2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/232

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,

улсын яллагч Э.Анударь,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С***** овогт А.С-д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24**000001402 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эцэг, эх, дүү нарын хамт Б дүүргийн * дүгээр хороо Ж-ын *-р гудамж ***г тоотод оршин суух хаягтай боловч оршин суудаггүй, урьд ял шийтгэл:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 9 сарын хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар тус бүр 2 жил хасаж үлдсэн 1 сар 11 хоногийг Зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 792 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оноосон 2 жил 3 сарын өршөөж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оноосон 2 жил 6 сараас 2 жилийг хасаж 6 сарын хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ** дугаар сарын 23-ны өдрийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 795 дугаартай магадлалаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн С***** ургийн овогт А.С /РД:АС********/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А.С нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны шилжих шөнө С**** дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х**** цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа Э.Э-гийн эзэмшлийн iPhone 15 pro max загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 4.950.000 төгрөгийн,

2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ны шилжих шөнө С**** дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А** Л** баараар үйлчлүүлж байхдаа Х.М-ын эзэмшлийн iPhone 14 pro загварын гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.475.000 төгрөгийн,

2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ч дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т*** кино театраар үйлчлүүлж байхдаа иргэн С.Г-ийн эзэмшлийн Samsung S 24 ultra маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 3.150.000 төгрөгийн, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б*****дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.С хотхоны хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр байсан цүнхнээс Г.А-ны эзэмшлийн iPhone 11 pro загварын гар утас болон Б.Ү-ийн эзэмшлийн iPhone 7 palls загварын гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.А-д 775.000 төгрөгийн, хохирогч Б.Ү-д 275.000 төгрөгийн,

2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М.П дэлгүүрийн орчимд иргэн Б.Г-Д-ийн эзэмшлийн iPhone 15 pro max загварын гар утсыг халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,350,000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б*****дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр сургуулийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч П.У-ын эзэмшлийн iPhone 12 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,175,000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б*****дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр сургуулийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн эзэмшлийн iPhone 12 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.175.000 төгрөгийн,

2024 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Б*****дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр сургуулийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч Ө.Н-ын эзэмшлийн iPhone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 775.000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр С**** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х.О-гийн хажууд байрлах явган хүний замаар явж байсан Г.Х-ийн эзэмшлийн Samsung Z Fold  3 маркийн гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.375.000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Б***** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө кино театраар үйлчлүүлж байхдаа иргэн Н.Б-ийн эзэмшлийн iPhone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 740.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:  

 

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “...Би Б.Н. Н.Х нартай холбоотой үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-Д-гийн өгсөн:

“...Би 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 22 цаг 00 минут орчимд өөрийн оршин суух Б*** дүүргийн ** дугаар хороо, **-р байрнаас нөхөр Б.Б-ийн хамтаар гараад ахуй үйлчилгээний автобусны буудлын баруун талд Элбэг их дэлгүүрийн зүүн талд байрлах ТҮЦ орж тамхи, ус аваад Минж плаза худалдааны төвийн урд байрлах Л хаус баарны ертөнцийн зүгээр баруун талд байрлуулсан тээврийн хэрэгсэл дээрээ байршил өөрчилж тавих гээд очихдоо өөрийн өмсөж явсан бор шаргал өнгийн цувны зүүн халаасанд байсан гар утсаа шалгатал байхгүй байсан тул нөхрийн хамтаар гэртээ ороод шалгатал байхгүй холбогдох боломжгүй байхаар нь өөрийн зүүж явсан /iwatch/ электрон цагаараа хартал ойрхон байвал ногоон тэмдэг гардаг тэгтэл улаан тэмдэг гараад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн гар утсаа хамгийн сүүлд 21 цаг 20 минут орчимд гэртээ байх үедээ гар утсаар яриад өмсөж явсан цувны зүүн халаасандаа хийгээд гэрээсээ гарсан. Шаргал өнгийн, iPhone 14 pro загварын гар утас байсан. ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Алдагдах үедээ 60-70 орчим хувийн цэнэгтэй байсан. 2023 онд АНУ-с 6,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. ТҮЦ-ний гадаа байх үед 3 үл таних эрэгтэй надтай ойр байсан мөн Минж плаза орчимд явж байх үед хар хувцастай хүн эвгүй хөдөлгөөн хийгээд ойртоод байсан гэж нөхөр хэлсэн би эдгээр хүмүүсийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,

Дамно үнэлгээ ХХК-ийн №БГ1-24-325 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч П.У-ын өгсөн:

“...Би Б***** дүүргийн ***-р хороо, ** дүгээр сургуулийн * дугаар ангид сурдаг. Өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг 20 минутад Б*****дүүргийн **-р хороо, **-*** тоот гэрээсээ гараад ангийнхаа хүүхдийн гэр рүү нь явж байсан. Тэгээд Католик сүм өнгөрөөд явж байтал миний баруун гар талын халаас руу хүн гараа хийх шиг болохоор нь эргээд хартал үл таних 25-30 орчим насны хар хувцастай эрэгтэй зогсож байсан. Би тэр хүнээс халаасанд байсан гар утсаа асуутал "Чиний гар утсыг нэг хүүхэд аваад булан эргээд гүйгээд явчихлаа гэсэн" тэгээд би цагдаад хандаж байна. Жилийн өмнө манай аав 2,000,000 төгрөгөөр авч өгч байсан. Хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Цагаан өнгийн 256гб  багтаамжтай iPhone 12 pro маркийн гар утас. Би гар утсаа сүүлд гэрээсээ гарахдаа ашигласан. Би гар утсаа Католик сүмийн хажууд алдсан. Яагаад гэвэл Котолик сүмийн хяналтын камерыг бичлэгийг шүүж үзэхэд миний хойно зогсож байсан үл таних 25-30 орчим насны хар хувцастай эрэгтэй миний гар утсыг баруун талын халааснаас маань авч байгаа нь хяналтын камерт харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №НЦУГ-24-679 дугаартай шинжээчийн дүгнэлт /1дүгээр хавтаст хэргийн 177-**0 дугаар хуудас/,

 

 мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн өгсөн:

“...Би Б***** дүүргийн *** дугаар хороо, ** дүгээр сургуулийн **-р ангид сурдаг. Өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 06 цаг 35 минутад орчим хичээлдээ явах гээд Б*****дүүргийн ** дүгээр хороо, А. хороолол **-** тоот гэрээсээ гараад 07 цаг 30 минутын орчим сургууль дээрээ ирээд хаалгаар орох гэж байхдаа халаасанд байсан гар шалгасан чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд би гар утсаа алдсан гэдгээ мэдээд цагдаад хандаж байна. Жилийн өмнө Баян-Ундраа худалдааны төвөөс 1,850,000 төгрөгөөр авч байсан. Хар саарал өнгийн 128 gb багтаамжтай iPhone 12 pro маркийн гар утас Би гар утсаа ***ын зам дагуу явж байхдаа найзтайгаа ярьж ашигласан. Сургуулийн ойролцоо байх замын явган хүний гарц дээр байхдаа алдсан байх гэж бодож байна. Гарц өнгөрөөд миний халаас хоосорсон мэдрэмж төрөөд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №НЦУГ-24-681 дугаар шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 223-225 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Ө.Н-ын өгсөн:

“...Тухайн гар утас нь iPhone  11 загварын гар утас байгаа юм. Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Т гар утас худалдааны төвөөс 1,250,000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг гар утас нь усан цэнхэр өнгийн, сансрын нисгэгчийн зурагтай хар өнгийн гэртэй, шилэн наалттай, шилэн наалтын дээд талд зурагдчихсан байгаа. 128 гегабайт багтаамжтай. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. IMEI код нь 3539681**802442 сургуулийн хажуу талын М. эмийн сангийн хойд талд ** дүгээр байрны хажуугаар явж байхдаа оролдож байгаад формынхоо баруун халаасанд хийсэн. Сэжиглэж байгаа хүн байхгүй. Өдөр хичээл тарсны дараа хүүхдүүдийн утас авсан байж магадгүй 3 хүний зураг байгаа. Багш хараад зургийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №НЦУГ-24-661 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/, 

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Н.Б-н өгсөн:

“...Би найзуудын хамт 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр заал авах гэж байгаад тэр нь болиод Б*** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө кино театрт 15:00 цагийн ойролцоо орж тоглосон юм. Өргөө рүү орох үед хальт цагаа хараад гар утсаа куртикнийхээ баруун талын халаасанд хийгээд орсон юм. Дотор ороод ерөөсөө утсаа оролдоогүй. Найзуудынхаа хамт дотор нь тоглож байгаад касс дээр очоод утсаа үзтэл байхгүй байсан. Тэр хавиар хайж байгаад хяналтын камерын өрөөнд нь ороод камер шүүтэл машинтай тоглоом дээр тоглож байтал халааснаас нэг эрэгтэй хүн авч байгаа нь харагдсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. IPhone 11 pro загварын гар утсаа алдсан. 256 GB багтаамжтай. Цагаан өнгөтэй, хар өнгийн резинэн гэртэй байсан. Т худалдааны төвөөс 1,150,000 төгрөгөөр авч байсан яг хэзээ авч байсан аа санахгүй байна. Өмнө нь харж байгаагүй. Тэр хүн хоёулаа явж байсан. 20 орчим насны эрэгтэй хүмүүс байсан. 1,150,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,

 

Дамно ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №НЦУГ-24-1030 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 82-89 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч С.Г-ийн өгсөн:

“...Би өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яг 17 цаг 50 минутад Т. кино театрын доод талын тоглоомын төв рүү дүү нартайгаа орсон. Тэгээд дүү нараа тоглуулаад, охиныгоо жоохон хүүхдүүд тоглодог хэсэгт нь ** цаг 20 минутын үед тоглуулах гэж байхад миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд тоглоомын төвийн хяналтын камерыг шүүж үзсэн чинь үл таних, хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй залуу, цагаан өнгийн футболктой, цагаан өнгийн өмдтэй хоёр залуу тоглоомын карт аваагүй хэр нь намайг дагаад яваад байсан байна лээ. Яг миний гар утсыг авч байгаа нь камерт харагдаагүй ч, миний утсыг халаасандаа хийгээд гараад явж байгаа нь харагдаж байна лээ. Миний гар утас миний цүнхэнд байсан юм. Цүнхний цахилгаан хаалттай, онгорхой байсан эсэхийг санахгүй байна. Сүүлд цүнхнээсээ үсний боолт аваад, утсаа цүнхэндээ хийсэн. Миний алдсан гар утас нь цагаан шаргал өнгийн их биетэй, өнгөгүй гэртэй, Samsung S24 Ultra загварын гар утас байсан. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр G Store нэртэй дэлгүүрээс 2.900.000 төгрөгөөр бэлнээр худалдаж авч байсан. Сериал дугаар нь R3CX20DWTZP...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 177 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч С.Г-ийн дахин өгсөн:

“...Би гар утасны үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Харин би өөрийн хулгайд алдсан Samsung-S24 ultra загварын гар утсыг өөрийн танил хүнээс авсан учраас хямдруулж авсан бөгөөд зах зээлийн ханш нь 3.150.000 төгрөг байгаа болохоор шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хуулийн дагуу шалгуулах хүсэлттэй байна. Би үнэлгээний дагуу 3,150,000 төгрөгийг барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №ЧД1-24-982 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.Х-ийн өгсөн:

“...Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орой ** цаг 50 минутын орчимд С***** дүүргийн ***** хороо Б зочид буудлын явган хүний гарцаар зам хөндлөн гараад Монголын хүүхдийн ордны хойд замаар явж байгаад өөрийн эзэмшлийн гар утсаа хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Хариулт: Би гар утсаа хамгийн сүүлд гар утсаа УИД-ийн урд байхдаа ашиглаад гадуур хувцасныхаа зүүн талын халаасанд хийсэн. Миний гар утас хүнд учраас надад халаасанд байгаа нь мэдэгдэж байгаад хүүхдийн ордны ойролцоо явж байхад хөнгөрөөд явчихаар нь үзтэл миний гар утас байхгүй болсон байсан. Миний гар утас хар ногоон өнгийн нугастай Samsung 2 Fold 3 загварын гар утас байсан. Би гар утсаа 2022 онд Герман улсаас монгол төгрөгөөр одоогийн зах зээлээр ханшаар 4.660.000 төгрөгөөр авч байсан. Одоо би гар утсаа одоогийн зах зээлийн ханшаар үнэлнэ. Миний гар утасны хайрцаг нь Герман улсад байгаа имие дугаар нь 352191242204601 гэсэн imea  дугаартай байсан. Намайг гарцаар гарах үед миний ард явж байсан эрэгтэй хүнийг сэжиглэж байна. Би харах юм бол сайн танихгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудас/,

Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №НЦУГ-24-597 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн **2-**5 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.У-ийн өгсөн:

“...Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр "Дамно Үнэлгээ" ХХК-тай "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тухай" 20240203001 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т Үнэлгээний дүн 0-1.000.000 байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс үнэгүй хийгдэнэ. 6.1.2-т Үнэлгээний дүн 1.000.000-3.000.000 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 29.800 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 29.8000 төгрөг байхаар тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 29.800 төгрөг байхаар тусгасан. Иймд 1,375,000 төгрөгийн үнэлгээний дүнтэй байх тул 29,800 төгрөгийг 240902924 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас/Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х.М-ын өгсөн:

“...Би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний шилжих шөнө 01 цаг орчимд С**** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр *** бааранд орсон. Тухайн бааранд ороход хүн ихтэй оочирлож ороод бүжгийн талбай дээр 03 цаг орчим бүжиглэж байхад 2 эрэгтэй хүн миний цүнхнээс миний iphone14 pro загварын гар утсаа алдсан. Би iphone14 pro загварын гар утсаа алдсан. Миний гар утасны имей 352803722939**6. Намайг бүжгийн талбайд бүжиглэж байхад хажууд байсан 2 эрэгтэй хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 240-241 дүгээр хуудас/,

 

Дамно ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №НЦУГ-24-463 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 247-250 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.Э-ий өгсөн:

“...2024 оны 07 сарын 26-аас 27-ны шилжих шөнө 01:00 цагийн орчим гурван дүүгийн хамт С***** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х гэх нэртэй шөнийн цэнгээний газар үйлчлүүлэхээр орсон. Тэнд таньдаг хүмүүстэйгээ таараад үүдээр ороод зүүн гар талаас дээд талаасаа гурав дахь ширээнд суусан. Бөөндөө хэсэг архи согтууруулах ундааны зүйл ууж сууж байгаад бүжиглэх нь бүжиглээд байж байсан. Би ширээн дээрээ таньдаг залуутайгаа юм яриад сууж байгаад яриагаа дуусгаад ширээн дээр тавьсан байсан iPhone 15 pro max загварын гар утсаа авах гэтэл алга болсон байсан. Тэгээд Х шөнийн цэнгээний газрын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд намайг цуг сууж байсан. залуутайгаа юм яриад анхаарал сарнисан хооронд нэг залуу хажууд ирж зогсож байгаад аваад явсан байсан. Би бол огт танихгүй. Сүүлд хяналтын камер шүүж үзэхэд миний гар утсыг авсан гэх залуутай хамт явж байсан залууг надтай хамт явж байсан дүү таньдаг гэсэн. Тэгээд надаа ********* гэх дугаарын дугаарын өгсөн нэрийн М гэж дууддаг гэсэн. Манай дүү М.М гэх фейсбүүкээр хаягаар нь чат бичихэд "Яах гэж намайг таньдаг гэж хэлж байгаа юм. Би аваагүй" гэж уурласан гэсэн. Би Тейди гар утас худалдааны төвөөс М гэдэг гар утас зардаг найзаасаа өөрийнхөө хуучин барьдаг байсан iPhone 14 pro max загварын гар утсаа өгөөд дээр нь зөрүү 1.600.000 төгрөг өгөөд авч байсан хөх өнгийн, өнгөгүй кейстэй, сэв зураасгүй 512 GB багтаамжтай, iPhone 14 pro max загварын гар утас байсан. Би iPhone 14 pro max загварын гар утсаа 5.500.000 үнэлж байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:

“...Би тухайн өдөр ажлын эгч болох Э-тэй хамт мөн өөр нэг охинтой 3-лаа С**** дүүрэгт байх Х нэртэй баар луу 00 цагийн үед орсон. Орохдоо би түрүүлж ирээд нөгөө хоёр эмэгтэй маань араас ирсэн. Тэгээд тухайн газарт ороод зүүн хэсгийн 3-н ширээний голд нь бид гурав суусан. Хүний 2-3 пиво уусан. Тэгээд сууж байтал Э эгчийн нэг найз гээд эрэгтэй залуу ирээд бид нарт пиво авч өгсөн. Э эгч тэр залуутай нэлээн ярилцаад сууж байсан. Тэгээд би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад бид нар гарахаар болоод утсаа хайхад Э эгч утсаа алдсанаа мэдсэн. Би тухайн хулгай хийсэн гэх залууг бол урьд өмнө огт харж байгаагүй, тухайн өдөр ширээн дээр маань ирээд явах үед би хажууд нь байгаагүй бүжгийн талбайд байсан. Тэгээд дараа нь камер шүүж байхад Э эгчийн гар утсыг авсан хүнтэй цуг явж байсан хүнийг зүс таньдаг болж таарсан. Тухайн цуг явсан гэх залуутай би /хоч нь Б гэдэг байсан бүтэн нэрийг нь мэдэхгүй зүс танина/ Био комбинатад нэг дэнжид хамт амьдардаг байсан, тэгээд тухайн залуугийн фейсбүүкийг олоод холбогдоод Э эгчийн гар утсыг авсан залууг асуухад танихгүй гэж хэлсэн. Тэгээд би ямар ч л байсан хэрэг болох байх гэж бодоод Э эгч рүү фейсбүүкийн "цахим хаяг нь: "М.М" скрийншот хийгээд явуулсан. Одоо бол намайг блок хийсэн байгаа, орох боломжгүй байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-924/10483 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 69-73 дугаар хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 108 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 115-1** дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Г.А-ы өгсөн:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ү, У гэх 2 найзын хамт Б***** дүүргийн ** дүгээр хороо С.С хотхоны дунд байдаг саравчтай том цементэн талбай дээр тоглож байсан. Тухайн үед цүнхэнд өөрийнхөө IPHONE 11 PRO маркийн гар утсыг хийгээд хашааны төмөр дээр үлдээсэн байсан, мөн миний цүнхний хажууд Ү цүнхээ үлдээсэн байсан. Тухайн үед нэг ах ирээд цүнхний хажууд удаан зогсоод байсан, Би юм бодолгүй зүгээр зогсож байгаа юм бол уу гэж бодоод тоохгүй байж байгаад тоглож дуусаад утсаа шалгах гэтэл цүнх дотор байсан гар утсыг аваад явчихсан, мөн Ү-ийн Цүнх дотор байсан гар утсыг бас хулгайлсан байсан. Би царайг нь одоо харвал танина, өөр хүн тэр цүнх рүү огт ойртоогүй. 2024 онд Т худалдааны төвөөс 1.200.000 төгрөгөөр авч байсан, IPHONE 11 PRO Маркийн гар утас байсан. Имей кодыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Ү-ийн өгсөн:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зуны амралтаараа, У, А гэх 2 найзын хамт Б***** дүүргийн ** дүгээр хороо С.С хотхоны ойролцоо байх талбай дээр волейбол тоглохоор ирсэн. Тухайн үед тоглохоосоо өмнө өөрийн гар утсыг цүнхэндээ хийгээд А-ы цүнхний хажууд цүнхээ үлдээсэн. Удалгүй тоглож дуусаад цүнхээ шалгатал миний IPHONE 7 PLUS маркийн гар утас алга болсон байсан. А-аас асуутал нэг ах зогсож байгаад явсан гэж хэлсэн. Манай ах барьж байгаад надад өгч байсан IPHONE 7 PLUS маркийн гар утас надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,

 

Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №Б31-24-**56 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 130-133 дугаар хуудас/,

Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын **-ны өдрийн №Б31-24-2035 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 138-141 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 220 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.С нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны шилжих шөнө С**** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа Э.Э-ий эзэмшлийн iPhone 15 pro max загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 4.950.000 төгрөгийн,

2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ны шилжих шөнө С**** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А.Л баараар үйлчлүүлж байхдаа Х.М-ын эзэмшлийн iPhone 14 pro загварын гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.475.000 төгрөгийн,

2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ч дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т кино театраар үйлчлүүлж байхдаа иргэн С.Г-ийн эзэмшлийн Samsung S 24 ultra маркийн гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 3.150.000 төгрөгийн, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б**** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.С хотхоны хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр байсан цүнхнээс Г.А-ы эзэмшлийн iPhone 11 pro загварын гар утас болон Б.Ү-ийн эзэмшлийн iPhone 7 Plus загварын гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.А-д 775.000 төгрөгийн, хохирогч Б.Ү-д 275.000 төгрөгийн,

2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М.П дэлгүүрийн орчимд иргэн Б.Г-Д-ийн эзэмшлийн iPhone 15 pro max загварын гар утсыг халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусаар авч хохирогч 1,350,000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б**** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр сургуулийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч П.У-ын эзэмшлийн iPhone 12 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,175,000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр сургуулийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн эзэмшлийн iPhone 12 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.175.000 төгрөгийн,

2024 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Б**** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр сургуулийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч Ө.Н-ын эзэмшлийн iPhone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 775.000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр С***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн ордны хажууд байрлах явган хүний замаар явж байсан Г.Х-ийн эзэмшлийн Samsung Z Fold  3 маркийн гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.375.000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Б***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө кино театраар үйлчлүүлж байхдаа иргэн Н.Б-ийн эзэмшлийн iPhone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 740.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

            1.2 Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч А.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч А.С гэм буруугийн талаар маргаагүй. Нийт 10 үйлдлээс насанд хүрээгүй хохирогч П.У, Б.Н-т хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэм буруугийн асуудлыг шууд хэлэлцээд эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээтэй асуудлууд байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр хүсэлт тавьсан байсан. Би Цагдаагийн хэлтэс дээр очсон. Хэрэг бүртгэлтэй хэрэг нээсэн гэж хэлсэн боловч надаа албан ёсоор баримт өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-д зааснаар гомдол шийдвэрлэхээр шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулах үндэслэл байгаа. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, эсхүл хууль бусаар хязгаарласан, мөн нотлох баримт бэхжүүлэх талаар хуульд заасан зүйлүүд зөрчигдсөн нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгч А.С надаас тулгаж мэдүүлэг авсан гэж мэдүүлж байсан. Мөн хавтаст хэргийн материалыг бүрэн гүйцэт танилцуулаагүй тул оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй байна. Мөн бусад дүүргүүдэд шалгагдаж байгаа хэргүүд байх боломжтой гэж үзэж байх тул хэргийг 60 хоногоор нэмэлт ажиллагаанд буцааж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч А.С нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны шилжих шөнө С*** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа Э.Э-ий эзэмшлийн iPhone 15 pro max загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 4.950.000 төгрөгийн,

2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ны шилжих шөнө С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А.Л баараар үйлчлүүлж байхдаа Х.М-ын эзэмшлийн iPhone 14 pro загварын гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.475.000 төгрөгийн,

2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ч дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т кино театраар үйлчлүүлж байхдаа иргэн С.Г-ийн эзэмшлийн Samsung S 24 ultra маркийн гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 3.150.000 төгрөгийн, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.С хотхоны хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр байсан цүнхнээс Г.А-ны эзэмшлийн iPhone 11 pro загварын гар утас болон Б.Ү-ийн эзэмшлийн iPhone 7 Plus загварын гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.А-д 775.000 төгрөгийн, хохирогч Б.Ү-д 275.000 төгрөгийн,

2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М.П дэлгүүрийн орчимд иргэн Б.Г-Д-ийн эзэмшлийн iPhone 15 pro max загварын гар утсыг халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 1,350,000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б**** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр сургуулийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч П.У-ын эзэмшлийн iPhone 12 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,175,000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б**** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр сургуулийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн эзэмшлийн iPhone 12 pro маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.175.000 төгрөгийн,

2024 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Б***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр сургуулийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч Ө.Н-ын эзэмшлийн iPhone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 775.000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр С***** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн ордны хажууд байрлах явган хүний замаар явж байсан Г.Х-ийн эзэмшлийн Samsung Z Fold  3 маркийн гар утсыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1.375.000 төгрөгийн,

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Б**** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө кино театраар үйлчлүүлж байхдаа иргэн Н.Б-н эзэмшлийн iPhone 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 740.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-Д-ийн өгсөн:

“...Би 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 22 цаг 00 минут орчимд өөрийн оршин суух Б***** дүүргийн * дугаар хороо, **-р байрнаас нөхөр Б.Б-ий хамтаар гараад ахуй үйлчилгээний автобусны буудлын баруун талд Э их дэлгүүрийн зүүн талд байрлах ТҮЦ орж тамхи, ус аваад МП худалдааны төвийн урд байрлах Л хаус баарны ертөнцийн зүгээр баруун талд байрлуулсан тээврийн хэрэгсэл дээрээ байршил өөрчилж тавих гээд очихдоо өөрийн өмсөж явсан бор шаргал өнгийн цувны зүүн халаасанд байсан гар утсаа шалгатал байхгүй... Алдагдах үедээ 60-70 орчим хувийн цэнэгтэй байсан. 2023 онд АНУ-с 6,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. ТҮЦ-ний гадаа байх үед 3 үл таних эрэгтэй надтай ойр байсан мөн МП орчимд явж байх үед хар хувцастай хүн эвгүй хөдөлгөөн хийгээд ойртоод байсан гэж нөхөр хэлсэн би эдгээр хүмүүсийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч П.У-н өгсөн:

“...Би Б*****дүүргийн 6-р хороо, ** дүгээр сургуулийн 8 дугаар ангид сурдаг. Өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг 20 минутад Б*****дүүргийн **-р хороо, 12-178 тоот гэрээсээ гараад ангийнхаа хүүхдийн гэр рүү нь явж байсан...Жилийн өмнө манай аав 2,000,000 төгрөгөөр авч өгч байсан. Хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Цагаан өнгийн 256гб  багтаамжтай iPhone 12 pro маркийн гар утас. Би гар утсаа сүүлд гэрээсээ гарахдаа ашигласан. Би гар утсаа Католик сүмийн хажууд алдсан...миний хойно зогсож байсан үл таних 25-30 орчим насны хар хувцастай эрэгтэй миний гар утсыг баруун талын халааснаас маань авч байгаа нь хяналтын камерт харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Н-ийн өгсөн:

“...Би Б*****дүүргийн 6 дугаар хороо, ** дүгээр сургуулийн 10-р ангид сурдаг. Өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 06 цаг 35 минутад орчим хичээлдээ явах гээд Б*****дүүргийн 14 дүгээр хороо, А.Х  **** тоот гэрээсээ гараад 07 цаг 30 минутын орчим сургууль дээрээ ирээд хаалгаар орох гэж байхдаа халаасанд байсан гар шалгасан чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд би гар утсаа алдсан гэдгээ мэдээд цагдаад хандаж байна. Жилийн өмнө Баян-Ундраа худалдааны төвөөс 1,850,000 төгрөгөөр авч байсан. Хар саарал өнгийн 128 gb багтаамжтай iPhone 12 pro маркийн гар утас8 Би гар утсаа ***ын зам дагуу явж байхдаа найзтайгаа ярьж ашигласан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Ө.Н-ын өгсөн:

“...Тухайн гар утас нь iPhone  11 загварын гар утас байгаа юм. Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Т гар утас худалдааны төвөөс 1,250,000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг гар утас нь усан цэнхэр өнгийн, сансрын нисгэгчийн зурагтай хар өнгийн гэртэй, шилэн наалттай, шилэн наалтын дээд талд зурагдчихсан байгаа. 128 гегабайт багтаамжтай... Өдөр хичээл тарсны дараа хүүхдүүдийн утас авсан байж магадгүй 3 хүний зураг байгаа. Багш хараад зургийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Н.Б-ийн өгсөн:

“...Би найзуудын хамт 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр заал авах гэж байгаад тэр нь болиод Б***** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрт 15:00 цагийн ойролцоо орж тоглосон юм...IPhone 11 pro загварын гар утсаа алдсан. 256 GB багтаамжтай. Цагаан өнгөтэй, хар өнгийн резинэн гэртэй байсан. Т худалдааны төвөөс 1,150,000 төгрөгөөр авч байсан яг хэзээ авч байсан аа санахгүй байна. Өмнө нь харж байгаагүй. Тэр хүн хоёулаа явж байсан. 20 орчим насны эрэгтэй хүмүүс байсан. 1,150,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч С.Г-ийн өгсөн:

“...Би өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яг 17 цаг 50 минутад Т*** кино театрын доод талын тоглоомын төв рүү дүү нартайгаа орсон. Тэгээд дүү нараа тоглуулаад, охиныгоо жоохон хүүхдүүд тоглодог хэсэгт нь ** цаг 20 минутын үед тоглуулах гэж байхад миний гар утас алга болчихсон байсан...Сүүлд цүнхнээсээ үсний боолт аваад, утсаа цүнхэндээ хийсэн. Миний алдсан гар утас нь цагаан шаргал өнгийн их биетэй, өнгөгүй гэртэй, Samsung S24 Ultra загварын гар утас байсан. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр G Store нэртэй дэлгүүрээс 2.900.000 төгрөгөөр бэлнээр худалдаж авч байсан. Сериал дугаар нь R3CX20DWTZP...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 177 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч С.Г-ийн дахин өгсөн:

“...Би гар утасны үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Харин би өөрийн хулгайд алдсан Samsung-S24 ultra загварын гар утсыг өөрийн танил хүнээс авсан учраас хямдруулж авсан бөгөөд зах зээлийн ханш нь 3.150.000 төгрөг байгаа болохоор шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би хуулийн дагуу шалгуулах хүсэлттэй байна. Би үнэлгээний дагуу 3,150,000 төгрөгийг барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Г.Х-ийн өгсөн:

“...Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орой ** цаг 50 минутын орчимд С****** дүүргийн ****** хороо Б***** зочид буудлын явган хүний гарцаар зам хөндлөн гараад Монголын хүүхдийн ордны хойд замаар явж байгаад өөрийн эзэмшлийн гар утсаа хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...хүүхдийн ордны ойролцоо явж байхад хөнгөрөөд явчихаар нь үзтэл миний гар утас байхгүй болсон байсан. Миний гар утас хар ногоон өнгийн нугастай Samsung 2 Fold 3 загварын гар утас байсан. Би гар утсаа 2022 онд Герман улсаас монгол төгрөгөөр одоогийн зах зээлээр ханшаар 4.660.000 төгрөгөөр авч байсан. Одоо би гар утсаа одоогийн зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.У-ийн өгсөн:

“...Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр "Дамно Үнэлгээ" ХХК-тай "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тухай" 20240203001 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т Үнэлгээний дүн 0-1.000.000 байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс үнэгүй хийгдэнэ. 6.1.2-т Үнэлгээний дүн 1.000.000-3.000.000 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 29.800 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 29.8000 төгрөг байхаар тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 29.800 төгрөг байхаар тусгасан. Иймд 1,375,000 төгрөгийн үнэлгээний дүнтэй байх тул 29,800 төгрөгийг 240902924 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Х.М-ийн өгсөн:

“...Би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний шилжих шөнө 01 цаг орчимд С**** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Iloft бааранд орсон. Тухайн бааранд ороход хүн ихтэй оочирлож ороод бүжгийн талбай дээр 03 цаг орчим бүжиглэж байхад 2 эрэгтэй хүн миний цүнхнээс миний iphone14 pro загварын гар утсаа алдсан. Би iphone14 pro загварын гар утсаа алдсан. Миний гар утасны имей 352803722939**6. Намайг бүжгийн талбайд бүжиглэж байхад хажууд байсан 2 эрэгтэй хүнийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 240-241 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Э.Э-ий өгсөн:

“...2024 оны 07 сарын 26-аас 27-ны шилжих шөнө 01:00 цагийн орчим гурван дүүгийн хамт С**** дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х гэх нэртэй шөнийн цэнгээний газар үйлчлүүлэхээр орсон...Би ширээн дээрээ таньдаг залуутайгаа юм яриад сууж байгаад яриагаа дуусгаад ширээн дээр тавьсан байсан iPhone 15 pro max загварын гар утсаа авах гэтэл алга болсон байсан. Тэгээд Х шөнийн цэнгээний газрын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд намайг цуг сууж байсан...залуутайгаа юм яриад анхаарал сарнисан хооронд нэг залуу хажууд ирж зогсож байгаад аваад явсан байсан...Би Т гар утас худалдааны төвөөс М гэдэг гар утас зардаг найзаасаа өөрийнхөө хуучин барьдаг байсан iPhone 14 pro max загварын гар утсаа өгөөд дээр нь зөрүү 1.600.000 төгрөг өгөөд авч байсан хөх өнгийн, өнгөгүй кейстэй, сэв зураасгүй 512 GB багтаамжтай, iPhone 14 pro max загварын гар утас байсан. Би iPhone 14 pro max загварын гар утсаа 5.500.000 үнэлж байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:

“...Би тухайн өдөр ажлын эгч болох Э-тэй хамт мөн өөр нэг охинтой 3-лаа С**** дүүрэгт байх Холивүүд нэртэй баар луу 00 цагийн үед орсон. Орохдоо би түрүүлж ирээд нөгөө хоёр эмэгтэй маань араас ирсэн...Тэгээд би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад бид нар гарахаар болоод утсаа хайхад Э эгч утсаа алдсанаа мэдсэн... Тэгээд дараа нь камер шүүж байхад Э эгчийн гар утсыг авсан хүнтэй цуг явж байсан хүнийг зүс таньдаг болж таарсан. Тухайн цуг явсан гэх залуутай би /хоч нь Б гэдэг байсан бүтэн нэрийг нь мэдэхгүй зүс танина/ Био комбинатад нэг дэнжид хамт амьдардаг байсан, тэгээд тухайн залуугийн фейсбүүкийг олоод холбогдоод Э эгчийн гар утсыг авсан залууг асуухад танихгүй гэж хэлсэн. Тэгээд би ямар ч л байсан хэрэг болох байх гэж бодоод Э эгч рүү фейсбүүкийн "цахим хаяг нь: "М.М" скрийншот хийгээд явуулсан. Одоо бол намайг блок хийсэн байгаа, орох боломжгүй байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Г.А-ны өгсөн:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ү, У гэх 2 найзын хамт Б*****дүүргийн 14 дүгээр хороо С.С хотхоны дунд байдаг саравчтай том цементэн талбай дээр тоглож байсан. Тухайн үед цүнхэнд өөрийнхөө IPHONE 11 PRO маркийн гар утсыг хийгээд хашааны төмөр дээр үлдээсэн байсан, мөн миний цүнхний хажууд Ү цүнхээ үлдээсэн байсан...Би юм бодолгүй зүгээр зогсож байгаа юм бол уу гэж бодоод тоохгүй байж байгаад тоглож дуусаад утсаа шалгах гэтэл цүнх дотор байсан гар утсыг аваад явчихсан, мөн Үийн Цүнх дотор байсан гар утсыг бас хулгайлсан байсан. Би царайг нь одоо харвал танина, өөр хүн тэр цүнх рүү огт ойртоогүй. 2024 онд Т худалдааны төвөөс 1.200.000 төгрөгөөр авч байсан, IPHONE 11 PRO Маркийн гар утас байсан. Имей кодыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Ү-ийн өгсөн:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зуны амралтаараа, У, А гэх 2 найзын хамт Б*****дүүргийн 14 дүгээр хороо С.С хотхоны ойролцоо байх талбай дээр волейбол тоглохоор ирсэн. Тухайн үед тоглохоосоо өмнө өөрийн гар утсыг цүнхэндээ хийгээд А-ны цүнхний хажууд цүнхээ үлдээсэн. Удалгүй тоглож дуусаад цүнхээ шалгатал миний IPHONE 7 PLUS маркийн гар утас алга болсон байсан. А-аас асуутал нэг ах зогсож байгаад явсан гэж хэлсэн. Манай ах барьж байгаад надад өгч байсан IPHONE 7 PLUS маркийн гар утас надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,

Дамно үнэлгээ ХХК-ийн №БГ1-24-325 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №НЦУГ-24-679 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 177-**0 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №НЦУГ-24-681 дугаар шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 223-225 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №НЦУГ-24-661 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №НЦУГ-24-1030 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 82-89 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №ЧД1-24-982 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №НЦУГ-24-597 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн **2-**5 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №НЦУГ-24-463 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 247-250 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-924/10483 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 69-73 дугаар хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 108 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 115-1** дугаар хуудас/,

Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №Б31-24-**56 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 130-133 дугаар хуудас/,

Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын **-ны өдрийн №Б31-24-2035 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 138-141 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч А.С нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хууль бусаар авсан идэвхтэй гэмт үйлдлийг хийсэн бөгөөд үүний улмаас хохирогч нарт учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч насанд хүрээгүй хохирогч П.У болон Б.Н-ийн эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэгт хамааралгүй урьд нь худлаа мэдүүлэг өгсөн гэх боловч шүүгдэгч А.С-ийн яллагдагчаар өгсөн “...Б**** дүүргийн **** худалдааны төвөөс ** дүгээр сургууль руу дунд замаар дэмий алхаад явж байхад өөдөөс 7,8 дугаар ангийн сургуулийн формтой 1 эмэгтэй хүүхэд ирж байсан хажуугаар нь халаасанд нь утас нь харагдсан тэгээд араас нь дагаж байгаад ***ын төв зам руу орохын наах нь талд утсыг нь хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр хуудас/, мөн “...Б*****дүүрэг *** худалдааны төвөөс ** дүгээр сургууль руу дунд замаар дэмий алхаад явж байхад өөдөөс 9-10 дугаар ангийн сургуулийн формтой 1 эмэгтэй хүүхэд явж байсан тэгээд араас нь дагаж байгаад ** дүгээр сургуулийн хаалгаар орох гэж байхад нь халааснаас нь утсыг нь хулгайлж авсан аль халаасыг нь сайн мэдэхгүй байна...”  гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар хуудас/-д тус тус гэмт хэрэг үйлдсэн талаар хүлээн мэдүүлснийг үгүйсгэх үндэслэл бүхий нотлох баримт байхгүй мөн криминологийн онолын хувьд хэргийн оролцогч нарын хамгийн эхэнд өгсөнд мэдүүлэг үнэн зөв байдаг гэж үздэг тул шүүгдэгч А.С-ийг насанд хүрээгүй хохирогч П.У болон Б.Н-ийн эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч, шүүгдэгчийн саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч А.С болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч А.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэрэгт өөр дүүргийн цагдаагийн хэлтэс шалгагдаж байгаа учир хэргийг нэгтгэж шалгуулах санал гаргасан боловч өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа талаар хуульд заасан зохих нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй. Хэрэв шүүгдэгч нь өөрт гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн боломжтой учир шүүгдэгч А.С-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч А.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэгсийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийн шижийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.С нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирлын талаар

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд

            хохирогч Б.Г-Д 3,600,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно үнэлгээ ХХК-ийн №БГ1-24-325 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас/,

            насанд хүрээгүй хохирогч П.У-д 1,175,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №НЦУГ-24-679 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 177-**0 дугаар хуудас/

            насанд хүрээгүй хохирогч Б.Н-т 1,175,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №НЦУГ-24-681 дугаар шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 223-225 дугаар хуудас/,

            насанд хүрээгүй хохирогч Ө.Н-д 775,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №НЦУГ-24-661 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,

            насанд хүрээгүй хохирогч Н.Б-д 740,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №НЦУГ-24-1030 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас/,

            хохирогч С.Г-т 3,150,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №ЧД1-24-982 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,

            хохирогч Г.Х-д 1,375,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №НЦУГ-24-597 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн **2-**5 дугаар хуудас/,

            хохирогч Х.М-д 2,475,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №НЦУГ-24-463 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 247-250 дугаар хуудас/,

            хохирогч Э.Э-д 4,950,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-924/10483 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 69-73 дугаар хуудас/,

            насанд хүрээгүй хохирогч Г.А-д 775,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №Б31-24-**56 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 130-133 дугаар хуудас/,

            насанд хүрээгүй хохирогч Б.Ү-д 275,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын **-ны өдрийн №Б31-24-2035 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 138-141 дүгээр хуудас/,

            иргэний нэхэмжлэгч Н.У-д 29,800 төгрөгийн хохирол учирсан болох нь “...240902924 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Гэмт хэргийн улмаас нийт 20,494,800 төгрөг хохирол учирсан байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-с хохирогч Б.Г-Д 3,600,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч П.У-д 1,175,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Н-т 1,175,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ө.Н-д 775,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Н.Б-д 740,000 төгрөг, хохирогч С.Г-т 3,150,000 төгрөг, хохирогч Г.Х-д 1,375,000 төгрөг, хохирогч Х.М-д 2,475,000 төгрөг, хохирогч Э.Э-д 4,950,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.А-д 775,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Ү-д 275,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.У-д 29,800 төгрөгийг тус тус гаргуулж олгуулахаар шийдвэрлэлээ.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч А.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэх...” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч нь өөрийн хийсэн 8 үйлдэл дээрээ маргахгүй байгаа. Энэ хэрэгт учирсан хохирол төлбөрийг барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа тул 2 жилийн хорих ял оногдуулж багасгаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч А.С-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С**** овогт А.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С-ийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-с хохирогч Б.Г-Д 3,600,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч П.У-д 1,175,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Н-т 1,175,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ө.Н-д 775,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Н.Б-д 740,000 төгрөг, хохирогч С.Г-т 3,150,000 төгрөг, хохирогч Г.Х-д 1,375,000 төгрөг, хохирогч Х.М-д 2,475,000 төгрөг, хохирогч Э.Э-д 4,950,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.А-д 775,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Ү-д 275,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.У-д 29,800 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ