2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/274

 

 

                                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч Б.Өлзийжаргал,

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2410 03285 1706 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн ****** оны ******* дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *********  4 курсийн оюутан, ам бүл 4, ээж, аав, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ***** дугаар хороо, **** дүгээр байрны ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  ***********,**********,*********);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний дүүг загнаж байна гэж бодож андуураад маралдсан. Тухайн үед зодоон болоогүй, над дээр ********* гэх ах иргэж ирээд намайг “...Хөөрхөн охин бэ” гээд дагз руу цохисон учраас маргалдаж зодолдсон. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...”гэв.

 

Эрүүгийн 2410 03285 1706  дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч ********* өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-19 дэх тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******** өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №10636 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал), Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн  зөвшөөрсөн  маягтын заавар (хавтаст хэргийн 55 дахь тал),“....хоорондоо муудалцаад зодоон болоод байна...”гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8-9 дэх тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-11 дэх тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд ********  яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

            шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: хохирогчоос дахин авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал) ,гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),        эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн  сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2410032851706 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ****** нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ****** дүгээр байрны урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайд “...дүүг загналаа...” гэх шалтгаанаар хохирогч ******** маргалдаж нүүр болон толгойн хэсэг рүү гараараа давтамжтай цохиж, түүний эрүүл мэндэд  зулайн хуйх духанд мэс заслын оёдол бүхий шарх зөөлөн эдийн няцрал зүүн дээд доод зовхинд цус хуралт  хамрын нуруу баруун шилбэнд  зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ****** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

  Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ******* өгсөн“ би гэрийнхээ баруун талд буюу Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, ***** дүгээр байрны ертөнцийн зүгээр урд талд байрлах тоглоомын талбайн саадан дотор өөрийн 4 найзын хамт хөзөр тоглож байсан ба манай найз ***** гэх залуу нь өөрийн ачтайгаа хамт явж байсан. Манай найз ****** 5 орчим настай ач охин нь тоглоомын талбайн өндөр шатан дээр авирч байхаар нь ******* "хөөе чи буу" гэж хэлээд байж байтал 20 орчим насны нэг залуу хүрч ирээд “та нар яахаараа манай дүүг загнадаг юм бэ" гэж хэлтэл манай ******* гэх найз "би өөрийнхөө ачийг загнаж байна" гэж хэлтэл тэр залуу бид нарт хандаад "та нар архи уулаа, муу архичид" гэж хэлтэл ****** тэр залууд хандаад "чи одоо юу яриад байгаа юм бэ" гэж хэлтэл тэр залуу ***** толгой хэсэг рүү гэмтэл учруулахгүй хэмжээний өөдөөс нь мөргөсөн. Тухайн үед ***** танихгүй залуу маргалдаад байсан ба бид нар ч тоглоомоо дуусаж байсан болохоор саадаас гараад "чи ах нартайгаа яаж харьцаад байгаа юм бэ" гэж хэлээд толгойн дагз хэсэгт нь илээд "ах нартайгаа миний дүү ингэж ярьж болохгүй шүү дээ" гэж хэлтэл тэр залуу миний энгэр хувцаснаас хоёр гараараа заамдаж аваад нүүр болон толгой хэсэг руу дараалуулан 5,6 орчим цохиж аваад цаашаа яваад өгөхөөр нь би араас нь гүйж очоод цамцнаас нь татаад бариад автал цааш нь зугтаагаад гүйгээд явсан ба дүү нь энд байгаа ш дээ гэж хэлтэл тэр залуу буцаад хүрээд ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. 20 орчим насны дүүтэйгээ явж байсан залуу 5-6 удаа миний нүүр лүү цохиж авсан ба одоо миний хамар, хөмсөг, толгойн дээд хэсэг язарсан байна. Толгой, хамар хоёр хөндүүр өвдөж байна. Надад зөвхөн тэр залуу л гэмтэл учруулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надтай хамт хөзөр тоглож байсан 3 хөгшин буюу *******/*********/ гэх хүмүүс болон тэр залуутай хамт явж байсан олон залуучууд байсан. Тэр залуучууд зодоонд оролцоогүй , Тэр залуу намайг цохиж байх үед нь би тэр залуугийн цамцнаас нь зуурсан байдалтай байсан. Би тэр залуугийн биед халдаж гэмтэл учруулсан зүйл огт байхгүй, би цамцнаас нь л зуурсан.надад нэхэмжлэх зүйл үгүй, би сэтгэл санаанд учирсан хохирол нэхэмжлэхгүй ”...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-19 дэх тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ********** өгсөн “2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19 дүгээр байрны дунд талын талбай дээр би танилуудын хамт хөзөр тоглоод байж байхад ********** зээ нь тоглоомын талбай дээр 1 хүүхэдтэй тоглож байсан бөгөөд *******зээ нь төмөр саад руу авирч байсан тэгэхээр нь ********* буу гээд хэлэхэд хамт тоглож байсан хүүхдийн ах нь бололтой бага залуу ойролцоогоор 16-17 насны гэмээр хүүхэд ирээд та нар манай дүүг загнадаг хэн бэ гэж хэлсэн тэгээд бид нар хараад зогсож байхад тухайн хүүхэд та нар манай дүүд үг хэлэх ёсгүй гээд ********нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд бид нар тухайн хүүхдийн барьж аваад жаахан хүүхэд байна болиорой наадах чинь жаахан хүүхэд байна гэж хэлээд тухайн хүүхдийг хэн ч цохиогүй. Тэгээд нөгөө хүүхэд янз бүрээр хэлээд нэгийн эсрэг 1 хийж болно хөгшин төгцөгнүүд ясаа үрүүлэв гай болно шүү гэж хэлээд байсан тэгээд **********заамдаад бариад харилцан заамдалцаад байж байгаад ******** цохисон ****** толгой хэсгээс цус гараад хөмсөг нь сэтэрсэн уруул нь язарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн залуу зугтах гээд байхаар нь дүүг нь бариад авсан чинь тухайн хүүхэд өөрөө буцаад ирсэн тэгээд бид нар зогсож байхад цагдаагийн алба хаагчид тухайн залууг аваад явсан. ********** зээ нь төмөр саад руу авирч байхаар нь буу гэж хэлсэн чинь 2 хүүхэд байсан нөгөө хүүхдийнх нь ах нь байна манай дүүг загналаа гээд байсан. Тухайн үед ****** толгойноос цус гарчихсан, хөмсөг, уруул нь сэтэрсэн байсан би яг юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Яасан юунаас болсон талаар асуухад зугтаах гэж байсан тэгээд ийм юм болчихлоо гээд тэр хоёр хоолойгоо боолцоод хүрээд ирсэн. Тухайн үед нөгөө хүүхдийн биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байгаагүй.  *********** толгойноос цус гарчихсан, хөмсөг, уруул нь сэтэрсэн байсан. Нөгөө хүүхдийн биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Хоолой нь улайчихсан байсан. Тухайн хүүхдийг хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй. Хамт явж байсан хүүхдүүд нь боль настай хүмүүстэй маргалдаад байж байдаг гэж хэлсэн. Тухайн дүүгээ авч явах гээд байсан хүүхэд муудалцаж ********* биед гэмтэл учруулсан. ********** өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******* өгсөн “2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр *****,*********,********** бид нар сааданд тоглоод сууж байсан. Тэгсэн ********* ачаа салхилуулаад харангаа хамт тоглож байхад нөгөө хүүхэд нь босоо шат дээшээ авирч байхаар нь ********** хөөе чи буу гэж хэлсэн тэгээд нөгөө хүүхэд нь буусан. Тэгээд байж байсан чинь 1 залуу ирээд та нар хүүхэд загналаа гээд би өөрийнхөө ач зээг загнаж байна гээд хэлээд босоод очсон чинь ********** мөргөсөн үү цохисон уу мэдэхгүй тэгээд бөөндөө босоод очсон чинь нөгөө залуу бид нарыг хөгшин төгцөгнүүд гээд янз бүрийн үгээр хэлээд байсан. Хамт явсан бас хэдэн хүүхдүүд байх шиг байсан тэд нар нь ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд ********** цохиод авсан тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ********* ач нь шатаар дээшээ авирч байсан болохоор ******* ачаа буу гэж хэлсэн чинь нэг залуу гарч ирээд шууд бид нартай маргалдаад эхэлсэн. Тухайн үед ******* би ачаа загнаж байна гэж хэлээд очсон чинь мөргөсөн үү цохчихсон уу мэдэхгүй байна. Тухайн үед ********* тухайн залуутай барьцалдаад авсан тэгээд салахад ******** нүүр амнаас цус гарчихсан байсан. Нөгөө залууг хэн нэгэн нь цохиж зодсон зүйл байхгүй. Бид нарын хүүхдийн хүүхдээс жаахан юм шиг санагдаад бид нар тухайн хүүхдэд гар хүрч болохгүй шүү гэж хэлсэн. Би болон надтай хамт байсан хүмүүс тухайн залууг цохиж зодсон зүйл байхгүй. Бид нараас хэн ч тухайн залууд гар хүрээгүй харин ******* барьцалдаж аваад түүнийг зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №10636 дугаартай “...************ биед зулайн хуйх духанд мэс заслын оёдол бүхий шарх зөөлөн эдийн няцрал зүүн дээд доод зовхинд цус хуралт  хамрын нуруу баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо  зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр  үүсэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги  алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар   хохирлын  хөнгөн  зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх  цаг хугацаанд  үүсэх боломжтой...” гэсэн  шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн  зөвшөөрсөн  маягтын заавар (хавтаст хэргийн 55 дахь тал),

“....хоорондоо муудалцаад зодоон болоод байна...”гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-11 дэх тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд ********  яллагдагчаар өгсөн “....би *********** гэх хүнтэй ноцолдоод байж  байхад би тухайн хүнийг  гарыг  тавиулах гээд тавихгүй байсан  бөгөөд тэнд байсан хүмүүсийг  тэнд байсан хүмүүсийг салгаач ээ гэхэд **********шүүгч  гэх хүний найзууд нь ойртуулахгүй салгахгүй байсан. Би удаан боолгуулснаас болж толгой эргээд амьсгалахад  хэцүү байсан учраас тухайн хүний гарыг тавиулах үедээ гээд  нэг удаа цохисон....саравч руу ороход дахин барьцалдаж ноцолдоод намайг дахин цамцны малгайгаар хүчтэй боосон  байсан бөгөөд 1 хүн салгаж гэж  оролдохдоо давхар боосон  тэгээд би тийшлээд тухайн хүнийг би дахин гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохисон...”  гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн (71-72 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч *********** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** түүний нүүр, толгой хэсэгт нь цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2410032851706 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй.

 

           Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “хоёрдугаар” зэрэглэл тогтоогдсон боловч сэтгэцэд учирсан хор уршгийн зардал нэхэмжлэхээс татгалзсан (хавтаст хэргийн 55 дахь тал)  байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Улсын яллагчаас шүүгдэгч ******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж,  уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх....”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлж  өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хэрэглэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч ********** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн 2410032851706 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан,цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***********,************,************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

           

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ