Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2019/01052

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2019/01052

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............... газрын ....-д холбогдох

Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, хариуцагч ............ газрын ахлах гүйцэтгэгч албан тушаалтай Б.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Б-ийн. итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1, болон 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийг үндэслэн ............ газрын ахлах гүйцэтгэгчийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Монгол улсын Засгийн газар 1997 оны 160 дугаар тогтоолоор Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр-ийг батлан гаргасан бөгөөд уг хөтөлбөрийн 39 дүгээрт Төв аймгийн Манзушир УҮГ-ыг хувьчлахаар тусгагдсан.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Төрийн өмчийн хороо 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 682 дугаар тогтоолоор Манзушир УҮГ-ыг хувьчлахаар шийдвэрлэн дуудлага худалдаа явуулжээ. 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдөр явагдсан битүүмжилсэн дуудлага худалдаанд Монгол улсын иргэн Лхүндэв овогтой Базаррагчаа /РД:ЦГ58111234/ нь оролцож ялагч болж 225 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар төлбөрийг бүрэн төлсөн тул 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 905 тоот тогтоолоор өмчлөгчийн эрхийг олгосон байна.

Гэтэл Төв аймгийн Засаг дарга тодорхой нэр бүхий хөрөнгийг хүлээлгэн өгөхгүй, эс үйлдэхүй гаргаж байсан тул аргагүйн эрхэнд шүүхэд хандсан.

Ингээд Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17А шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар магадлал, мөн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1998 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 тоот тогтоолыг хууль бусад тооцон хүчингүй болгож, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын балансаас 26,791,700 төгрөгийн үнэ бүхий 82 нэр төрлийн эд хөрөнгийг жагсаалтын дагуу Лхүндэвийн Базаррагчаад буцаан шилжүүлэхийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхээс 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай Гүйцэтгэх хуудсыг бичиж олгожээ.

Гэтэл ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр, хариуцагч талтай хуйвалдан ............ газрын ахлах гүйцэтгэгч 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 88 тоот тогтоол гарган гүйцэтгэх баримт бичгийг буцаасан байна. Энэхүү тогтоолын улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдэхгүйд хүрч, миний бие өмчлөх эрхээрээ хохирч байх тул хүчингүй болгож өгнө үү.

... Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хориглох зүйл гэсэн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх ..., 8.1.2-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас зайлсхийх, мөн зүйлийн 8.1.3-т дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох ... гэж заасныг тус тус зөрчсөн байна. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17.1.1, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан Төлбөр авагч хүсэлт гаргасан гэсэн үндэслэл байхгүй байхад гүйцэтгэх баримт бичгийг буцаасан байх тул Төв аймаг дахь Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймаг, Зуунмод суманд байрлах ............ газрын ахлах гүйцэтгэгч албан тушаалтай Б.Хишигжаргал нь нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа:

Л.Б-ийн. итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд хандан Төв аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийг хариуцагчаар татсан нэхэмжлэлтэй танилцлаа.

Тус газарт Л.Базаррагчаа нь 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 05/11 тоот албан бичгээр Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 1998 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгож, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын балансаас 26971700 төгрөгийн үнэ бүхий 82 нэр төрлийн эд хөрөнгийг жагсаалтын дагуу Лхүндэвийн Базаррагчаад буцаан шилжүүлэхийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Болдод даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг буцаан авах хүсэлт гаргасан тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай 88 дугаар тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 821 тоот албан бичгээр Л.Базаррагчаад гүйцэтгэх баримт бичгийг /шүүхийн шийдвэр гүйцэтгэх-7 хуудас/ буцаан хүргүүлсэн байна.

Л.Базаррагчаа нь гүйцэтгэх баримт бичгийг буцаан авах хүсэлтдээ ...Бидний зүгээс хувьчлалаар манай компанийн өмчлөл болон эзэмшилд шилжин ирэх ёстой өмч хөрөнгө тусгай зөвшөөрөл, дагалдах эрхүүдийг танай талд бүрэн хэмжээгээр шилжүүлэн авах хүсэлтээ төрийн өмчийн хороонд хандан албан бичгээр хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирээгүй байгаа болно. Дээрх албан бичгийн хариу иртэл энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг буцаан авах хүсэлтэй байгаа бөгөөд бид шаардлагатай гэж үзвэл тухайн үед нь танай байгууллагад хандах болно гэсэн атлаа 8 жилийн хугацаанд гүйцэтгэх баримт бичгээ тус газарт авч ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлтээ гаргаж байгаагүй өнөөдрийг хүрсэн байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг нь 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Гүйцэтгэх баримт бичгийг буцаах тухай 88 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4/1758 тоот албан бичгээр уг тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 18.1, 18.5-д заасан хугацааг гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан, эсхүл ажиллагааг түдгэлзүүлснээс эхлэн шинээр тоолно гэж заасан тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хуулийн хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Базаррагчаа нь хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ............ газрын ахлах гүйцэтгэгч албан тушаалтанд холбогдуулан ............ газрын ахлах гүйцэтгэгчийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

2017 онд батлагдаж, одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1, 301.2-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг нэхэмжлэгч гаргаж, урьдчилан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлүүлсэн байх ба тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Уг нэхэмжлэлийг иргэний шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШТ2019/00044 тогтоолоор шийдвэрлэсэн байна. /хх-38/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гүйцэтгэх баримт бичгийг иргэн хүсэлт гаргаагүй байхад буцаасан, буцаасан тухай мэдэгдээгүй, хэрэв мэдэгдсэн бол гомдол гаргах байсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахгүй өдий хүрсэн тул шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаар гүйцэтгэлийн баримт бичиг буцаагдсан тухай олж мэдсэн гэж тайлбарлаж, хариуцагч нь хүсэлтийг факсаар ирүүлсэн учраас гүйцэтгэх баримт бичгийг буцаасан, буцаасан шийдвэр гарснаас хойш 8 жил өнгөрсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж болохгүй хуульд заасан 4 жилийн хугацаа өнгөрсөн учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 88 дугаартай тогтоол нь үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбарыг, хэн аль тал нь түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17А дугаар шийдвэр /Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар магадлал, мөн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаар тогтоол/-ээр Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1998 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 тоот тогтоолыг хууль бусад тооцон хүчингүй болгож, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын балансаас 26,791,700 төгрөгийн үнэ бүхий 82 нэр төрлийн эд хөрөнгийг жагсаалтын дагуу Лхүндэвийн Базаррагчаад буцаан шилжүүлэхийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учир Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхээс 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичиж олгосон байна. /хх-13/

2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 793 дүгээр зүйлийн 93.5-д гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш гурван хоногийн дотор шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, шүүхийн мэдэгдэл, шаардлагатай бусад баримт бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ, 793 дүгээр зүйлийн 93.6-д Гүйцэтгэх хуудсыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэх байгууллага түүнийг үл маргалдах журмаар биелүүлнэ гэж тус тус заасан байх тул гүйцэтгэх хуудсыг шаардлагатай бусад баримт бичгийн хамт шүүхээс хүргүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төлбөр авагч Лхүндэвийн Базаррагчаагийн нэр дээр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаах тухай 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор гүйцэтгэх баримт бичгийг Л.Базаррагчаад буцаан шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д төлбөр авагч өөрөө хүсэлт гаргасан бол гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана гэж, мөн зүйлийн 17.4-т Гүйцэтгэх баримт бичгийг 17 дугаар зүйлийн 17.1-д заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно гэж заасан байжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж, мөн өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцогдсон[1][1].

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д төлбөр авагч хүсэлт гаргасан бол иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг буцаана, 31 дүгээр зүйлийн 31.4-т Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1-д заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй гэж өөрөөр зохицуулах болжээ.

2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн аль алинд нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгийг буцаах тухай нарийвчилсан зохицуулалт байхгүй тул ерөнхий зохицуулалтыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

............ газрын ахлах гүйцэтгэгчийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар тогтоолын Тогтоох хэсэгт 1.Төлбөр авагч Л.Базаррагчаа нь гүйцэтгэх баримт бичгийг буцаан авах хүсэлт гаргасан тул гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч Л.Базаррагчаад буцаасугай. 2.Тогтоолыг төлбөр төлөгч Төв аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Р.Болд, төлбөр авагч Л.Базаррагчаа нарт танилцуулсугай гэж заасан байна. Тухайн тогтоолын үндэслэл нь Манзушир тур ХК-ийн 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 05/11 дугаартай Төв аймгийн Засаг даргын тамгын газарт харьяалалтай байгаа нэр бүхий эд хөрөнгийг Манзушир тур компани /иргэн Л.Базаррагчаа/-ийн өмчлөлд шилжүүлэх тухай Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх хуудас танай байгууллагад очсон байгаа билээ. Бидний зүгээс хувьчлалаар манай компанийн өмчлөл болон эзэмшилд шилжин ирэх ёстой өмч хөрөнгө, тусгай зөвшөөрөл, дагалдах эрхүүдийг манай талд бүрэн хэмжээгээр шилжүүлэн авах хүсэлтээ төрийн өмчийн хороонд хандан албан бичгээр хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирээгүй байгаа болно. Дээрх албан бичгийн хариу иртэл энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг буцаан авах хүсэлтэй байгаа бөгөөд бид шаардлагатай гэж үзвэл тухайн үед нь танай байгууллагад хандах болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуудсыг бидэнд буцаан олгож өгнө үү. Гүйцэтгэх захирал Л.Базаррагчаа /тамга, гарын үсэгтэй/ гэх 70102466 дугаарын утас факсаар ирүүлсэн баримт байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-52-58, архивын хувийн хэрэг/

Өөрөөр хэлбэл, төлбөр авагч нь иргэн Л.Базаррагчаа байхад Манзушир тур ХК-аас факсаар ирүүлсэн баримтыг төлбөр авагч хүсэлт гаргасан гэх үндэслэлд хамааруулан .............албаны ахлах гүйцэтгэгч 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар тогтоолыг гаргасныг үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй юм. Мөн уг тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хэрэгжүүлж, тогтоолыг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт танилцуулах үүргээ тухайн албан тушаалтан нь зохих ёсоор биелүүлсэн, нэхэмжлэгчийн төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхийг хангасан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн шүүхэд авчирсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн №253 дугаартай хувийн хэрэг бүхий 722 дугаартай архивын баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр эх хувиар нь хэрэгт хавсарган, шинжлэн судалсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн

160.1.1-д зааснаар .............албаны ахлах гүйцэтгэгчийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 88 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Д.МӨНХБҮРЭН

[1][1] Төрийн мэдээлэл сэтгүүл, 2017 он, 24 /981/ дугаар, тал 1644