| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
улсын яллагч Н.Цогням /томилолтоор/,
шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Т*** овогт Э.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305038951110 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр У**** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, ээж, эгчийн хамт Б****** дүүргийн * дугаар хороо ** байрны *** тоотод оршин суух иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар С*** дүүргийн ** дугаар хороо, Х ** гудамж, * тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар 02 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн, Т*** ургийн овогт Э.Т /РД:УП*********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Т нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б***** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б*** *** байрны *** тоотод хажуу өрөөнд нь амьдарч байсан хохирогч Г.О-ыг унтаж байхад нь түүний эзэмшлийн Ай фоне 12 про макс загварын гар утсыг авахдаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ганц удаа намайг харж үзнэ үү. Би удахгүй гадагшаа явна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.О-ын өгсөн:
“...Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б***** дүүргийн *** дугаар хороо ** байрны *** тоот гэртээ ороод амраад маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өглөө сэрээд дэрэн доороо хийсэн байсан гар утсаа шалгахад байхгүй байсан ба манай хажуу өрөөг түрээсэлдэг Т гэх залууг авсан байх гэж бодоод фейсбүүк чатаар холбогдоод гар утсаа авъя гэхэд хүнд зарчихсан 150,000 төгрөг өгөөд ав гэхээр нь "Чи хүний утас хулгайлчхаад яагаад надаас мөнгө нэхээд байгаа юм" гэсэн тэгвэл утас чинь олдохгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байгаа ба Тийн төрсөн эгч нь над руу 2024 оны 05 дугаар сарын орчим хохирлын мөнгө хэмээн 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний гар утас Iphone 12 pro max загварын цэнхэр өнгөтэй хар гэртэй 128 gb багтаамжтай гар утас байсан. Би гар утсаа 2023 оны 08 дугаар сард Тейди-2 төвөөс лизингээр 2,450,000 төгрөгөөр авч байсан. Имей дугаарыг сайн мэдэхгүй байна. Би эхлээд хажуу өрөөг түрээсэлдэг Т гэх залууг сэжиглээд чатаар холбогдож асуухад миний гар утсыг авснаа өөрөө хүлээн зөвшөөрч надаас нэмж мөнгө нэхсэн тэгэхээр Т гэх залуу авсан нь тодорхой байна мөн төрсөн эгч нь надад хохирлын мөнгө гэж 1,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-023/8169 дугаартай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-29 дүгээр хуудас/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Т нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б**** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б***** байрны *** тоотод хажуу өрөөнд нь амьдарч байсан хохирогч Г.О-ыг унтаж байхад нь түүний эзэмшлийн Ай фоне 12 про макс загварын гар утсыг авахдаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Э.Т нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичлийн 6а байрны 180 тоотод хажуу өрөөнд нь амьдарч байсан хохирогч Г.О-ыг унтаж байхад нь түүний эзэмшлийн Ай фоне 12 про макс загварын гар утсыг авахдаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан
мөрдөн байцаалтад хохирогч Г.О-ын өгсөн:
“...Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б**** дүүргийн **** дугаар хороо *** байрны *** тоот гэртээ ороод амраад маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өглөө сэрээд дэрэн доороо хийсэн байсан гар утсаа шалгахад байхгүй байсан ба манай хажуу өрөөг түрээсэлдэг Т гэх залууг авсан байх гэж бодоод фейсбүүк чатаар холбогдоод гар утсаа авъя гэхэд хүнд зарчихсан 150,000 төгрөг өгөөд ав гэхээр нь "Чи хүний утас хулгайлчхаад яагаад надаас мөнгө нэхээд байгаа юм" гэсэн тэгвэл утас чинь олдохгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байгаа ба Тийн төрсөн эгч нь над руу 2024 оны 05 дугаар сарын орчим хохирлын мөнгө хэмээн 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний гар утас Iphone 12 pro max загварын цэнхэр өнгөтэй хар гэртэй 128 gb багтаамжтай гар утас байсан. Би гар утсаа 2023 оны 08 дугаар сард Тейди-2 төвөөс лизингээр 2,450,000 төгрөгөөр авч байсан. Имей дугаарыг сайн мэдэхгүй байна. Би эхлээд хажуу өрөөг түрээсэлдэг Т гэх залууг сэжиглээд чатаар холбогдож асуухад миний гар утсыг авснаа өөрөө хүлээн зөвшөөрч надаас нэмж мөнгө нэхсэн тэгэхээр Т гэх залуу авсан нь тодорхой байна мөн төрсөн эгч нь надад хохирлын мөнгө гэж 1,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-023/8169 дугаартай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-29 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжээр нь авч үзвэл:
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.Т-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-т Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-023/8169 дугаартай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1,900,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 1,000,000 төгрөг төлөгдсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/-т авагдсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-өөс 900,000 төгрөг гаргуулж хохирогч Г.О-т олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогч Г.О-т 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр шилжүүлсэн байх тул үлдэгдэл 900.000 төгрөгийг гаргуулах саналыг гаргаж байна...” гэх саналыг гаргав.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн, хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, прокурорын санал зэргийг харгалзаж үзэж шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т***** овогт Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т-т оногдуулсан 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-өөс 900,000 төгрөг гаргуулж хохирогч Г.О-т олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин Т болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ