Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/388

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221003440387 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт дугаар ангийн малчнаар ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр 2020 оноос 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн 369 тооны адуун сүргээс 190 тооны адууг өөрийн хувийн хэрэгцээндээ завшиж дугаар ангид 151,107,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай байгууллагын дансны үнэлгээгээр 126,200,000 төгрөгийн өр төлбөр үүссэн. Нийт хохирлоос 67,515,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. *******ай харилцан тохиролцож сар бүр бог, бод нийлсэн 10 толгой мал өгч хохирлоо барагдуулахаар тохирсон. Манай байгууллагын хувьд үнэлгээний газрын үнэлгээгээр явахгүйгээр байгууллагын дансны тооцоогоор хохирлоо тооцож авна...” гэв.

  Шүүгдэгч ******* нь 2020 оноос 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт дугаар ангийн малчнаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн 369 тооны адуун сүргээс 190 тооны адууг өөрийн хувийн хэрэгцээндээ завшиж дугаар ангид 151,107,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Энэ асуудал олон жилийн хугацаанд болсон учир би яг хэрхэн зарж үрэгдүүлсэн талаараа санахгүй байна. Мөн зарим мал үхэж үрэгдсэн асуудал бол байгаа. Ер нь миний завшсан асуудал ковид-19 цар тахлын үеэс эхэлсэн бөгөөд тэр үед тус ангиас тооллогын ажлын хэсэг ирээгүй. 2021 оны 12 дугаар сард ажлын хэсэг ирээд нэг бүрчлэн тоолох үед дээрх адуу дутсан байна гэж гарч ирсэн. Би дутааж завшсанаа хүлээн зөвшөөрч ангийн удирдлагаас уучлалт гуйсан. ...Миний санаж байгаагаар 10 орчим тооны адуу үхсэн байх. Би эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй тул миний буруутай үйлдэл болж байгаа юм. Ангийн малыг хүлээлгэн өг гэх үед завшсан 190 тооны адуунаас 10 тооны адуу хүлээлгэн өгсөн. Тэгэхээр 180 тооны адууны асуудал байна. Үүний дараа 2023 оны 12 дугаар сард 10 тооны адуу, 2024 оны 04 дүгээр сард 38 тооны хонь, 71 тооны ямаа, 34 тооны адуу тус тус хүлээлгэн өгсөн. Мөн 2024 оны 08 дугаар сарын сүүлээр холбогдож 10 тооны адуу өгөх талаар хэлсэн байгаа. Би ангитай тохиролцож дээрх өгсөн мал болон цаашид өгөх малын тооцоог нийлээд үлдэгдэл 67,515,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаар болоод байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Би Хэнтий аймгийн суманд байрлах дугаар ангид  захирагчийн орлогч нэгдсэн аж ахуйн дарга ажилтай бөгөөд миний хувьд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр жанжин штабын даргын тушаалаар ажлаа хүлээн авсан юм. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ангийн захирагч хурандаа тушаалаар ажлын хэсэг томилон ангийн мал сүрэгт тооллого хийсэн бөгөөд манай ангийн адуун сүрэг Дорнод аймгийн ******* сум Сүхбаатар аймгийн сум, Хэнтий аймгийн сумдад буюу 3 хэсэг газарт тархан идээшилдэг юм. Тэгээд манай ажлын хэсэг эхний ээлжид Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газарт ангийн адуун сүргийг хардаг хөдөлмөрийн гэрээтэй малчин овогтой ийнд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөө очиж тооллого хийхэд бүртгэлтэй 369 толгой адуун сүргээс морь 122, гүү 68 нийт 190 толгой адуу дутсан. ...Ингээд аргагүй 190 толгой адуу дутсан учраас малчин аас асуухад юм хэлэхгүй, дуугарахгүй байсан бөгөөд хувийн зүгээс түүнд хандан "та адуугаа өөр айлын адуутай нийлүүлсэн юм биш үү" гэхэд хүртэл юм хэлэхгүй өөрийн буруугаа ойлгож байна гэж хэлээд гар акт үйлдээд түүнд танилцуулахад өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан.  ...малчин ийн хувьд 190 толгой адуу дутаасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин яг ямар байдлаар хэрхэн дутаасан талаараа хэлэхгүй байгаа юм. ... нь 2013 оноос өнөөдрийг хүртэл манай дугаар ангид малчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. ...Миний мэдэхээр намайг ажил авснаас хойш бол адуу буцаж гүйх асуудал бол гараагүй. Харин өмнө нь адуу буцаж гүйх асуудал гарч байсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ манай ангийн адуун сүргийн суурь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байдаг бөгөөд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байсан адуун сүргийн хувьд адуу солих асуудал байхгүй дандаа нутагшсан адуун сүрэг байсан. ...цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явж байхад өөрийн гэм буруугаа хүлээж хохирлоо барагдуулна гээд 10 толгой адуу өгсөн. Тэр үед түүний өгсөн 10 толгой адууг хасаж нийт 180 толгой адуу болж тухайн 180 толгой адууг үнэлүүлэхэд 144,000,000 төгрөг болсон.  Адуугаа үнэлүүлэхэд 316,800 төгрөг тушаасан түүнийг нэмээд 144,316,800 төгрөгийг нэхэмжилнэ. ... нь хэрэг шалгагдах явцад 2023 оны 12 дугаар сард 10 тооны адуу /6,600,000 төгрөг/, 2024 оны 04 дүгээр сард 138 тооны хонь, 71 тооны ямаа, 34 тооны адууг /38,385,000/ төгрөгийн үнэ бүхий малыг тус тус хүлээлгэн өгсөн. ...2024 оны 08 дугаар сард өгнө гэсэн 10 тооны адууны үнэ 7 сая төгрөгөөр хасаад 67,515,000 төгрөг үлдэгдэл байгаа гэж үзэж байна. Тэгэхээр уг мөнгөн  дүнд сар бүр бог бод нийлсэн 10 тооны малыг өгөх талаар харилцан тохиролцоод байгаа учир хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг, гэрч "...Миний хувьд Хэнтий аймгийн суманд байрлах дугаар ангид захирагч ажилтай.  ... дугаар ангид захирагчийн орлогч нэгдсэн аж ахуйн дарга ажилтай нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газарт ангийн адуун сүргийг хардаг хөдөлмөрийн гэрээтэй малчин *******ийнд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөө очиж ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох х/ч , д/ч , а/ч болон хугацаат 5 цэргийн алба хаагч мөн малчин нарыг байлцуулан тооллого хийхэд бүртгэлтэй 369 толгой адуун сүргээс морь 122, гүү 68 нийт 190 толгой адуу дутсан талаар надад хэлж тухайн үед би анх мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...Миний хувьд ******* сумын малын эмчээр 2019 оны 05 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар дуустал ажилласан бөгөөд энэ хугацаанд   надаас ойролцоогоор 10 дотор, түүнээс доош адуу зарна гэж 3-5 удаа гарал үүслийн бичиг авч байсан гэж санаж байна...” гэх мэдүүлэг, гэрч “...Би аас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* сумын 2 дугаар баг Хэрлэн голын хойд эрэг ийн зуслан дээрээс хар хүрэн гүү, нөгөө адуу нь ямар зүс тамгатай байсныг санахгүй байна, 2 тооны адуу худалдан авч 2 адуу гэсэн утгатай  1,500,000 төгрөг шилжүүлж байсан. ...Би аас нийт 4-5 тооны адуу худалдан авч байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...ийн маллаж байсан адуун сүргийг өөрийнх нь хамаатнуудын адуун сүрэгтэй нь хамт тоолдог байсан бөгөөд тэр үед нийт тоолсон адуунаас ах, дүү нар нь өөрсдийн адуун сүргээ ялгаж аваад тоолуулдаг байсан. Тухайн үед яг өөр дээр нь 180-190  толгой адуу үлддэг байсан. ...Харин дугаар ангид яг хичнээн адуу тоологдох ёстойг миний хувьд мэдэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...  өмнө надаас 1,500,000 төгрөг авч байсан учраас түүнийхээ оронд 2020 оны 06 сар гараад ...2 тооны морь өгье гэж хэлэхээр нь сартай хүрэн зүсмийн эр үрээ, хээр зүсмийн хязаалан эр үрээ хоёрыг мөнгөнийхөө өрөнд авч дараа жил нь махлаад зарсан. ...Тухайн үед аас авсан 2 тооны адуу сэрээ тамгатай байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Миний төрсөн ах нь 2017 онд байх гэж санаж байна, тухайн үед дугаар ангийн адуун сүргийг харж малладаг байхдаа хэд гэдгийг нь хэлж мэдэхгүй, ямар ч байсан адуу дутаасан гээд хамаатан садангууд түүнд боломжоороо адуу өгсөн. Мөн ах өөрийнхөө адууг өгч хохиролгүй болгосон юм. Түүнээс хойш дугаар анги нь ахыг адуучнаар хэвээр үлдээж ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сард байх дахин адуу дутаасан гэдэг асуудлаараа цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Миний хувьд хөдөө ах аас тусдаа аав, ээжтэйгээ өөрсдийн адуугаа хараад амьдардаг ба тэр болгон ах ийн гэрээр очоод байдаггүй юм...” гэх мэдүүлэг, гэрч “...ийн эхнэр надаас 2021 оны 11 дүгээр сард 7 тооны хас чойнжин тамгатай адууны гарал үүслийн бичиг авч аймагт бойны газар руу авч явна гэж байсан. ...2 адуу, 1 үхрийн бичиг авч байсан уг 2 адуу, 1 үхрийн им тамгыг нь санахгүй байна. Сүүлийн 2 тооны адуу, 1 үхрийн бичгийг өөрийн биеэр ирж авахдаа /дүү нь ирээгүй/ дүү болох ******* нэр дээр авч байсан. нь надаас өөр малын бичиг авч байгаагүй, малын эмч Баясахаас бичиг авч байсан байх...” гэх мэдүүлэг, гэрч “...миний өөрийн эзэмшлийн 5 азаргатай нийт 100 гаран толгой адуу ийн маллаж байсан адуун сүрэгтэй хамт бэлчдэг.  ... дугаар ангийн мал тооллогоор ирсэн алба хаагч нарт тоолуулсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч “... надаас мөнгө хэрэгтэй байна гээд 2018-2019 оны хооронд бага багаар мөнгө зээлж авч байсан ба мөнгөнийхөө оронд адуу, үхэр, хонь гэх малыг өгч байсан учраас миний данснаас гарсан мөнгө бол тэр мөнгөнүүд байна. ...Одоо миний санахаар надад 6 тооны адууг зээлсэн мөнгөнийхөө оронд өгсөн бөгөөд түүний 2 байдсан гүү  нь дугаар ангийн тамгатай байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Манай ах, дүү нар болон хамаатан садангийн адуун сүрэг ******* сумын 2 дугаар багт дүү ийн маллаж байсан дугаар ангийн адуун сүрэгтэй хамт бэлчээрт гарч бэлчдэг байсан. Миний өөрийн эзэмшлийн 4 азаргатай нийт 80 гаран толгой адууг дүү дугаар ангийн мал тооллогоор ирсэн алба хаагч нарт дутаасан адууныхаа тоонд оруулан тоолуулсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч О.ын “...Тухайн үед тооллого хийхдээ адууг нэг бүрчлэн азарга адуугаар нь хашиж цэргийн ангийн сэрээ болон таван хошуу тамгаар ангийн данс бүртгэлтэй тулгаж тооллого хийсэн. Малчин ******* бүртгэлтэй 369 тооны адуу байхаас ...190 тооны адуу дутсан. ...Би 2021 оны 12 дугаар сарын үед очиж тооллого хийхдээ малчин ийн маллаж байсан адууг тухайн үед хашиж тоолох хүн хүч байгаагүй тул азарга, азаргаар нь тасдаж цуваанд оруулж урдуураа гүйлгэж тооллого хийхэд 358 тооны адуу байсан. Нүдэн баримжаагаар болон малчин ******* итгэн түүний хэлснээр бүртгэсэн зүйл байхгүй. Тухайн үед 11 тооны адуу дутсан байсан болохоор уг 11 тооны адууг авчирч тоолуул гэсэн боловч малчин нь өөр азаргатай адуутай нийлээд явчихсан болохоор би хэд хоног хайгаад олохгүй байна гэж хэлсэн. ...Өөр тамгатай адуунууд байсан болохоор нь адуучин аас тодруулж асуухад шилжүүлгээр ирсэн адуунууд гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.ийн “...Малчин ******* бүртгэлтэй 369 тооны адуу тоологдохоос 179 тооны адуунд тоологдож, 190 тооны адуу дутсан. Бид нар тоолохдоо цэргийн ангийн дансаар тоолсон ба дутсан адуунаас нас бие гүйцсэн соёолон насны адуунаас дээш настай 122 тооны морь, 68 тооны гүү дутсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Миний хувьд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд дугаар ангид захирагчийн орлогч, нэгдсэн аж ахуйн даргын ажлыг хашиж байхдаа малчин ******* бүртгэлтэй адуун сүргийг хариуцдаг байсан. Мөн намайг ажил авснаас хойш түүний нэр дээр бүртгэлтэй адуун сүргийг бүртгэж тоолох гээд очиход адуун сүрэг нь дутуу байдаг байсан бөгөөд миний хувьд асуухад "адуу сарнисан байна, хол бэлчээрт гараад цааш явчихсан байна, мөн Хэрлэн голын наана, цаана гарсан байна" гэх зэргээр тайлбар хэлж бүрэн тоолуулдаггүй байсан бөгөөд миний хувьд дараа ирэхэд адуун сүргээ тоо ёсоор нь бэлэн болгоорой гэж хэлээд явдаг байсан юм. Ингээд 2020-2021 оны хооронд Дорнод аймагт халдварт корона өвчин дэгдсэнтэй холбоотойгоор энэ  хугацаанд өөрийн биеэр ирж чадаагүй юм. ...Намайг 2019 оны 04 дүгээр сард малчин ******* бүртгэлтэй адуун сүргийг тоолох үед 10 гаран  толгой адуу дутаж байсан бөгөөд миний хувьд нэг бүрчлэн им тамгаар нь тоолоогүй. Нүдний баримжаагаар тоолсон юм. Харин адуу дутсан талаар асуухад хол бэлчээрт гараад хурааж авчирч чадсангүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дугаар анги *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний Р22-284 тоот тайлан, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний Р23-70 тоот тайлан, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, *******ийн нэр дээрх банкны дансны хуулгууд, өр авлага барагдуулах нотломж болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 190 тооны адууг шинжээчийн дүгнэлтээр нийт 151,107,000 төгрөгөөр үнэлсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирлыг байгууллагын дансанд бүртгэгдсэн үнэлгээ буюу 126,200,000 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэсэн. Учир нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээгээр тооцохоор дансны үнийн дүн зөрүүтэй гарна. ******* нь энэ хугацаанд хохирлоос төлсөн бөгөөд одоо үлдэгдэл 67,515,000 төгрөгийг сард бод, бог нийлсэн 10 тооны мал өгч барагдуулахаар тохирсон байгаа. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан” гэж мэдүүлж байх тул хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн үнийн дүнгээр тооцоход хуульд харшлах зүйлгүй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэгдэл 67,515,000 төгрөгийг гаргуулж, хохирогч дугаар анги /******* /-д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* ийг 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 67,515,000 /жаран долоон сая таван зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч дугаар анги /******* /-д олгосугай.

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА