Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,  

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

  • Хохирогч  М.Дэлгэрмаа,
  • шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
  • шүүгдэгч Ч.Ахтхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Каракас овогт Чоймуратын Ахтханд холбогдох Эрүүгийн 201719000240 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, яс үндэс казак, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р багийн нутаг 2-р ферм гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай Каракас овогт Чоймуратын Ахтхан /РД:НБ81041615/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Ахтхан нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р багийн нутаг 1-р ферм гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн М.Дэлгэрмаатай маргалдсаны улмаас М.Дэлгэрмаагийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                    

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Ахтхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 сарын 04-ний өдөр манайх сүүгээ хохирогчийнд өгдөг юм. Тэр өдөр манай хүү сүүгээ өгөх гээд яваад ирсэн чинь 2 литр сүүний мөнгө дутуу аваад ирсэн. Тэгээд би танайд сүүгээ өгөхгүй сүүнийхээ мөнгийг дутуу өгсөн байна гээд Дэлгэрмаа эгчтэй маргалдаад гараараа цохисон гэв.

 

Хохирогч М.Дэлгэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өглөө хүү нь манайд сүүгээ авчирч өгсөн. Тэгээд би сүүг нь литрлээд өмнөх өдрийн сүүний мөнгөтэй нийлүүлээд 64.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд удаагүй байтал Ахтхан ирээд манай гадаа орилоод та нар дандаа манай сүүг дутуу литрлэдэг танайхыг сайн явахыг чинь харнаа гээд надтай маргалдаж байгаад намайг алгадсан. Тэгсэн манай нөхөр бид 2-ыг салгаад би гэрлүүгээ орсон. Тэгсэн чинь Ахтхан намайг хэл амаар доромжлоод чи бол ал байхгүй юу би чиний алруу шаадаг байхгүй юу гээд доромжилоод явсан. Тэгээд би гэртээ орж ирээд бүр бухимдаад Ахтаны гэрлүү хүүхэд нь хэдэн литр сүү өгсөн талаар нүүрэлдүүлэх гээд очсон чинь миний гарыг хаалгаар хавчаад намайг цохьсон. Тэгээд би гэртээ ирээд нөхөртэйгээ хамт цагдаад очсон. Ахтхан намайг зодсоноос болоод би сүүгээ хөөрүүлж чадахгүй гэртээ зүгээр суусан. Тэрнээс би сүүгээ хөөрүүлээд өрмөө гаргаж зараад тодорхой хэмжээний мөнгө олдог байсан юм. Гэхдээ одоо би Ахтантай эвлэрээд хохиролд 500.000 төгрөг авсан байгаа тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Гэрч Н.Баярсайханы хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ...2017 оны 04 сарын 04-ний өдөр би тгэртээ эхнэртэйгээ хамт цай уугаад сууж байсан тэгтэл 11 цагийн орчим Ахтхан морьтой давхиж ирээд хашаанд  морьтойгоо ороод ирсэн юм. Пизданууд та нар сүү илүү дутуу идлээ гээд гэрийн гадаа хашгираад орилоод манай эхнэр Дэлгэрмаатай хэрэлдээд эхэлсэн юм. Ахтхан 1000 төгрөг авна ч гэх шиг юм яриад байсан юм. Манай эхнэр Дэлгэрмаа руу салаавчаа гаргаад их замбараагүй хүн байна лээ 1 литр сүүний илүү дутуугаа олох гэж ирээгүй юм шиг байгаа юм. Ахтхан манай эхнэрийг чи бол ал байхгүй юу чам шиг алыг би шаадаг гээд орилж чарлаад байсан юм. Миний бодлоор манай эхнэрийг хэл амаар доромжлсонд нь л тиймэрхшш санагдаад байгаа юм. Тэгээд манай гадаа хэрүүл хийж байгаад явчихсан манай эхнэр гэртээ үлдчихсэн байж байгаад Ахтханы араас гэррүү нь явахаар нь би удалгүй араас нь гараад Ахтханы гэр рүү явж байтал манай эхнэр миний урдаас ирж байсан ба гарнаас цус гоожчихсон дух нь хавдчихсан ирсэн ба би эхнэрээ эмнэлэг рүү дагуулаад ирсэн юм. Болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-17 тал/,

 

  Гэрч А.Саруул-Эрдэний хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ... Тэгээд Ахтхан гэртээ ирээд нээх удаагүй байхад араас нь Дэлгэрмаа их ууртай орж ирээд хүүхэд Тианагийг хараагаад чи өөрөө хаж байсан биздээ пизда минь гичий минь гэтэл Ахтхан сандал дээрээ сууж байснаа гэрт битгий хэрүүл хийгээд бай гээд түлхээд гаргаад үүдний амбаарын хаалгаа хаатал Дэлгэрмаа хаалганы завсар хийгээд хавчуулчихсан тэгээд гараа авах гээд хаалгыг нь нүдтэл онгойлгочихоод гараа авахын зуургүй дахин гарыг нь хавччихсан юм. Тэгээд Дэлгэрмааг гэрээсээ гаргаад хаалгаа хаачихсан тэгтэл Дэлгэрмаа гэррүүгээ явчихсан юм...  гэх мэдүүлэг /хх-20 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Өнөболдын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ... 2017 оны 04 дүгээр сарын 04 өдөр би Ахтханы гэрт цай уугаад сууж байсан тэгтэл Дэлгэрмаа эгч Ахтханы гэрт орж ирээд Алтанхаа /Тианаг/-руу дайраад загнаад байсан тэгтэл Ахтхан ах Дэлгэрмааг гэрт орж ирээд хэрүүл хийлээ бузартай авгай минь гар гээд түлхэж гаргаад үүдний амбаарынхаа хаалгыг хаасан тэгтэл Дэлгэрмаа үүдний амбаарын хаалгыг гартаа бакал барьсан байсан тэрүүгээрээ нүдээд тэгтэл Ахтхан ах үүднийхээ амбаарын хаалгыг онгойлгоод Дэлгэрмааг түлхэх шиг болсон тэгтэл Дэлгэрмаа газар уначихсан юм...  гэх мэдүүлэг /хх-20 тал/

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №176 дугаар дүгнэлтэнд

-      М.Дэлгэрмаагийн биед зүүн сарвуунд язарсан шарх, зүүн бугалганд зулгаралт, хамарт цус хуралт, духанд хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-       Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт /хх-23 тал/,

 

  • гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,
  • эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-8-9 тал/,
  • малын тооллогын бүртгэл, зургын үзүүлэлт /хх-10-11 тал/,
  • шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол, эд зүйлийн үнэлгээ /хх-12-13 тал/, 
  • эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-25 тал/,
  • Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-42 тал/,
  • Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-43-44 тал/,
  • Төв аймгийн Автотээврийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101 тоот албан бичиг, хавсралт /хх-46-47 тал/,
  • Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 712 тоот албан бичиг /хх-49 тал/,

 

  • шүүгдэгч Ч.Ахтханыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-33-34 тал/, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-37 тал/,

 

  • Шүүгдэгч Ч.Ахтханы нь ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэгсэхгүй болгосон” гэх лавлагаа /хх-38 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.Ахтхан нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р багийн нутаг 1-р ферм гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн М.Дэлгэрмаатай маргалдсаны улмаас М.Дэлгэрмаагийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Дэлгэрмаагийн “...Тэгээд удаагүй байтал Ахтхан ирээд манай гадаа орилоод та нар дандаа манай сүүг дутуу литрлэдэг танайхыг сайн явахыг чинь харнаа гээд надтай маргалдаж байгаад намайг алгадсан. Тэгсэн манай нөхөр бид 2-ыг салгаад би гэрлүүгээ орсон. Тэгсэн чинь Ахтхан намайг хэл амаар доромжлоод чи бол ал байхгүй юу би чиний алруу шаадаг байхгүй юу гээд доромжилоод явсан. Тэгээд би гэртээ орж ирээд бүр бухимдаад Ахтаны гэрлүү хүүхэд нь хэдэн литр сүү өгсөн талаар нүүрэлдүүлэх гээд очсон чинь миний гарыг хаалгаар хавчаад намайг цохьсон. Тэгээд би гэртээ ирээд нөхөртэйгээ хамт цагдаад очсон...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №176 дугаар дүгнэлтэнд М.Дэлгэрмаагийн биед зүүн сарвуунд язарсан шарх, зүүн бугалганд зулгаралт, хамарт цус хуралт, духанд хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт, гэрч Н.Баярсайхан, А.Саруул-Эрдэнэ, насанд хүрээгүй гэрч Д.Өнөболд нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ч.Ахтханы хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Ахтханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч М.Дэлгэрмаа нь шүүгдэгч Ч.Ахтхантай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч М.Дэлгэрмаа нь 150.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Ахтхан нь 500.000 төгрөгийг хохирогч М.Дэлгэрмаад нөхөн төлсөн, хохирогч М.Дэлгэрмаа нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудалгүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Ч.Ахтхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хязаалан насны хул зүсмийн үрээний битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                   

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Каракас овогт Чоймуратын Ахтханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Дэлгэрмаа нь шүүгдэгч Ч.Ахтхантай сайн дураараа эвлэрсэн байх тул Ч.Ахтханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Ч.Ахтхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хязаалан насны хул зүсмийн үрээний битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Ч.Ахтханд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол. эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Ахтханд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА