| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/0112/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/221 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/221
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б***** овогт Г.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410000001528 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр У**** хотод төрсөн, *** настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, фитнесийн багш ажилтай, ам бүл *, аав, ээж, ах, дүү нарын хамтаар Х дүүргийн * дүгээр хороо ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б***** овогт Г.Э (РД:У3*******).
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х дүүргийн ** дугаар хороо ** дүгээр байрны ** тоотод хохирогч П.Э биед халдаж зодох үедээ гэрийнх нь эд зүйлсийг устгаж гэмтээн нийт 815.000 төгрөгийн хохирол учруулж "Эд хөрөнгө устгах, гэмтээх" гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй гэв...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч П.Э өгсөн:
“...Би найз залуу болох Э-тэй анх 2024 оны 7 дугаар сарын эхээр миний ажил болох Х дүүргийн ** дүгээр хороо Х центр үсчний газарт манай найз Баагий үсээ засуулаад дууссаны дараа ирж авч байсан бөгөөд тухайн үед танилцаж байсан. Түүнээс хойш бид хоёр уулздаг болоод хоорондоо гар утсаар болон цахим фейсбүүкээр зурвас бичдэг байсан бөгөөд бид хоёр албан ёсоор үерхсэн зүйл огт байхгүй, дотно харьцаанд хэд хэдэн удаа орж байсан...Сүүлийн 2-3 хоног манай оршин суух Х дүүргийн ** дугаар хороо ** дүгээр байрны ** тоотод ирээд хонож өнжөөд байх хугацаандаа хүртэл зан араншин нь тогтворгүй, намайг бусадтай хардаж янз бүр болоод байдаг байхаар нь би өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой би хоёр хүүхэдтэйгээ аавынхаа гэрт очиж хонохоор явж байна гэж худлаа хэлээд гэртээ хоёр хүүхэдтэйгээ унтсан. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гарах гээд хувцаслаад байж байхад гэрийн хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь би хаалгаа нээтэл манай найз залуу Э нь ганцаараа эрүүл саруул байсан бөгөөд гэрт орж ирээд манай хоёр хүүхдээс өчигдөр гэрт чинь хүн ирсэн үү, эрэгтэй хүн байсан уу гэж асуухад манай бага хүүхэд толгой дохисон чинь намайг хардаад чи муу өчигдөр хэнтэй хоносон гэж асууж байгаад учир зүггүй зодоод эхэлсэн. Миний хэвлий хэсэгт баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохисны дараа би элгээ тэврээд доош эвхрээд хагас суутал дахин хэвлий хэсэгт аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй байна өшиглөхөд нь би газарт баруун талаараа унасны дараа зүүн талын хонго руу 2 удаа өшиглөөд орилоод намайг хэл амаар би чамайг ална пиздаа минь, янхан минь, хэнтэй хоносноо хэл, тэр пиздааг чинь олж байгаад хамт алнаа гээд орилоод байхаар нь би хоёр хүүхэд байна шүү дээ хүүхэд айлгачих гээд байна гэтэл сандал барьж байгаад толь хэд хэдэн удаа цохиод хагалсан. Цааш яваад гэрийн хаалгыг дотор талаас нь 2-3 өшиглөөд хонхойлгоод гараад явахаар нь би айгаад гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожлоод цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгөөд байж байтал Э гаднаас хаалга балбасаар байгаад цөмлөх үед хаалганы хажуу талд зогсож байтал хаалга цөмөрсний улмаас би цохигдож миний харааны шилний баруун талын баруун талын хэсгээр цуурч хагарсан байдалтай... Э надад хандан чи битгий орилоод бай гэж хэлэхэд нь би туслаарай, авраарай гэж чангаар орилж байсан...цагдаа нар орж ирэхдээ миний гар утсыг аваад орж ирээд цагдаагийн хэлтэс руу хамт очиж мэдүүлэг тайлбар өгөх шаардлагатай гэж хэлээд хамт гартал гадаа үүдэнд Э нэг цагдаатай хамт зогсож байсан. Манай 4-5 насны хоёр хүүхэд том нь Аутизм гэх харилцааны бэрхшээлтэй хүүхэд байгаа юм, тэгээд Э бид дөрөв л байсан өөр хүн байгаагүй. Манай найз залуу Э нь үүдэн хэсэгт байрлах хананд тогтоосон хэмжээг сайн хэлж мэдэхгүй байна толь хагарсан, сандал, хувцас хатаагч хугарсан, дотор вакум хаалганы доод талын шилийг өшиглөж хагалсан, гадна хаалгыг мөн лааз онгойлгож байгаа юм шиг гадна талаас нь яаж хэрхэн онгойлгосныг нь мэдэхгүй дэлгээд эвдэлсэн байгаа. Миний хэвлий хэсэгт хөндүүрлэж амьсгалахад зовуурьтай байна зүүн хонго буюу зүүн гуяны ар хэсэгт хөндүүртэй, толгой таллаж өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл гэвэл гэрийн эвдэрсэн эд зүйлийн үнэлгээг гаргаж төлбөрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14158 тоот: “...1. П.Э биед баруун тохойд зулгаралт, баруун хацар, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
Бан Хас ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №Х24-136 дугаартай Эд зүйлийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Э нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х дүүргийн ** дугаар хороо ** дүгээр байрны ** тоотод хохирогч П.Э биед халдаж зодох үедээ гэрийнх нь эд зүйлсийг устгаж гэмтээн нийт 815.000 төгрөгийн хохирол учруулж "Эд хөрөнгө устгах, гэмтээх" хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х дүүргийн *** дугаар хороо ** дүгээр байрны ** тоотод хохирогч П.Э биед халдаж зодох үедээ гэрийнх нь эд зүйлсийг устгаж гэмтээн нийт 815.000 төгрөгийн хохирол учруулж "Эд хөрөнгө устгах, гэмтээх" гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч П.Э өгсөн:
“...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гарах гээд хувцаслаад байж байхад гэрийн хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь би хаалгаа нээтэл манай найз залуу Э нь ганцаараа эрүүл саруул байсан бөгөөд гэрт орж ирээд манай хоёр хүүхдээс өчигдөр гэрт чинь хүн ирсэн үү, эрэгтэй хүн байсан уу гэж асуухад манай бага хүүхэд толгой дохисон чинь намайг хардаад чи муу өчигдөр хэнтэй хоносон гэж асууж байгаад учир зүггүй зодоод эхэлсэн. Миний хэвлий хэсэгт баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохисны дараа би элгээ тэврээд доош эвхрээд хагас суутал дахин хэвлий хэсэгт аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй байна өшиглөхөд нь би газарт баруун талаараа унасны дараа зүүн талын хонго руу 2 удаа өшиглөөд орилоод намайг хэл амаар би чамайг ална пиздаа минь, янхан минь, хэнтэй хоносноо хэл, тэр пиздааг чинь олж байгаад хамт алнаа гээд орилоод байхаар нь би хоёр хүүхэд байна шүү дээ хүүхэд айлгачих гээд байна гэтэл сандал барьж байгаад толь хэд хэдэн удаа цохиод хагалсан. Цааш яваад гэрийн хаалгыг дотор талаас нь 2-3 өшиглөөд хонхойлгоод гараад явахаар нь би айгаад гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожлоод цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгөөд байж байтал Э гаднаас хаалга балбасаар байгаад цөмлөх үед хаалганы хажуу талд зогсож байтал хаалга цөмөрсний улмаас би цохигдож миний харааны шилний баруун талын баруун талын хэсгээр цуурч хагарсан байдалтай... Э надад хандан чи битгий орилоод бай гэж хэлэхэд нь би туслаарай, авраарай гэж чангаар орилж байсан...цагдаа нар орж ирэхдээ миний гар утсыг аваад орж ирээд цагдаагийн хэлтэс руу хамт очиж мэдүүлэг тайлбар өгөх шаардлагатай гэж хэлээд хамт гартал гадаа үүдэнд Э нэг цагдаатай хамт зогсож байсан...Манай найз залуу Э нь үүдэн хэсэгт байрлах хананд тогтоосон хэмжээг сайн хэлж мэдэхгүй байна толь хагарсан, сандал, хувцас хатаагч хугарсан, дотор вакум хаалганы доод талын шилийг өшиглөж хагалсан, гадна хаалгыг мөн лааз онгойлгож байгаа юм шиг гадна талаас нь яаж хэрхэн онгойлгосныг нь мэдэхгүй дэлгээд эвдэлсэн байгаа. Миний хэвлий хэсэгт хөндүүрлэж амьсгалахад зовуурьтай байна зүүн хонго буюу зүүн гуяны ар хэсэгт хөндүүртэй, толгой таллаж өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл гэвэл гэрийн эвдэрсэн эд зүйлийн үнэлгээг гаргаж төлбөрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14158 тоот: “...1. П.Э биед баруун тохойд зулгаралт, баруун хацар, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
Бан Хас ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №Х24-136 дугаартай Эд зүйлийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл хийсэн байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө, устгах гэмтээх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Э-д нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хавтаст хэрэгт авагдсан “...Бан Хас ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №Х24-136 дугаартай Эд зүйлийн үнэлгээний тайлангаар хохирогч П.Э-д 815,000 төгрөгийн хохирол учирсан байна...” /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/. Мөн эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ авсан талаар 310,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/ Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-гээс 1,125,000 төгрөг гаргуулж хохирогч П.Э-д олгуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 544 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-г 2 /хоёр/ сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б**** овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө, устгах гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г Хан-Уул дүүргийн бүсчлэлээс 2 /хоёр/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-гээс 1,125,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Э-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ