Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/23

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2025       02          07                                    2025/ШЦТ/23

      

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,

 улсын яллагч Б.Баттуяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2504000000020 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* иргэн, .......... оны ..........дугаар сарын ..........-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ........настай, *******, ******* ******* боловсролтой, *******, .......... ............., ам бүл ............., .........., ............. хамт .............. дүүргийн ............дүгээр хороо, ............... дугаар ........ .............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт (РД:),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн хэсгийн 10 дугаар гудамжны 2 тоотод хохирогч тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан үснээс нь зулгааж, цээж, хэвлий гар хэсгүүдэд нь цохиж түүний эрүүл мэндэд нь цээж, хэвлий, зүүн гарын бугалга, баруун гарын шуу, зүүн гуя, баруун гуяны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн үед манай нөхөр ирсэн байна гээд , түүний эхнэр 3 цуг орж ирсэн. Тэр хэд орж ирэхдээ 2 шил, 2 том пивотой орж ирсэн бөгөөд бүгдээрээ  ууцгаасан. Би тухайн үед пиво уусан бөгөөд би тасарчихсан байх шиг байсан. Нэг мэдсэн чинь гийн эхнэр охиноо дуудаад байхаар нь “яах гээд байгаа юм, утсаа салга” гэж байгаад цохичихсон юм шиг байна лээ. Тэгээд охин нь ирээд аваад явсан, тэр үед цагдаа нар ирсэн. Би тэр хэдийн авчирсан бүх пиво уусан байсан учраас согтоод болсон асуудлыг санахгүй байна. ах намайг “чи энгэрээс нь заамдаад, үснээс нь зулгаагаад байсан” гэж надад хэлсэн. Би д 450,000 төгрөгөөр авсан өөрийнхөө гар утсыг өгсөн, дээр нь 1,200,000 төгрөг бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25, 52-53 шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай төрсөн ах -Эрдэнэ, эхнэр хоёр Багануур дүүрэгт ирсэн. Тэгээд ах эгч хоёр маань нутгийн улстай таарсан юм чинь гийнд очиж сууя гээд замаараа “Ахиц-1” хүнсний дэлгүүрээс 2 шил архи аваад Хэрлэнгийн 10 дугаар гудамжны 2 тоот гэдэг айлд очсон. Тэгээд гийнд очиход эхнэр нь ганцаараа байсан бөгөөд бид хэд ороод авчирсан архиа уучихаад бид хоёр “Баянбайгаль” нэртэй хүнсний дэлгүүрээс 2 шил архи аваад буцаж очиж ууцгаасан. Тэгээд архиа уугаад сууж байхад манай ахыг том өрөөнд орж амар гэхэд нь би ахынхаа хажууд очоод суутал гийн эхнэр намайг орж ирээд үстээд том өрөөнөөс гал тогоо руу чирсэн. Тэр үед гал тогоонд манай ах том өрөөнд нь байсан. Намайг үстэхээс өмнө гийн эхнэр манай ахын эхнэр зүгээр сууж байхад нь алгадаад авсан. Тэр үед ийн охин руу залгаад охин нь ээжийгээ ирээд авсан. Тэгээд , , манай ах бид дөрөв үлдсэн байсан. Би д хандаад “чи яагаад манай бэрийг холоос ирсэн хүнийг цохиж байгаа юм” гэж л хэлсэн. Тэгсэн чинь намайг үстээд чирсэн бөгөөд би гал тогооны өрөөнх нь босгыг даваад ухаан алдчихсан. Тэгээд нэг сэрэхэд бие маань маш хөндүүр болсон байсан. Маргааш нь би өглөө ахдаа хандаад “намайг ийм болтол зодуулчихсан байна шүү дээ” гэхэд ах чамайг гал тогоо руу оруулж байгаад дэвсээд байж байсан ах нь одоо л санаж байна гэж хэлсэн. Миний алга болсон гар утасны оронд өөр утас өгсөн. Гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, бид нар тохиролцоод 1,600,000 төгрөг авахаар болсон байгаа. Надад  гар утас өгсөн тэрнийхээ үнийг хасаад одоо 1,200,000 төгрөг авна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-9, 11),

Гэрч -Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эхнэрийн хамт Багануур дүүрэгт очиж бөөд үзүүлсэн. Тэгээд Багануурт байдаг өөрийн найз дуудаад тэднийд очсон бөгөөд Хэрлэнгийн 10-2 тоотод байдаг юм. Тухайн үед гэрт нь , түүний эхнэр (Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна), манай эхнэр , манай төрсөн дүү бид нар хамт байсан. Тэр үед бид нар 4 шил архи хувааж ууцгаасан. Би архи уудаггүй болохоор их хурдан согтсон байсан. Тэгээд орой болчихсон миний санаж байгаагаар хоёр барьцалдчихсан байж байхаар нь би салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Түүнээс хойш болсныг санахгүй байна. Би маргааш өглөө охиныхоо гэрт сэрсэн. Тэгээд манай охины гэрт , хоёр нэлээн халамцуу байдалтай хүрээд ирсэн бөгөөд миний утас байхгүй байна гэхэд “чиний утас манай гэрт буйдангийн араар байгаа” гэж хэлсэн. Тэр үед манай дүү надад биедээ учирсан гэмтлүүдээ харуулсан. Тэгэхээр нь би чиний биед учруулсан гэмтлийг ******* хүн учруулаагүй байх л гэмтээсэн юм биш үү гэж бодлоо хэлсэн юм. Тэрийг манай дүү буруугаар ойлгосон юм шиг байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-15 дугаар хуудас),

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... нь биед гэмтэл учирсан байна гээд манай нөхөр -Эрдэнэд биеэ харуулсан. Тэр үед гийн биед баруун хөлийн дээд хэсэгт нэлээн том мажуулсан юм шиг хөхөрсөн, хэвлий хэсэгт нь бас хөхөрсөн байсан. Тэгээд бид нар ийн гэр рүү ороод гийн гар утсыг хайхад гар утас нь байхгүй байна гэсэн. Нөхөр бид хоёр машинаа бариулж Улаанбаатар хот руу явсан. Надад мэдэх зүйл байхгүй байна. Өглөө нь манай охины гэрт байхад өөрөө хэлэхдээ намайг цохиод байхад , -Эрдэнэ ах хоёр хүн барьсаар байгаад зодуулчихлаа шүү дээ гэж ярьж байсан. Өөр мэдэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-19),

Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд сууж байгаад манай эхнэр , 2 хоорондоо үстэлцээд авсан. Юунаас болж маргалдсаныг анзаараагүй. Тэгээд би болиулах гээд д “чи том биетэй, манай хүн жоохон биетэй хамаагүй цохиж магадгүй шүү” гээд салгасан. ч бас д тэгж хэлж байсан. Тэгээд 2 тийш нь суулгасан. нэлээн согтоод би ч бас согтсон байсан. Би ерөөсөө биед нь халдаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаартай “гийн биед цээж, хэвлий, зүүн гарын бугалга, баруун гарын шуу, зүүн гуя, баруун гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх цус хуралтууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 28-29)

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаартай тушаалын зургадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар “сэтгэцэд учирсан хор уршгийн 2 (хоёрдугаар) зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хохирогч ” гэжээ (1хх-ийн 38),

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 28/139 дугаартай “Иргэн нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гэмтлийн оношоор Багануур Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлага 56,609 төгрөгийн үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 40),

Хохирол төлсөн талаарх хүсэлт (хх-ийн 66),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 59, 62),

Шүүгдэгч Б.Эдэнэчимэг нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн хэсгийн 10 дугаар гудамжны 2 тоотод хохирогч тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан үснээс нь зулгааж, цээж, хэвлий гар хэсгүүдэд нь цохиж түүний эрүүл мэндэд нь цээж, хэвлий, зүүн гарын бугалга, баруун гарын шуу, зүүн гуя, баруун гуяны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч гийн “Тэгээд архиа уугаад сууж байхад манай ахыг том өрөөнд орж амар гэхэд нь би ахынхаа хажууд очоод суутал гийн эхнэр намайг орж ирээд үстээд том өрөөнөөс гал тогоо руу чирсэн. Тэр үед гал тогоонд манай ах том өрөөнд нь байсан. Намайг үстэхээс өмнө гийн эхнэр манай ахын эхнэр зүгээр сууж байхад нь алгадаад авсан. Тэр үед ийн охин руу залгаад охин нь ээжийгээ ирээд авсан. Тэгээд , , манай ах бид дөрөв үлдсэн байсан. Би д хандаад “чи яагаад манай бэрийг холоос ирсэн хүнийг цохиж байгаа юм” гэж л хэлсэн. Тэгсэн чинь намайг үстээд чирсэн бөгөөд би гал тогооны өрөөнх нь босгыг даваад ухаан алдчихсан. Тэгээд нэг сэрэхэд бие маань маш хөндүүр болсон байсан. Маргааш нь би өглөө ахдаа хандаад “намайг ийм болтол зодуулчихсан байна шүү дээ” гэхэд ах чамайг гал тогоо руу оруулж байгаад дэвсээд байж байсан ах нь одоо л санаж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч С.-Эрдэнийн “Тэгээд орой болчихсон миний санаж байгаагаар хоёр барьцалдчихсан байж байхаар нь би салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Түүнээс хойш болсныг санахгүй байна. Би маргааш өглөө охиныхоо гэрт сэрсэн. Тэгээд манай охины гэрт , хоёр нэлээн халамцуу байдалтай хүрээд ирсэн бөгөөд миний утас байхгүй байна гэхэд “чиний утас манай гэрт буйдангийн араар байгаа” гэж хэлсэн. Тэр үед манай дүү надад биедээ учирсан гэмтлүүдээ харуулсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.ийн “ нь биед гэмтэл учирсан байна гээд манай нөхөр -Эрдэнэд биеэ харуулсан. Тэр үед гийн биед баруун хөлийн дээд хэсэгт нэлээн том мажуулсан юм шиг хөхөрсөн, хэвлий хэсэгт нь бас хөхөрсөн байсан. өөрөө хэлэхдээ намайг цохиод байхад , -Эрдэнэ ах хоёр хүн барьсаар байгаад зодуулчихлаа шүү дээ гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, сэжигтэн “Тэгээд сууж байгаад манай эхнэр , 2 хоорондоо үстэлцээд авсан. Юунаас болж маргалдсаныг анзаараагүй. Тэгээд би болиулах гээд д “чи том биетэй, манай хүн жоохон биетэй хамаагүй цохиж магадгүй шүү” гээд салгасан. ч бас д тэгж хэлж байсан. Тэгээд 2 тийш нь суулгасан. Би ерөөсөө биед нь халдаагүй” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсныг тогтоосон 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ анх манайд ирэхдээ бие өвдөөд гээд ёолоод байсан. Тэгэхээр манайд ирэхээсээ өмнө нь биедээ гэмтэл авсан гэж бодож байна. Би түүний биед гэмтэл учруулаагүй” гэх боловч энэ нь тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч -Эрдэнийн “ хоёр барьцалдчихсан байж байхаар нь би салгасан. Би маргааш өглөө охиныхоо гэрт сэрсэн. Тэгээд манай охины гэрт , хоёр нэлээн халамцуу байдалтай хүрээд ирсэн бөгөөд тэр үед манай дүү надад биедээ учирсан гэмтлүүдээ харуулсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.ийн “ нь биед гэмтэл учирсан байна гээд манай нөхөр -Эрдэнэд биеэ харуулсан. Тэр үед гийн биед баруун хөлийн дээд хэсэгт нэлээн том мажуулсан юм шиг хөхөрсөн, хэвлий хэсэгт нь бас хөхөрсөн байсан. өөрөө хэлэхдээ намайг цохиод байхад , -Эрдэнэ ах хоёр хүн барьсаар байгаад зодуулчихлаа шүү дээ гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, сэжигтэн “Тэгээд сууж байгаад манай эхнэр , 2 хоорондоо үстэлцээд авсан. Юунаас болж маргалдсаныг анзаараагүй. Тэгээд би болиулах гээд д “чи том биетэй, манай хүн жоохон биетэй хамаагүй цохиж магадгүй шүү” гээд салгасан. Би ерөөсөө биед нь халдаагүй” гэсэн мэдүүлэг, хохирогч гийн “ намайг үстээд том өрөөнөөс гал тогоо руу чирсэн. Би гал тогооны өрөөнх нь босгыг даваад ухаан алдчихсан. Тэгээд нэг сэрэхэд бие маань маш хөндүүр болсон байсан” гэсэн мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт зэргээр няцаагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          Шүүгдэгч ******* нь хохирогч гийн үснээс зулгаан чирэх, цохих зэргээр түүний эрүүл мэндэд нь цээж, хэвлий, зүүн гарын бугалга, баруун гарын шуу, зүүн гуя, баруун гуяны хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,500,000 төгрөгийг, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 56,609 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлж барагдуулсан, хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсаныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Иймд шүүгдэгч *******ийн тодорхой ажилгүй, 53 настай хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдав.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 (нэг) сар, 20 (хорь) хоногийн хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ