Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2017/01537

 

2017 оны 05 сарын 30 өдөр Дугаар 181/ШШ2017/01537 Улаанбаатар хот

 

Г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 1

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дугаар хороо, ... хороолол, 0 дүгээр байр.0 тоотод оршин суух, 0 онд төрсөн, 0 настай эмэгтэй, 0 тоот регистрийн дугаартай, Т овогт Д.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:... дүүргийн 0 дугаар хороо,, Н-д холбогдох,

Хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжпэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ө.Э, хариуцагчны итгэмжпэгдсэн төлөөлөгч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Өнөржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжпэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М, С.Д нар нь 2015 оны 6 дугаар сард компанийн хөрөнгө оруулалт зогсоод байна, түр нэг сарын хугацаанд байрыг чинь барьцаанд тавья, хөрөнгө оруулалтын мөнгө удахгүй орж ирнэ гэж хэлээд хууран мэхлэн миний өмчлөлийн  дүүргийн 0 дугаар хороо,0 хороолол 0, ... гудамжны 0 дүгээр байр, 0 тоотод байрлах 58.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаанд тавиулсан юм. Энэ хугацаанаас хойш миний өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхгүй явсаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0 тоот шийдвэрээр М.М, С.Д нараас 69.000.450 төгрөгийг гаргуулж, Ш.Т-д олгохоор шийдвэр гарсан юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь удаа дараа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг зөрчиж байна. 2017 оны 01

 

дүгээр сарын 26-ны өдрийн хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдааг 56.594.550 төгрөгөөс дуудах зар гарсан ба уг үл хөдлөх хөрөнгийг 56.594.550 төгрөгөөр үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Миний орон сууцыг хэт үнэгүйдүүлж, зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур үнэлж дуудлага худалдаагаар оруулж байгааг хууль бус, миний эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 177.1, 177.4 дэх зүйл заалтыг зөрчин төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудын харилцан тохиролцсон үнэ биш өөрсдөө дур мэдэн үнэлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан үнийн саналыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн , тоот шийдвэрээр М.Мщ, С.Дщ нараас 69.000.450 төгрөг гаргуулж, Ш.Тщ олгохоор шийдвэрлэсэн. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж ажиллагааг явуулсан. Д.Г-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... дүүргийн 0 дугаар хороо,... хороолол, ... гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, 58.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 129/16 тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 129/04 тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч М.М, С.Д өмчлөгч Д.Гг нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа өгөхийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, мэдэгдлийг биечлэн өгөхөд үнийн санал өгөхгүй гэдгээ шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгуулсан. Иймд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж, И ХХК-иар үнэлүүлэхэд 113.189.100 төгрөгөөр үнэлсэн. Талуудад болон өмчлөгч Д.Г-т 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3/25517 тоот мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг танилцуулан, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3-т заасан “үнэлгээ тогтоосон өдрөөс хойш’’ гэдгийг шийдвэр гүйцэтгэгч үнэлсэн бол тэмдэглэл үйлдсэн үеэс, 37.2-т зааснаар шинжээч үнэлсэн тохиолдолд үнэлгээ гаргасан өдрөөс хойш тооцно. Гомдол гаргах 7 хоногийн хугацааг үнэлгээ хийгдэхэд төлбөр төлөгч болон төлбөр авагч байлцсан бол энэ өдрөөс гэж тайлбарласан байдаг. Төлбөр төлөгч М.М, С.Д нар нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0 тоот шийдвэрээр нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Д.Г-ийн өмчлөлийн ... дүүргийн 0 дугаар хороо, .... хороолол 13311, ... гудамжны 0 дүгээр байр, 0 тоотод байрлах 58.6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ болох 113.189.100 төгрөгийн 70 хувь 79.232.370 төгрөгөөр анхны албадан дуудлага

 

худалдаанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт тус албан дээр зохион байгуулагдахад үнийн санал ирээгүй. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/491 тоот үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг иргэн Д.Г-т 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр биечлэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 50 хувь бууруулан 56.594.550 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/8 дугаар тогтоолыг 01 дүгээр сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат бүрт иргэн Д.Г-т утсаар болон биечлэн мэдэгдэж байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,                                                  177.4-т заасан үндэслэлүүдийг зөрчөөгүй, шийдвэр

гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Г ньнд холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0 тоот шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан үнийн саналыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0 тоот шийдвэрээр М.М, С.Д нараас 69.000.450 төгрөгийг гаргуулж Ш.Т-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16270933 дугаартай тогтоолоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай шийдвэр, тус дүүргийн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18439 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 2061 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлсэн байна.

Улмаар тус алба нь төлбөр төлөгч М.М, С.Д нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Г-ийн өмчлөлийн ... дүүргийн 0 дугаар хороо, ... хороолол 0, ... гудамжны 0 дүгээр байр, 0 тоотод байрлах, 58.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2016

 

оны 07 дугаар сарын 28-ны өдөр 129/16 тоот актаар битүүмжилж, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 129/04 тоот актаар хураасан тогтоол гаргаж, дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн 70 хувиар тогтооно гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагын дагуу үнийн саналаа 2016 оны 08 дугаар сарын 05-ны дотор өгөхийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, мэдэгдлийг биечлэн өгөхөд уншиж танилцан, гарын үсэг зурахаас татгалзаж, үнийн санал өгөөгүй болох нь Д.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж, үнэлүүлэхэд 113.189.100 төгрөгөөр үнэлсэн болох нь зохигчдын тайлбар, И ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Улмаар хөндлөнгийн шинжээч И ХХК-ийн үнэлсэн 113.189.100 төгрөгийн 70 хувь буюу 79.232.370 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт оруулах тогтоолыг иргэн Д.Г-т 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр биечлэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж баталгаажуулсан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 50 хувь бууруулан 56.594.550 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/8 дугаар тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, тухай бүрт нь мэдэгдэж байсан талаар талууд маргахгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Г-ийн өмчлөлийн орон сууцыг хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн 113.189.100 төгрөгийн 50 хувь буюу 56.5 94.550 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдааны үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн, өмчлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

ТШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаарнд холбогдох Баянгол, Хан-

 

Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн0 тоот шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан үнийм саналыг хучингүй болгуулах тухай Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
  2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг ДУРДсугай.