Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2017/00105

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2017/00105

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 5 дугаар гудамжны 06 тоотод оршин суух Боржигон овогт Ширнэнгийн Л/Р........./-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багт оршин суух, Хонин Онход овогт Баасанжавын М/РМ.................../-д холбогдох 

1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө нэхэмжлэгч Л, хариуцагч Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Лшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Мэр 2010 оны 06 сарын 06-аас 2013 оны 04 сарын 23 хүртэл хөлс мөнгөө тохирч малаа маллуулж, малын хөлсөнд мөнгө, эд материал, мотоцикль, хөрөө, мал зэрэг 2.740.000 төгрөгийн зүйл өгсөн. Мөн 2011 онд малын өвөлжөөний хонь, үхрийн хашааг Мбариулав. Хашаа барьсан хөлсөнд 743.500 төгрөг өгөв. Гэтэл миний өөрийн бүх зардлаа гаргаж бариулсан миний хашааг Мнь надад хэлэлгүйгээр өөрийнхөө нэр дээр газрын гэрчилгээ, үл хөдлөх гаргуулж авчихаад 2015 оны 09 сард намайг очоод хашаан дээрээ буух гэхэд миний газар, миний хашаа гээд буулгаагүй тул одоо хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд яахав гээд хашааг Мавдгаараа аваг, харин би хашаа бариулсан бүх зардал болох 1.200.000 төгрөгийг Мэс надад гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Лшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 06 сарын 06-нд 250 толгой мал маллуулахаар өгч сард хөлсөнд нь 60.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Нэмж үхрээ 9 сард өгөөд хөлсөө 80.000 төгрөг болгосон. 2010 оны 06 сараас 2013 оны 04 сар хүртэл нийт 32 сар малаа маллуулсан. Малаа харуулсан эхний нэг жил хашаагүй байсан. Хашаагүй болохгүй юм байна гээд 2011 оны хавар Мзаасан газарт өвөлжөөний хашаа барьсан. Малаа маллуулж байх хугацаанд би Мд нийт 2.740.000 төгрөгийг мөнгө буюу эд зүйлээр өгсөн. Багаар бодоход миний илүү гаргаад төлсөн хөлс 743.000 төгрөг өгсөн байсан. Энэ мөнгөн дээр малын хашаа барихад миний оруулсан бензин тосны мөнгө, жолооч нарт өгсөн ажлын хөлс нийлээд 1.200.000 төгрөгийг Мэс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Мшүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 06 сарын 06-аас 2013 оны 04 сарын 23 хүртэл 2 жил 10 сарын хугацаанд Лмалыг харсан. Хөлс мөнгө тохироогүй, Лөгч байсныг авч байсан. Би аав, ээжийн нутаглаж байсан газар өвөлжөө хаваржааны гэрчилгээ авсан нь үнэн. Хашааны модыг өөрөө бэлдэж, өөрөө хашаагаа барьсан. Намайг хашаа барихад Ш.Л1 шуудай гурил 25 кг 17.000 төгрөг, бензин 10 литр 18.000 төгрөг, түлш 60 литр 114.000 төгрөг эдгээр зүйлсийг өгснийг авсан нь үнэн. Би 743.500 төгрөгийг аваагүй. Харин Лд 1.200.000 төгрөг өгөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надаас нэхэмжлээд байгаа 1.200.000 төгрөгийг би өгөхгүй. Би ээж аавынхаа нутаглаж байсан газарт өөртөө хашаа барьж авсан. Малыг минь харж байгаа гэдэг байдлаар намайг хашаа барихад өөрөөсөө бензин тос гаргаж ирж тусалж байсныг үгүйсгэхгүй. Хашаа барихад минь зориулж 745.500 төгрөгийг надад өгөөгүй. Малыг нь маллаж байгаа гэдэг үүднээс надад тусалж байна гэж л ойлгож байсан. Энэ хүний малыг маллаж байх хугацаанд бид хоёр хөлс мөнгө тохиролцоогүй, би өгснийг нь л авсаар ирсэн. Хэлж байгаа шигээ надад 2.740.000 төгрөгийг өгөөгүй. Хашаа барихдаа би Лхагва-Эрдэнээс 90.000 төгрөгөөр хөрөө авахуулж байсан. Нэхэмжлээд байгаа энэ мөнгөнөөс 90.000 төгрөгийг өгч болно гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ш.Лнь хариуцагч Мэс өвөлжөөний хашаа барихад оруулсан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ш.Лнь би Мэр малаа маллуулж байх хугацаандаа малын өвөлжөөний хашаа байхгүй учир хашаатай болгоё гэж Мэр өвөлжөөний хашаа бариулсан боловч надад хэлэлгүйгээр өөрийнхөө нэр дээр газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байсан. Тийм учраас өвөлжөөний хашаа барихад өөрөөс оруулсан дараах зүйлийг Мэс гаргуулж авна. Үүнд: мал маллуулсныхаа хөлсөнд илүү төлсөн 743.500 төгрөг, мод цагаалахад надаас гарсан зардал 240.000 төгрөг, тээврийн хөлсөнд 2 хүнд өгсөн 216.500 төгрөг бүгд 1.200.000 төгрөгийг хариуцагч Мэс гаргуулна гэж нэхэмжилж байх боловч зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч Ш.Лнь дээрх Мбарьсан гэх өвөлжөөний хашаа шинээр бий болоход хөрөнгө оруулсан, эд хөрөнгө нийлж холилдсоны улмаас шинээр бий болсон хөрөнгө болсон талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, хариуцагч Б.Мнь дээрх өвөлжөөний хашааг барихад Лэс 1.200.000 төгрөг ороогүй, харин өвөлжөөний хашаа барихад хөрөөний үнэ гэж 90.000 төгрөгийг авсан, үүнийг төлнө гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу нэхэмжлэлийн шаардлагаас 90.000 төгрөгийг хариуцагч Мэс гаргуулж үлдэх хэсэг болох 1.110.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Лулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэс 90.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар хариуцагч Мэс 90.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Лд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.110.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Лулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мэс 4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгсоугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН