Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/00104

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/00104

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, ам бүл 2, охин, хүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 32-02 тоотод оршин суух Сосор овогт Эрдэнийн Т /РЭ-.................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 4-14 тоотод оршин суух Шавийнхан овогт ЦБ /.........../-д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Т нь 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Бтай гэр бүл болж 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан юм. Бидний дундаас 2 хүү төрсөн бөгөөд том хүү Б.Төртүвшин 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Бага хүү Т2015 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн бөгөөд одоо 11 сартай гэртээ байдаг. Бтай 6 жил хамт амьдарсан бөгөөд 2015 оны 2 дугаар сард салахаар эвлэрүүлэн зуучлагчаар орж шүүхэд нэхэмжлэл өгсөн бөгөөд Б хүүхдээ бодье салахгүй гээд гуйгаад мөн аав, ээжээс очиж гуйгаад байсан болохоор том хүү Төртүвшингээ бодоод салаагүй хамт амьдарсан. 2015 оны 4 дүгээр сард би жирэмсэн болж хүү Т тээсэн бөгөөд бид хоёр хүүхдээ төрүүлэх болсон. 2015 оны намар Бы зан хувирч найз нар нь удаа дараа ирж архидан жирэмсэн том гэдэстэй төрөх хугацаа болсон байхад намайг том хүү Төртүвшинтэй хаяад шөнөжингөө шоудаад явчихдаг эсхүл найзуудтайгаа халамцуу ирж гар хүрдэг болсон. ...би салахаар өрөгдлөө өгч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ттөрүүлсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхийн 73 дугаар шийдвэрээр Ц.Б бид хоёрын гэрлэлтийг цуцалж хүү Б.Төртүвшинг миний асрамжид үлдээсэн бөгөөд бага хүү Т тэтгэмжийг жаахан том болохоор нь тогтоолгохоор хойшлуулсан. Хүү Ттөрөхөд болон төрснөөс хойш Ц.Б намайг болон хүүгээ эргэж ирээгүй бөгөөд хот руу явсан байсан болохоор би гомдоод өөрийн нэрээр хүү Т овоглосон. Одоо миний хүү ойндоо хүрэх гэж байгаа бөгөөд бага хүү Т эцэг Ц.Б мөн болохыг тогтоолгож, хуульд зааснаар тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би өөрийн хүү Т өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүдээ хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө. Өнгөрсөн хугацаанд би хоёр хүүхдээ эргэж тойрч байсан. Мөн зун том хүү Т өөрөө асарч байгаад намар хот руу ажилд явах болоод Тт үлдээсэн. Энэ хугацааны хүүдийн тэтгэлгийг ч мөн төлж байсан. Одоо бага хүү Түвшинбаярт хүүхдийн тэтгэлэг төлнө. Би хүүхдийн тэтгэлэг төлөхдөө аль нэг хүүхдийнхээ нэр дээр 18 нас хүртэл нь хадгаламж нээлгэх хүсэлтэй байна.

Би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч Ц.Быг хүүхдийн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч Ц.Б нарын дундаас хүү Ттөрсөн болох нь Тухайлбал: Хариуцагч Ц.Бы шүүхэд ирүүлсэн ....Тминий мөн хүлээн зөвшөөрч байна.... гэх тайлбар,

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд: ....би бага хүү Т2015 оны 12 дугаар сарын 22-нд төрүүлсэн.... гэх тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Сосор овогт Тын Т/РЮ-.............../-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Далайн-Элбэрэлт өрхийн эмнэлэг, Мөрөн сумын Наран багийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14/168 дугаартай тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Т.Т эцэг Ц.Б мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийг шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Ц.Баас 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах. Мөн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч Ц.Баас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөг байгаагаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн 1 нас 1 сартай хүү Т11 нас хүртэлх насны хүүхдэд 167.200 төгрөгний 50 хувь буюу 83.600 төгрөгийг 1 жилд тооцоход 1.003.200 төгрөг байх ба үүний улсын тэмдэгтийн хураамж болох 28.626 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хариуцагч Ц.Б нь шүүхэд ....Би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдал, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Сосор овогт Тын Т/РЮ-............../-ын эцэг Шавийнхан овогт ЦБ /РХ-................/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Баар 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Т.Түвшинбаярт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Т улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгнөөс чөлөөлсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Т нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжинд нийт 98.826 /ерэн найман мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ