| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0002/э |
| Дугаар | 2025/ШЦТ/18 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох
Хохирогч *******, *******, *******, *******
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт ******* *******, Суврагачин овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2421000000435 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Бүргэд овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, гийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Суврагачин овогт ******* /РД: /.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2024 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газар иргэн *******ийн эзэмшлийн олон тооны буюу 2 тооны үхрийг бэлчээр дээр нь нядлан хулгайлж хохирогч *******ид 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн бүлэглэн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 5 дугаар баг “ ” гэх газраас иргэн эзэмшлийн олон тооны буюу 2 тооны үхрийг бэлчээр дээр нь нядлан хулгайлж хохирогч 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө бүлэглэн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт иргэн *******ийн эзэмшлийн олон тооны буюу 2 тооны үхрийг бэлчээрт нядлан хулгайлж хохирогч *******өд 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө бүлэглэн приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газарт иргэн *******ын өмчлөлийн хар алаг зүсмийн 1 тооны сувиа үнээг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч, бэлчээрт нь нядлан өөрийн өмчийн адил захиран зарцуулж иргэн *******т 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө бүлэглэн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас иргэн өмчлөлийн 2 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч, бэлчээрт нь нядлан өөрийн өмчийн адил захиран зарцуулж иргэн *******д 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө бүлэглэн, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн сумын 2-р баг “” гэх газраас иргэн өмчлөлийн улаан зүсмийн хязаалан насны эр үхэр буюу 1 тооны малыг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бэлчээрт нь нядлан улмаар малын махыг худалдан борлуулж хохирогч 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө адуундаа явж байхад замын урд талд үхэр маань бөөгнөрөөд байж байсан. Би очоод харахад аав, ээжээс минь өвлөж үлдсэн сүүтэй үнээний маань толгой, сэвс байсан. Ингээд үхрээ тоолж бүртгэхэд 1 үхэр байгаагүй ба хайж үзэхэд бас л махлаад толгой, сэвсийг нь үлдээгээд явсан байсан. Би эцэг эхээс үлдсэн өөрийн удмын үхрээ мөнгөн дүнгээр үнэлж болохгүй гэж бодож байна. Мөрдөгч итгэлцүүрээр тооцож 1 үхрийг 1,800,000 төгрөгт тооцсон байсан. Би гомдолтой байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэх болно. Би өнөөдрийн байдлаар хохиролд мөнгө аваагүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үхрээ тоолоход 1 үхэр, 1 сувай үнээ байхгүй байсан. Би сувай үнээгээ сүүний чиглэлийнх болохоор нь Төв аймгийн сумаас 3,500,000 төгрөгөөр худалдаж аваад портер машин 1,000,000 төгрөгөөр хөлслөөд авчирч байсан. Шинжээчийн дүгнэлтээр нийт хохирлыг 2,400,000 төгрөгт тооцсон. Би сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэх болно. Би хохиролд мөнгө аваагүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би тухайн өглөө гэдэг хүнээс шороо авахаар явж байтал замын хойд талд түнтийсэн зүйл дээр хэдэн шувуу сууж байсан. Би очоод харахад хар эрээн үхрийг маань махлаад толгой, сэвс хоёрыг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан. Би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Цагдаа хэргийн газар дээр ирээд зураг аваад явсан. Миний үхрийг 1,800,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би шүүгдэгч нараас хохирол аваагүй. Иймд шүүгдэгч нараас хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгч нар миний 1 эр үхэр, 1 үнээг махалсан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь миний 2 тооны үхрийг зах зээлийн ханшаар тооцож үнэлээгүй. Шүүгдэгч нар миний хохирлыг барагдуулбал сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэсэн бодолтой байсан боловч одоог хүртэл хохирлыг төлөөгүй байна. Иймд би шүүгдэгч нараас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг хохирлын хамт гаргуулах хүсэлтэй байна. Миний эр үхэр их л том биетэй байсан бөгөөд малчин маань ч дийлдэггүй байсан. Гэтэл хулгайч нар махлаад аваад явчихдаг л юм байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд сумын 2 дугаар багийн нутаг " өлзийт” гэх газарт өөрийн эзэмшлийн 86 тооны үхрийг маллан амьдарч байна. Миний хувьд 2024 оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө нэг тооны ухаа зүсмийн сартай шүдлэн үхрийг алдсан гэж дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд манай гэрээс хойд зүгт байрлах сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт тус үхрийг нядалсан байсан. Мөн тухайн газрын ойролцоо миний эзэмшлийн 1 тооны улаан зүсмийн сувай үнээ мөн нядлагдсан байсныг өмнөх мэдүүлэгтээ мэдүүлээгүй байна. Иймээс миний хувьд бол тус шөнө 2 тооны үхрээ алдсан гэсэн үг юм. ...2 тооны үхрийн үнэлгээ болон сэтгэл санааны хохирлоо бүрэн нэхэмжилнэ...” гэжээ. /1-р хх-ийн 26-30/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн орчимд гэрээсээ баруун тийш гэх айлынх руу замаар явж байтал манай гэрээс 1 км 600 метр орчим газарт замын хойд талд миний эзэмшлийн сувай үнээг нядлаад арьс, толгой, гэдэс, шийр зэргийг нь үлдээгээд явчихсан байсан. ...Гэдсийг нь гаргаад толгойных нь дэргэд 2 шийр байсан. Арьсыг нь хуйлаад толгойг нь урд зүг рүү харуулж тавьсан байсан. Миний хувьд хохирлын үнэлгээнд заагдсан мөнгөн дүн болон шүүхээс тогтоосон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэжээ. /1-р хх-ийн 90-95/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өнөөдөр өглөө 07 цаг өнгөрч байхад манай малчин нь над руу хөдөөнөөс утсаар яриад таны эзэмшлийн 2 тооны үхрийг урьд шөнө бэлчээр дээр махлаад явсан. Үхрийн арьс, толгой, сэвс зэрэг нь үхрийн бэлчээр дээр байна. Өглөө эрт малдаа явж байгаад харлаа гэж надад хэлсэн юм. Тухайн үед би ямар зүс настай үхэр байна вэ гэж асуухад оодон сүүлтэй, эвэртэй улаан зүсмийн эр үхэр болон улаан эрээн үнээ зэрэг 2 үхрийг махалсан байдалтай байна. Хэрэг болсон газарт өвсөн дээр үлдсэн жижиг машины мөр байна гэж надад хэлсэн. ...Хохирлын үнэлгээ харьцангуй бага байгаа учраас хохирлын үнэлгээн дээрээ нэмээд сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэжээ. /1-р хх-ийн 149-154/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний мал сумын 2-р баг “” гэх газарт 70 тооны үхэр малчин , нараар маллуулж байх хугацаанд 2024 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө улаан зүсмийн хязаалан насны эр үхэр байхгүй байна гэж манай малчин утсаар залгаж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэжээ. /1-р хх-ийн 208-210/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд сумын 5 дугаар багийн нутагт миний том ах нь миний болон өөрийнхөө малыг маллан амьдардаг юм. Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 04-ний өглөө төрсөн ах нь над руу утсаар холбогдоод " сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газарт 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө чиний эзэмшлийн алаг зүсмийн шүдлэн эр үхэр, мухар улаан сарман зүсмийн сувай үнээг газар дээр нь нядалж толгой шийр, арьс сэвсийг үлдээгээд хар халзан зүсмийн эр үхрийг хулгайлахыг завдсан бололтой хүзүүнд нь бугуйл явж байна" гэж хэлэхээр нь өөрийн утаснаасаа цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн юм. Миний хувьд уг хэргийг үйлдсэн гэх *******, нарыг танихгүй бөгөөд ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Эдгээр хүмүүс тухайн бүс нутагт амьдардаггүй учраас машин тэрэгтэй зорьж очиж хулгай хийсэн гэж үзэж байна. ...Миний хувьд хохирлын үнэлгээнд заагдсан мөнгөн дүн болон шүүхээс тогтоосон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэжээ. /2-р хх-ийн 24-25/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өнөө өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 22-ны 06 цагт адуундаа явж байтал манай гэрийн урд 800 метр зайд манай үхрүүд бөөгнөрөөд байхаар нь очоод хартал хар халзан үнээг маань махалчихаад толгой гэдсийг нь орхиод явсан байхаар нь үхрээ бүрсгээд үзтэл мухар сарман үнээ бас дутуу байсан. Тэгээд цааш явтал хар халзан үнээг махалсан газраас урагш 1 км орчим зайд махлаад сэвс гүзээг нь үлдээсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэжээ. /2-р хх-ийн 87-89/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 08 дугаар сард сумын нэгэн иргэнээс 5,200,000 төгрөгөөр худалдан авч засаж янзлаад зарахад бэлэн болгосон байсан. Миний зүс таних нь 2024 оны 09 дүгээр сарын 20-доор уг тээврийн хэрэгслийг надаас 7,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 3,000,000 төгрөгийг надад бэлнээр өгч үлдэгдэл 4,500,000 төгрөгийг сарын 500,000 төгрөгөөр төлж гүйцэтгэхээр тохирсон. Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх бөгөөд бүрэн гүйцэд ын нэр дээр очоогүй байгаа. Хэрвээ үлдэгдэл мөнгөө өгөхгүй бол би машинаа буцаагаад авна. Мөн “Дамно үнэлгээ” ХХК-ийн гаргасан дүгнэлтэнд тусгагдсан мөнгөн дүнг *******аас нэхэмжилнэ...” гэжээ. /1-р хх-ийн 32-33, 161-162/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн өглөө манай гэрээс баруун урагш байдаг гэх айлынх руу манай нөхөр явсан. Тэгээд явах замд нь замын хойно манай 1 тооны сувиа үнээг нядалсан байсан. Тэр даруй цагдаад мэдэгдсэн. ... сумын малын хулгай хийдэг хүмүүс л хийсэн байх...” гэжээ. /1-р хх-ийн 96-98/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны 11-12 цагийн үед миний зүс таних дүү ******* нь Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй миний харснаар 30-40 орчим насны өндөр залуутай ирээд “үхрийн мах зарах гэсэн юм, албан ёсны бичигтэй” гэхээр нь 1,250,000 төгрөгөөр худалдан авахаар болж хамт явж байсан хүнийх нь данс руу манай эхнэр нь 1,250,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд болон манай эхнэр нар нь уг үхрийн махыг хулгайн мах гэж мэдээгүй бөгөөд ******* нь бичиг баримт асуудалгүй байгаа гэж хэлсэн юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 155-156, 220-221/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь над руу утсаар яриад *******ын машин нь болохгүй байна гэж хэлэхээр нь би ямар учиртай мах болох талаар асуухад хүнээс авсан юм гэж хэлж байсан. ... мал махны худалдааны цэгт аваачиж заръя гээд ******* бид хоёр явсан. ******* гэртээ үлдсэн. Мал махны цэгт очих үед мах нь харласан, эвгүй үнэртэй байна гэж хэлээд аваагүй. ... сумын 2 дугаар хороо орж гэх дэлгүүр ажиллуулдаг хүнд ******* 1,250,000 төгрөгөөр махаа худалдан борлуулаад надаас миний ХААН банкин дахь дансыг авч мөнгөө миний данс руу шилжүүлж авсан. ...*******аас ямар шалтгааны улмаас мах харлаж үнэр орсон талаар асуухад гялгар уутандаа дарагдаад үнэр орсон байна. Өнөөдөр өглөө махалсан үхэр гэж надад хэлсэн юм...” гэжээ. /1-р хх-ийн 159-160/
Гэрч К. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 09 сарын 22-ны өглөө үхрээ хурааж тоолоход 1 үхэр байхгүй байхаар нь эрж хайгаад олоогүй. Тэгсэн чинь 2024 оны 09 сарын 24-ний өглөө манай гэрээс урагш 4 км зайд үхрийн сэвс байхаар нь малын эзэн утсаар хэлж бүртгүүлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 211-212/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай дэлгүүрт ******* гэх залуу ирсэн. Би бол сайн танихгүй хүн байсан. Мах авах уу гээд явж байхаар нь би тухайн үед килограммыг нь 7000 төгрөгөнд бодоод авсан. Нийтдээ 590,000 төгрөг болсон. Тэгээд гадагшаа гараад нэг хүний данс өгөөд би мөнгийг нь шилжүүлсэн. ...надад гарал үүслийн гэрчилгээний код өгөөгүй...” гэжээ. /1-р хх-ийн 218-219/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үдээс өмнө над руу залгаад мах худалдаж авах хүн байна уу гэхээр нь найз асуухад авъя гэхээр нь ыг махаа аваад ир гэхэд манай Зангиатын 20Б-5 тоот хашаанд ганцаараа ирж бүтэн үхрийн мах орхиод явсан. Би эгч нараас орж ирсэн 880,000 төгрөгийг ын өөрийнх нь данс руу шилжүүлж өгсөн. Би ыг хулгайн мах надад өгч байгааг огт мэдээгүй...” гэжээ. /1-р хх-ийн 2225/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сумын 5 дугаар баг “ ” гэх газар өөрийн болон төрсөн дүү малыг маллан амьдардаг. Өнөө өглөө буюу 2024 оны 10 сарын 04-ний 07 цагийн орчимд гэрээсээ гараад үхэртээ явж байтал гэрийн зүүн талд 800 метр орчим газарт улаан халзан хязаалан эр үхрийг маань нядлаад арьс, толгой, сэвс, шийрийг үлдээсэн байсан. Тэр нядалсан газраас зүүн урагш 1 км орчим зайд мухар хүрэн сувай үнээг бас нядлаад явсан байна. Тэр даруй Ганбатад мэдэгдэж, дүү цагдаад мэдэгдсэн...” гэжээ. /2-р хх-ийн 28-29/
******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... бид хоёрын хувьд 2024 оны 09 сарын эхээр харилцан тохиролцож малын хулгайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхээр тохиролцсон. ..Миний санаж байгаагаар 2024 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө ын эзэмшлийн Приус 20 маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын 2 дугаар багийн нутагт очиж ухаа зүсмийн сартай улаан зүсмийн эр шүдлэн, улаан зүсмийн сувай үнээ буюу 2 тооны үхрийг тухайн газарт нь нядалж машиндаа махыг нь ачаад аймгийн төвд ирсэн. Хэргийн газарт арьс, толгой, шийр, гэдэс зэргийг орхисон. Улмаар тухайн үхрийн махыг аймгийн төвд авчраад хэн нэгэнд зарж борлуулаагүй гэж санаж байна. Тэгээд мах нь муудаад хаясан байх. ... бид хоёрын хувьд 2024 оны 09 дүгээр сарын эхээр харилцан тохиролцож малын хулгайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхээр тохиролцсон. Учир нь бид хоёрт мөнгөний хэрэг байсан. Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ын эзэмшлийн маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газарт очиж бөөр алаг зүсмийн шүдлэн эр үхэр, мухар улаан сарман зүсмийн сувай үнээ буюу 2 тооны үхрийг тухайн газарт нь нядалж машиндаа махыг нь ачаад замдаа явж байхдаа сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас хар эрээн зүсмийн 1 тооны сувай үнээг газар дээр нь нядлаад мөн машиндаа хийсэн. Тэгээд аймгийн төвд ирсэн бөгөөд үхрийн махыг нь фэйсбүүкээр холбогдож байгаад хүмүүст зарсан байх. Тухайн үхрийг зарсан ашгаас 700,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд хэрэглээд дууссан. Хэргийн газарт арьс, толгой, шийр, гэдэс зэргийг орхисон. ...Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ын эзэмшлийн маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт очиж улаан эрээн зүсмийн гунжин үнээ, хүрэн зүсмийн соёолон эр үхэр буюу 2 тооны үхрийг тухайн газарт нь нядалж машиндаа махыг нь ачаад аймгийн төвд ирсэн. Улмаас соёолон эр үхрийн махыг буюу т миний хувьд 1,250,000 төгрөгөөр зарсан. ...Харин гунжин үнээний махыг фэйсбүүк дээр зар тавьж байгаад зарсан байхаа. Хэргийн газар дээр арьс, толгой, гэдэс шийр зэргийг үлдээсэн. ...Миний санаж байгаагаар 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ын эзэмшлийн маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт очиж ухаа зүсмийн 1 тооны хязаалан эр үхрийг тухайн газарт нь нядалж машиндаа махыг нь ачаад аймгийн төвд ирсэн. Хэргийн газарт арьс, толгой, гэдэс, шийр зэргийг орхисон. Улмаар тухайн үхэрний махыг бүгдийг нь би аваад талыг хоол ундандаа хэрэглээд үлдсэн махыг нь буюу т 590,000 төгрөгөөр зарж мөнгөө бэлнээр авсан. ...Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ын эзэмшлийн “” маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй -овоо сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газарт очиж бөөр алаг зүсмийн шүдлэн эр үхэр, мухар улаан сарман зүсмийн үнээ буюу 2 тооны үхрийг тухайн газарт нь нядалж машиндаа махыг нь ачсан. ...Хэргийн газарт арьс, толгой, шийр, гэдэс зэргийг орхисон. ...2024 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шене ын эзэмшлийн маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт очиж хар халзан, шар алаг зүсмийн 2 тооны сувай үнээг тухайн газарт нь нядалж машиндаа махыг нь ачаад аймгийн төвд ирсэн. ..Улмаар ах тухайн үхрийн махнаас ихэнхийг нь фэйсбүүк дээр зар тавиад зарж борлуулсан бөгөөд яг хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би тухайн үхрийг зарсан мөнгөнөөс аваагүй. ...Би иргэнд учирсан хохирлыг барагдуулна...” гэжээ. /1-р хх-ийн 56-57, 66-67, 113-114, 119-120, 174-175, 178-179, 240-241, 244-245, 2-р хх-ийн 50-51, 56-57, 104-105, 108-109/
******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд *******тай 2020-2021 оны үед танилцаж найзалж нөхөрлөсөн бөгөөд 2024 оны 09 дүгээр сард *******тай хамт малын хулгай хийхээр харилцан тохиролцсон. Миний санаж байгаагаар 2024 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө миний эзэмшлийн маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******ийн хамтаар сумын 2 дугаар багийн нутагт очиж ухаа зүсмийн сартай улаан шүдлэн эр үхэр, улаан зүсмийн сувай үнээ буюу 2 тооны үхрийг тухайн газарт нь нядалж машиндаа махыг нь ачаад аймгийн төвд ирсэн. Хэргийн газарт арьс, толгой шийр, гүзээ зэргийг үлдээсэн. Тухайн махыг хэн нэгэнд зарж борлуулаагүй бөгөөд муудаж үнэр орохоор нь хаячихсан. ...миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө миний эзэмшлийн маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******ийн хамтаар сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газарт очиж алаг зүсмийн шүдлэн эр үхэр, мухар улаан сарман зүсмийн сувай үнээ буюу 2 тооны үхрийг тухайн газарт нядалж машиндаа хийсэн. Мөн 1 тооны хар халзан зүсмийн үхрийг ******* нь бугуйлдаад тухайн үхрийг алдчихсан. Ингээд бид хоёр аймгийн төв рүү чиглэн хөдлөөд замаараа сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас 1 тооны хар эрээн зүсмийн сувай үнээг нядлаад аймгийн төвд ирсэн. Хэргийн газарт үхэрнүүдийн гэдэс толгой зэргийг үлдээсэн бөгөөд миний хувьд 2 тооны үхрийн махыг хүнсэндээ хэрэглэсэн. Харин ******* нь 1 тооны үхрийн махыг авсан гэж санаж байна. ...Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө миний эзэмшлийн маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******ийн хамтаар сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт очиж улаан эрээн зүсмийн гунжин үнээ, хүрэн зүсмийн соёолон эр үхэр буюу 2 тооны үхрийг тухайн газарт нядалж машиндаа махыг нь хийгээд аймгийн төвд ирсэн. Хэргийн газарт үхэрнүүдийн гэдэс толгой зэргийг үлдээсэн бөгөөд ******* нь соёолон эр үхрийн махыг буюу т 1,250,000 төгрөгөөр зарсан гэсэн. Харин би үлдсэн гунжин үнээний махыг зүс таньдаг хүнээ гуйж байгаад 800,000-900,000 төгрөгөөр зарж борлуулсан. ...Миний санаж байгаагаар 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө миний эзэмшлийн маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******ийн хамт сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт очиж 1 тооны ухаа зүсмийн шүдлэн насны эр үхрийг тухайн газарт нь нядалж машиндаа махыг нь ачаад аймгийн төвд ирсэн. Хэргийн газарт арьс, толгой, шийр, гүзээ зэргийг үлдээсэн. Тухайн махыг ******* аваад буюу т 590,000 төгрөгөөр зарж борлуулсан гэсэн бөгөөд би тухайн мөнгөнөөс аваагүй. ...Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө миний эзэмшлийн Тоёото маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******ийн хамтаар -овоо сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газарт очиж алаг зүсмийн шүдлэн эр үхэр, мухар улаан сарман зүсмийн сувай үнээ буюу 2 тооны үхрийг тухайн газарт нядалж машиндаа хийсэн. ...Миний санаж байгаагаар 2024 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө миний эзэмшлийн маркийн шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй *******ийн хамтаар сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт очиж хар халзан, шар алаг зүсмийн 2 тооны сувай үнээг тухайн газарт нь нядалж машиндаа махыг нь ачаад аймгийн төвд ирсэн. Улмаар 1 тооны үхрийн махыг фэйсбүүк дээр зар тавиад 800,000 орчим төгрөгөөр танихгүй хүнд зарж борлуулсан. Мөнгөө бэлнээр авсан бөгөөд үлдсэн үхрийн махыг ******* авсан. Хэргийн газарт толгой, шийр, арьс, сэвс гүзээг нь үлдээчихсэн. ...Би учирсан хохирлыг барагдуулна...” гэжээ. /1-р хх-ийн 58-59, 62-63, 115-116, 117-118, 176-177, 180-181, 242-243, 246-247, 2-р хх-ийн 52-53, 54-55, 106-107, 110-111/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12, 82, 135, 197, 2-р хх-ийн 15, 73/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15, 83-88, 136-139, 198-200, 2-р хх-ийн 16-22, 2-р хх-ийн 74-77/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-17, 140-141, 201-202, 2-р хх-ийн 85/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 142-145, 2006, 2-р хх-ийн 78-81/
Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-23/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 24/
Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1-р хх-ийн 19-20/
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн тээврийн хэрэгслийг үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 37-43/
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн мал эд зүйлийг үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 45-50, 101-106, 164-167, 227-232, 2-р хх-ийн 38-43, 92-97/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /1-р хх-ийн 53-55, 110-112, 171-173, 237-239, 2-р хх-ийн 47-49, 101-103/
*******ид холбогдох улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 117-120/
*******т холбогдох улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 137-140/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 113, 121/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно. Мөн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бугуйл, 2 ширхэг модон иштэй хутга, ногоон өнгийн уут зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Бүргэд овогт ******* *******, Суврагачин овогт ******* нар нь бүлэглэж, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж;
2024 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч *******ийн 2 тооны үхрийг хулгайлж, 3,600,000 төгрөгийн хохирол учруулж,
2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 2-р багийн нутаг “” гэх газраас хохирогч 1 тооны үхрийг хулгайлж, 1,800,000 төгрөгийн учруулж,
2024 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч *******ийн 2 тооны үхрийг хулгайлж, 2,800,000 төгрөгийн хохирол учруулж,
2024 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч 2 тооны үхрийг хулгайлж, 2,800,000 төгрөгийн хохирол учруулж,
2024 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газраас хохирогч *******ын 1 тооны үхрийг хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулж,
2024 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч 2 тооны үхрийг хулгайлж, 3,800,000 төгрөгийн хохирол учруулж буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусдын 10 тооны бод малыг хулгайлж, бэлчээрт нь нядалж, бусдад нийт 16,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******, ******* нарын “...бид хоёрын хувьд 2024 оны 09 дүгээр сарын эхээр харилцан тохиролцож малын хулгайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэхээр болсон. Учир нь бид хоёрт мөнгөний хэрэг байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон хохирогч *******ийн “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 6 цагт адуундаа явж байтал манай гэрийн урд 800 метр зайд манай үхэр бөөгнөрөөд байхаар нь очоод хартал хар халзан үнээг маань махлаад толгой гэдсийг нь орхиод явсан байхаар нь үхрээ бүрсгэхэд мухар сарман үнээ бас дутуу байсан. Цааш явтал хар халзан үнээг махалсан газраас урагш 1 км орчим зайд мөн махлаад сэвс гүзээг нь үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ын “ нь 2024 оны 09 дүгээр сарын 20-доор уг тээврийн хэрэгслийг надаас 7,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 3,000,000 төгрөгийг надад бэлнээр өгч үлдэгдэл 4,500,000 төгрөгийг сарын 500,000 төгрөгөөр төлж гүйцэтгэхээр тохирч авсан...” гэх мэдүүлэг,
хохирогч “...2024 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө улаан зүсмийн хязаалан насны эр үхэр байхгүй байна гэж манай малчин утсаар залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч К.гийн “...өглөө үхрээ хурааж тоолоход 1 үхэр байхгүй болохоор нь эрж хайгаад ...24-ний өглөө манай гэрээс урагш 4 км зайд үхрийн сэвс байхаар нь малын эзэн хэлж бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...манай дэлгүүрт ******* гэх залуу ирээд мах авах уу гэхээр нь би килограммыг нь 7000 төгрөгт бодож 590,000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг, гэрч ын “...******* нь Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй өндөр залуутай хамт ирээд “үхрийн мах зарах гэсэн юм, албан ёсны бичигтэй” гэхээр нь 1,250,000 төгрөгөөр худалдан авахаар болж хамт явж байсан хүнийх нь данс руу манай эхнэр мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
хохирогч *******ийн “...2024 оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө ухаа зүсмийн сартай шүдлэн үхэр, улаан зүсмийн сувай үнээг тус тус алдсан ба “ ” гэх газарт нядалсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч гийн “... над руу залгаад мах худалдаж авах хүн байна уу гэхээр нь найз асуухад авъя гэхээр нь ыг махаа аваад ир гэхэд манай Зангиатын 20Б-5 тоот хашаанд ганцаараа ирж бүтэн үхрийн мах орхиод явсан...” гэх мэдүүлэг,
хохирогч “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өглөө төрсөн ах нь над руу утсаар холбогдоод " сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газарт чиний алаг зүсмийн шүдлэн эр үхэр, мухар улаан сарман зүсмийн сувай үнээг газар дээр нь нядалж толгой шийр арьс, сэвсийг үлдээсэн байна" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.ын “...гэрээсээ гараад үхэртээ явж байтал гэрээс 800 метр орчим газарт улаан халзан хязаалан эр үхрийг, түүнээс зүүн урагш 1 км орчим зайд мухар хүрэн сувай үнээг бас нядлаад явчихсан байна...” гэх мэдүүлэг,
хохирогч *******ын “...2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн орчимд манайх баруун урд талын гэх айлынх руу замаар явж байтал манай гэрээс 1 км 600 метр орчим газарт замын хойд талд миний эзэмшлийн сувай үнээг нядлаад арьс, толгой, гэдэс, шийр зэргийг нь үлдээгээд явчихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч гийн “манай нөхөр гэх айлынх руу явах замд нь замын хойд талд манай 1 тооны сувиа үнээг нядалсан байсан...” гэх мэдүүлэг,
хохирогч “...манай малчин нь над руу утсаар яриад таны эзэмшлийн 2 тооны үхрийг урьд шөнө бэлчээр дээр махлаад арьс, толгой, сэвс зэрэг нь үхрийн бэлчээрт байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч ы “... сумын 2 дугаар хороо орж гэх дэлгүүр ажиллуулдаг хүнд ******* 1,250,000 төгрөгөөр махаа худалдан борлуулаад миний ХААН банкин дахь дансаар мөнгөө авсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, *******, ******* нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн мал эд зүйл, тээврийн хэрэгслийг үнэлсэн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь үргэлжилсэн зургаан удаагийн үйлдлээр машин механизм ашиглан бүлэглэж бусдын өмчлөлд байгаа олон тооны бод малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрсдийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж бусдын өмчлөлийн олон тооны үхрийг шөнийн цагаар бэлчээрт нь төхөөрч малын толгой, шийр, сэвсийг үлдээж, махыг нь тээврийн хэрэгслээр зөөвөрлөн аймгийн төвд авчиран зарж борлуулж олсон мөнгийг өөрсдийн хэрэгцээнд зарцуулдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан харилцан хамаарал бүхий нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч, тэдний өмгөөлөч Д.Галтогтох нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүйг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******, ******* нарын урьдчилан үгсэн тохиролцож бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлддэг, зургаан хохирогчийн арван тооны үхрийг 18 хоногийн хугацаанд машин механизм ашиглан хулгайлж бусдад 16,600,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал, урьд ял шийтгүүлж байсан, учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч *******өд 3,600,000 төгрөгийн, 1,800,000 төгрөгийн, *******ид 2,800,000 төгрөгийн, 2,800,000 төгрөгийн, *******т 1,800,000 төгрөгийн, *******д 3,800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн мал, эд зүйлийг үнэлсэн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас 8,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******өд 1,800,000 төгрөгийг, 900,000 төгрөгийг, *******ид 1,400,000 төгрөгийг, 1,400,000 төгрөгийг, *******т 900,000 төгрөгийг, *******д 1,900,000 төгрөгийг, мөн шүүгдэгч *******аас 8,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******өд 1,800,000 төгрөгийг, 900,000 төгрөгийг, *******ид 1,400,000 төгрөгийг, 1,400,000 төгрөгийг, *******т 900,000 төгрөгийг, *******д 1,900,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Харин мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Учир нь: Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Галтогтох нар “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг эс зөвшөөрч байх тул шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах, эсхүл сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар шийдвэрлүүлэх” хүсэлтийг гаргасан бол шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******, *******, *******, ******* нар нь “Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Улаанбаатар хот явах боломжгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байх тул нөхөн төлбөрийг гаргуулах” хүсэлтийг тус тус гаргажээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоосныг мөрдөгч хэргийн оролцогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарт нэг бүрчлэн маягтаар танилцуулж баталгаажуулахад хэргийн оролцогч нар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд зэрэглэлийг эс зөвшөөрч шинжээчээр дахин дүгнэлт гаргуулах талаар талууд гомдол хүсэлт гаргаагүй байна. Ийм учраас мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байхаас гадна хуульд заасан журам зөрчигдсөн талаар гомдол гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Гэвч шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар нь хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг зөвшөөрөхгүй маргаж байх тул маягтаар тогтоосон зэрэглэлээр нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй учраас хохирогч нар өөрсдийн сэтгэцэд учирсан хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 7,595,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл ын өмчлөлийнх болох нь шүүгдэгч *******, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнэ 7,595,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 3,797,500 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Иймд улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******т буцаан олгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бугуйл, 2 ширхэг модон иштэй хутга, ногоон өнгийн уут зэргийг устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт ******* *******, Суврагачин овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* *******, ******* нарт тус бүр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас 8,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******өд 1,800,000 төгрөгийг, 900,000 төгрөгийг, *******ид 1,400,000 төгрөгийг, 1,400,000 төгрөгийг, *******т 900,000 төгрөгийг, *******д 1,900,000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 8,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******өд 1,800,000 төгрөгийг, 900,000 төгрөгийг, *******ид 1,400,000 төгрөгийг, 1,400,000 төгрөгийг, *******т 900,000 төгрөгийг, *******д 1,900,000 төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 7,595,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 3,797,500 төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, , *******, , *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******, ******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт хураагдаж ирсэн 2 ширхэг бугуйл, 2 ширхэг модон иштэй хутга, ногоон өнгийн уут зэргийг устгаж, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******т буцаан олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА