг нөхөн төлүүлэхээр тус тус хуульчилжээ.
Эд хөрөнгийн хохиролд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, 390.1.5-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэргийг хамааруулсан байна.
Тиймээс ******* нь хууль бусаар ял шийтгүүлснээс дутуу авсан цалин, өмгөөлөгчид төлсөн хөлс, бусад учирсан хохиролоо төрөөс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн, албан үүргээ гүйцэтгэхийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын Б/05 дугаартай тушаалаар түдгэлзүүлэн, Улсын дээд шүүхээс эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгасан тул 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс түүний албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлснийг сэргээж, цагдаагийн ахлагч цолыг эдлүүлэх, тус цагдаагийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан тушаалыг түдгэлзүүлсэн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ы цалинг заасан хугацаанаас нь бодож олгохыг нягтлан бодогчид үүрэг болгосон Орхон аймаг дахь Цагдаагийн газрын даргын Б/105 дугаартай тушаалууд хэрэгт авагдсан байна.
******* нь 2016 оны 01 дүгээр сард 205 596 төгрөг авч, 2, 3, 4, 6, 7, 8, 9 дүгээр саруудад цалин аваагүй болох нь тус Цагдаагийн газраас ирүүлсэн цалингийн картаар нотлогдож байх тул түүний цалингийн сүүлийн гурван сарын нийлбэрээс дунджийг бодож, нэг сарын цалин 654 119 төгрөгөөр тооцож, дутуу олгогдсон 2016 оны 01 дүгээр сарын цалин болон долоон сарын цалин /01 дүгээр сарын дутуу цалин 448 523 төгрөг+ долоон сарын цалин 4 578 833₮/ нийт 5 027 356 төгрөгийн цалин, мөн баримтаар нотлогдож байгаа өмгөөлөгчийн хөлс 470 000 төгрөг бүгд 5 497 356 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэгэнт нэхэмжлэгчид олгогдоогүй цалин хөлсийг гэм хорын хохиролд тооцон төрөөс гаргуулж байгаа тул тухайн олгогдож буй төлбөрөөс шимтгэл хураамж төлөх эсэх нь нэхэмжлэгчийн эрхэд хамааралтай гэж үзэв.
Харин гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа байрны зээлэндээ төлсөн 9 сарын мөнгө болох 3 970 965 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гэмт хэрэгт холбогдсон эсэхээс үл хамааран орон сууцныхаа зээлийг төлөх нь зээлдэгчийн үүрэг бөгөөд, үүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэхгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
4.
Нэхэмжлэгч нь, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, уг хуулийн 44.1.2-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжаар төрийн санд оруулсан 176 170 төгрөгийг буцаан гаргуулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-д заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 5 497 356 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлээс 4 572 779 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн тооцуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 176 170 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж *******д олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Л.АРИУНЦЭЦЭГ