Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

хохирогч, шүүгдэгч О.Алтанжаргал,

хохирогч, шүүгдэгч О.Алтанжаргалын өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,

хохирогч, шүүгдэгч П.Мандахын өмгөөлөгч С.Сувдмаа,

хохирогч, шүүгдэгч П.Мандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 1201 дүгээр зүйлийн 1201.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Мандах, О.Алтанжаргал нарт холбогдох эрүүгийн 201719000119 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ам бүл 3, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 16-р гудамж 5 тоотод оршин суух, Мон-суль ХХК-д түгээгч ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Бэсүд овогт Пийтерийн Мандах /РД: ВВ80033016/

 

Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр 09-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Ам бүл 6, хүүхэд боло дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод оршин суух, Цогт-Өлзийт ХХК-д засал чимэглэлчин ажилтай, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай гэх Хүрээнээ         овогт Осорын Алтанжаргал /РД: НЮ89040965/

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар /

  1. Шүүгдэгч П.Мандах нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хардалт болон хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч О.Алтанжаргалтай маргалдаж улмаар түүний зүүн гарын 5-р хурууг дарж, хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,
  2. Шүүгдэгч П.Мандах нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч О.Алтанжаргалтай Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хардалтын улмаас маргалдаж улмаар зүүн гарын эрхий хурууг нь дарж гэмтээсэн, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод согтуугаар хамтран амьдрагч О.Алтанжаргалыг архи уулгасангүй гэх шалтгаанаар баруун талын нүдэн тус газар нь цохисон, 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хамтран амьдрагч О.Алтанжаргалтай хардалтын улмаас маргалдаж улмаар нүүр, толгойн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт,
  3. Шүүгдэгч О.Алтанжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн дэнжийн 29-02 тоотод П.Мандахтай хардалтын улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь самардаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Алтанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч П.Мандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

   Гэрч Э.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..хоорондоо цохилцож маажилцсан зүйл болоогүй. Дараа нь 2017 оны 01-р сард ажил дээр шөнө болж байхад ирээд би амраад оронд орчихсон байж байхад өрөөнд орж ирээд Мандахыг хардаад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь Мандах хүргэж өгнө гээд яваад буцаж ирэхэд нь нүүр нь маажигдчихсан 2 хацар нь хумсны сорив болчихсон ирсэн. Би Мандахаас хацраа яачаав гэхэд Алтанжаргал хүргэл өгөөд явах гэтэл хэрэлдээд маажаад хаячихлаа гэж Мандах хэлсэн. Дараа нь 2017 оны 02-р сарын 05-ны өдөр Мандах бид 2 ээлжинд гарах байтал Мандах ирэхгүй болохоор би утас руу нь залгаад Мандахыг яасан талаар асуухад Мандах ажил дээрээ ирэхэд нүүр нь энд тэндгүй маажаад хаячихсан нэг нүд нь хөхөрчихсөн ирсэн. Тэгээд Мандах миний нүүр чихтээхэн болчихсон гээд чөлөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-45 тал/,

 

   Гэрч Ц.Отгонсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Саяхан 2017 онд Мандах 2 удаа нүүрээ маажуулчихсан гээд таарч байсан. Би нүүрээ яачаав гэж Мандахаас асуухад хүнд цохиулчихсан юм гээд нуугаад хэлдэггүй байсан юм..” гэх мэдүүлэг /хх-46 тал/,

 

Гэрч Л.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Зарим үед Мандахын нүүр нь нүд нь чигтээхэн маажуулчихсан болчихсон 2-3 удаа гэртээ ирээд

хар нүдний шил зүүчихсэн байдаг байсан. Ер нь Мандахыг эхнэр нь өнгөрсөнөөс хойш миний хүү одоо ганцаараа байгаад яахав амьдралаа бод гэж хэлдэг байсан. 2-3 удаа Мандах нүүр амаа уруулж маажуулж ирж байсан ..” гэх мэдүүлэг /хх-47 тал/,

 

Гэрч Н.Энхнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Мандах ах нүүр ам нь маажуулж уруулчихсан ирдэг байсан хэнд хаана маажуулсан талаар асуухад нуугаад байдаг байсан. Сүүлд бүр нүүр нь маажуулаад нүд нь хөхөрчихсөн ирэхээр нь асуугаад та нөгөө хүүхэндээ маажуулчихсан юм уу гэхэд тиймээ гэхээр нь би юунаас болж муудалцсан талаар асуухад хүүхдийнх нь бие өвдөөд мөнгө нэхэхээр нь дансаа явуулчих гэсэн чинь Алтанжаргал өөрөө авчраад өг гэхээр нь гэрт нь мөнгө аваачиж өгчөөд явлаа гэхэд нь хэрэлдээд Алтанжаргал 2 гараараа маажихаар нь Мандах ах цохичихсон чинь нүлд нь хөхөрчихсөн байна тэгээд хэд хоногийн дараа Мандах ах цагдаад өргөдөл гаргачихсан байна гэж байсан..” гэх мэдүүлэг /хх-48 тал/,

 

Гэрч О.Алтантүрүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хоорондоо хэрэлдэж муудалцаж Мандах манай дүүгийн баруун нүдэнд нь гараараа цохиж ухархайн ёмыг нь цөм цохисон байсан. Энэ талаараа манай дүү надад 2017 оны 02 дугаар сарын 05-ний өдөр утсаар мэдэгдээд би маргааш өдөр нь Төв аймагт ирж дүүдээтэйгээ уулзаж юунаас болж ийм асуудал болсон талаар тодруулахад манай дүү Мандах намайг хардаж хэрэлдээд миний нүдийг цохиод ийм болгочихлоо гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-49 тал/,

 

Гэрч П.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Мандах Алтанжаргал 2 хоорондоо дандаа хэрүүл маргаантай байсан. Алтанжаргал Мандахыг ажил төрөл хийлгэхгүй найз нөхөдтэй нь уулзуулахгүй ах дүү хамаатан садантай нь уулзуулдаггүй Мандахын утсан дээр байгаа бүх нэрийг нь устгаж байдаг. Манай төрсөн дүү охин Хөвсгөл аймагт амьдардаг Мандахтай ярихаар нь хардаад байдаг их харддаг хүн. Мандах Алтанжаргалтай муудалцаад Алтанжаргал миний машины шилийг хагалчихлаа гэж ирж байсан уу гэхээс яг муудалцаад цохилцож зодолдсоныг нь би хараагүй..” гэх мэдүүлэг /хх-50 тал/,

 

Гэрч Г.Отгонсэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Өнгөрсөн өвөл манай охины хурууг хугалсан гэсэн. Тэгээд очиж уулзахад ямар тэр хоёр надад ямар нэгэн зүйл яриагүй. Бид хоёр ахиж муудалцахгүй гэж байсан. Нэг удаас бас тэр хоёр хэрэлдэж муудалцаад манайд орж ирж байсан..” гэх мэдүүлэг /хх-52-53 тал/,

 

   - Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 80 тоот дүгнэлт:

1. О.Алтанжаргалын биед тархи доргилт, баруун нүдний ухархай ясанд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 5-р хуруунд шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. О.Алтанжаргалын биед учирсан тархи догилт, баруун нүдний ухархай ясанд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд нь шинэ гэмтэл, зүүн сарвууны 5-р хуруунд шивнүүр ясны хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэжээ. /хх-55 тал/,

 

   - Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 148 тоот дүгнэлт:

1. П.Мандахын биед баруун нүдний дээд зовхинд хаван хавдарт, нүүрэнд олон тооны жижиг сорвит гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй.

6. Толгойн КТГ-д хуучин гэмтлүүдийг хамааруулсангүй гэжээ. /хх-59-60 тал/,

 

Бусад баримт:

   - Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Нармандахын илтгэх хуудас /хх-03 тал/,

   - яаралтай тусламжийн хуудас /хх-04 тал/,

- О.Алтанжаргалын өргөдөл /хх-5 тал/,

- бичиг баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-11-18 тал/,

- бичиг баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-19-22 тал/,

   - бичиг баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-23-25 тал/,

- бичиг баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх- 26-27  тал/,

- бичиг баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-28-31 тал/,

- эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-34 тал/,

- компьютер томографийн шинжилгээ /хх-61 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-80 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-81 тал/,

 

   - О.Алтанжаргалыг 2017 оны 04 сарын 03-ны өдөр сэжигтнээр /хх-71 тал/, 2017 оны 04 сарын 03-ны өдөр яллагдагчаар /хх-73 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

- П.Мандахыг 2017 оны 02 сарын 21-ний өдөр сэжигтнээр /хх-75-76 тал/, 2017 оны 04 сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-78 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

   -  П.Мандахын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /хх-82 тал /,

- О.Алтанжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /хх-83 тал /,

- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-88-91 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-97 тал/,

- О.Алтанжаргалын өвчний түүх /хх-99-103 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 331 тоот албан бичиг /хх-104 ар тал/ зэрэг хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Мандахыг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хардалт болон хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч О.Алтанжаргалтай маргалдаж улмаар түүний зүүн гарын 5-р хурууг дарж, хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, мөн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч О.Алтанжаргалтай Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хардалтын улмаас маргалдаж улмаар зүүн гарын эрхий хурууг нь дарж гэмтээсэн, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод согтуугаар хамтран амьдрагч О.Алтанжаргалыг архи уулгасангүй гэх шалтгаанаар баруун талын нүдэн тус газар нь цохисон, 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хамтран амьдрагч О.Алтанжаргалтай хардалтын улмаас маргалдаж улмаар нүүр, толгойн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч П.Мандахыг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч О.Алтанжаргалтай Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хардалтын улмаас маргалдаж улмаар зүүн гарын эрхий хурууг нь дарж гэмтээсэн, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод согтуугаар хамтран амьдрагч О.Алтанжаргалыг архи уулгасангүй гэх шалтгаанаар баруун талын нүдэн тус газар нь цохисон, 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хамтран амьдрагч О.Алтанжаргалтай хардалтын улмаас маргалдаж улмаар нүүр, толгойн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт ял сонсгосон байна. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж мөн өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 120 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” буюу Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийг Эрүүгийн хуульд нэмсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

 

Дээрх хуулийн хэрэгжих хугацааг хууль тогтоогчид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ.

 

Гэтэл Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Мандахыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагаж мөрдөх хугацаанаас өмнөх үйлдэлд буюу 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч О.Алтанжаргалтай Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хардалтын улмаас маргалдаж улмаар зүүн гарын эрхий хурууг нь дарж гэмтээсэн, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод согтуугаар хамтран амьдрагч О.Алтанжаргалыг архи уулгасангүй гэх шалтгаанаар баруун талын нүдэн тус газар нь цохисон” зэрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  О.Алтанжаргалыг байнга зодсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хамтран амьдрагч О.Алтанжаргалтай хардалтын улмаас маргалдаж улмаар нүүр, толгойн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэл нь байнга зодсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд байнга зодох гэдэг нь 3 ба түүнээс дээш удаагийн үйлдэл байхыг шаардах тул шүүгдэгч П.Мандахыг гэр бүлийн хамаарал бүхий О.Алтанжаргалыг байнга зодсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин П.Мандах нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн Дэнжийн 29-02 тоотод хардалт болон хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч О.Алтанжаргалтай маргалдаж улмаар түүний зүүн гарын 5-р хурууг дарж, хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Алтанжаргал, гэрч Э.Золбаяр, Ц.Отгонсүх, Л.Оюунгэрэл, Н.Энхнасан, О.Алтантүрүү, П.Цэндсүрэн, Г.Отгонсэлэнгэ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №80 дугаар акт, шүүгдэгч П.Мандахын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Алтанжаргал нь 2017 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Сэрүүн дэнжийн 29-02 тоотод П.Мандахтай хардалтын улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь самардаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Мандах, гэрч Э.Золбаяр, Ц.Отгонсүх, Л.Оюунгэрэл, Н.Энхнасан, О.Алтантүрүү, П.Цэндсүрэн, Г.Отгонсэлэнгэ нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №148 дугаар акт, шүүгдэгч О.Алтанжаргалын мөрдөн байцааалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Алтанжаргалын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Мандах нь шүүгдэгч О.Алтанжаргалтай сайн дураараа эвлэрсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байх тул шүүгдэгч О.Алтанжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Мандахад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулан, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

   Хохирлын талаар:

   Хохирогч П.Мандах нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч О.Алтанжаргал нь мөрдөн байцаалтын шатанд 956.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч П.Мандах нь мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн, хохирогч О.Алтанжаргалын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар мэдүүлэг болон хохирогч П.Мандахын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар мэдүүлэг зэргээс дүгнэхэдэ энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.       

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Осор Алтанжаргал гэх бичигтэй рентген зураг 3 ширхэг, гурилын элдүүр мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Алтанжаргалд буцаан олгож, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Мандах, О.Алтанжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

   Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Мандахыг “гэр бүлийн хамаарал бүхий О.Алтанжаргалыг байнга зодсон” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Пийтерийн Мандахт холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Бэсүд овогт Пийтерийн Мандахыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

    Шүүгдэгч Хүрээнээ овогт Осорын Алтанжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Алтанжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар П.Мандахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Мандахад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, О.Алтанжаргал, ялтан П.Мандах нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Мандахад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Мандахад хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Мандах нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан П.Мандахад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Осор Алтанжаргал гэх бичигтэй рентген зураг 3 ширхэг, гурилын элдүүр мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Алтанжаргалд буцаан олгосугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.Алтанжаргал, ялтан П.Мандах нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА