| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/43 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 13.6.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Т.Балжинням /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006230361 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, , ******* овогт *******ын ******* /РД:/,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******/РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэж, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн цагдаагийн хэсгийн байр тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ажилтай *******ийн байнга амьдрах орон байранд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд оршин суугч *******ийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр,
Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэж, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ дээрх газар, хугацаанд иргэн *******ийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, мөн үндэс, угсаагаар нь үзэн ядаж, гараараа 3 удаа нүүр хэсэг газарт нь, модон сандлаар толгой хэсэг газарт нь тус тус цохиж, хохирогч *******ийн биед дагзанд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн цагдаагийн хэсгийн байр тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ажилтай *******ийн байнга амьдрах орон байранд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд оршин суугч *******ийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ дээрх газар, хугацаанд иргэн *******ийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, мөн үндэс, угсаагаар нь үзэн ядаж, гараараа 3 удаа нүүр хэсэг газарт нь, модон сандлаар толгой хэсэг газарт нь тус тус цохиж, хохирогч *******ийн биед дагзанд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би энэ яллагдагчаар татсан тогтоолын 2 заалтыг нь хүлээн зөвшөөрч байна харин 1 заалтыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна, зөвшөөрөхгүй байгаа заалт нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэсгийг зөвшөөрөхгүй байна, ******* бид 2 хэсгийн төлөөлөгч ийн өөрийн амьдардаг гэрт нь л орсон юм харин ажлын байранд нь халдаж ороогүй тул тухайн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй бусдыг нь бол хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв, ******* бид 2 ийн хаалгыг хүч хэрэглэж нүдэж онгойлгоогүй харин тэр хаалганы бариулыг ******* дарахад онгорхой байсан тэгээд гэр рүү нь явж орсон зүйл болсон, өөр нэмж хэлэх зүйл байхгүй ээ.....гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасныг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******ийн гэрийн хаалганы бариулыг эргүүлээд хаалгыг нь онгойлгоод ороход ******* өмнө зогсож байсан юм. *******ийн гэрийн хаалга цоожгүй байсан, хаалгыг аймар их цохиж нүдсэн зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 175-176 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
5. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянцагаан суманд цэрэг татлага болоод би сумын багийн Засаг дарга нартай хамт цэргийн үзлэг дээр хамт ажилласан. Цэргийн үзлэгийн хүмүүс 17:00 цагийн үед ажлаа дуусаж Баацагаан сум руу явсан. Тэгээд би сумаараа нэг тойрч эргүүл хийчхээд гэртээ ирээд хоол хийж иддэг юм уу гээд байж байтал Баянцагаан сумын 1 дүгээр багийн Засаг дараг ******* над руу утсаар яриад орой 20:00 цагаас заал авсан байгаа тоглох уу гэхээр нь би за тэгье тэгье гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрт очиж ундаа аваад заал руу явж байсан чинь замд стадионы хажууд нэг согтуу хүн газар унтаж байхаар нь тэр хүнийг сэрээгээд ар гэрийнхнийг нь дуудаж хүлээлгэж өгсөн. Тэгээд би зааланд очсон чинь цаг нь дуусахад 30 минут үлдсэн байна гэхээр нь би 30 минут тоглоё гээд хамт гар бөмбөг тоглосон. Заалнаас 20:00 цагийн үед гараад хамт тоглосон хүмүүс өөр тийшээ яваад би гэртээ ирсэн. Гэртээ ирээд хоол хийж идчихээд хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ын хамт гадуур эргүүл хийж явж байгаад 22:00 цагийн үед гэртээ ирээд кино үзэх гээд зурагтаа асаачхаад, тениэ асааж тавьчхаад хоолоо халааж идчихээд нойл орж бие засчхаад буйдан дээр хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Тэгсэн чинь шөнө 03:00 цаг өнгөрч байхад гаднаас Баянцагаан сумын 1 дүгээр багийн засаг дарга *******, 3 дугаар багийн Засаг дарга ******* хоёр орж ирсэн. Орж ирээд би тэр хоёрыг ороод ирэхээр нь би юу болоод байгаа юм бэ гэсэн чинь ******* нь чи ахыг явуулчихсан байна, чи яаж байгаа юм бэ гэхээр нь би шөнө орж ирээд юу яриад байгаа юм бэ гэсэн чинь тэр ******* миний нүүр лүү гараараа 3 удаа цохисон, тэгэхээр нь би *******ийг хойш нь түлхсэн чинь тэр манай хөргөгчинд тулаад зогссон. Тэр хооронд ******* нь гэрт байсан модон сандал аваад миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд цохиход нь би толгой манараад гараараа толгойгоо барьсан чинь толгойноос цус гарч байсан, тэгээд ******* нь чамайг ална гээд байхаар нь би тэрийг нь хойш нь түлхсэн. Тэгээд хэсгийн цагдаа эхнэртэйгээ хамт ороод ирсэн. Тэгээд тэр хоёрыг салгасан. Тэр үед миний толгой эргээд, нүд харанхуйлаад суусан, Тэр үед ******* нь намайг чи муу бага ястан, чи их давраад байгаа шүү, чамайг зайлуулна гээд байсан, би чи юм бодож санаад яваад байдаг юм уу гэсэн чинь тэр ******* нь чи миний эхнэрийг торгосон, дээрээс нь миний дүүг баривчилгаанд явуулсан байна, чи яасан овоо пизда вэ чи гэсэн. ******* нь чи яаж байгаа юм бэ, чи адилхан амьдралтай хүнийг яах гэж явуулсан юм бэ гээд байсан. Тэгэхээр нь би наад хүн чинь зөрчил гаргасан, би сайн дураараа явуулаагүй, гаргасан зөрчил дээр нь арга хэмжээ авсан гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь ын эхнэр нь чи цус алдаад байна эмнэлэг рүү яв гэсэн, тэгээд би цагдаагийн эхнэртэй хамт сумын эмнэлэгт очиход сувилагч гэдэг хүн байсан, тэр хүн надад юу болсон бэ гэхээр нь би толгой руугаа цохиулчихлаа гэж хэлээд надад цусыг тогтоох эмчилгээ хийсэн чинь цус нь ерөөсөө тогтохгүй байсан, толгой руу тариад хийгээд цус нь жаахан тогтохоор нь эмч шархыг нь харсан чинь яг цохисон газар нь ясан дээрээ тулсан байна, цус тогтоход хэцүү л юм байна гэж хэлж байсан. гэдэг нь нэрийг нь гэдэг Баянцагаан суманд байгаль хамгаалагчаар ажилладаг хүн байгаа юм. Энэ нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргахаар нь би шалгаад шүүхэд шилжүүлээд шүүхээс 7 хоног баривчлах, жолоочийн эрх хасах шийтгэл оногдуулсан байсан. Би тэр үед гэртээ байхдаа унтахаасаа өмнө нойл орж бие засчхаад эргэж орж ирээд хаалгаа түгжээгүй байсан юм. Тэгээд шөнө нэг сэрэхэд манай хаалгыг хүн аймаар чанга нүдээд байх шиг байсан. Тэгээд би сэрэх гэж нойрмоглож байгаад сэрсэн чинь тэр хоёр манай гэрт ороод ирсэн байсан, тэр хоёр манай гэрт орж ирэхдээ надаас зөвшөөрөл аваагүй, надад танайд очлоо гэж хэлээгүй ээ. Би гомдолтой байна, одоо толгой байнгын өвдөөд байгаа, хүзүү хөшөөд байгаа, зүрхний цохилт хэм алдагдсан, даралт бурахгүй байгаа, ямар ч тамиргүй болоод 2 гар байнгын чичээстэй байгаа. Би одоогоор 2,000,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би баримтыг нь гаргаж өгнө. Би өнөөдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явах гэж байгаа, очоод эмчилгээ хийлгээд баримтыг нь өгч нэхэмжилнэ ээ, эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг би мэдэхгүй байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 / ,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Тухайн өдөр миний бие бага зэргийн халууралтын байдалтай байсан тул оройны 22 цагийн үед гэртээ орж ирээд үүдний өрөөний буйдан дээр шууд унтаад өгсөн байсан. Тэгээд шөнийн 3 цагийн үед байрны үүдний коридорт хүмүүс хашхирч, орилолдоод байсан тул би хаалганы ойролцоо ирэхэд манай хаалгыг онгойлгоод шүүгдэгч нар орж ирсэн. Тухайн үед манай гэрийн хаалганы гадна талын бариул хугарсан байсан тул дотор талаас нь цоожлох боломжтой бөгөөд би хаалгаа түгжээгүй байсан тул шүүгдэгч нар гадна талаас бариулыг нь дарж онгойлгоод гэрт орж ирсэн. Тэгээд н.******* “ ахыг яаж байгаа юм бэ” гэж хэлээд миний хамар хэсэгт 2-3 удаа цохисон. Тэр үед н.******* “бага ястан, казак шээс, чамайг сумаас зайлуулж чадна шүү, чи давраад байгаа шүү” гэх зэргээр хэлж манай гэрт байсан сандлыг авч миний толгойны дагз хэсэгт цохисон. Тухайн үед толгой манарч, нүд харанхуйлж, юм харахгүй болоод толгойноос цус гарч эхэлсэн. Тэгээд хэсгийн цагдаа, эхнэрийн хамт гэрт орж ирсэн. Би тухайн үед эмнэлэгт үзүүлж толгойндоо 4 оёдол тавиулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
7. Хохирогч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 10 сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө 02:30 цагийн үед би цагдаагийн хэсгийн байрны гэртээ унтаж байтал хаалга хүчтэй хүн нүдсэн, хүн шуугьсан чимээ гараад би сэрсэн тэгээд гэрээс гараад иртэл *******, ******* нар ийн гэрт байсан би орох гэтэл урдаас ******* болон ******* нар надтай ийн гэрийн хаалга дээр тулаад тэгээд ******* болон ******* нар намайг түлхэж ийн гэр рүү оруулсан тэгээд ******* миний толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл манай эхнэр араас орж ирээд *******ыг аваад орон дээр суулгасан. Тэгээд суулгасны дараа буцаж ******* босож ирээд бигнүүр болон тогоо авч далайгаад байсан. Бас ариун цэврийн булан дээр байсан шампунийг аваад рүү шидсэн. Тэгээд би яагаад та нар ингэж байгаа юм гэхэд тэр хоёр гийн эрхийг хасаж баривчлуулсан байна гэж хэлж байсан. Намайг орох үед толгой хагарсан цус нь гоожоод толгойгоо гараараа дарчихсан байсан юм. Тэр үед ******* нь ийг бага ястан, казак шээс, та нар гөлөгнүүд ингэх болоогүй шүү гэх мэт зүйлс хэлж доромжилж байсан. Миний толгойн зүүн чихний ар хэсэгт бага зэрэг хавдсан...гэх мэдүүлэг / хх-ийн 38-40 /,
8. Иргэнийн нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 709,861 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 59/
9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнийн 03 цаг 36 минутад над руу сувилагч залгаж зодуулсан хүн ирлээ. Оёдол тавих хэрэгтэй юм байна гэсэн. Тэгээд би жижүүртэй байсан тул эмнэлэг дээр очиход хэсгийн төлөөлөгч ******* болон ******* нарт зодуулсан гээд эмнэлэг дээр ирсэн байсан. Биеийн байдалд нь үзлэг хийхэд дагз хэсэгт язарсан шархтай, тухайн дагз хэсэгт 4 оёдол тавьсан бөгөөд оёдол тавиад дуусах хүртэл цус тогтохгүй байсан. Биеийн амин үзүүлэлт хэвийн, даралт бага хэмжээний ихэссэн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Одоогоор сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. ын хувьд үзлэг хийхэд толгойн зүүн чихний ар хэсэгт булд руу үүсэж хавдсан байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 61-62/,
10. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө гэртээ амарч байтал 02 цаг өнгөрөөд 03 цаг болох гэж байх үед хүмүүс орилолдох чимээгээр би сэрсэн. Тэгтэл гэрээсээ гүйгээд гараад явсан. Би араас нь гараад ийн гэр рүү ортол ******* болон ******* нар нь руу дайраад нь *******ийн гараас барьчихсан байсан ******* нь ын толгойн арын хэсэг рүү гараа зангидаж байгаад 1 удаа цохиж байсан. Тэгээд би *******ыг татаад орон дээр суулгасан. Тэр үед нь орон дээр сууж байсан бөгөөд толгойноос нь цус гарчихсан гараараа дарчихсан цус нь урсаад байж байсан юм. Тэгээд би ийг эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг рүү дагуулаад явсан юм... Би ээс хэн цохисон талаар асуухад ******* сандлаар цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 67-68 /,
11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 533 дугаартай шинжээчийн:
1. *******-н биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 83-84 / болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* *******той нар нь бүлэглэж, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багийн цагдаагийн хэсгийн байр тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ажилтай *******ийн байнга амьдрах орон байранд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд оршин суугч *******ийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан
Мөн бүлэглэж, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ дээрх газар, хугацаанд иргэн *******ийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, мөн үндэс, угсаагаар нь үзэн ядаж, гараараа 3 удаа нүүр хэсэг газарт нь, модон сандлаар толгой хэсэг газарт нь тус тус цохиж, хохирогч *******ийн биед дагзанд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт болсон гэж Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэхэд хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянцагаан суманд цэрэг татлага болоод би сумын багийн Засаг дарга нартай хамт цэргийн үзлэг дээр хамт ажилласан. Цэргийн үзлэгийн хүмүүс 17:00 цагийн үед ажлаа дуусаж Баацагаан сум руу явсан. Тэгээд би сумаараа нэг тойрч эргүүл хийчхээд гэртээ ирээд хоол хийж иддэг юм уу гээд байж байтал Баянцагаан сумын 1 дүгээр багийн Засаг дараг ******* над руу утсаар яриад орой 20:00 цагаас заал авсан байгаа тоглох уу гэхээр нь би за тэгье тэгье гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрт очиж ундаа аваад заал руу явж байсан чинь замд стадионы хажууд нэг согтуу хүн газар унтаж байхаар нь тэр хүнийг сэрээгээд ар гэрийнхнийг нь дуудаж хүлээлгэж өгсөн. Тэгээд би зааланд очсон чинь цаг нь дуусахад 30 минут үлдсэн байна гэхээр нь би 30 минут тоглоё гээд хамт гар бөмбөг тоглосон. Заалнаас 20:00 цагийн үед гараад хамт тоглосон хүмүүс өөр тийшээ яваад би гэртээ ирсэн. Гэртээ ирээд хоол хийж идчихээд хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ын хамт гадуур эргүүл хийж явж байгаад 22:00 цагийн үед гэртээ ирээд кино үзэх гээд зурагтаа асаачхаад, тениэ асааж тавьчхаад хоолоо халааж идчихээд нойл орж бие засчхаад буйдан дээр хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Тэгсэн чинь шөнө 03:00 цаг өнгөрч байхад гаднаас Баянцагаан сумын 1 дүгээр багийн засаг дарга *******, 3 дугаар багийн Засаг дарга ******* хоёр орж ирсэн. Орж ирээд би тэр хоёрыг ороод ирэхээр нь би юу болоод байгаа юм бэ гэсэн чинь ******* нь чи ахыг явуулчихсан байна, чи яаж байгаа юм бэ гэхээр нь би шөнө орж ирээд юу яриад байгаа юм бэ гэсэн чинь тэр ******* миний нүүр лүү гараараа 3 удаа цохисон, тэгэхээр нь би *******ийг хойш нь түлхсэн чинь тэр манай хөргөгчинд тулаад зогссон. Тэр хооронд ******* нь гэрт байсан модон сандал аваад миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд цохиход нь би толгой манараад гараараа толгойгоо барьсан чинь толгойноос цус гарч байсан, тэгээд ******* нь чамайг ална гээд байхаар нь би тэрийг нь хойш нь түлхсэн. Тэгээд хэсгийн цагдаа эхнэртэйгээ хамт ороод ирсэн. Тэгээд тэр хоёрыг салгасан. Тэр үед миний толгой эргээд, нүд харанхуйлаад суусан, Тэр үед ******* нь намайг чи муу бага ястан, чи их давраад байгаа шүү, чамайг зайлуулна гээд байсан, би чи юм бодож санаад яваад байдаг юм уу гэсэн чинь тэр ******* нь чи миний эхнэрийг торгосон, дээрээс нь миний дүүг баривчилгаанд явуулсан байна, чи яасан овоо пизда вэ чи гэсэн. ******* нь чи яаж байгаа юм бэ, чи адилхан амьдралтай хүнийг яах гэж явуулсан юм бэ гээд байсан. Тэгэхээр нь би наад хүн чинь зөрчил гаргасан, би сайн дураараа явуулаагүй, гаргасан зөрчил дээр нь арга хэмжээ авсан гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь ын эхнэр нь чи цус алдаад байна эмнэлэг рүү яв гэсэн, тэгээд би цагдаагийн эхнэртэй хамт сумын эмнэлэгт очиход сувилагч гэдэг хүн байсан, тэр хүн надад юу болсон бэ гэхээр нь би толгой руугаа цохиулчихлаа гэж хэлээд надад цусыг тогтоох эмчилгээ хийсэн чинь цус нь ерөөсөө тогтохгүй байсан, толгой руу тариад хийгээд цус нь жаахан тогтохоор нь эмч шархыг нь харсан чинь яг цохисон газар нь ясан дээрээ тулсан байна, цус тогтоход хэцүү л юм байна гэж хэлж байсан. гэдэг нь нэрийг нь гэдэг Баянцагаан суманд байгаль хамгаалагчаар ажилладаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр миний бие бага зэргийн халууралтын байдалтай байсан тул оройны 22 цагийн үед гэртээ орж ирээд үүдний өрөөний буйдан дээр шууд унтаад өгсөн байсан. Тэгээд шөнийн 3 цагийн үед байрны үүдний коридорт хүмүүс хашхирч, орилолдоод байсан тул би хаалганы ойролцоо ирэхэд манай хаалгыг онгойлгоод шүүгдэгч нар орж ирсэн. Тухайн үед манай гэрийн хаалганы гадна талын бариул хугарсан байсан тул дотор талаас нь цоожлох боломжтой бөгөөд би хаалгаа түгжээгүй байсан тул шүүгдэгч нар гадна талаас бариулыг нь дарж онгойлгоод гэрт орж ирсэн. Тэгээд н.******* “ ахыг яаж байгаа юм бэ” гэж хэлээд миний хамар хэсэгт 2-3 удаа цохисон. Тэр үед н.******* “бага ястан, казак шээс, чамайг сумаас зайлуулж чадна шүү, чи давраад байгаа шүү” гэх зэргээр хэлж манай гэрт байсан сандлыг авч миний толгойны дагз хэсэгт цохисон. Тухайн үед толгой манарч, нүд харанхуйлж, юм харахгүй болоод толгойноос цус гарч эхэлсэн. Тэгээд хэсгийн цагдаа, эхнэрийн хамт гэрт орж ирсэн. Би тухайн үед эмнэлэгт үзүүлж толгойндоо 4 оёдол тавиулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй “ гэх мэдүүлэг,
Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн “...2024 оны 10 сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө 02:30 цагийн үед би цагдаагийн хэсгийн байрны гэртээ унтаж байтал хаалга хүчтэй хүн нүдсэн, хүн шуугьсан чимээ гараад би сэрсэн тэгээд гэрээс гараад иртэл *******, ******* нар ийн гэрт байсан би орох гэтэл урдаас ******* болон ******* нар надтай ийн гэрийн хаалга дээр тулаад тэгээд ******* болон ******* нар намайг түлхэж ийн гэр рүү оруулсан тэгээд ******* миний толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл манай эхнэр араас орж ирээд *******ыг аваад орон дээр суулгасан. Тэгээд суулгасны дараа буцаж ******* босож ирээд бигнүүр болон тогоо авч далайгаад байсан. Бас ариун цэврийн булан дээр байсан шампунийг аваад рүү шидсэн. Тэгээд би яагаад та нар ингэж байгаа юм гэхэд тэр хоёр гийн эрхийг хасаж баривчлуулсан байна гэж хэлж байсан. Намайг орох үед толгой хагарсан цус нь гоожоод толгойгоо гараараа дарчихсан байсан юм. Тэр үед ******* нь ийг бага ястан, казак шээс, та нар гөлөгнүүд ингэх болоогүй шүү гэх мэт зүйлс хэлж доромжилж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч н мөрдөн байцаалтад өгсөн “.2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө гэртээ амарч байтал 02 цаг өнгөрөөд 03 цаг болох гэж байх үед хүмүүс орилолдох чимээгээр би сэрсэн. Тэгтэл гэрээсээ гүйгээд гараад явсан. Би араас нь гараад ийн гэр рүү ортол ******* болон ******* нар нь руу дайраад нь *******ийн гараас барьчихсан байсан ******* нь ын толгойн арын хэсэг рүү гараа зангидаж байгаад 1 удаа цохиж байсан. Тэгээд би *******ыг татаад орон дээр суулгасан. Тэр үед нь орон дээр сууж байсан бөгөөд толгойноос нь цус гарчихсан гараараа дарчихсан цус нь урсаад байж байсан юм...” гэх мэдүүлэг,
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 533 дугаартай шинжээчийн:
1. *******-н биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******ийг эрхэлж байгаа ажил үүрэг албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн нь нотлогдсон байна гэж үзлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч ******* нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр 2023 оны 06 дугаар сарын 23-ний өдөр томилогдон ажиллаж эхэлсэн байна.
Хохирогч ******* нь 2024 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Баянцагаан сумын байгаль орчны байцаагч Т. гэгч нь 2024 оны 09 дүгээр сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлийг шалгаж шийтгэл оногдуулах саналтайгаар 2024 оны 10 дугаар сарын 01-нд хэргийг шүүхэд шилжүүлж улмаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1214 дугаартай шийтгэврээр холбогдогч Т.г Зөрчлийн тухай хуулийн 14.7дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж долоо хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Уг үйл баримтаас шалтаглаж шүүгдэгч ******* ******* нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн сумын хэсгийн төлөөлөгч *******ийн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа дураараа авирлаж, гэрт нь орж шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүрэн тус газар гараараа 3 удаа цохиж, шүүгдэгч ******* нь сандлаар толгой тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг бүлэглэн санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч нарт бусдын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн зүйлчиллээ.
Учир нь хохирогч *******ийн амьдарч байгаа гэрийн хаалга нь дотроосоо түгжээгүй байсан бөгөөд хохирогч нь гэртээ орж түр амраад буцаад эргүүлд гарах гэж байсан учир хаалгаа түгжээгүй байсан мөн гадна талаас хаалга түгжигдээгүй тохиолдолд бариулыг дарахад шууд онгойдог болох нь хэрэгт авагдсан хаалганд хийсэн үзлэгийг бэхжүүлсэн бичлэг болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..... Тухайн үед манай гэрийн хаалганы гадна талын бариул хугарсан байсан тул дотор талаас нь цоожлох боломжтой бөгөөд би хаалгаа түгжээгүй байсан тул шүүгдэгч нар гадна талаас бариулыг нь дарж онгойлгоод гэрт орж ирсэн.” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2-д “энэ гэмт хэргийг хүч хэрэглэж....үйлдсэн” бол гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан байх бөгөөд бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн тухайлбал хаалга түгжээтэй байхад гадна талаас хаалгыг эвдэж, эсхүл айлган сүрдүүлж хохирогчийг хаалгаа онгойлгохоос өөр аргаггүй нөхцөл байдалд оруулсан, хуурч мэхэлж орсон зэрэг аргаар үйлдсэн байхыг шаардах бөгөөд энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нар хохирогчийн орон байранд орохдоо хүч хэрэглэж хаалга үүдийг эвдсэн, айлган сүрдүүлсэн, хуурч мэхэлсэн, хохирогчийг гэрийн хаалгаа онгойлгохоос өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан зэрэг аргыг хэрэглээгүй харин хаалга түгжээгүй байхад гаднаас бариулыг дарж орж уг гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байх тул бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэх нь үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл бусдын орон байранд хууль бусаар нэвтрэхдээ хүч хэрэглэсэн болж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна гэж дүгнэж шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчиллээ.
Энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэв.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийнх тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 1 зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нотлох баримт хүрэлцээтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь “...Би тухайн үед эмнэлэгт үзүүлж толгойндоо 4 оёдол тавиулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй…” гэх мэдүүлгээр шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хавтаст хэргийн 149, 150 дугаар талд хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон талаар мөрдөгч маягтын загварыг гаргасан байх бөгөөд Шүүх Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан гэмтлийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.4-д заасан “Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул хохирогч ******* нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хохирогч ******* нь гэмтлийн улмаас эрүүл мэндэдээ хөнгөн гэмтэл авч уг гэмтлээ эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зөрүүг нөхөн төлсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 709.861 төгрөгийн зардлыг нэхэмжлэх талаар мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалы тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас уг зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар нь хохирол төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж Эрүүл мэндийн даатгалын сангийн 709.861 төгрөгийг төлсөн талаарх нотлох баримтыг шинээр шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг оногдуулсан ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж нийт эдлэх ялын хэмжээг тус тус тогтоолоо.
Шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс гарч авахгүй байх үүргийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч *******, ******* нар нь нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Харин хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сандал нэг ширхэг, хохирогчийн өмсөж байсан цамц нэг ширхэг болон хэргийн газрын үзлэг буюу орон байрны хаалганы байдлыг бичсэн СД нэг ширхэг зэргийг хураан ирүүлсэн бөгөөд шүүх сандлыг шитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цамцыг хохирогч нь эргүүлж авах талаар илэрхийлсэн тул уг цамцыг хэрэгцээний дагуу эзэмшигч *******т буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг бүлэглэн, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн тэдний эдлэх нийт ялыг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс гарч явахгүй байх үүргийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэг, сандал нэг ширхэг, хохирогчийн гэх цамц нэг ширхэг зэргийг хураан ирүүлсэнийг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, хохирогчийн цамцыг эзэмшигч *******т буцаан олгохыг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар
гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ