2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/356

 

   

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Б.Солонго /ҮД:1230/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2400 00000 1961 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********** ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******** тоотод оршин суух,  

урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 799 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хорих ялыг 2 дахин багасгаж, ******* биечлэн эдлэх  ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2022  оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240  цагийн нийтэд  тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ******,*********,************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

 Эрүүгийн 2410 00000 1961 дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч  ********* өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 27-28 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ********** өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******* өгсөн  мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14587 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал), мөрдөн шалгах ажиллагааны шатанд ****** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-19  дэх тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дэх тал), “...манай  найз бусдад хутгалуулж гэмтсэн...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал),

 шүүгдэгчийн өмгөөлөгч “..иргэний үнэмлэхийн лавлагаа(хавтаст хэргийн 64 дэх тал),иргэний оршин суугаа газрын хаягийн  бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал),нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 68 дахь тал),төрсний бүртгэлийн  лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал),иргэнд өгөх тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дахь тал),эрүүл мэндийн даатгал төлөлт шалгах (хавтаст хэргийн 71-72 дахь тал), хохирогч *********** цагдаагийн хэлтэст гомдол саналгүй талаах гаргасан хүсэлт болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 96-97 дахь тал),хэргийн материалтай танилцуулсан тухай хүсэлт (хавтаст хэргийн 99 дэх тал), хохиролд 8000,000 төгрөг төлсөн тухай баримт (хавтаст хэргийн 117 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 121 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 122 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус  тус шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2410000001961 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

шүүгдэгч ******* нь 2024  оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зайсан-гэйт Лоунжны  гадна  ********** “...машины түлхүүр өгсөнгүй...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар  ташаанд нь хутгалж, эрүүл мэндэд нь “....зүүн ташаанд  шарх... ” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ****** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

            Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  ****** өгсөн “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан гэмт  гэх нэртэй газарт миний бие найзууд болох ********, дүү ******** нарын хамт хүлээн авалтад орсон. Дотор байхад ямар нэгэн маргаан үүсээгүй, миний бие 50 грамм цагаан архи, 0,5 литрийн 3-4 ширхэг пиво уусан. Бид хэд шөнийн 01 цагийн үед гарцгаасан. Тус газрын үүдэнд гараад явах гэтэл ****** гэх залуу хаанаас хутга гаргаж ирсэн нь мэдэхгүй, нэг гартаа хутга бариад над руу дайрахаар нь чи хутгаараа яах гэж байгаа юм бэ гэж хэлтэл ирээд миний зүүн гучны харалдаа нэг удаа шаагаад, үргэлжлүүлээд над руу чиглүүлээд хоёр тийш сийчих үед миний цээж хэсгийг өнгөц зүсээд өнгөрсөн, цээж хэсэгт гэмтэл байхгүй боловч хантааз хутганд урагдсан байсан. Би тэр залууг огт цохиогүй. Маргалдсан шалтгаан юунаас болсныг мэдэхгүй байна, энэ явдал болсон газар нь ***** ертөнцийн зүгээр зүүн талд уруу зам дагуу болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 27-28 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ********* өгсөн“ 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-уул дүүргийн 11-р хороо Зайсан хилийн урд байрлах З******* лаунж руу ****,******** нарын хамт 19 цаг өнгөрч байх үеэр очсон. Тэнд очсон зорилго маань *****,******* хоёрыг тухайн байгууллагын борлуулалтын ажилд оруулахаар танилцуулж ажилд оруулах зорилгоор авч орсон. Тэгээд орой 22 цагийн орчимд *******,******** хоёр жин архийг тодорхой хэмжээгээр ууцгаасан бөгөөд дараа нь хоорондоо ямар нэгэн шалтгааны улмаас маргалдаад ам муруйгаад байсан. Тэгээд хоорондоо буцаад эвлэрээд гайгүй болоод байж байхад орой 00 цагийн орчимд тухайн газраас бөөнөөрөө гараад, харихаар болоод байж байхад Зайсан гейтийн үүд хэсэгт **********,********* хоёр хоорондоо маргалдаад байсан учир ****,********* холдуулаад, ******** тухайн лоунжаас аваад гараад, тамхи татаад ******* одоо харь гэж хэлэхэд ********,*********** хоёр дахин маргалдаад дараа нь ****** цааш машин руугаа явахад ********,********** бид гурав машинд сууж байтал ******** бид нар дээр хүрж ирэхэд бид нар тэндээс хөдлөх гэж байтал дахин ****,********** хоёр маргалдаад, ******* машинаас буухад ****** бид хоёр цааш машинаа тавиад эргээд * хоёр дээр очиход *****************,********ж "шаачихлаа ш дээ" гэж орилоод түүний зүүн ташаа хэсэгт нь зүсэгдсэн байдалтай харагдсан. Тэгээд ******* дээр очиход баруун гартаа хутга мэт зүйл барьчихсан байсныг хараад ********* бид хоёр барьж аваад хутгыг нь биеэс нь салгаад, би цагдаа дуудсан...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

**

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********,*********,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********  800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********  оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ