| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2020/00238/И |
| Дугаар | 151/шш2020/00580 |
| Огноо | 2020-04-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 151/шш2020/00580
| 2020 04 28 | 151/ШШ2020/00580 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ““““““““““ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн ““““““““““арт холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн төлөөлөгч Л.Цэрэнноров, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ““““““““““ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн А/292 тоот захирамжаар Зуунмод сумын 05 багийн нутаг Онцгой байдлын газрын баруун хойно авто замын урд 1500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болж Төв аймгийн төрийн сан дахь газрын төлбөрийн орлогын 100140000943 тоот дансанд 6 000 000 төгрөгийн газрын суурь үнэ төлсөн. Гэвч тухайн газрыг газар эзэмшигч нэхэмжлэгчээс шалтгаалахгүйгээр 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр захирамж хүчингүй болсон. Ийнхүү суурь газрын үнэнд төлсөн 6 000 000 төгрөгийг буцааж авахаар Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 07/683 тоот албан бичгээр Засаг даргын тамгийн газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсний дагуу нэхэмжлэгчийн зүгээс Төв аймгийн санхүү, төрийн сангийн хэлтэст хандахад 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 05/1965 тоот албан бичгээр буцаан олголтыг зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу олгодог болно гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Төв аймгийн ““““““““““раас 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Нэхэмжлэгч ““““““““““ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгончимэг нь хүндэтгэн үзэх шалтгаантай тул түүний эзгүйд хуралдааныг хийж өгнө үү.
““““““““““ ХХК д Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн А/292 тоот захирамжаар Төв аймгийн Зуунмод сумын 05 багийн нутаг Онцгой байдлын газрын баруун хойно авто замын урд 1500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гарч, газрын суурь үнэ 6 000 000 төгрөгийг Төв аймгийн төрийн сангийн 100140000943 тоот дансанд төлсөн.
Гэтэл 2017 оны 02 сарын 20-ны А/110 тоот захирамжаар тус газрыг 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон тул газрын үнэд төлсөн 6 000 000 төгрөгийг буцааж авахаар хандахад буцаан олголтыг зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу олгодог болно гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Иймд хариуцагч Төв аймгийн ““““““““““раас газрын суурь үнэ 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэрэнноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн А/292 тоот захирамжаар ““““““““““ ХХК-ид шатахуун түгээх зориулалтаар 1500 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, аймгийн төрийн санд газрын суурь болох 6 000 000 төгрөгийг төлсөн боловч Зуунмод сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон байх тул аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 20-ны өдрийн А/110 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тус нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрын суурь үнэ болох 6 000 000 төгрөгийг тухайн оны хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулагдсан тул буцаан олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ““““““““““ ХХК хариуцагч Төв аймгийн ““““““““““арт холбогдуулан газрын үнэд төлсөн 6 000 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 30-ны өдрийн А/292 дугаар захирамжаар ”“““““““““ ХХКд Төв аймгийн Зуунмод сумын 05 дугаар багийн нутаг Онцгой байдлын газрын баруун хойно авто замын урд хийн шатахуун түгээх станцын зориулалтаар 1500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд ““““““““““ ХХК нь тус газрын суурь үнэ 6 000 000 төгрөгийг Төв аймгийн төрийн сангийн 100140000943 тоот дансанд төлсөн байна.
Улмаар аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 20-ны А/110 тоот захирамжаар... газрыг дуудлага худалдаагаар олгоогүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй шууд эзэмшүүлсэн байх тул хавсралтад дурдсан захирамжуудыг 2017 оны 02 сарын 15-наас хүчингүй болгож...энэ захирамжаар эзэмших, өмчлөх эрх нь цуцлагдсан иргэн, аж ахуйн нэгж хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд мэдэгдснээс хойш 10 хоногийн дотор аймгийн ““““““““““д гомдол гаргах эрхтэй гэжээ.
““““““““““ ХХК нь Засаг даргын А/110 тоот захирамжид гомдол гаргаагүй байна.
Хариуцагч тал маргааны зүйл болох 6 000 000 төгрөгийн төлөх талаар маргаагүй бөгөөд харин уг мөнгөн хөрөнгийг тухайн жилд захиран зарцуулсан гэж тайлбарлажээ.
Зохигч талуудын хооронд үүссэн газар эзэмшүүлэх анхны хэлцэл хүчин төгөлдөр бус болсон байх тул нэхэмжлэгч нь газрын үнэд төлсөн 6 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн ““““““““““ар /төрийн сангийн хэлтэс /-аас 6000 000 төгрөг гаргуулж ““““““““““ ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Төв аймгийн ““““““““““раас 110950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““““““““““ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН