Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2019/01611

 

 

 

 

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2019/01611

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: Б.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: OCG компанид холбогдох,

Ажилгүй байх хугацааны цалин 11 395 ам.доллар буюу 29 984 803 төгрөг, хувь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирол 7 708 ам.доллар буюу 20 282 831 төгрөг, өмгөөллийн хөлс 1 080 000 төгрөг, нийт 51 347 634 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч А.Х, нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Иргэний хуулийн 9-р зүйлд заасан хөдөлмөрлөх эрхийг хүлээн зөвшөөрөх, хариуцагчаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Төслийг дуусах хүртэл хугацаа буюу 11 сар ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 1-д заасны дагуу шаардаж байгаа болно. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 9-р зүйлийн 4.5-д заасны дагуу эдийн бус гэм хор болох хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирлыг нэхэмжилж байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 1, Иргэний хуулийн 9-р зүйлд хамаарах үйлдэл, эс үйлдэхүйн тодорхой баримт: Баярсайхан овогтой Наранбат миний бие нь 2016 оны 11 сарын 25-ны өдөр Монгол Улсын Газар Хөдлөлтийн Гамшгаас Хамгаалах Чадавхийг Бэхжүүлэх Төсөл-н удирдагч ноён К.Овадатай амаар ярилцаж тохирсны дагуу (тус төсөл нь 2 улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулсны дагуу JIСА байгууллагын дэмжлэгтэйгээр 3 жил буюу 2016 оны 11 сарын 23 ~ 2019 оны 11 сарын 22 хүртэлх хугацаанд хэрэгжих (эх сурвалж: Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JIСА)-н вэб сайт https://www.jica.go.jp/project/mongolia/016/index.html) ба дээрх дурдсан хугацаанд орчуулагчаар ажиллана) бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж тус төслийн 2-р шатны ажилд өдрийн 50 долларын хөлстэйгээр орчуулагчаар орсон болно. 2018 оны 12 сарын 31-ыг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээг нийт 5 удаа сунгасан ба үүнээс 6 сарын хугацаатайгаар 3 удаа, 3 сарын хугацаатайгаар 2 удаа сунгаж байсан болно. Гэрээг сунгах болгонд төслийн хэрэгжүүлэх тендерт шалгарсан үндсэн гүйцэтгэгч компани буюу ажил олгогч тал болох OCG компанид компанийн Тошиказү Хиваки (нийт 2 удаа), Акихиро Фүрүта (нийт 1 удаа), Киётака Овада (нийт 2 удаа) гэсэн 3 хүн ээлж ээлжээр гэрээг шинэчилж байсан. Хөдөлмөрийн гэрээг сунгах болгонд ажил олгогч тал зөвхөн өөрсдийн боловсруулсан зүйл заалт бүхий гэрээг тулгаж гарын үсэг зуруулж байсан ба, зөвхөн ганцхан удаа 2017 оны 6 сарын 1-нд шинэчлэн байгуулсан гэрээнд Монголын талын буюу чухамхүү тодруулж хэлбэл иргэн Нт миний анхлан ажил олгогч талд санал болгосон цалинтай чөлөө олгох хүсэлт гаргасны дагуу Ажлын 20 хоногт 1 хоногийн цалинтай чөлөө олгох ба үүнийг дараа сард нь шилжүүлж болно гэсэн зүйл заалтыг оруулсан. Тухайн үед гэрээг сунгах болгонд миний зүгээс өөрийн хөдөлмөрийг бодитоор үнэлүүлэх хүсэлтэйгээ, мөн төсөл эхлэх үед тогтоосон цалин хөлс нь 2012 оны үеийн цалин хөлсний үнэлгээ (миний бие энэхүү төслийн 1-р шат Улаанбаатар хотын Газар Хөдлөлтийн Гамшгаас Хамгаалах Чадавхийг Бэхжүүлэх Төсөл-д 2012 оны 9 сараас 2013 оны 7 сар (2013 оны 10 сард төслийн нэмэлт тайланг миний бие мөн орчуулж байсан) буюу төсөл дуусах хүртэл ажиллаж байсан болно) болохыг хэлж байсан. Төслийн багийн зүгээс миний хүсэлтэнд хариу болгож: Өөрийг чинь давхар хүний орчуулга хянаж байгааг мэдээгүй, Жайка байгууллагын санхүүжилт хүндрэлтэй байгаа тул цалин нэмэх боломжгүй гэж хэлж байсан. Үнэндээ бол би гэрээнд огт тусгаж заагаагүй давхар ажил хийж байсан болно. Хамгийн сүүлд шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 5 сарын 7-нд байгуулсан. 2018 оны 5 сарын 7-нд төслийн Монгол ажилчдын цалинг шинэчлэн тогтоосон ба миний цалин (миний цалинг 3 ам доллараар нэмэгдүүлж 53 ам доллараар тогтоосон) адил хөдөлмөр эрхэлж буй надтай ижил хэмжээний боловсрол, мэргэжлийн түвшний хүнтэй харьцуулахад хамаагүй багаар тогтоогдсон байсныг хүмүүсийн хоорондын харилцан ярианаас мэдсэн болно. Монгол ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг хувь нь төслийн гүйцэтгэгч OCG компанид байгаа болно. Адил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цалинг зөрүүтэй тогтоосон явдал нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49-н 2 дахь заалтыг ноцтойгоор зөрчсөн явдал гэж би үзэж байна. Гэрээгээр цалинг шинэчлэн тогтоосон тухайн үед би арай илүү өндөр цалинтай ажил олсон байсан ба энэ тухайгаа 2018 оны 05 сарын 06-нд төслийн удирдагч ноён К.Овадатай уулзаж доорх байдлаар хэлсэн. 2018 оны 5 сарын 7-оос эхлэх хөдөлмөрийн гэрээнд би гарын үсэг зурсан байгаа. Гэвч би арай өөр өндөр цалинтай ажил олсон байгаа тул, та боломжтой бол миний цалинг нэмж өгөхийг хүсье. Би одоог хүртэл төслийн багт үнэнчээр ажиллаж Япон, Англи хэлнээс орчуулга хийж байгаа. Цаашид улам илүү хичээн ажиллах болно. Та асуудлыг сайтар судалж авч үзэхийг хүсье" гэж хэлсэн. Цалингаа нэмүүлье гэж гэрээг шинэчлэх болгонд хүсэлт тавих болсноос, мөн хөдөлмөрийн гэрээнд иргэн Наранбат миний анхлан ажил олгогч талд санал болгосон Ажлын 20 хоногт 1 хоногийн цалинтай чөлөө олгох ба үүнийг дараа сард нь шилжүүлж болно гэсэн зүйл заалтыг оруулснаас хойш ажил олгогч тал болох OCG компанид ажилтнууд намайг бага багаар нүд үзүүрлэж эхэлсэн. Энэ нь бодитоор яаж илэрсэн бэ гэхээр, 2018 оны 06 сарын 4-нд төслийн дэд удирдагч А.Фүрүта гэх хүн ээлжит томилолтоор Монголд ирсэн ба ирсэнийхээ маргааш нь надад "чиний цалинг Овада дарга нэмэх юм ярьж байсан гэж хэлсэн атлаа гэнэт нөгөөдөр нь ОБЕГ-н нэг давхрын вестибюлын өрөөнд дуудаж гаргаж ирээд Ажлаа болино гэчихээд ажлаа хээв нэг хийгээд байж байгаа чинь өөрөө эрүүл үйлдэл мөн үү? Төслийн удирдагчид ажлаа болино гэж хэлсэн гээ биз дээ? Чамд ухамсар гэж байгаа юм уу? Чиний орчуулгыг бусад хүмүүстэй харьцуулахад илт тааруу, чиний Япон хэл руу орчуулсныг Жайка руу явуулах гэж засвар хийж маш их цаг авдаг. Бусад монгол орчуулагч нарын орчуулсныг би шууд тэр чигээр нь явуулчихдаг гэж огт бодит байдалд нийцэхгүй зүйлийг надад хэлсэн. Миний зүгээс Би ажлаа больё гэж огт хэлээгүй, харин ч ажлаа үргэлжлүүлж хиймээр байна, миний цалин хөлсийг нэмээд өгөөч гэж би төслийн удирдагч Овадад хэлсэн. Таны хэлж байгаачлан миний орчуулга муу юм бол бодит харьцуулах баримтаа гаргаж ирнэ үү. Харин ч би танд 2017 оны 06 сарын 01-нд Хөдөлмөрийн гэрээг шинэчлэх үед Цалин хөлсийг жоохон нэмээд өгөөч, өөр хүний орчуулсан зүйлийг би хянадаг гэж хэлэхэд, та хариуд нь Өөрийг чинь давхар хүний орчуулга хянаж байгааг мэдээгүй гэж та хэлж байсан шүү дээ гэж би хэлсэн болно. 2018 оны 5-р сарын 18-ны 21: 42-д миний бие төслийн удирдагч ноён Овада-д хандан доорх утгатай мэйлийг явуулсан болно:

Цаашдын ажлын төлөвийн тухайд ОБЕГ-н хамтран ажиллагч нар болон ноён Болдбаатарын зүгээс ямар ч байсан төслийг дуустал байсан нь дээр, мөн өөрийн зүгээс ажлаа үргэлжлүүлж хийнэ гээд гарын үсэг зурсан тул үргэлжлүүлж ажиллахаар шийдлээ. Ноён Овада, Маш их дуулиан шуугиан гаргасандаа хүлцэл өчье. Ажлаа үргэлжлүүлж хийж болох уу? Е ComiМар болон санамж бичигтэй холбоотой үлдсэн ажлыг улам үр бүтээлтэй явуулья гэж бодож байна гэсэн мэйлийн хариуд 2018 он 5 сарын 20, Ням гариг 07: 29-д Үргэлжлүүлж ажиллах бол нөхцөл нь яг хэвээрээ, түр цуцалсан гэрээг дахин сэргээж ашиглана гэсэн үг, зүгээр үү? Энийг сайтар нягталья гэж бодож байна. Мөн төслийг дуустал гэдэг дээр амлалт өгч чадахгүй. Ноён Болдбаатарын хүсэлтийг би хүлээж авахгүй. Дүгнэлт гаргах хүн нь тэр биш. Энэ оны 12 сар хүртэл гэдгийг үндсэн (basic) гэж авч үзэхийг хүсье гэсэн хариу мэйл ирсэн болно. Төслийн удирдагч Овада нь Энэ оны 12 сар хүртэл гэдгийг үндсэн (basic) гэж авч үзэхийг хүсье гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байгаагаа 2018 оны 5-р сарын 21-ний 11: 04, 2018 оны 5-р сарын 21-ний 12:30, 2018 оны 5 сарын 23-ны 14: 45-д буюу нийт 3 удаа шаардсан болно. Ажил олгогч тал дангаараа өөрийн эрх ашигт нийсэн зүйл заалтыг ажилтанд хүчээр тулган хүлээлгэж зөвшөөрүүлж буй явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 2-г зөрчсөн явдал гэж үзэж байна. 2018 оны 5 сарын 7-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 12 сарын 31-ий өдөр дуусгавар болох ёстой байсан ба, дээрх хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаанд ажил олгогчийн зүгээс Ажлаас халах тушаал битгий хэл хөдөлмөрийн гэрээг тань сунгахгүй гэж амаар юу ч хэлээгүй болно. Төслийн удирдагч ноён Овада амаар надад нэг л зүйлийг хэлсэн. Тэр нь битүү утгатай үг болох Одоогийн хийж буй Гамшгийн үед хамтран ажиллах санамж бичиг-тэй холбоотой ажлыг Эрдэнэ орчуулагчийг гадаадаас ирэх үе буюу 12 сарын 29 гэхэд хүлээлгэж өгөөрэй гэж 2018 оны 12 сарын 6-нд надад хэлсэн болно. Ажлаас халах тушаал гаргаж өгөөгүй, мөн хөдөлмөрийн гэрээг чинь сунгахгүй гэж албан ёсоор амаар болон бичгээр хэлж мэдэгдээгүй үйлдэл нь өөрөө эс үйлдэхүй гэж би үзэж байна. Мөн ажил олгогч тал Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан-г зөрчсөн гэж үзэж байна. Учир нь : Миний бие энэхүү төсөл дээр Ажлын хэсэг 1-3: Хамтын ажиллагааны Санамж бичиг болон Ажлын хэсэг 1-5: Гамшгийн орон зайн мэдээллийн сан гэсэн 2 дэд ажлын хэсгийн орчуулагч, хэлмэрчээр ажиллаж байсан ба (дээрх 2 дэд ажлын хэсгийн ажил нь дуусаагүй байсан), Ажлын хэсэг 1-5-д давхар хөдөлмөрийн гэрээнд огт тусгагдаагүй Англи хэлний хэлмэрч болон орчуулагчийн ажлыг давхар хийж байсан болно. Иймд Ажлын хэсэг 1-3-н ажлыг (тухайн ажил нь дуусаагүй байсан) өөр орчуулагчид хүлээлгэж өглөө гэж үзэхэд Ажлын хэсэг 1-5-н ажлыг надаар үргэлжлүүлээд хийлгэх юм болов уу гэсэн итгэл үнэмшил надад байсан болно. Ажлаас халах тушаал гаргаж өгөөгүй, мөн хөдөлмөрийн гэрээг чинь сунгахгүй гэж албан ёсоор амаар болон бичгээр хэлж мэдэгдээгүй үйлдэл нь Иргэний Хуулийн 9-р зүйлд заасан хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа үйлдэл ба, иргэн миний ажил хөдөлмөр эрхэлж олох байсан мөнгөн орлогын эх үүсвэрийг боомилж хаасан байдлаар хохирол нь илэрч байна гэж би гэж үзэж байна. Иргэн миний хөдөлмөрлөх эрх ашиг сонирхол зөрчигдснөөс үүдэн 2018 оны 12 сарын 31-ээс өнөөдрийг хүртэл буюу 3 сар гаруйн хугацаанд ямар ч орлогогүй, дор дурдах Иргэний Хуулийн 9-р зүйлийн 4.5-д хамаарах хохирлоос үүдэн орчуулагчаар ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иргэний Хуулийн 9-р зүйлийн 4.5-д хамаарах эдийн бус гэм хор болох хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирлын талаарх үйлдэл, эс үйлдэхүйн тодорхой баримт: Цалингаа нэмүүлье гэж гэрээг шинэчлэх болгонд хүсэлт тавих болсноос, мөн хөдөлмөрийн гэрээнд иргэн Наранбат миний анхлан ажил олгогч талд санал болгосон Ажлын 20 хоногт 1 хоногийн цалинтай чөлөө олгох ба үүнийг дараа сард нь шилжүүлж болно гэсэн зүйл заалтыг оруулснаас хойш ажил олгогч тал болох Япон улсын ОСG компанийн ажилтнууд намайг бага багаар нүд үзүүрлэж эхэлсэн. Энэ нь бодитоор яаж илэрсэн бэ гэхээр, 2018 оны 6 сарын 4-нд төслийн дэд удирдагч А.Фүрүта гэх хүн ээлжит томилолтоор Монголд ирсэн ба ирсэнийхээ маргааш нь надад чиний цалинг Овада дарга нэмэх юм ярьж байсан гэж хэлсэн атлаа гэнэт нөгөөдөр нь ОБЕГ-н нэг давхрын вестибюлын өрөөнд дуудаж гаргаж ирээд Ажлаа болино гэчихээд ажлаа хээв нэг хийгээд байж байгаа чинь өөрөө эрүүл үйлдэл мөн үү? Төслийн удирдагчид ажлаа болино гэж хэлсэн гээ биз дээ? Чамд ухамсар гэж байгаа юм уу? Чиний орчуулгыг бусад хүмүүстэй харьцуулахад илт тааруу, чиний Япон хэл руу орчуулсныг Жайка руу явуулах гэж засвар хийж маш их цаг авдаг. Бусад монгол орчуулагч нарын орчуулсныг би шууд тэр чигээр нь явуулчихдаг гэж огт бодит байдалд нийцэхгүй, ямар ч үндэслэлгүй, огт худал зүйлийг надад хэлсэн. Миний зүгээс Би ажлаа больё гэж огт хэлээгүй, харин ч ажлаа үргэлжлүүлж хиймээр байна, миний цалин хөлсийг нэмээд өгөөч гэж би төслийн удирдагч Овадад хэлсэн. Таны хэлж байгаачлан миний орчуулга муу юм бол бодит харьцуулах баримтаа гаргаж ирнэ үү. Харин ч би танд 2017 оны 6 сарын 1-нд хөдөлмөрийн гэрээг шинэчлэх үед Цалин хөлсийг жоохон нэмээд өгөөч, өөр хүний орчуулсан зүйлийг би хянадаг гэж хэлэхэд, та хариуд нь Өөрийг чинь давхар хүний орчуулга хянаж байгааг мэдээгүй гэж та хэлж байсан шүү дээ гэж би хэлсэн болно. Саяын дурдсан иргэн над руу чиглэсэн энэхүү дайралт нь хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэлд тооцогдоно гэж би үзэж байгаа ба, энэхүү мэдээллийг тус төслийн дэд захирал А. Фүрүта өөрийн биеэр (мэдээ тараасан хэлбэр) амаар (мэдээ тараасан хэрэгсэл) нэг хүнд буюу надад тараасан ба уг мэдээг тарааснаас үүдэж төслийг гүйцэтгэгч үндсэн компани болох ОСG-н зүгээс бусад туслан гүйцэтгэгч Япон компанийн мэргэжилтэнгүүдэд иргэн Б.Нын талаар сөрөг ойлголтыг өгч, энэ нь эргээд надад хандах төслийн багийнхны үнэлэмж буурахад хүрч улмаар 2 жилийн хугацаанд хүсэн хүлээж найдаж байсан цалин хөлсөө нэмүүлж чадаагүй гэсэн үр дүнд хүргэсэн. Энэхүү үр дүн нь дор дурдагдах бодит хохирлоор тооцогдон илэрхийлэгдэнэ гэж үзэж байна. Бодит хохирлын тооцоо гэдэгт надтай ижил түвшний мэдлэг боловсролтой, адил хөдөлмөр эрхэлж буй өөр орчуулагчийн нэг өдрийн ажлын хөлстэй харьцуулах зөрүү болох 12 ам доллар, илүү цаг нэг цаг ажилласны зөрүү болох 2 ам долларын зөрүүгээр илэрхийлэгдэнэ. Шүүх шаардлагатай гэж үзвэл дээрх цалингийн зөрүү бүхий хөдөлмөрийн гэрээг гаргаж өгөх боломжтой болно. Нэг сард дунджаар 20 хоног ажиллаж, илүү цаг 2 цаг (хамгийн багаар тооцоход) ажилласан адил хөдөлмөр эрхэлж буй 2 өөр хэмжээний цалин авч буй орчуулагчийн нэг сарын цалингийн зөрүү 244 ам доллар, 2018 оны 6 сарын 1 ~2018 оны 12 сарын 31 хүртэлх 7 сарын хугацаанд 1708 ам долларын зөрүү үүссэн байна. Өөрөөр хэлбэл 1708 ам доллар авах боломжийг миний бие алдсан явдал нь бодит хохиролд тооцогдоно гэж би үзэж байна. Мөн үүнээс гадна төслийн удирдагч Овада нь 2018 оны 5 сарын 31, Пүрэв гариг 11:41 -д чиний ажпын гүйцэтгэлийг бусад хүмүүстэй харьцуулахад илт мэдэгдэхүйц сул гэдэг нь миний үнэлэмж дүгнэлт (бусад хүмүүс ч гэсэн мөн адил) (тараасан мэдээ) (мэдээг тараасан хэлбэр-бичгээр) гэсэн утга бүхий бодит байдалтай огт нийцэхгүй мэдээг миний [email protected] цахим хаяг болон давхар [email protected] гэсэн цахим хаяг руу (мэдээг тараасан хэрэгсэл-цахим шуудан), мөн 2018 оны 5 сарын 31, Пүрэв гариг, 13:39-д Өөрийн тань ажпын гүйцэтгэлийн тухайд тодорхой зүйлийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Япон руу орчуулахад цаг их зарцуулдаг, тохиромжгүй өгүүлбэр нэлээд их, засварлахад цаг хугацаа их ордог. Орчуулсан юмыг ашиглаагүй тал ч бий. Англи орчуулга ч тэр илт мэдээжийн буруу орчуулга ихтэй. Ажлын хяналт гэдэг утгаар явцыг тайлагнахгүй байх тохиолдол их байсан. Энэ утгаар ажлын үр дүн үзүүлсэн ч тэр нь илэрч гарахгүй гэж бодож байна. Хэлмэрчлэх (аман орчуулгын) тал дээр ч хэлэх үг бий боловч имэйлээр энэ тухайд бичихэд хүндрэлтэй буй тул үүнээс өөр зүйл хэлэхгүй. Ноён Фурутатай ярилцана уу. (тараасан мэдээ) (мэдээг тараасан хэлбэр-бичгээр) гэсэн утга бүхий илт иргэн миний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон мэдээг миний [email protected] цахим хаяг болон давхар [email protected] гэсэн цахим хаяг руу явуулсан. Мөн үүгээр ч зогсохгүй 2018 оны 10 сарын 4 (Пүрэв) 14:53-д Ноён Наранбатад доорх зүйлийг үүрэг болгов. 9-р сарын цагийн бүртгэлд ажлын цагийн бодит бүртгэл болон илүү цаг хийх шаардлагатай байсан тухай тайлбарыг бичих. (Энэ ажлыг хийхийн тулд илүү цаг ажиллах, шаардлагагүй) 2. 10-р сарын цагийн бүртгэлд бодит цаг болон ажлын агуулгыг бичих. 3. Өдөр тутмын ажлын агуулгыг Монголын цагаар 17 цаг гэхэд Овадад мэдээлэх, Мэдээлээгүй бол ажил тасалсанд тооцно (Энэ ажлыг хийхийн тулд илүү цаг ажилласан бол тооцохгүй). 10-р сард илүү цаг ажиллах шаардлагагүй ба тооцохгүй болно. Шаардлага гарсан тохиолдолд Монголын цагаар 16 цаг гэхэд Овадагаас зөвшөөрөл авах, Ямар нэгэн зүйл болсон тохиолдолд огт хүлээж авахгүй болно. Ноён Хиваки, (хатагтай) Мөрөн нар мөн анхааралдаа авахыг хүсье. Болгооно уу. (тараасан мэдээ) (мэдээг тараасан хэлбэр-бичгээр) гэсэн утга бүхий зөвхөн иргэн над руу чиглэсэн хатуу албадлагын шинжтэй илт ялгаварлан гадуурхсан утга бүхий мэдээг миний [email protected] цахим хаяг болон давхар D Murun [email protected]>, байгаа, мөн давхар Англи хэлний мэдлэгээ Америкийн Нэгдсэн Улсад 1 жил орчим хугацаанд дээшлүүлсэн хүн болно. Төслийн удирдагч ноён Овада нь хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж буй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 125-р зүйлийн 1-д заасны дагуу өөрийн Япон хэлний мэдлэг, чадвар, туршлагыг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу. Миний гадаад хэлний мэдлэг чадвар, авъяас, туршлагыг илтгэх 3 дагч этгээдээс гаргасан нотлох баримт, бичгийг энэхүү өргөдөлд хавсаргасан байгаа болно. Хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирлын тооцоо гэдэгт хамгийн наад захын энгийн тооцооллоор тооцож үзэхэд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг нэхэх үндэслэлтэй гэж би үзэж байна. Учир нь өнөөдрийг хуртэл хугацаанд миний бие хамгийн доод тал нь 1 жилийн хугацаатай (1 жилийн төсөл гэдэг нь богино хугацааны төсөлд тооцогдоно) төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан. Хэрэг маргаан шүүхийн шатанд очиж хэргийн талаарх мэдээлэл аль хэдийнээ Монголд үйл ажиллагаа явуулж буй Японы байгуулага болон компаниудын сонорт хүрсэн тул намайг ахиж орчуулагч, хэлмэрчээр ажилд авахгүй байх нөхцөл байдал аль хэдийнээ үүсэн болно. Энэ бүх маргаан гараагүй байсан бол миний бие өөр ямар нэгэн төсөл хөтөлбөр дээр Япон хэлний орчуулагчийн ажил хийж, эхнэр болон 2 хүүхдээ бүрэн тэжээгээд явах бүрэн боломж бололцоо байсан. Иймд миний бие орлого олох боломжит хамгийн доод талын хугацаа болох 6 сарын хугацаатай тэнцэх цалин 6000 (1 сарын 1000 ам доллар х 6 =6000 ам доллар) ам долларыг хариуцагчаас нэхэмжпэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Миний бие өөрийн ажил хэргийн нэр хүндээр дэнчин тавьж шүүхэд хандсан тул цаашид миний бие орчуулагчаар ажиллах боломжгүй болсон. Хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсан мэдээг төслийн удирдагч ноён К.Овада болон төслийн дэд удирдагч А.Фүрүта нар тараасан нь нэгээс дээш хүн буюу бүлэглэн- хамтарч гэдэгт тооцогдох тул мөн дээрх нэр дурдсан хүмүүс нь Монгол Улсын Газар Хөдлөлтийн Гамшгаас Хамгаалах Чадавхийг Бэхжүүлэх Төсөл-н гүйцэтгэгч Япон улсын ОСG компанийн гол төлөөлөл тул ОСG компани энэхүү мэдээллийг тараасан гэж би үзэж байна. Сэтгэл санааны маш хүнд дарамт шахалтыг амсаж зовж шаналснаас үүдэн миний зүрх өвддөг болсон. Сэтгэл санааны маш хүнд дарамт шахалтаас үүдэн эрүүл мэндээрээ хохирсон, мөн тэтгэвэрт гарах хүртэлх хугацааны хохирлыг /материаллаг хохирол/ нарийн тооцоолох шүүхийн практик Монголд одоогоор байхгүй тул энд нэхэмжлээгүй болно. Саяын дээр дурдсан хэрэгт холбогдох хоорондоо харилцаж байсан мэдээг Монгол хэл руу орчуулж мэргэжпийн орчуулгын байгууллагаар хянуулж тамга даруулснаа энэ нэхэмжлэлдээ хавсаргасан болно. Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримт болох имэйлд төслийг хэрэгжүүлэгч ОСG компани иргэн миний алдар, нэр хүндийг хэрхэн гутаан доромжилж, ялгаварлан гадуурхаж, сэтгэл санаанд хохирол учруулж байсан талаар тодорхой өгүүлсэн байгаа болно. Цалингаа бодитоор тооцуулья, цалин нэмээд өгөөч гэж хэлсний төлөө миний 20 жилийн хугацаанд хуримтлуулсан төсөл хөтөлбөр дээр ажилласан ажлын болоод гадаад хэлний мэдлэг, чадвар, туршлагыг огт үндэслэлгүй үгүйсгэн гутаан доромжилж, ажил хийх урам зоригийг мохоон дахиж ийм төрлийн ажил хийхээргүйгээр сэтгэл санааны маш хүнд дарамт шахалтыг ОСG компани надад үзүүлж, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан болно. Энэ нь ч нотлох баримт болох имэйлд тодорхой туссан байгаа ба, хоорондоо харилцаж байсан имэйлүүд ч үүнийг нотолно. Саяын дээр дурдсан үндэслэлийг ноён К.Овадад тайлбарлаж ойлгуулах үүднээс өмгөөлөгч Энхбатыг 2018 оны 12 сарын 7-нд уулзуулахад өөдөөс нь Би ч гэсэн маш их зовж шаналж байна. Надад ч гэсэн өмгөөлөгчийн туслалцаа хэрэгтэй байна. Энэ бүх яриаг болоогүй гэж тооцьё гэж хариу хэлсэн. Сэтгэл санааны маш хүнд дарамт шахалтыг зөвхөн миний бие төдийгүй миний гэр бүл, үр хүүхэд минь хүртэл амсаж зовж шаналж байгааг хараад арга буюу хуулийн байгууллагад миний бие хандахад хүрсэн болно. Энд бас нэг зүйлийг хэлэхэд ОСG компани нь Монгол ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлдөггүй, мөн Япон мэргэжилтнүүд нь Монгол улсад ажил хөдөлмөр эрхлэх ямар нэгэн зөвшөөрлийг Монгол улсын холбогдох эрх бүхий байгууллагаас одоог хүртэл аваагүй, жуулчны 30 хоног хүртэлх визгүйгээр зорчих эрхээр Монгол улсад нэвтрэн орж ирээд хөдөлмөр эрхэлж, ажлын байрны төлбөр төлдөггүй зэрэг Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг сүүлийн 3 жилийн хугацаанд гаргаж байгаа болно. Нэр төр бол тухайн иргэн, хэн нэгний Үндсэн Хууль-аар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийн баталгаа билээ. Хүний нэр төрийг доромжлох нь өөрөө хууль зөрчиж буй үйлдэл болно (доромжилж болохгүй). Хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх нь Монгол улсад хууль ёсоор оршин суугаа (түр оршин суугаа гадаадан иргэнд мөн адил хамаарна) хүн бүрийн журамт үүрэг. /16 дугаар зүйлийн 16.13/ Доктор С.Нарангэрэл Гэм хор гэж иргэний эрх зүйд иргэний субьектив эрх буюу баялагийг багасгах, устгахыг хэлнэ. Доктор Д.Наранчимэг: Гэм хор нь иргэний эрх зүйн хариуцлага үүсэх нэг нөхцөл мөн. Гэм хор нь субьектын амин хувийн эрх болон эд хөрөнгийн эрхийг зөрчсөн явдлаар илэрдэг гээд гэм хорыг материаллаг ба материаллаг бус гэж ангилсан байна. Материаллаг бус гэм хорыг дотор нь: - хүний амь нас хохироосон, - хүний эрүүл мэндийг сарниулсан, -хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж ангилалт хийсэн. Түүнчлэн оросын иргэний эрх зүйн тайлбарт Гэм хор гэдэг нь аливаа эд хөрөнгийн эрх эсхүл материаллаг бус баялагт халдсан болон зөрчигдсөн байдлыг ойлгоно. Эд хөрөнгийн бус хохиролыг - бие махбодийн хохирол, - ёс суртахууны хохирол гэж хуваадаг гэсэн байдаг. Мөн Японы эрх зүйн тайлбарт Гэм хор буюу сэтгэл санааны хохирол гэж зөрчил гаргасан, "гэм буруутай этгээдийг шийтгэх зорилгоор гомдол гаргагчид шууд учирсан хохиролоос илүү хэмжээний мөнгөн төлбөр олгох шийдвэрийг шүүхээс гаргахыг хэлнэ. Үүний үр дагавар болох гэм хор, хохирол нь эд хөрөнгийн бус өвчин зовлон, -учруулах нэмэлт нөхцөлтэйгээр л нэхэмжлэгчийн алдагдал, зардлыг нотолсны үндсэн дээр тооцогдоно гэж дурдсан байдгийг энд хэлэх нь илүүц биз ээ. Доромжлох гэдэг нь Бусдын нэр төр, алдар хүндэд халдах шууд санаатай нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ. ...олон нийт... буюу хоёр буюу түүнээс олон хүний дэргэд доромжилсон байхыг шаардахгүй бөгөөд бусдын нэр төр, алдар хүндийг нэг хүний ч дэргэд гутаасан байж болно. Хувь хүний нэр төр, алдар хүндийг хэн нэгэн этгээд өөрийн аман зоргоор гутаан доромжлох нь хууль зөрчсөн үйлдэл тул, Баярсайхан овогтой Наранбат миний бие 20 жилийн хугацаанд олж авсан өөрийн Япон хэлний мэдлэг чадварыг шүүхийн мэргэжлийн шинжээчдээр үнэлүүлж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан хохирлыг гаргуулан авах эрх зүйн үндсийг бий болгох хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан Монгол Улсын Иргэний Хуулийн 9-р зүйл. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 1-д заасны дагуу Монгол Улсын Газар Хөдлөлтийн Гамшгаас Хамгаалах Чадавхийг Бэхжүүлэх Төсөл-г хэрэгжүүлэгч OCG компаниас төслийг дуустал хүртэлх хугацаа буюу 11 сарын (нэг сарын ажлын хоногийг дунджаар 20 хоног гэж тооцож мөн 2019 оны 11-р сарыг ажлын 15 хоногоор тооцов) ажилгүй байх хугацааны цалин болох 11 395 ам.доллар, Монгол Улсын Иргэний Хуулийн 9-р зүйлийн 4.5-д заасны дагуу эдийн бус гэм хор болох хувь хүний алдар, нэр хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирол болох 7 708 ам.доллар, мөн нэхэмжлэгч талын төлсөн төлбөрүүд болох: улсын тэмдэгтийн хураамж 414 689 төгрөг, өмгөөлөгч Энхбатыг дуудаж уулзуулсан (2018 оны 12 сарын 7-нд) хөлс 80 000 төгрөг, өмгөөлөгч Соёл-Эрдэнийн ажлын хөлсөнд өгөх 1 000 000 төгрөг, нийт 19 103 ам.доллар, 1 494 689 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, О.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Б.Нын OCG компанид холбогдуулж ажилгүй байх хугацааны цалин 11,395 ам.доллар буюу 29,984,803 төгрөг, хувь хүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирол 7,708 ам.доллар буюу 20,282,831 төгрөг, өмгөөллийн хөлс 1,080,000 төгрөг, нийт 51,347,634 төгрөг гаргуулгах нэхэмжпэлтэй танилцлаа. Бид нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

1.    2018 оны 5 сарын 7-ны гэрээ нь хөдөлмөрийн гэрээ биш тухай:

Монгол Улс ба ЯУз газрын хамтын ажиллагааны дагуу ЯУЖ байгууллагатай хамтран Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл-ийг 2016-2019 онд хэрэгжүүлэхээр төслийн баг бүрдэн амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр Япон Улсын тэргүүн туршлагаас суралцан болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин сайжирч, байгууллага хоорондын хамтын ажиллагаа хөгжиж, олон нийтийн мэдлэг боловсрол дээшлэн урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах арга хэмжээнд тодорхой дэвшил гарах юм. Монгол Улсад газар хөдпөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл-ийн хэрэгжүүлэгч төслийн багийн ахлагч ОКГ компанийн ажилтан Киотака Овадатай Монгол Улсын иргэн Б.Н нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж орчуулгын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Нэхэмжпэгч Б.Нтай байгуулсан уг гэрээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15, 21.1-р зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний шинжийг хангасан хөдөлмөрийн гэрээ биш юм. Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажил олгогч нь уг хуулийн 3.1.15-д заасны дагуу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулахаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг. хэлнэ гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч Б.Нтай гэрээ байгуулсан ОКГ компани, түүний төлөөлөгч К.Овада нарын хэрэгжүүлэх төсөл нь 3 жилийн хугацаатай, түрээсийн гэрээний дагуу тогтсон ажлын байр байхгүй, Б.Н нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа өөрийн багаж хэрэгслээр буюу өөрийн зөөврийн компьютероор ажил гүйцэтгэдэг байсан нь талууд хөдөлмөрийн гэрээ бус хөлсөөр ажиллах гэрээ байгуулсныг илтгэж байна. ЯУЖ байгууллагаас санхүүждэг энэхүү төсөл нь 3 жилийн хугацаатай, Монгол Улсад байнгын үйл ажиллагаа явуулах биш, тодорхой нэг үр дүнд хүрэхэд чиглэсэн тул төслийн баг ажилчдыг тогтвортой, нарийн дэглэмд ажиллуулах бус, тодорхой хугацаанд сэлгэж ажиллуулдаг онцлогтой байсан. Энэ ч утгаараа бид орчуулагчдын хийх ажлыг хэсгүүдэд хувааж тухайн хэсгийн орчуулгыг хийлгэдэг байсан. Одоогийн байдлаар төслийн баг 1-2 орчуулагч ажиллуулж байгаа бөгөөд ажлын ачаалал их үед заримдаа 4-5 орчуулагчийг ч гэрээгээр авч ажиллуулах тохиолдол байсан. Энэ нь ажлын ачаалал, ажлын хэсгүүдийн нөхцөл байдлаас шууд хамаарч өөрчлөгдцөг юм. Ажпын ачааллаас шалтгаалж гэрээний хугацаа дууссан үед орчуулагчтай байгуулсан гэрээг дуусгавар болгож, хэрвээ цаашид ажиллах ажлын шаардлага бий болох үед гэрээг дахин шинэчилж байгуулдаг. Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ нь ажлын үр дүнг хүлээн авахад чиглэсэн, тухайн ажилтны мэдлэг, ур чадварт суурилсан, нарийн дэглэм, тогтмол шинж чанар байдаггүйгээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай. Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 6 сарын 15-нд батлагдсан Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 4.2-т Хөдөлмөрийн гэрээ болон иргэний хөлсөөр ажиллах гэрээ субьект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил шинжийг агуулдаг боловч ажлын байр, гэрээний үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажлын хөлс, ажил гүйцэтгэх байдал, гэрээ цуцлагдах журам зэрэг нь өөр байдаг байна. Тухайлбал: Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох ба Монгол Улсын Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлсийг тогтоох эрхгүй, мөн сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож, ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгох боломжтой байдаг байна гэсэн байдаг. Энэхүү зөвлөмжийн дагуу нэхэмжпэгч Б.Нтай байгуулсан гэрээний хөлсийг сард 2 удаа бус сард нэг удаа олгохоор гэрээнд заасан нь хөлсөөр ажиллах гэрээний нөхцөл юм. Мөн хөдөлмөрийн гэрээний ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэхээр заасан байдгаараа ялгардаг. Мөн дээрх зөвлөмжид зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалттай бол хөлсөөр ажиллах гэрээг талуудын тохиролцсон журмаар цуцлах боломжтой байдгаараа ялгаатай. Нэхэмжлэгч Б.Нтай байгуулсан гэрээний 10-р хэсгийг харвал ...Ажил олгогчоос 7 хоногийн өмнө мэдэгдэл өгснөөр гэрээ цуцлагдана гэж талууд тохиролцсон байгаа ба энэ нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан зохицуулалт юм. ОКГ компани нь Монгол Улсад хуулийн этгээд байгуулаагүй тул ямар нэгэн хөдөлмөрийн дотоод журам, норм, норматив батлах үндэслэлгүй бөгөөд хэдийгээр гэрээний дагуу ажилласан цаг бүртгэдэг байсан ч нарийн тогтсон норм, норматив байгаагүй. Нэхэмжпэгч Б.Нын хувьд ажиллах цагийн хуваарь, ажлын байр нь уян хатан байсан бөгөөд зөвшөөрөл авсан тохиолдолд гэрээсээ ажиллах боломжтой байсан, мөн төслийн багийн хангасан техник хэрэгслээр бус өөрийн техник хэрэгслээр орчуулагчаар ажилладаг байсан нь талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болохыг харуулж байна. Иймд нэхэмжпэгч Б.Нтай төслийн багийн ахлагч, ОКГ компанийн ажилтан К.Овада нь Иргэний хуулийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, 40.3 дахь заалтууд хэрэглэгдэхгүй. Нэгэнт талууд гэрээний чөлөөт байдлын зарчмыг удирдлага болгож Иргэний хуулийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 364.1-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно. гэж заасанчлан тухайн гэрээний 10-р зүйлд Ажилтан нь энэхүү гэрээний хугацаа дуусгавар болсноор ажлаа хүлээлгэж өгнө... гэсний дагуу гэрээ нь 2018 оны 12 сарын 31-д дуусгавар болсон. Талууд гэрээнд гэрээний хугацааг сунгах ямар нэгэн нөхцөл дурдаагүй, тохиролцоогүй тул нэхэмжпэгч Б.Н гэрээг төслийн үргэлжлэх хугацаа буюу 2019 оны 11 сар хүртэл гэрээг сунгагдах байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. 2018 оны 5 сард энэхүү гэрээг анх байгуулж байх үед Б.Н нь гэрээний нөхцөл буюу хугацааг бүрэн хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан нь баримтаар нотлогддог. Анх 2018 оны 5 сарын 6-ны өдөр 11:54-т К.Овада руу илгээсэн цахим шуудандаа: Амралтын өдөр мэйл бичиж байгаадаа хүлцэл өчье. Гэрээтэй холбоотой яаралтай хэрэг гарч, тантай зөвлөлдөх шаардлагатай байгаа тул маргааш цаг гаргаж өгөхийг танаас хүсье. Мөн, гэрээ маргаашаас сунгагдахаар аль хэдийн гарын үсэг зурагдсан байгаа боловч, тус гэрээг цуцлах саналтай байгаагаа мэдэгдэхийн тулд энэ мэйлийг бичиж байна гэж хэлсний дагуу К.Овада Б.Нтай уулзахад Б.Н өөрийгөө илүү өндөр цалинтай ажил олсон байгаа тухайгаа дурдсанаас биш цалин хөлсийг нэмж өгнө үү гэсэн албан ёсны хүсэлтийг тавиагүй. Энэ үед К.Овада болон төслийн багийнхан түүнийг өөр ажилд орох төлөвлөгөөтэй байгаа гэж ойлгож байсан. Гэтэл 2018 оны 5 сарын 18-ны 21:42-т К.Овада руу илгээсэн цахим шуудандаа Б.Н: Хамаагүй дур зоргоороо ярьж байгаа бол уучлаарай. Миний цаашдын төлөвлөгөөний тухайд, ОБЕГ-ийн хамтран ажиллагч нар болон төслийн Болдбаатар зэрэг хүмүүсээс тус төслийг дуустал байхыг хүсч байгаа, түүнчлэн би гэрээндээ ажлаа үргэлжпүүлж явуулахаар аль хэдийн гарын үсгээ зурсан байгаа учир, ажлаа урьдын адил үргэлжлүүлээд явья гэж бодож байна... гэж хэлсэн нь баримтаар нотлогдож байгаа. Үүний хариуд К.Овада Б.Над хандан 2018 оны 5 сарын 20-ны 07.29-д: Тийм үү, Зүгээр үү? Нөхцөл байдлыг мэдэж байгаагийн хувьд, Болдбаатарын ажпаа болих гэсэн хүнийг үлдээх гэсэн яриаг хүлээж авах зүйл биш гэж бодож байна. Үргэлжпүүлэн ажиллах тохиолдолд нөхцөл нь яг хэвээрээ, түр цуцалсан байсан гэрээгээ ашиглаад явах болно. Танд зүгээр үү? Үүнийг маш сайн нягтлахыг хүсч байна. Түүнчлэн, Төслийг дуусах хүртэл гэсэн амлалт өгч чадахгүй. Болдбаатарын хүсэлтийн тухайд бол, миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэр гаргах хүн нь тэр хүн биш. Энэ оны 12 сар хүртэл үндсэн хугацаа гэдгийг сайтар тунгааж үзнэ үү гэж хариу илгээсэн байдаг. Үүний дараа Б.Н нь гэрээний нөхцөл, хугацааг бүрэн хүлээн зөвшөөрч 2018 оны 5 сарын 23-ны 16:38-д К.Овада руу: 6 сараас хойшхи гэрээг, Овада таны хэлсэнчлэн Үндсэндээ 12 сар хүртэл гэдгээрээ ОК, мөн 2018 оны 5 сарын 31-ний 13:10-т: Тухайн үед гэрээг цуцлах шалтгаан болоод байсан өөр төсөлд ажилд орох тухай хэлэхэд: би өөрийн зүгээс аль хэдийн , одооныхоо төслийг үргэлжлүүлнэ- гээд татгалзсан байгаа."гэсэн цахим шууданг илгээж гэрээний саналыг бүрэн, хангалттай тодорхой хүлээн зөвшөөрснөө илтгэсэн. Иймээс уг гэрээг байгуулахад гэрээний нөхцөлийг хүчээр тулган хүлээлгэсэн, нэг талд хэт ашигтай гэрээ байгуулсан гэх ямар ч үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Б.Н нь өөрөө гэрээг цуцлах саналаасаа татгалзаж үргэлжпүүлж ажиллах хүсэлтийг өгсөн нь хавсралтад дурдагдсан цахим шуудангаар нотлогдож байна. Цалин хөлсний хувьд К.Овада болон төслийн багийнхан Б.Нын хөлсийг 2018 оны 5 сарын 7-ны өдрийн гэрээгээр өдрийн 53 ам.доллар, илүү цагийн 27 ам.доллар болгон хөлсийг нэмсэн нь Б.Нтай өмнө нь байгуулж байсан гэрээнүүд болон 2018 оны 5 сарын 7-ны гэрээний Хөлс хэсгээр нотлогдож байна.

2.  2018 оны 5 сарын 7-нд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ гэх гэрээг агуулгаар нь хөдөлмөрийн гэрээ гэж үзсэн байлаа ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т зааснаар талууд тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах боломжтой байдаг. 2018 оны 5 сарын 7-ны Хөдөлмөрийн гэрээний 10-р зүйлд зааснаар гэрээний хугацааг 2018 оны 12 сарын 31-д дуусгавар болгохоор талууд тохиролцсон. ОКГ компани нь бүх ажилчдын гэрээг хугацаатай байгуулдаг шалтгаан нь ЖАЙКА-аас санхүүждэг уг төслийн ерөнхий хугацаа, ажлын ачаалал, ажил үүргийн хуваарьтай шууд холбоотой байдаг. Иймээс хариуцагчийн хувьд тодорхой ажлууд дээр ажилчдыг хугацаатай гэрээгээр авч ажиллуулан, цаашид ажиллах шаардлагатай бол дахин хугацаатай гэрээг байгуулан ажиллуулдаг системтэй. Иймээс Б.Нын хувьд ч, хариуцагч ОКГ компанийн хувьд ч гэрээг сунгах хүсэл сонирхолгүй байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгах боломжгүй болсон гэж заасны дагуу тухайн гэрээ дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалт бол ажлаас үндэслэлгүй халсан, өөр ажилд шилжүүлсэн үеийн олговорыг нөхөн төлөх заалт юм. Хариуцагч тал нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дуусахаас өмнө ямар нэгэн ажлаас халах, өөр ажилд шилжүүлэх шийдвэр гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д Талууд харилцан тохиролцсон, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан байдаг. Энэ тохиолдолд ажил олгогч заавал ямар нэгэн мэдэгдэл ажилтанд өгөх үүрэггүй бөгөөд талууд анхнаасаа гэрээний хугацаа дуусахаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж, цааш үргэлжлэхгүй гэдгийг мэдэж байсан болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэжээ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; тохиолдолд ажилтны урьд авах байсан цалинг тооцож олгохоор заасан. Хариуцагчийн хувьд ажилтан Б.Ныг ажлаас халах ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч гэрээ дуусгавар болсон тул ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэх үндэслэлгүй. Иймээс ажилтан Б.Н нь 2019 оны 11 сар хүртэл ажиллах ёстой байсан гэх нь үндэслэлгүй бөгөөд ажилгүй байх хугацааны цалинг шаардах эрхгүй юм. Хариуцагчийн хувьд иргэн Б.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах үүрэгтэй талаар ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжпэгч нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3 дахь хэсэг буюу Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж заасныг дурдаж өөрийгөө манай төслийг дуустал ажиллах ёстой байсан гэж маргажээ. Хөдөлмөрийн тухай хуулинд ямар нөхцөлд ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах тухай 35-р зүйлд тодорхой заасан. Ажилтан Б.Н хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, албан тушаал нь хадгалагдах 35-р зүйлд заасан нөхцөлийн аль нь ч бүрдээгүй учир ажил, албан тушаал нь хадгалагдсан гэж үзэхгүй. Иймээс нэхэмжпэгч Б.Нын ажилгүй байх хугацааны цалинг шаардсан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх, гомдлын шаардлага гаргах хугацааны хувьд нэхэмжлэгч хуулиар тогтоосон нэхэмжпэл гаргах хугацааг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т Ажилтан ажпаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-ийг нэхэмжпэлийн үндэслэлээ болгож байгаа үед нэхэмжпэгч Б.Нын хувьд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор буюу эрх ашиг нь зөрчигдсөнөө мэдсэн үеэс нэг сарын дотор шүүхэд нэхэмжпэлээ гаргах ёстой байсан ч нэхэмжлэлийг 2018 оны 3 сарын 22-ны өдөр гаргасан нь хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн байна. Иймээс нэхэмжлэгчийн ажилгүй байх хугацааны цалин авах шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.  Нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, ялгаварлан гадуурхсан тухай:

Нэхэмжлэгч Б.Нын ажлын гүйцэтгэл, хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийж гүйцэтгэж буй ажил нь чанарын шаардлага хангаагүй, гэрээгээр хүлээсэн үүрэгт ажилдаа хайнга хандсан, итгэл эвдсэн олон тохиолдол гарч байсан. Иргэний хуулийн 359.1-д заасны дагуу ажиллагч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Гэвч Б.Н нь ажпын гүйцэтгэлийг удаах, хоцроох, ажлын цагийн бүртгэлд худал мэдээлэл оруулах зэргээр ажиллуулагчийн итгэлийг удаа дараа эвдэн гэрээний үүргээ зөрчиж байсан. Хариуцагч ОКГ компанийн төлөөлөгч, төслийн багийн ахлагч К.Овада нь хуулийн хүрээнд ажлын гүйцэтгэлийг хянаж 2018 оны 5 сарын 31-ний 13:17-д Б.Над хандан: Өөрийн тань ажлын гүйцэтгэлийн талаархи бодлоо тодорхой хэлсэн нь дээр гэж бодлоо. Япон хэл рүү орчуулга хийхэд цаг их зарцуулдаг, тохиромжгүй өгүүлбэр хэтэрхий их, дараа нь засахад их цаг зарцуулах болдог. Хэрэглэх боломжгүй орчуулгууд ч байсан. Англи хэлний орчуулга ч гэсэн илт буруу орчуулга ихтэй. Ажиллах процессын хувьд, ажлын явцыг тайлагнахгүй байх тохиолдол их гэх мэт. Энэ утгаар ажлын үр дүн үзүүлсэн ч тэр нь илэрч гарахгүй гэж бодож байна. Аман орчуулгын тал дээр ч хэлэх үг бий боловч имэйлээр, энэ тухайд бичихэд хүндрэлтэй байгаа тул ингээд зогсъё. Фүрүта-тай ярилцаарай. гэсэн цахим шууданг илгээсэн. Мөн 2018 оны 5 сарын 31-ний 11:41-д Б.Над хандан: Гэрээний хугацаа үндсэндээ 12 сар хүртэл гэдгийг хүлээж авлаа гэдгийг тань ойлголоо. Гэхдээ, гэрээгээ цуцлах шалтгаан болоод байсан өөр нэг төсөл гэх яриа юу болсон бэ? Нэг л сайн ойлгогдохгүй байгаа учир одоогоор энэ асуудлыг шийдвэрлэгдээгүй чигээр түр хойш тавья. Нөгөөтэйгүүр, чиний ажлын гүйцэтгэл, ур чадварын хувьд, бусад хүмүүстэй харьцуулахад илт доогуур гэж би (бусад гишүүд ч мөн адил) боддог. гэж хэлж байсан. Өөрийнх нь ажлын үр дүн, явцын талаар өөрт нь хэлсэн үйлдэл нь худал мэдээлэл олон нийтэд тараасан гэх ойлголтод хамаарахгүй. Мөн нэхэмжлэгчийн дурдсанаар ажлын гүйцэтгэл муу байгаа талаар өөрт нь илгээсэн цахим шууданг давхар Мөрөн, Хиваки гэх хүмүүс рүү илгээсэн нь худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж тооцогдохгүй. Учир нь Хиваки нь төслийн бас нэг зохион байгуулагч бөгөөд Б.Нын ажлыг хянадаг эрх бүхий этгээд, мөн Мөрөн нь төслийн нарийн бичиг бөгөөд ажлын цагийн бүртгэлийг хариуцдаг албан тушаалтай тул орчуулагчдын ажпын гүйцэтгэлийн талаар мэдэж байх бүрэн эрхтэй этгээдүүд юм. Нарийн бичиг Мөрөнд тэрхүү цахим шууданг давхар явуулснаар төслийн багийнхан болон Монгол ажилчдын Б.Над хандах үнэлэмж буурч, цаашид ийм төрлийн ажил хийх бололцоог боомилон хаасан нөхцөл бий болсон гэдэг нь бодит үнэнд нийцэхгүй, хийсвэр, нотлогдохгүй аргумент юм. Иймээс ажлын гүйцэтгэлийн талаар өөрт нь болон төслийн удирдах эрх бүхий этгээдүүдэд явуулсан нь хэний ч ажил хэргийн нэр хүндийг гутаасан, доромжилсон, ялгаварлан гадуурхсан үйлдэл болохгүй. Нэхэмжлэгчийн дурдаж байгаачлан Б.Н нь өөрийн ажил үүргээс гадна илүү орчуулга хийсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Гэрээнд заасны дагуу орчуулагчийн ажил нь тухай бүрд төслийн багаас өгсөн зааварчилгааны дагуу орчуулгын ажил хийж гүйцэтгэдэг учир гэрээнд заагдаагүй ажил гүйцэтгэсэн байх боломжгүй. Ажпын гүйцэтгэлийн тухайд гэвэл илүү цагаар хийх шаардлагагүй байсан зүйлийг илүү цаг хийж ажлын бүртгэлд тэмдэглэсэн нь баримтаар нотлогддог. Тухайлбал хавсралтад заасан Мэдээ гэх богино баримт бичгийг 2018 оны 9 сарын 28-ны өдөр бүхэл бүтэн 2 өдөр нийт 4 цаг илүү ажилласан гэж 10 сарын ажлын цагийн бүртгэлд тэмдэглэсэн нь үндэслэлгүй гэдэг нь хийсэн ажлын хэмжээнээс харагдаж байна. Мөн төслийн баг Б.Нын ажлын муу гүйцэтгэлээс болж ажил ихээр саатаж байсан тул 2017 оны 12 сарын 6-ны өдөр, 2018 оны 11 сарын 7-ны өдөр Монгол Улсын иргэн Г.Намуундарийг тус тус тухайн саатсан ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор нэмэлтээр хугацаатай гэрээ байгуулан авч ажиллуулсан. Дээрх бүх холбоотой баримтуудыг хариу тайлбарын хавсралтаар зохих журмын дагуу нотлох баримтын шаардлага хангуулан бүрдүүлсэн болно. Мөн олон удаа ажил таслах, гэрээсээ ажиллаж байна гэж худлаа хэлэх гэх мэт зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан нь төслийн багийн гишүүдийн и-мэйл болон 7, 9, 10 саруудын ажлын цагийн бүртгэлээс харагдаж байна. 2018 оны 8 сарын 1-ний өдрийн 13:17 минутанд төслийн нарийн бичиг Д.Мөрөнгөөс К.Овада руу Уучлаарай, цагийн бүртгэлийг хавсаргахаа мартсан байна. Наранбатын цагийн бүртгэл: 7 сар 9 өдөр (Даваа) ба 7 сар 10 өдөр (Мягмар) - ажилласан 7 сар 16 өдөр (Даваа)-өөс 7 сар 19 өдөр (Пүрэв) хүртэл тасалсан 7 сар 20 өдөр (Баасан) ба 7 сар 23 өдөр (Даваа) - ажилласан 7 сар 24 өдөр (Мягмар)-өөс 7 сар 26 өдөр (Пүрэв) хүртэл - тасалсан 7 сар 27 (Баасан), 7 сар 23 (Даваа), 7 сар 31(Мягмар)- ажилласан гэж мэдэгдсэн. Эндээс харахад Б.Н нь ажиллах ёстой байсан өдрөө ажиллаагүй, ажил тасалсан, түүнийгээ ажлын цагийн бүртгэлд худлаа бүртгэсэн байна.

Дээрх байдлаар илүү цаг ажиллах шаардлагагүй үед илүү цаг ажилласан гэж бүртгэх, ажлын цагийг худлаа бүртгэх зэрэг зөрчлүүд илэрч байсан тул К.Овада 2018 оны 10 сарын 4-ний 15:29-д: Тиймэрхүү хэмжээний зүйл яригдсан хурлыг өгүүлбэр болгон бичихэд бүтэн 2 хоног илүү цагаар ажилласан гэхэд энгийнээр бодож үзэхэд ч төсөөлөгдөхгүй байна. Мэйл бичиж явуулах цагийг хэдий хэмжээгээр ч хамаагүй оройтож явуулах боломжтой учраас тодорхой нотлох баримт болж чадахгүй. Түүнчлэн илүү цагаар ажилла гэсэн чиглэл зааварчилгаа өгч байгаагүй. Илүү цагийг хязгаарлах тухай заавар чиглэлийг одоогийнхоос ч илүү олон удаа өгч байхгүй бол болохгүй юм байна. гэсэн цахим шууданг илгээсэн. Мөн 2018 оны 10 сарын 4-ний 14:53-т: Намайг байх хугацаанд, чиний хийх ажлын агуулга их байсан боловч ажлын хэмжээ маш бага байсан. Бичгийн орчуулга ч бага байсан, холбоо барих ажлын тухайд, яаралтай холбоо барь гэж хэлэх үе байсан ч тийм их байгаагүй. Чиний хэлж буй илүү цагийн ажил бол онцын шаардлагатай байгаагүй. Хэлэлцээр хийх шатанд гаргаж ирсэн, энэ нь илүү цагаар ажилласны үр дүн гэх мэт зүйлс хэлж чадаж байгааг чинь би гайхаж байна. Иймэрхүү, бодит байдлаас тасарсан хачин сонин зүйл хэлж байгаа чинь туйлын харамсалтай байна. гэж хэлсэн. Монгол Улсын иргэний хуулийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. гэсэн заалтыг нэхэмжлэгч Б.Н нь өөрөө зөрчсөн гэдэг нь дээрх нөхцөл байдал, хавсралтуудаар батлагдаж байна. Ажилчдын цалингийн мэдээлэл нь Хувь хүний нууцийн тухай Монгол Улсын хуулийн 4.1.-д д заасны дагуу хөрөнгийн нууц-д хамаарах чухал мэдээлэл юм. Иймээс бид Б.Н бусад ажилчдын цалингийн мэдээллийг хэрхэн яаж олж авсан нь тодорхойгүй гэж үзэж байна. Бусдын ам дамжин ярьсан зүйл нь нотлох баримтын шинжийг агуулахгүй бөгөөд бид дээр дурдсан Хувь хүний нууцын тухай хуулийн дагуу бусад ажилчдын нууц мэдээллийг задруулахгүй байх үүргийнхээ хүрээнд Б.Над бусдын цалин хөлсний мэдээллийг өгөх эрхгүй юм. Иймээс нэхэмжлэгчийн дурдсан цалингийн зөрүү гэх 1708 ам.доллар нь ямар ч үндэслэлгүй бөгөөд бид хөлсөөр ажиллах гэрээгээр авч ажиллуулж байгаа бүх орчуулагчдын цалин хөлсийг ижил тогтоох үүргийг хүлээхгүй. Цаашилбал Хөдөлмөрийн тухай хуулийн 49.8- д Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно. гэж заасны дагуу хөдөлмөрийн норм, гүйцэтгэлд үндэслэж ажилчдынхаа цалинг тогтоох, нэмэх эрхтэй байна. Иргэний хуулийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ нь талууд өөрсдөө гэрээний хөлсийг тохирдгийн дагуу бид Б.Нтай хуулийн хүрээнд цалин хөлсийг нь тохирон ажилуулж байсан.

Нэхэмжпэгч Б.Н нь Иргэний хуулийн 9-р зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг эдлэх хууль зүйн үндэслэлгүй. Дээрх бодит баримтуудаар хариуцагч нь нэхэмжпэгчийг доромжлоогүй, ажил хэргийн нэр хүндэд нь халдаагүй гэдэг нь батлагдаж байна. Сэтгэл санааны буюу эдийн бус гэм хорын хувьд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, үйлдэл үр дүнгийн дунд шалтгаант холбоо байх хуулийн урьдчилсан нөхцөл тогтоогдох ёстой байдаг. Гэтэл ажлын гүйцэтгэлийнх нь талаар өөрт нь мэдэгдсэн, ажлын гүйцэтгэлийг сайжруулах үүднээс өөрт нь анхааруулсан үйлдэл нь нэхэмжлэгчийг доромжилсон, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл биш юм. Өөрөөр хэлбэл К.Овада болон А.Фүрүта нарын шаардлагын улмаас сэтгэл санааны дарамтад орох, цаашид мэргэжпээрээ ижил төстэй газар ажиллах боломжгүй болгосон, бусад ажилчдын хандлага үнэлэмж хэрхэн буурсан нь хийсвэр факт бөгөөд шалтгаан үр дагаварын хувьд нийцэхгүй бөгөөд шалтгаант холбоо байхгүй байна гэж үзэж байна.

Иймээс нэхэмжлэгчийн шаардаж буй ажилгүй байх хугацааны цалин 11,395 ам.доллар, 6 сарын дундаж цалинтай тэнцэх хөлс, мөн бусад ажилчдын цалингийн зөрүү гэх 1708 ам.доллар нийт 7708 ам.доллар нийт 19,103 ам.доллар, мөн бусад зардал болох 1,494,689 төгрөг буюу нийт 51,347,634 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэгч OCG компанид  компанид холбогдуулан ажилгүй байх хугацааны цалин 11 395 ам.доллар буюу 29 984 803 төгрөг, хувь хүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирол 7 708 ам.доллар буюу 20 282 831 төгрөг, өмгөөллийн хөлс 1 080 000 төгрөг, нийт 51 347 634 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Монгол Улсын Засгийн газар ба ЯУз газрын хамтын ажиллагааны дагуу ЯУЖ байгууллагын дэмжлэгтэйгээр 2016-2019 онд Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл-ийг OCG компанид компани хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн багийн ахлагч /Oриентал консалтанг глобал компанийн ажилтан/-аар Киотака Овада ажилладаг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэг талаас Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн төлөөлж Киотака Овада, нөгөө талаас иргэн Б.Н нар нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Б.Ныг орчуулагчаар ажиллуулах, ажлын цагийг өглөөний 9:00 цагаас оройн 6:00 /18:00/ цаг буюу өдөрт 8 цаг байх, цалинг өдрийн 53 ам,доллар буюу ажилласнаар олгох, илүү цагийн хөлс болон томилолтын мөнгө олгох нөхцөл журмын талаар болон татвар хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан хариуцахаар тохиролцжээ. /хх-15-16х.

Талууд ажлын цаг /өглөөний 9:00 цагаас оройн 6:00/-аар ажил олгогчийн заасан ажлын байранд, ажил, хөдөлмөр буюу орчуулах ажлыг тогтмол хийж, цалин, нэмэгдэл хөлс авахаар тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

 

Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн багийн ахлагч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацаа нь тухайн төсөл, хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа, гүйцэтгэх ажил үүргээс шууд хамааралтай байдаг. Мөн Хөдөлмөрийн гэрээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байхаас гадна төсөл хэрэгжүүлэгчийн дотоод дүрэм, журмаар зохицуулагдана.

Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогчийн харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо тул Ажилтан гэрээнд гарын үсэг зурснаар өөрт болон ажлын байранд тавигдах шаардлага, гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Тодорхой хугацаатай төслийн ажилтны ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн багийн ахлагч Киотака Овада, Б.Н нар хөдөлмөрийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсныг буруутгах боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1., 23.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болдог ба хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцдог зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн хугацаатай гэрээний аль нэг тал санал гаргаснаар тухайн гэрээний харилцаа дуусгавар болохоор байх тул хариуцагчийн одоогийн хийж буй ажлыг Эрдэнэ орчуулагчийг гаднаас ирэх үе буюу 12 сарын 29 гэхэд хүлээлгэж өгөөрэй гэж нэхэмжлэгчид хэлснийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад цааш үргэлжлүүлэхгүй талаар мэдэгдсэн гэж үзэх бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй нь хууль зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан үндэслэлээр талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болж байгаа тохиолдолд ажил олгогчийн зүгээс тушаал, шийдвэр гаргах шаардлагагүй юм.

 

Иймээс нэхэмжлэгч Б.Ныг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Б.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхгүй юм.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Б.Нын ажилгүй байх хугацааны цалин 11 395 ам.доллар буюу 29 984 803 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Н нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5.эдийн бус гэм хорыг арилгуулах гэж заасан хамгаалалтын аргын хүрээнд хүний алдар, нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэн учирсан хохирол 7 708 ам.доллар буюу буюу 20 282 831 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан ба заалтыг задлан дүгнэхэд урьдчилсан 3 нөхцөлтэй бөгөөд нэгдүгээрт, мэдээлэл нь хохирогчоос гадна гуравдагч этгээдүүдэд хүрсэн байх /тараасан байх/, хоёрдугаарт, мэдээлэл нь нэр хүндийг гутаасан агуулгатай байх, гуравдугаарт, тухайн мэдээ нь үнэн зөв биш байх /худал байх/ юм.

 

Нэхэмжлэгч Б.Н нь төслийн дэд удирдагч А.Фүрүтаг 2018.06.06-ны өдөр ОБЕГ-ын нэг давхарын вестибюлын өрөөнд дуудаж, ... худал зүйлийг надад хэлсэн, төслийг гүйцэтгэгч үндсэн компани болох ОСG-н зүгээс бусад туслан гүйцэтгэгч Япон компанийн мэргэжилтэнгүүдэд иргэн Б.Нын талаар сөрөг ойлголтыг өгч, энэ нь эргээд надад хандах төслийн багийнхны үнэлэмж буурахад хүрч улмаар 2 жилийн хугацаанд хүсэн хүлээж найдаж байсан цалин хөлсөө нэмүүлж чадаагүй гэсэн үр дүнд хүргэсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Мөн төслийн удирдагч Овада-гаас Б.Над 2018.05.31-ны өдрийн 2 и-мэйл, 2018.10.04-ны өдрийн 1 и-мэйл илгээсэн байна. /хх-130-132, 145х/ Уг и-мэйлд бичигдсэн мэдээллийн агуулга нь ажил олгогч /удирдлагаас/-оос ажилтаны ажил, үүрэгтэй холбоотой түүнд өгсөн үнэлэмж, тавьсан шаардлага байх бөгөөд уг и-мэйлийг давхар Фүрүта, Д.Мөрөн, Хиваки зэрэг шууд удирдах албан тушаалтнуудад илгээснийг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ тараасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж ажилтаны цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Над хөдөлмөрийн үр дүнд нь тохироогүй цалин олгосон, адил үр дүн бүхий бусад ажилчдаас бага цалин олгосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно гэж заасан нь хүйсээр ялгаварлахыг хориглосон зохицуулалт тул үүнийг үндэслэн бусад орчуулагч нартай адил цалин олгох ёстой гэсэн Б.Нын тайлбар үндэслэлгүй юм.

Иймд Б.Нын ялгаварлан гадуурхаж харьцсанаас 1 708 ам.доллар, хувь хүний алдар, нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсноос 6 000 ам,доллар, нийт 7 708 ам.доллар буюу 20 282 831 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Нын өмгөөлөгч нартай хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулж төлсөн хөлсийг гэм хорын хохирол, гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул түүний өмгөөллийн хөлс 1 080 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Нын Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэгч OCG компанид /Oриентал консалтанг глобал/ компанид холбогдуулан гаргасан ажилгүй байх хугацааны цалин 11 395 ам.доллар буюу 29 984 803 төгрөг, хувь хүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг доромжилсон, ялгаварлан гадуурхаж харьцсанаас үүдэх хохирол 7 708 ам.доллар буюу 20 282 831 төгрөг, өмгөөллийн хөлс 1 080 000 төгрөг, нийт 51 347 634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414 689 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР