Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2021/00766

 

 

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2021/00766

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХБ,

Хариуцагч: Л.Г

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: Н.Л,

Зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.712.215 төгрөг, зээлийн хүү 1.478.713 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 9.207.428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтөр, хариуцгч Л.”“““““““ Б.”“““““““ Н.”“““““““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ““““““““-ийн Багануур салбарын захирал Э.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.”“““““““ Б.”“““““““ Н.”“““““““ нар ““““““““-ийн Багануур салбарын Эрдэнэ тооцооны төвөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ201743318646 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 12.336.762 төгрөгийг жилийн 21.6 хувь, сарын 1.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлээр авсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/574721 тоот дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/2017433118646-2 тоот дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулсан, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ201743318646 тоот дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний ЗГ/574721 тоот дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201743318646-2 тоот дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201743318646-3 тоот дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 4.624.547 төгрөг, зээлийн хүү 3.826.054 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.680 төгрөг, нийт 8.475.281 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч нийт /153 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.9-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ201743318646 тоот дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах үндсэн зээлийн үлдэгдэл 7.712.215 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.478.713 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16.500 төгрөг, нийт 9.207.428 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Баянжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэн Б.Баянжаргал миний бие ““““““““-ийн гаргасан нэхэмжлэлд хамтран зээлдэгчээр татагдсан бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Үндсэн зээлдэгч Л.Ганболд нь хөдөлмөрийн бүрэн чадвартай байгаа бөгөөд одоо ч хувиараа ажил хийдэг. Хамтран зээлдэгчийн үүргээ хүлээж, хэд хэдэн удаа зээлээс нь төлөлцсөн. Мөн хүний машин эвдсэн гээд надаар банк бус санхүүгийн байгууллагаас 3.000.000 төгрөгийн зээл авахуулсан ч уг зээлийг миний бие төлж барагдуулсан. /тухайн хүн төлөлцөөгүй/ Миний бие Төрийн банканд цалингийн зээлтэй бөгөөд өөрөө төлж байгаа. 2018 оноос Л.Ганболдтой хамтран амьдрахаа больсон бөгөөд хоёр охиноо өөрөө өсгөж байгаа. Л.Ганболд тэтгэмж өгдөггүй. Л.Ганболдын хамтран зээлдэгчээс болоод банканд найдваргүй зээлдэгчийн тоонд орж, одоо надад ямар ч зээл авах боломжгүй болсон. Иймд Хаан банкны хамтран зээлдэгчийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Л.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““““““““ овогтой Ганболд миний бие ““““““““-ийн Багануур салбараас гаргасан 9.207.428 төгрөгийг нэхэмжлэлийг хүлээн авч байна. Иймд ““““““““-аас нэхэмжилсэн 9.207.428 төгрөгийг 2022 ондоо багтаан төлж дуусгах хүсэлтэй байна. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд үлдсэн төлбөрийг өгч барагдуулах хүсэлтэй байна. Миний зээлтэй хамтран зээлдэгчээр орсон Б.”“““““““ Н.”“““““““ нараар энэ зээлийн төлбөрийг төлүүлэхгүй байх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу. Учир нь Б.Баянжаргал бид хоёр, 2 охинтой. Бид хоёр 2018 онд гэр бүл байхаа больсон. Хоёр охин маань ээжтэйгээ байдаг учраас тэр гуравтаа санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх хүсэлтэй байна. Н.”“““““““ нь миний аав бөгөөд миний авсан зээлээс энэ хүн нэг төгрөг ч авч хэрэглээгүй учраас аавыгаа энэ зээлийг төлөлцөх шаардлагагүй гэж үзэж байна. Миний бие энэ өр төлбөрөө өөрийн биеэр барагдуулж дуусгах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Н.”“““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.”“““““““ нь ““““““““-аас нэхэмжилсэн 9.207.428 төгрөгөөс өөрт хэрэглэсэн зүйл байхгүй. Миний бие анх Л.”“““““““ Б.Баянжаргал нарыг энэ зээлийг авахад хамтран зээлдэгчээр байгаагүй. Сүүлд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах үед нь намайг давхар хамтран зээлдэгчээр оруулсан. Миний бие манай хүүхэд болох Л.Ганболдоос нэхэмжилсэн энэ мөнгийг шаардлагатай үед хамтран төлөлцөхөд бэлэн байна. Би хэдэн малтай, хөдөө амьдардаг малчин хүн. Шаардлагатай үед банкнаас ороод зээл авах гэхлээр Л.Ганболдтой хамтран зээлдэгч учраас болохгүй гэх тайлбар өгдөг. Тийм учраас намайг энэ хамтран зээлдэгчээс нь салгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ”“““““““-ийн Багануур салбараас хариуцагч Л.”“““““““ Н.”“““““““, Б.Баянжаргал нарт холбогдуулан Зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.712.215 төгрөг, зээлийн хүү 1.478.713 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 9.207.428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.”“““““““ Б.Баянжаргал нар ““““““““-ийн Төв аймгийн Эрдэнэ тооцооны төвтэй 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ201743318646 дугаартай Зээлийн гэрээ[1] байгуулж, 12.336.762,01 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан, мөн өдрийн БГХ201743318646 дугаартай Барьцааны гэрээ[2] байгуулж, зээлийн барьцаанд цалингийн орлого, эд хогшил зэргийг барьцаалсан байна.

Түүнчлэн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/574721 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г ““““““““-ийн Төв аймгийн Эрдэнэ тооцооны төв болон хариуцагч Л.”“““““““ Б.”“““““““ Н.”“““““““ нар байгуулахдаа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ201743318646 дугаартай Зээлийн гэрээ-ний хугацааг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгасан.

2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201743318646-2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г ““““““““-ийн Төв аймгийн Эрдэнэ тооцооны төв болон хариуцагч Л.”“““““““ Б.”“““““““ Н.”“““““““ нар байгуулахдаа зээлийн гэрээний хугацааг 58 сар байхаар тохиролцсон. Мөн өдрийн БГХ/201743318646-2 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, Барьцааны гэрээ-ний 1.1, 1.2, 1.2.3, 2.8 дугаар заалтуудад өөрчлөлт оруулсан.

2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201743318646-3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 64 сар байхаар тогтоож талууд гарын үсэг зурж, гэрээний эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч байгууллага зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Мөн хариуцагч Н.”“““““““ болон Б.Баянжаргал нар зээлийн гэрээний үүргээс чөлөөлж өгөхийг хүссэн тайлбар гаргаж байгаа боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Гэрээнд заасан бол зээл, зээлийн хүү төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ гэж тус тус заажээ. Энэхүү хуулийн заалт нь талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 4.3 дахь хэсэгт мөн тусгагджээ.

Тэгэхээр хариуцагч Н.”“““““““, Б.Баянжаргал нар уг зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр банктай тохиролцон гэрээнд гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн байх тул тэднийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Мөн хэргийн 18 дугаар талд нэхэмжлэгчийн нотариатын үйлчилгээний хөлс 16.500 төгрөг төлсөн тухай баримт авагдсан бөгөөд үүнийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлтйг 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ201743318646 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ201743318646 дугаартай Барьцааны гэрээ-г тус тус цуцалж, хариуцагч Л.”“““““““ Н.”“““““““, Б.Баянжаргал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 7.712.215 төгрөг, зээлийн хүү 1.478.713 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 9.207.428 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ““““““““-ийн Багануур салбарт олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”“““““““-ийн Багануур салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162.269 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.”“““““““ Н.”“““““““, Б.Баянжаргал нараас 162.269 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”“““““““-ийн Багануур салбарт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлтйг 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ЗГ201743318646 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ201743318646 дугаартай Барьцааны гэрээ-г тус тус цуцалж, хариуцагч Л.”“““““““ Н.”“““““““, Б.Баянжаргал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардал нийт 9.207.428 /есөн сая хоёр зуун долоон мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ““““““““-ийн Багануур салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”“““““““-ийн Багануур салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162.269 /нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.”“““““““ Н.”“““““““, Б.Баянжаргал нараас 162.269 /нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”“““““““-ийн Багануур салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА