| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/10 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Ц.
Шүүгдэгч *******
Түүний өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох 2523000000011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны сарын -ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эмээгийн хамт Завхан аймгийн ******* сумын багийн ******* гэдэг газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* овогт *******ийн******* (РД: )
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын Алдар багийн нутаг “*******” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч Г.ын үхэр сүргээс улаан алаг зүсмийн, буруу чихэндээ онь имтэй, нас гүйцсэн монголын шар үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч Г.т 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Г.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч Г. нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч ******* овогт *******ийн******* нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын Алдар багийн нутаг “*******” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч Г.ын үхэр сүргээс улаан алаг зүсмийн, буруу чихэндээ онь имтэй, нас гүйцсэн монголын шар үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
1 тооны үхрээ хулгайд алдсан тухайгаа мэдүүлсэн хохирогч , Г.ын “... Би яг хэдний өдрийг нь санахгүй байна, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эсхүл 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой 23 цагийн үед манай гэрийн ард талд 20 орчим тооны үхрээ хураачихсан байсан. Тэр орой гэрээс гараад хартал манай үхэр байгаа газрын орчимд машины гэрэл гараад огт хөдлөхгүй байхаар нь өөрийнхөө машиныг асаагаад яваад очтол цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл тухайн газраас зугтаад явчихсан. Би үхэр сүргээ хураасан байсан газарт буюу тухайн машин зогсож байсан газарт очтол миний эзэмшлийн улаан алаг зүсмийн, буруу чихэндээ онь имтэй, нас гүйцсэн монголын шар үхрийг нядлаад ширнийх нь нэг талыг хуулаад янзалчихсан байсан. Тэгээд би шууд гараас нь дагаад хөөсөн боловч гүйцээгүй. Тэгээд өөрийн найз болох гэх залуу руу утсаар ярьж тухайн машины урдаас тосож зогсоох талаар хэлсэн. Миний гуйлтын дагуу тухайн машиныг н засмал зам дээр зогсоосон бөгөөд хойноос нь очиход*******, ******* гэдэг Завхан аймгийн ******* сумын багийн залуучууд байсан ба би зүс танина. Тэгээд би яагаад үхэр хулгайлж байгаа юм бэ гэхэд ахаа уучлаарай, таны хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэж хэлээд гуйгаад байхаар нь цагдаагийн байгууллагад хандаагүй. Би тухайн үхрийг нэгэнт төхөөрчихсөн болохоор тэр хоёр залууг үхрээ ав, надад мөнгийг нь өг гэсэн. ...Тэгээд тухайн хэрэг болсноос хойш 14 хоногийн дараа манай гэрт ирж 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн ...” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 13 дахь хуудас)
Гэрч З.*******ийн “... Би 2023 оны 10 сард чононд явж байгаад Завхан аймгийн ******* сумын нутаг Богино бэлчир гэдэг газарт байх*******ынд очиход******* үхэр авах хүн байна уу, сураглаад өгөөрэй гэсэн. Ингээд аймгийн төв орж ирээд хүмүүсээс үхэр мал авах талаар сураглаж байтал Буд гэх залуу үхэр авна гэхээр нь*******т энэ талаар хэлсэн чинь******* надад мөнгөний хэрэг гараад байна гэсэн, урьдчилгаа болгож 200,000 төгрөгийг*******ын данс руу нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш хэсэг хугацааны дараа******* үхэр бэлэн, би гаргачихсан байгаа, та ирээд авчихаач, бензиний мөнгөө үхрийнхээ үлдэгдэл мөнгөнөөс авчих гэхээр нь би ажил тараад ******* сумын хойшоо өгсөөд “*******” гэдэг газарт очиж*******тай уулзсан чинь үхэр гаргаагүй байсан. Тэгээд******* нь би одоо гаргаад өгье гээд бараан зүсмийн морь унаад гэрийнхээ хажуу талын бууцан дээр очоод тэнд байсан үхрүүд дотроос 1 үхэр бугуйлдаж барьж аваад 2 хөлийг нь тушиж байгаад унагаагаад тэнд нь нугаслаад, цуслаад, нэг талыг нь хуулаад дуусаж байтал машины гэрэл гарсан чинь******* ахаа зугтаарай гээд миний машинд гүйж очоод суучихаар нь би юу болов, яасан гэсэн чинь******* ахаа наад үхэр чинь хулгайнх, би хулгайлчихсан юм гэхээр нь би энэ үхрийн эзэнтэй нь уулзъя гэхэд******* ахаа зугтаая, би дараа нь учрыг нь олчихно, одоо бушуухан зугтах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би машинаа асаагаад хаашаа явах вэ гэсэн чинь******* аймгийн төв рүү яв гэхээр нь би аймаг чиглээд явсан юм. Ингээд аймаг явах замдаа******* би бууж үлдлээ, эзэнтэй нь уулзаад учрыг нь олчихъё гээд Улаан бэлчрийн торны ард машинаас бууж үлдсэн. Тэгээд би аймаг орох гээд Донойн нисэх буудлын орчимд явж байтал араас ирээд яагаад зугтаагаад байгаа юм бэ, эр хүн шиг уулзчихгүй яасан юм бэ, зугтаж байхаар уулзчихгүй дээ гэхээр нь би******* тантай уулзаагүй юм уу гэсэн чинь уулзаагүй гэхээр нь би т болсон бүх зүйлийг хэлсэн чинь буцаад нөгөө гаргаж байсан үхэр дээр очсон чинь******* байхгүй байхаар нь*******аа гээд орилоод дуудсан чинь******* үхэр унагаасан байсан газрын цаад талын хаднаас буугаад ирсэн. Тэгээд ах******* хоёр хоорондоо учраа олно гээд би аймаг руу буцсан. ...Би аймгийн төвөөс ******* гэж залуутай хамт явсан. ******* тэр үхрийг надад хулгайн үхэр гэж хэлээгүй, би тэр үхрийг******* өөрийнхөө үхрээс л гаргаж өгч байна гэж бодсон. Учир нь тэднийх үхэртэй. Харин үхэр гаргаж байхад гэрэл гарсан чинь******* тэр үхрийг хулгайнх гэдгийг хэлсэн тэгээд л*******ыг үхэр хулгайлж зарах гэж байсныг мэдсэн ...” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 15-16 дахь хуудас)
Гэрч Б.*******ын “... намайг гэртээ байж байтал ******* манайд ирээд хөдөө яваад айлаас мах авч ирэх гэсэн юм, чи хамт хань болоод яваад өгөөч гэхээр нь би түүнтэй хамт Завхан аймгийн ******* сумын нутаг “*******” гэдэг газар руу түүний машинтай явсан юм. Хөдөө очиход******* гэдэг залуу үхэр гаргах гээд байж байхаар нь би юу вэ, гаргачихсан үхэр гэсэн биздээ гэхэд******* гэдэг залуу гаргаж амжсангүй, одоо гаргачихъя гээд 1 үхэр барьж унагаад гаргаж байтал машины гэрэл гарсан чинь******* гэх залуу зугтаарай гээд *******ийн машин руу гүйж очоод суучихаар нь наанаас нь Завддэмбэрэл бид хоёр очоод юу болсон бэ гэхэд наад үхэр чинь хулгайн үхэр, одоо зугтаая гэхээр тэр хүнтэй нь уулз, юу болоод байгаа бэ, мах авна гэчихээд юун хулгайн үхэр болоод явчихваа гээд уурласан чинь******* намайг буулгачих, би энэ үхрийн эзэнтэй нь уулзаад учраа олъё, та хоёр яв гэхээр нь бид хоёр аймаг руу явсан юм. Тэгээд аймаг явж байтал араас 1 машин ирээд зогсохоор нь уулзсан чинь саяны үхэр гаргасан газартаа буцаад оч гэхээр нь тэр машинтай хүнийг дагаад түрүүний үхэр гаргасан газарт очсон чинь******* байхгүй байсан бөгөөд ойр хавиар нь*******аа гээд орилтол арын хаднаас бууж ирээд нөгөө үхрийн эзэнтэй нь уулзаад учраа олоод байх шиг байсан. Тэгээд ******* бид хоёр шууд аймаг явсан. ...Би аймгийн төвөөс ******* гэх залуутай хамт явсан, тэр үхрийг хулгайн үхэр гэж мэдээгүй. ...Би үхэр хулгайлж байна огт бодоогүй, сүүлд нь ******* рүү уурлаад чи зүгээр мах авна гэсэн байж юун хулгайн үхэр дээр аваад ирэв гээд уурлахад ******* би ч гэсэн мэдээгүй,******* надад үхрийн мах зарна гэж хэлж байсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлгээр (хавтаст хэргийн 23 дахь хуудас)
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Г.т 1,500,000 төгрөгийн хохирол учирсан нь “Буфа үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчин Х.гийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 125 дугаартай “Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн нас гүйцсэн Монголын 1 тооны, эр үхрийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэлгээг 1,800,000 төгрөг гэж тогтоолоо” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 27-29 дэх хуудас)
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
“Мал Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар , хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 1 бод мал шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хохирлоо барагдуулж авсан ...” мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгчид 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ