| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0185/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/304 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
улсын яллагч Б.Одонтуяа,
хохирогч ********,
шүүгдэгч ********** түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2403 00000 1075 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум Өвөр зүлэгт 3 дугаар багт оршин суух,
урьд нь Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 318.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, *****,*********,**************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам, өвсний хашааны урд замд ”Kia bongo” маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч “Тоёота wish” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Тоёота wish маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч насанд хүрээгүй ******** эрүүл мэндэд хөнгөн, ******** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэв.
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэв.
Эрүүгийн 2403000001075 дугаартай хэргээс:
улсын яллагч: хохирогч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), гэрч ********** гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 32 дахь тал), насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал), иргэний нэхэмжлэгч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр 05-ны өдрийн 14312 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр 06-ны өдрийн 14309 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал), Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар 31-ний өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-73 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3057 дугаартай даатгалын хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 83-88 дахь тал), 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1880 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 105-106 дахь тал), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 25 дахь тал), Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-11 дэх тал), “...****, *******..” гэх дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 01 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал),
шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүл мэндийн даатгалын санд 273,032 төгрөг төлсөн барим (хавтаст хэргийн 103, 154 дэх тал), хохирогчид 480,360 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 153 дахь тал), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоол (хавтаст хэргийн 127-129 дэх тал), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 173-177 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
|
|
Шүүгдэгч, хохирогч нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2403000001075 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ****** нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам, өвсний хашааны урд замд ”Kia bongo” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч “Тоёота wish” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Тоёота wish маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч насанд хүрээгүй ****** эрүүл мэндэд хөнгөн, ********* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ******** өгсөн“ Би тэр өдөр 12 цагийн орчимд Фейсбүүкээс Дархан-Уул аймаг руу яг одоо гарна гэсэн зарын дагуу холбогдож 32-н автобусны буудал дээр уулзахаар болж 13 цагийн орчимд уулзсан. Хар өнгийн Toyota Wish маркийн дугаарыг нь санахгүй байна машин байсан. Тэгээд жолоочтой Дархан-Уул аймаг руу 20.000 төгрөгөөр явахаар тохиролцсон. Намайг машинд суухад урд суудалд 1 эрэгтэй хүн, арын суудалд 2 эрэгтэй хүн байсан. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд яг хаана гэдгийг нь санахгүй байна миний санаж байгаагаар 1000 машины зогсоолын хойд талд зам дээр уг осол болсон. Осол болох үед би гар утсаараа яриад зорчиж байхад эсрэг урсгалаас цэнхэр өнгийн бүхээгтэй санаж байна Бонго маркийн машин зүүн эргэж гарч ирээд чигээрээ хойд зүгт их хурдтай явсан. Тэр үед миний сууж байсан машины жолооч тоормос гишгэсэн боловч бүрэн зогсоож чадалгүй Бонго машины хойд талын дугуй руу мөргөсөн. Мөргөлдөх агшинд би арын суудлын голд суусан байсан учраас машины урд талын шилийг мөргөхгүйн тулд баруун гараараа урд суудлыг тулаад буцаад хойшоо ойгоод суудал дээрээ буутал миний баруун гар далийгаад хугарсан. Суудлын бүс зүүгээгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******** өгсөн“...Би Төв аймаг Аргалант суманд байрлах зэвсэгт хүчний ***** дугаар ангид бүлгийн ахлагч ажилтай. Манай гэр Дархан-Уул аймагт байдаг. Өнөөдөр ажиллаа тараад Дархан-Уул аймаг руу гэр руугаа явах гээд бензиний мөнгө олох гээд фейсбүүкээр Дархан, Сэлэнгэ яван гэсэн зар тавьж 4 хүнийг 1 хүний 20.000 төгрөгөөр бодож суулгаад замдаа явж байсан. Тэгээд товчооны зам буюу өвс зардаг хашааны урд замд 13 цагийн орчимд би 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт нөгөө урсгалаас Бонго маркийн цэнхэр өнгийн ачааны автомашин зүүн эргээд хурдтай ороод ирсэн. Би тэр үед тоормос гишгэсэн боловч зогсоож чадалгүй тэр машины баруун хойд дугуй хэсэг руу мөргөсөн. Тэрнээс болж машинд зорчиж явсан хүмүүс гэмтэж бэртсэн. Удалгүй эмнэлгийн машин ирж хүмүүсийг үзээд эмнэлэг руу аваад явсан. Дараа нь цагдаа ирсэн. Урд сууж байсан 40 орчим насны эрэгтэй суудлын бүс зүүсэн байсан. Хойд суудалд суусан байсан зорчигч нар суудлын бүс бүслээгүй байсан. Би өөрөө бүс зүүсэн байсан. ....” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 32 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч ******** өгсөн “...Би тэр өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт байдаг гэр руугаа явах гээд Дархан-Уул аймаг явна Фейсбүүк дээр тавьсан постны дагуу холбогдож Саппоро автобусны буудал дээр 12 цагийн орчимд ****** гэсэн улсын дугаартай маркийг нь санахгүй хар өнгийн машинд суусан. Машинд суухад урд талын суудал дээр нэг эрэгтэй 40 орчим насны хүн байсан замд хоёр хүн нэмж сууна гэж байсан. Тэгээд бид гурав тэндээсээ хөдөлсөн. Замдаа би чихэвч зүүгээд дуу сонсож яваад унтсан байсан. Гэнэт машин огцом тоормослоход хойд суудал дээр налаад сууж байсан би зүүн гараараа урд суудлыг тулаад суудлын дэрийг нүүрээрээ мөргөсөн. Хамраас цус гарсан байдалтай би шокт орсон байсан. Миний хажууд сууж байсан эгч уйлаад баруун гараа зүүн гараараа дараад миний гар хугарчихлаа гээд байсан. Тэгээд би машинаас буугаад эмнэлэг ирэхийг хүлээсэн.....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч ******* өгсөн “...миний нэр дээр бүртгэлтэй байгаа боловч би өөрийн эхнэрийн дүүгийн нөхөр Б.Баярхүүд 2024 оны 06 дугаар сард 13,000,000 төгрөгөөр зарсан байсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлж амжаагүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч ****** “...миний тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 6,985,000 төгрөгийн хохирол, үнэлгээ хийлгэсний төлбөрт 70,000 төгрөг, нийт 7,545,000 төгрөгийг нэхэмжилж байна. журмын хашааны мөнгийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр 05-ны өдрийн 14312 дугаартай “...******* биед баруун шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 6.9 эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 8 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр 06-ны өдрийн 14309 дугаартай “...****** биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын эргэн тойрны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг үед үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар 31-ний өдрийн 914747 дугаартай “... 1.Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Хойд дугуйн тоормос зогсохгүй байна. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсоогүй. 2. Хойд дугуйн тоормос зогсохгүй байна. Баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос зогсоогүй. 3. Хойд дугуйн тоормос зогсохгүй байна. Баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос зогсохгүй байгаа нь шинэ хуучин гэмтлийн аль нь болохыг техникийн хяналтын үзлэгээр тодорхойлох боломжгүй. 4. Кіа маркийн Bongo загварын тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормосны системтэй. **** улсын дугаартай уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд тээврийн хэрэгслийн урд дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Хойд дугуйн тоормос зогсохгүй байна. Мөн зогсоолын тоормос зогсохгүй байна. 5. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай тул уг тээврийн хэрэгслийг тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж үргэлжилсэн мөр зам дээр үүснэ. 6. Кіа маркийн Bongo загварын ******* улсын дугаартай уг тээврийн хэрэгслийн урд их гэрэл ажиллаж байна. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2023 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, 2024 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна... гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-73 дахь тал),
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3057 дугаартай даатгалын хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 83-88 дахь тал),
2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1880 дугаартай “...А. Toyota Wish маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******** нь: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Кia Bongo маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна....” гэх мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 105-106 дахь тал),
сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 25 дахь тал),
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-11 дэх тал), “...********,********...” гэх дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 01 дэх тал)
мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа 5 хуудас баримт,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 134 дэх хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 133 дахь хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 135 дахь хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 137 дахь хуудас), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 136 дахь хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 132 дахь хуудас) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болох Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учруулснаар үндсэн шинж хангагдана.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.
Шүүгдэгч ********* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1880 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар (хавтаст хэргийн 55-57 дахь тал) тогтоогджээ.
Дээрх зөрчлийн улмаас зам тээврийн осол гарч, зорчигч насанд хүрээгүй ****** эрүүл мэндэд хөнгөн, ***** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр 06-ны өдрийн 14309 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14312 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, иргэний нэхэмжлэгч ******* эзэмшлийн “Тоёота wish” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлтээр 6,985,000 төгрөг, үнэлгээний төлбөрт 490,000 төгрөг, оношлогооны төлбөрт 70,000 төгрөг нийт 7,545,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “... иргэний нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан 7,545,000 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 8.580.000 төгрөгийг тус тус гаргуулж, насан хүрээгүй хохирогч ******* цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх ...”, хохирогчоос “... сэтгэцэд учирсан хор уршгийн зардал гаргуулах, куртикээ нэхэмжилж мөнгийг гаргуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс”... хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг шинжээчийн дүгнэлт гараагүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тусгуулах..” байр суурийг тус тус илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
510 дугаар зүйлийн 510.1-д “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус зохицуулжээ.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******* биед хөнгөн хохирол, хохирогч ****** биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч ****** нь эмчилгээний зардлын баримтууд ирүүлсэн (хавтаст хэргийн 146 дахь тал) бөгөөд шүүгдэгч ****** нь хохирогч ****** 480,360 төгрөгийг, хохирогч нарын эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд нийт 1,801,832 төгрөгийг нөхөн төлсөн байна. (хавтаст хэргийн 153-154 дэх тал)
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч *********** эзэмшлийн “Тоёота wish” маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлтээр 6,985,000 төгрөг, үнэлгээний төлбөрт 490,000 төгрөг, оношлогооны төлбөрт 70,000 төгрөг нийт 7,545,000 төгрөгийн бодит хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “гуравдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч ******* зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 25 дахь тал) хэрэгт хавсаргасан байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгийг шүүгдэгч ******* гаргуулж хохирогч Г.Энхзаяад олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн шүүх хуралдаанаас “ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан” хүсэлтийг шүүх хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь заалтад зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан ба шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч иргэний нэхэмжлэгч **** Хаан банкны ******* тоот дансанд хохирлын 7,545,000 төгрөгийг, хохирогч ***** дансанд 8,580,000 төгрөгийг тус тус шилжүүлж нөхөн төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн хохирогч ****** куртикээ төлүүлж авах нэхэмжлэх хүсэлтийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч *********, насанд хүрээгүй хохирогч ****** нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***“...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын сарын хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, торгох ялыг мөн хамгийн багаар оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авсан төлбөрийг нөхөн төлсөн, шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол хор уршгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт дансаар шилжүүлсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан материаллаг хохирол болон сэтгэцэд учирсан хохирлыг тус тус төлж барагдуулсан, хохирогчоос эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх талаар санал гаргаагүй, хувийн байдал /эхнэр, 5 хүүхдийн хамт/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******,****,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* нь хохирогч ******** сэтгэцэд учирсан хохиролд 8,580,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ******* 7,545,000 төгрөг, хохирогч нарын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авсан төлбөрт эрүүл мэндийн даатгалын санд 1,801,832 төгрөг тус тус төлснийг дурдаж, хохирогч ********, насанд хүрээгүй хохирогч ******** нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчлүүлбэл эмчилгээний зардал болон бусад хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ