| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0045/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/192 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/192
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,
Улсын яллагч: Б.Энхбаяр,
Шүүгдэгч/ хохирогч: ***,
Шүүгдэгч/ хохирогч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408035201841 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 8 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнт гэх газар байх “***” амралтын газарт хохирогч ***тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Highlander” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, копуд, урд гупер, камертай толь зэргийг хөлөөрөө өшиглөж гэмтээсний улмаас 1.350.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь 2024 оны 8 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнт гэх газар байх “***” амралтын газарт хохирогч ***тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн хугарал, цохонд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, хүзүү, дээд уруулын салстад цус хуралт, баруун хоншоор, тохой, шуу, зүүн тохой, шуунд зулгаралт, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч/хохирогч *** шүүх хуралдаанд: “...Бид хоёр хэн хэндээ хохирол төлбөрөө барагдуулсан” гэв.
Шүүгдэгч/хохирогч *** шүүх хуралдаанд: “...Бид хоёр хохирлоо барагдуулсан. Хүний биед санаатайгаар гар хүрсэндээ харамсаж байна” гэв.
Хохирогчоор ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цагдаа ирэхийг хүлээгээд амралтын газрын ресторанд сууж байсан чинь гэнэт түс, тас гэх чимээ гарахаар нь гараад хартал *** миний *** улсын дугаартай “Highlander” маркийн тээврийн хэрэгслийн урд копуд дээр гарч хөлөөрөө дэвсэж урд салхины шилийг хагалчхаад нөгөө найзын хамтаар цааш яваад өгсөн. Тэгээд машин дээрээ очсон чинь урд салхины шил хагарсан, копуд хонхойж орсон, гупер зурагдсан байсан. ...дүгнэлттэй санал нийлж байна. Уг эвдрэлийг *** миний эзэмшлийн *** улсын дугаартай тоёота хайландр автомашинд учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16, 18-19/,
Хохирогчоор ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад дээрх гэмтлийг *** ах учруулсан. 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байх ***амралтын газарт согтуу машин барилаа гэх шалтгааны улмаас маргалдаж *** ах миний нүүр хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөж, мөн гараараа хэд хэдэн удаа цохисон. ...миний биед өөр хүн халдаж цохиж зодсон хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,
Гэрч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** ***д “ахын дүү согтуу машин барьж болохгүй шүү дээ” гэхэд *** агсраад эхэлсэн, тухайн үед *** *** 2 харилцан бие биеийгээ нэг, нэг удаа цохихоор нь ***ын найз *** бид 2 салгаад ***ын найз *** ***ийг авч гарсан. ...*** хашхираад ***ийг гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиход *** зөрүүлээд ***ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиход *** хойшоо унах үед *** нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөхөд ***ын хөмсөг хэсэг сэтэрчихсэн нүүр хэсэг нь улайчихсан байсан бөгөөд ёолоод орилоод байсан. *** агсраад орилоод болохгүй байхаар нь амралтын газрын эгч уурлаад цагдаад дуудлага өгсөн. ...дүү *** нь зодуулсан уурандаа ***ийн машины хамар дээр гараад салхины шилийг нь эвдэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-36/,
Гэрч Ү.***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** ах сэрсэн, тэгсэн *** ахад *** ах *** чиний машиныг *** согтуу хөдөлгөсөн гээд хэлсэн чинь *** ах уурлах маягтай яахаараа согтуу машин барьдаг юм бэ, түлхүүр аваад ирээ гэхэд *** түлхүүрийг нь гаргаж өгөх үед *** ах, *** хоёр нэг, нэгнээ бариад боогоод барьцалдаад байхаар нь *** ах бид хоёр тэр хоёрыг салгаад, гадагшаа гараад хэсэг явж байгаад эргээд хартал *** газарт унасан *** ах ***гийн нүүр рүү хоёр удаа гутлаараа өшиглөөд, нүүр рүү нь гараараа нэг удаа цохихоор нь би очоод найзыгаа босгоод харахад ***ын хөмсөг хэсгээс их хэмжээний цус гарсан хамар далийсан байсан. Ингээд би найзыгаа дагуулаад хашаанаас гарахаар явж байх үед найз *** надаас түрүүлж гүйгээд *** ахын тоёота хайландэр маркийн тээврийн хэрэгслийн хамар дээр гараад салхины шил дээр хөлөөрөө дэвсээд хагалчихсан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, буу гэж хэлээд ***гийн хөлөөс барихад *** миний үгэнд ороод машины хамар дээрээс бууж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-25/,
Шинжээчийн 11294 тоот дүгнэлтэд: “...***ын биед хамар ясны ил хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн хугарал, цохонд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, хүзүү, дээд уруулын салстад цус хуралт, баруун хоншоор, тохой, шуу, зүүн тохой, шуунд зулгаралт, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ /хх-н 47-49/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 54-56/, шүүгдэгч/хохирогч ***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 85-98, 110/, шүүгдэгч/хохирогч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 103-109, 111-112, 122-131/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 8 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнт гэх газар байх “***” амралтын газарт хохирогч ***тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Highlander” маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, копуд, урд гупер, камертай толь зэргийг хөлөөрөө өшиглөж гэмтээсний улмаас 1.350.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч *** нь 2024 оны 8 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнт гэх газар байх “***” амралтын газарт хохирогч ***тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн хугарал, цохонд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, хүзүү, дээд уруулын салстад цус хуралт, баруун хоншоор, тохой, шуу, зүүн тохой, шуунд зулгаралт, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчоор ***, *** нарын өгсөн мэдүүлэг, гэрч Ү.***, *** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай маргалдаж, түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ийн тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирогч учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”,
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг тус тус хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч ***, *** нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч, шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нар нь хэн алиндаа гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч ***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР