Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2017/01566

 

2017 оны 05 сарын 31 өдөр Дугаар 181/ШШ2017/01566 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 0 настай,*******, 000000 тоот регистрийн дугаартай, Х овогт Н.Б-ын нэхэмжпэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0,, Н-д холбогдох,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/29990 дугаартай албан мэдэгдэлд заасан орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.У, хариуцагчны итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.С, нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжпэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6524 тоот шийдвэрээр Д.Т-аас 47.161.792 төгрөг гаргуулж, А-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөдны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай албан мэдэгдлийг шуудангаас хүлээн авсан. Дээрх мэдэгдлээр Н.Б-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоотод байрлах 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаа явуулахдаа 70.000.000 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн байна. Уг байр нь хотын төвд байрлалтай, 3 өрөө, 41м.кв талбайтай ба энэ нь бүх ашигтай талбай орж тооцогдоогүй учир бүх талбайн байрлалыг оруулж тооцвол үнэлгээ нь өсөх боломжтой юм. Зээлийн барьцаанд тавьсан дээрх 3 өрөө орон сууц нь миний өмч байсан бөгөөд миний хамтран амьдрагч зээл авах болоод би түүнд орон сууцаа

 

 

шилжүүлж, түүний нэр дээр бүртгэгдсэн. Гэтэл Д.Т зээлээ төлж чадахгүй миний байр хураагдах болоод байна. Д.Т хөдөө их явдаг бөгөөд түүний эзгүйд шийдвэр гүйцэтгэгч ирж, мэдэгдэл, тогтоол өгч байсан нь ҮНдН.  Д Т-эас үнийн санал авахдаа түүнийг загнаж дарамталж бичүүлж авсан гэдэг. Би одоо өөрийн орон сууцыг өмчлөх эрхтэй гэдгээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд Н-ы 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/29990 дугаартай албан мэдэгдэлд заасан Н.Б-ын өмчлөлийн орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6524 тоот шийдвэрээр Д.Т-аас 47.161.792 төгрөгийг гаргуулж, А-нд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Д.Т-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжпэн хурааж, тус албанаас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 02-нд, хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явагддаг бөгөөд уг шийдвэрээр Д.Т-ыг хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол дээрх нэг хүний өмчлөлийн орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба уг орон сууц Д.Т-ын нэр дээр бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн ГЭРЧИЛГЭЭГЭЭР ТОГТООГДОЖ байгаа. Мөн нэхэмжлэгч Н.Б нь өмчлөлийн талаар ямар нэгэн маргаан, гомдол гаргаж байгаагүй ба ажиллагаа бүрийг мэдэж байсан. Төлбөр төлөгч Д.Т-аас 47.161.792 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцны үнэ 140.000.000 төгрөгийн 50 хувь буюу 70.000.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь хуульд нийцсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар хуулийн дагуу ажиллагаа явагдсан тул Н.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг
шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжпэгч Н.Б Н-д холбогдууланны 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай албан мэдэгдэлд заасан Н.Б-ын өмчлөлийн орон сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 тоот шийдвэрээр Д.Т-с 47.700.042 төгрөг гаргуулж, А-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 тоот шийдвэр, тус дүүргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 0 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлсэн байна.

Улмаар тус алба нь төлбөр төлөгч Д.Т-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ... дүүргийн 0 дугаар хороо, 0дугаар хороолол, 0 дүгээр байрны0 тоотод байрлах 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 0 тоот актаар битүүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 0 тоот актаар хураасан тогтоол гаргаж, дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн 70 хувиар тогтооно гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагын дагуу талуудаас санал авахад төлбөр төлөгч Д.Т үл хөдлөх эд хөрөнгийг 140.000.000 төгрөгөөр үнэлж, үнийн санал өгсөн нь түүний 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр НШГА-д бичгээр гаргаж өгсөн хүсэлт, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба уг үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрч улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1- т зааснаар талуудын харилцан тохиролцсон үнэ болох 140.000.000 төгрөгийн 70 хувь буюу 98.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оруулахаар 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3/26770 тоот мэдэгдлээр мэдэгдэж, тогтоол болон мэдэгдлийг Н.Б-т хүлээлгэн өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр, 140.000.000 төгрөгийн 50 хувь буюу 70.000.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр оруулахаар 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/29990 тоот мэдэгдлээр, мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба түүнийг хүлээн авсан талаар нэхэмжлэгч маргахгүй байна.

Нэхэмжлэгч Н.Б хамтран амьдрагч Д.Т-ыг зээл авна гэж миний орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан, өмчлөгч, төлбөр төлөгчийн хувьд Д.Т тухайн үнийн санал өгсөн нь үнэн боловч шийдвэр гүйцэтгэгч загнаж, дарамталж байгаад саналыг бичүүлсэн гэх боловч тэр талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон удирдлагад гомдол гаргасан зүйлгүй, баримтаар тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахад ...Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль хэрэглээний тал дээр зөрчил гаргаагүй, ажиллагаа хуулийн дагуу явагдсан, харин Н.Б өөрийн орон сууцаа 2012 онд н.Т-ын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд өмчлөгчөөр тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэж байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан, ажиллагаанд байгаа талаар баримт байхгүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Т байсан, Н.Б нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны

 

талаар мэдэж байсан /Д.Т-д өгөх мэдэгдэл, тогтоолыг хүлээн авч/ нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба тэрээр тэр үед өмчлөлийн талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Т-ын орон сууцыг харилцан тохиролцсон үнэлгээ буюу 140.000.000 төгрөгийн 50 хувь буюу 70.000.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн, өмчлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Б-ынны 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн0дугаартай албан мэдэгдлээр мэдэгдсэн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Н-д холбогдохны 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/29990 дугаартай албан мэдэгдлээр мэдэгдсэн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
  3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг ДУРДсугай.