Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын   яллагчаар  Төв  аймгийн   Прокурорын   газрын  хяналтын  прокурор Б.Ганбулган,  

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдмаа

шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 201719000127 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 100 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгин овогт Энхжаргалын Атарбаяр регистрийн дугаар НФ96102312;

 

Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав дүү нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Даахин овогт Мөнхсайханы Ууганбаяр регистрийн дугаар ВИ95040616;

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Энхжаргалын Атарбаяр, Мөнхсайханы Ууганбаяр нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, 4 удаагийн давтан үйлдлээрээ буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг “Баргилтын шар толгойн өврийн бууц” гэх газраас иргэн М.Батсайханы эзэмшлийн 8 тооны хонийг хулгайлж, 570,000 төгрөгийн хохирол, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг “Баргилтын ар” гэх газраас иргэн Д.Лувсандагвын 8 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж, 960,000 төгрөгийн хохирол, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг “Жимбэгэрийн шар хөтлийн ам” гэх газраас иргэн Д.Түвшинбатын эзэмшлийн 10 тооны хонийг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг “Нохой хуцдаг” гэх газраас иргэн М.Баатархүүгийн 10 тооны хонийг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол, нийт 2,630,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Атарбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч М.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч М.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..2016 оны 12-р сарын 28-ны өдөр хонио тоолж бүртгэхэд 10 тооны хонь дутаад алдагдсан байсан. Тэгээд сураглаж хайгаад олдоогүй цагдаад тэмдэглүүлсэн юм. Манай 10 хонийг дээрх эзэнгүй байх хугацаанд саахалтын хүний Атарбаяр, Ууганбаяр нарын залуучууд бүлэглэн хулгайлж, махлаж зарсанаа хүлээсан ба 10 тооны  хонь хохиролд төлж намайг хохиролгүй болгосон байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна хохирол төлсөн...” гэх мэдүүлэг /хх-34-37 тал/,

 

Хохирогч Д.Түвшинбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “.. 2017 оны 01 сарын 08-ны өдөр хонийг тоолж бүртгэхэд хонь дутсан урьд нь ойрд тоолоогүй 2016 оны 09 сарын 16-нд тоолсон байсан юм. Би 1 хонио 50.000 төгрөгөөр үнэлнэ 10 хонио 500.000 төгрөгөөр үнэлнэ. Хонины тарга хүч дундын байсан. Энхжаргалын Атарбаяр, хамаатангийн Ууганбаяр нарын хүмүүс намайг сумын төв рүү явсан эзэнгүй байхад 10 хонь хулгайлсан байсан надад хохиролд 500.000 төгрөг төлж барагдуулсан байгаа гэр нь ойролцоо байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Хохирол төлсөн ..” гэх мэдүүлэг /хх-39-42 тал/,

 

Хохирогч М.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2016 оны 01 сарын 01-ний өглөө эвэртэй бор нүдэн эр хонь байхгүй дутахаар нь хонио бүртгэж тоолоход 8 тооны хонь дутсан байсан. Тэгээд сураглаад гараагүй тул цагдаад тэмдэглүүлсэн юм. Манай дээрх 8 тооны хонийг манай нутгийн Атарбаяр, Ууганбаяр гэгч 2 залуу хулгайлсанаа хүлээгээд надад 8 тооны хонь төлж барагдуулж хохиролгүй болгосон....” гэх мэдүүлэг /хх-44-47 тал/,

 

Хохирогч Д.Лувсандагвагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..2016 оны 01 сарын 01-ний өдөр хониндоо явж байгаад хар халзан зүсмийн эр хонь байхгүй болохоор нь хонио тоолж бүртгэхэд 8 тооны хонь 2 тооны ямаа дутсан. Тухайн үед ойр орчмоор хайгаад олоогүй,  сураг нь гараагүй юм. Манай хойд энгэрт нутаглаж байсан Атарбаяр, Ууганбаяр нарын залуус манай хонь, ямааг хулгайлсанаа хүлээж надад 8 тооны хонь, 2 тооны ямаа хохиролд өгч намайг хохиролгүй болгосон ба дээрх ярьсан хугацаанд хулгайлсан гэж байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй надад хохирол төлж барагдуулсан ..” гэх мэдүүлэг /хх-49-52 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч М.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. Уг 16-39 Төв улсын дугаартай, саарал өнгийн Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг миний машин бөгөөд манай ганц хүү Э.Атарбаяр унаж нааш цааш явж байдаг юм. 33-19 УНЦ улсын дугаартай. Х.Старекс маркийн тээврийн хэрэгсэлийг би найз Баатар гэж хүнээс худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байгаа тэрнээс миний машин мөн 82-43 БНХ улсын дугаартай хөх өнгийн истана маркийн тээврийн хэрэгслийг Баянхонгор аймгаас хамаатангаасаа худалдаж авсан мөн нэрээ шилжүүлээгүй байгаа юм.. Надад тэр талаар мэдэхх зүйл байхгүй байна цагдаад баригдаж шалгуулахад нь Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарыг малын хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан уг хулгайлсан хонь, ямааны махаа 16-39 ТӨВ улсын дугаартай, саарал өнгийн Х.Грейс маркийн тээврийн хэрэгслээр авч явж зарж байсан талаар мэдсэн юм. Тэрнээс би хэргийн талаар огт мэдээгүй байсан. 33-19 УНЦ улсын дугаартай. Х.Старекс маркийн тээврийн хэрэгсэл, 82-43 БНХ улсын дугаартай хөх өнгийн истана маркийн тээврийн хэрэгслүүдийг бол гэмт хэрэгт оролцуулаагүй би өөрөө унадаг байсан юм.” гэх мэдүүлэг /хх-54-55 тал/,

 

Гэрч Д.Бүрэнмэндийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. 2016 оны 12-р сарын 28-ны өдөр хонио тоолоход 10 тооны хонь дутсан 10 хонио зүс эм тэмдэгээр нь хэлж мэдэхгүй байна. Манай хонь зүүн чих нь урдаасаа догол баруун чих араасаа догол эмтэй тухайн үед хайгаад олоогүй цагдаад бүртгүүлээгүй тэгсэн манай саахалтын айлын хүүхэд Атарбаяр, Ууганбаяр нар манай хонийг хулгайлсан гэж хүлээж хохирол төлсөн..” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,

 

Гэрч Т.Цэцэгсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2016 оны 01 сарын 01-ний өглөө хонио тоолоход 8 хонь дутуу байхаар нь ойр орчимд байдаг айлуудаас асуугаад олдоогүй. Тэр үед манайх өвөлжөөнөөсөө хаваржааруугаа нүүгээд цагдаа сэргийлэхэд мэдэгдээгүй. Тухайн үед сэжиглэсэн хүн байгаагүй. 2017 оны 01 сарын эхээр Атарбаяр, Ууганбаяр гэх манай сумын 2 залуу хонь хулгайлсан талаараа хэсгийн төлөөлөгчид хэлснээр бидийн хохирлыг төлсөн..” гэх мэдүүлэг /хх-58-59 тал/,

 

Гэрч С.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр 8 хонь 2 ямаагаа алдсан. Тухайн үед манайх Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг Боргилтын ар гэх газар өвөлжиж байсан юм. Мал алдсан талаараа 2016 оны 01 дүгээр сарын эхээр малаа тоолоод мэдсэн. Тэр үедээ ямар нэгэн хүн сэжиглээгүй. Манай сумын Атарбаяр, Ууганбаяр гэдэг залуу 2017 оны эхээр баригдаад манай 8 хонь 2 ямааг бүрэн төлсөн. Одоо бидэнд санал гомдол байхгүй..” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,

 

Гэрч  А.Гэрэлмаагийн  мөрдөн  байцаалтын  шатанд мэдүүлсэн: “.. Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг “Жимбэгэрийн дунд бууц гэх гакар нутаглаж байгаа бөгөөд манай хүү Э.Атарбаяр болон нөхрийн ахынх нь хүүхэд хамт байдаг М.Ууганбаяр нар манай саахалт өвөлждөг Баатархүү, Батсайхан, Түвшинбат, Лувсандагва нарын айлуудаас хонь, ямаа хулгайлсан хэрэгт холбогдон шалгагдаж байна надад бол дээрх хэргүүдийн талаар нь мэдэх зүйл байхгүй байна өөрсдөөс нь асуухад нөхөр Энхжаргал бид хоёрыг Эрдэнэсант сум руу Төв, Улаанбаатар хот руу явсан хойгуур хулгайлж байсан гэж байна. Энхжаргал бид хоёр Атарбаяр, Ууганбаяр нарыг гэр малаа, харуулаад үе үе Эрдэнэсант сумын төв болон Улаанбаатар хот руу яваад ирдэг байсан юм тэр үеэр л хулгайлж байсан юм байна..” гэх мэдүүлэг /хх-62-63 тал/,

 

Гэрч Э.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2015 оны 12 сарын 20-ны үеэр байсан би нарийн өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Атарбаяр, Баярмагнай, Цагаан-Өвгөн нар морьтой ирээд хөзөр тоглъя гээд тэгээд манайд муушиг тоглож байгаад шөнө дуусгаад тараад гэр гэрлүүгээ явцгаасан.. гэх мэдүүлэг /хх-66 тал/,

 

Гэрч С.Цагаан-Өвгөний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. намайг 2015 оны 12 сарын 20-ны үеэр байсан би нарийн өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Төв аймгийн Эрдэнэсант сумын 2-р багийн нутаг Нохой хуцдаг гэх газарт гэтээ байхад орой харанхуй болсон байхад би цагийг нь санахгүй байна. Атарбаяр, Баярмагнай нар морьтой ирээд хөзөр тоглоё гээд тэгээд Э.Ууганбаярын гэрт очиж муушиг тоглож байгаад шөнө дуусгаад тараад гэр гэр лүүгээ явцгаасан .. гэх мэдүүлэг /хх-67 тал/,

 

Гэрч М.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би Төв аймгийн Эрдэнэсант сумын 1-р багийн малын эмч ажилтай ба бүртгэлээс харахад Атарбаяр гэж залуу 2016 оны 01 сарын 01-ний өдөр 6 тооны хонинд гарал үүслийн бичиг хийлгэж авсан бүртгэл байна өөр дээрх хүмүүс гарал үүслийн бичиг хийлгэж авсан бүртгэл байхгүй байна. Хулгайн хонины мах гэж хэлж байгаагүй ба өөрсдөө малтай айл өрх учир өөрсдийнх нь малын мах байх гэж бодсон өөрөө ч өөрийнхөө малнаас хийгээд явж байна гэж хэлж байсан.. гэх мэдүүлэг /хх-68 тал/,

 

Гэрч А.Баатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би 33-19 УНЦ улсын дугаартай хар өнгийн Х.Старекс маркийн тээврийн хэрэгсэлтэй байж байгаад 2015 оны 11 сард байсан санагдаж байна найз Энхжаргалд тухайн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд тухайн үедээ завгүй байсан тул худалдах худалдан авах гэрээ байгуулж явуулсан тэгсэн Энхжаргал одоог хүртэл уг тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй яваа юм байна. Тухайн  тээврийн хэрэгсэл бол одоо надад хамаагүй болсон.. гэх мэдүүлэг /хх-69 тал/,

 

Гэрч Б.Дэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Манай эмээлт-овор түүхий эдийн газар мах, түүхий эд байнга их хэмжээгээр ирж авч байдаг тул манайд дээрх хугацаанд малын мах зарж  байсан эсэх талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-70 тал/,

 

Гэрч С.Солонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Түүхий эдийн цэгт би л байнга байдаг бөгөөд Э.Атарбаяр гэх хүн 16-39 ТӨВ микро машинтай хонины мах авчиж зарж байсан талаар мэдэхгүй байна. Манайд олон хүн машинтай ирж мах түүхий эд зардаг... гэх мэдүүлэг /хх-71 тал/,

 

 

БУСАД БАРИМТ

  • Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-5-7 тал/,
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-8-11 тал/,
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсаргуулахаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-15 тал/,
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-21 тал/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-22-23, 25-26, 27-28 тал/
  • Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-29-31 тал/,
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-33 тал/,
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлэг /хх-84 тал/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-89-90, 91-92 тал/
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-94 тал/,
  • Хохирогч М.Баатархүүгийн А дансны хуулга /хх-38 тал/,
  • Хохирогч Д.Түвшинбатын А дансны хуулга /хх-43 тал/,
  • Хохирогч М.Батсайханы А дансны хуулга /хх-48 тал/,
  • Хохирогч Д.Лувсандагвагийн А дансны хуулга /хх-53 тал/,
  • Үнэлгээ гаргуулах шинжээч томилох тогтоол, эд зүйлийн үнэлгээ /хх-72-73, 74-75, 76-77, 78-79 тал/,
  • Төрийн банкны Төв аймаг салбарын 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 17/120 тоот албан бичиг /хх-113 тал/,
  • Хаан банкны Төв салбарын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 17/65 тоот албан бичиг /хх-115-121 тал/,
  •  Хас банкны Зуунмод салбарын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 30/103 тоот албан бичиг /хх-123 тал/,
  • Капитал банкны Төв аймаг салбарын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 17/19 тоот албан бичиг /хх-125 тал/,
  • Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа, хавсралт /хх-127-128 тал/,
  • Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 251 тоот албан бичиг /хх-130 тал/,
  • 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 100 тоот шийтгэх тогтоолы хуулбар /хх-137-139 тал/,

 

шүүгдэгч Э.Атарбаярыг 2017 оны 01 сарын 24-ний өдөр сэжигтнээр /хх-94-96 тал/, 2017 оны 04 сарын 01-ний өдөр яллагдагчаар /хх-97-98 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

шүүгдэгч М.Ууганбаярыг 2017 оны 01 сарын 25-ны өдөр сэжигтнээр /хх-99-101 тал/, 2017 оны 04 сарын 01-ний өдөр яллагдагчаар /хх-102-103 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

М.Ууганбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "үгүй" гэх лавлагаа /хх-108-109 тал/,

Э.Атарбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 100 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан” гэх лавлагаа /хх-104-105 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, 4 удаагийн давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг “Баргилтын шар толгойн өврийн бууц” гэх газраас иргэн М.Батсайханы эзэмшлийн 8 тооны хонийг хулгайлж, 570,000 төгрөгийн хохирол, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг “Баргилтын ар” гэх газраас иргэн Д.Лувсандагвын 8 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж, 960,000 төгрөгийн хохирол, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг “Жимбэгэрийн шар хөтлийн ам” гэх газраас иргэн Д.Түвшинбатын эзэмшлийн 10 тооны хонийг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг “Нохой хуцдаг” гэх газраас иргэн М.Баатархүүгийн 10 тооны хонийг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол, нийт 2,630,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Баатархүү, Д.Түвшинбат, М.Батсайхан, Д.Лувсандагва, иргэний нэхэмжлэгч М.Энхжаргал, гэрч Д.Бүрэнмэнд, Т.Цэцэгсайхан, С.Хонгорзул, А.Гэрэлмаа, Э.Ууганбаяр, С.Цагаан-Өвгөн, М.Сарантуаяа нарын мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Атарбаяр нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 100 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал нь арилсан байна.

 

Шүүгдэгч Д Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал гаргаагүй байдал зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарын эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулан, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирлын талаар

Хохирогч М.Баатархүү, Д.Түвшинбат, М.Батсайхан, Д.Лувсандагва нарын мөрдөн байцаалтын шатанд “хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгүүд болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал нэхэмжлэхгүй зүйл гэх тайлбар зэргээс дүгнэхэд энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хор, хохиролын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 16-39 ТӨВ улсын дугаартай Х.Грейс маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл, зээрд зүсмийн морь, мөн өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 5 ханатай монгол гэр, самсунг маркийн 14 инчийн зурагт, мөн өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 4 ханатай монгол гэр, Хэнсий маркийн мотоцикль зэргийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16-39 ТӨВ улсын дугаартай Х.Грейс маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч М.Энхжаргалынх болох нь 16-39 ТӨВ улсын дугаартай Х.Грейс маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 16-39 ТӨВ улсын дугаартай Х.Грейс маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл, 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий зээрд зүсмийн морь зэргийг иргэний нэхэмжлэгч М.Энхжаргалд буцаан олгож, шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нараас бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдэлдээ хэрэглэсэн 16-39 ТӨВ улсын дугаартай Х.Грейс маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 1.000.000 төгрөгийг, зээрд зүсмийн морины үнэ болох 300.000 төгрөгийг, нийт 1.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нараас 650.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, 16-39 ТӨВ улсын дугаартай Х.Грейс маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн №0195845 тоот гэрчилгээ, зээрд зүсмийн морь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч М.Энхжаргалд буцаан олгох, шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржгин овогт Энхжаргалын Атарбаяр, Даахин овогт Мөнхсайханы Ууганбаяр нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

    

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, ялтан Э.Атарбаяр, М.Ууганбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 16-39 ТӨВ улсын дугаартай Х.Грейс маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл, зээрд зүсмийн морь, мөн өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 5 ханатай монгол гэр, самсунг маркийн 14 инчийн зурагт, мөн өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 4 ханатай монгол гэр, Хэнсий маркийн мотоцикль зэргийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49 1. 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.Ууганбаяр, Э.Атарбаяр нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.Энхжаргалын эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 16-39 ТӨВ улсын дугаартай Х.Грейс маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн №0195845 тоот гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч М.Энхжаргалд буцаан олгож, шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нараас бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдэлдээ хэрэглэсэн 16-39 ТӨВ улсын дугаартай Х.Грейс маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 1.000.000 төгрөгийг, зээрд зүсмийн морины үнэ болох 300.000 төгрөгийг, нийт 1.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Э.Атарбаяр, М.Ууганбаяр нараас 650.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/  сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Атарбаяр, М.Ууганбаяр нар нь тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биөчлэн эдлүүлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Э.Атарбаяр, М.Ууганбаяр нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА