2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/256

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,                

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т**** овогт М.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408009211811 дугаартай хэргийг 2025 оны *** дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Б*** аймгийн Х*** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, одоо Б*** аймгийн Д*** суманд мал малладаг, ам бүл *, * хүүхдийн хамт Б*** аймгийн Д** сумын * дугаар багт оршин суудаг,

Урьд 2***4 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Т**** овогт М.М (РД:ГЕ*******).

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.М нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С***** дүүргийн *** дүгээр хороо, О ******* тоотод байрлах иргэн Ц.Э-ийн гэрт хохирогч С.Ш-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хоорондоо маргалдаж улмаар түүний нүүр, мөр, дал, хэвлий, гар, цээж, хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн мөр, зүүн бугалга, цээж, баруун дал, хэвлий, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи, цээж, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч С.Ш-ын өгсөн:

“...Би 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гадуур явж байтал манай найз болох Э /********/ намайг гэртээ дуудсан ба би Э-ийн гэр лүү 15 цагийн үед явж очсон юм. Намайг очиход Э гэртээ ганцаараа байсан ба Э бид хоёр уулзаад машинд нь 2 ширхэг пиво уусан. Түүний дараа Э бид хоёр Н-ийн гол руу ээжийн гэр рүү нь хамт явсан ба цаашаагаа Э-ийн ахыг нь гэрээс нь авсан ба Э-ийн ээжийнх нь гэрт буцаж ирсэн. Түүний дараа бид нар 2 шил 0.75 литрийн Экс нэртэй архи худалдан авсан ба тухайн архинаас бүгдээрээ уусан юм. Бид нар архиа уугаад бүгд согтоцгоосон ба Э-ийн ах гэх хүнтэй би муудалцсан ба яг ямар шалтгаанаас болж муудсанаа сайн санахгүй байна. Тэгтэл Э-ийн ах намайг зодож миний нүүр лүү хэдэн хэдэн удаа цохисон ба дараа нь миний гэдсийг нэг зүйлээр зүсчихсэн бөгөөд дараа нь хатгасан юм. Би тухайн үед согтуу байсан учир яг юугаар хатгасан талаар мэдэхгүй байна. Түүний дараа би Эод хандаж "Чи салгахгүй юм уу гэхэд Э "Та нар өөрсдөө учраа ол" гээд байсан. Тэгээд би Э-ийн гэрээс гараад шууд харьсан. Миний хамар хугарсан. Зүүн нүдний ухархай мөн гэмтсэн ба гэдэс шархтай байна. Дээрх гэмтлийн Э-ийн ах гэх залуу учруулсан бөгөөд би нэрийг нь мэдэхгүй байна. Би тэр талаар сайн санахгүй байна. Би согтуу байсан. Э-ийн ах тухайн үед архи уусан согтуу байсан. Би Э-ийн ахыг дахин харвал танина. Би тухайн үед ямар нэгэн хүнд гар хүрсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохоор шүүх эмнэлэг үзүүлэхгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Э-ийн өгсөн:

“...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байтал манай найз болох Ш над руу өдөр залгасан бөгөөд "найз нь гадуур явж байна ганц нэг архи уухгүй бол үхэх гээд байна" гэж хэлсэн ба би "За тэгвэл чи манай гэрт хүрээд ирээ гэж хэлсэн. Төд удалгүй найз Ш "Танай гэрийн гадаа ирчихлээ" гэсэн ба Ш бид хоёр 2 ширхэг том пиво хувааж уусан ба түүний дараа Н-ийн голд байдаг ээжийн гэр лүү явсан. Бид хоёр явах замдаа Ш надад хандаж "Би гэртээ ганцаараа байгаа аавынд орох гэхээр ах согтуу байна би танай ээжийнд хоночихъё" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай ээжийн гэрт ирсэн ба хойшоо нагац ах болох Мын гэрт нь очсон. Тэгээд найз Ш болон нагац ах М бид гурав дэлгүүрээс 2 шил Экс нэртэй 0.75 литрийн архи худалдан авсан ба ээжийн гэр лүү буцаж очиж архи хуваан уусан. Тэгээд бид нар архиа хувааж уугаад сууж байтал нагац ах М найз Ш хоёр маргалдаад хэрэлдээд байсан. Яг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Тэгтэл Ш уурлаад Мын хамар луу нь 1 удаа хамар луу цохисон бөгөөд М зөрүүлээд Ш-ын нүүр лүү, хэд хэдэн удаа цохисон. М нь миний нагац ах байгаа юм. Ш нь миний багын найз байгаа юм. Нагац ах М нь манай найз Ш-ын биед гэмтэл учруулсан. М тухайн үед согтуу байсан. Мөн миний бие болон Ш бүгд согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2870 тоот: “...1. С. Ш-ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн-мөр, зуун бугалга, цээж, баруун дал, хэвлий, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.12 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.М нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С***** дүүргийн *** дүгээр хороо, О ******* тоотод байрлах иргэн Ц.Э-ийн гэрт хохирогч С.Ш-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хоорондоо маргалдаж улмаар түүний нүүр, мөр, дал, хэвлий, гар, цээж, хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн мөр, зүүн бугалга, цээж, баруун дал, хэвлий, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи, цээж, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогчид мөн 120,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн үйлдсэн гэм буруугийн асуудал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул М.М-аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулж, мөн 120,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэх санал, дүгнэлтүүдийг гаргажээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч М.М нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С***** дүүргийн *** дүгээр хороо, О ******* тоотод байрлах иргэн Ц.Э-ийн гэрт хохирогч С.Ш-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хоорондоо маргалдаж улмаар түүний нүүр, мөр, дал, хэвлий, гар, цээж, хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн мөр, зүүн бугалга, цээж, баруун дал, хэвлий, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи, цээж, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч С.Ш-ын өгсөн:

“...Би 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гадуур явж байтал манай найз болох Э /********/ намайг гэртээ дуудсан ба би Э-ийн гэр лүү 15 цагийн үед явж очсон юм. Намайг очиход Э гэртээ ганцаараа байсан ба Э бид хоёр уулзаад машинд нь 2 ширхэг пиво уусан. Түүний дараа Э бид Н-ийн гол руу ээжийн гэр рүү нь хамт явсан ба цаашаагаа Э-ийн ахыг нь гэрээс нь авсан ба Э-ийн ээжийнх нь гэрт буцаж ирсэн. Түүний дараа бид нар 2 шил 0.75 литрийн Экс нэртэй архи худалдан авсан ба тухайн архинаас бүгдээрээ уусан юм. Бид нар архиа уугаад бүгд согтоцгоосон ба Э-ийн ах гэх хүнтэй би муудалцсан ба яг ямар шалтгаанаас болж муудсанаа сайн санахгүй байна. Тэгтэл Э-ийн ах намайг зодож миний нүүр лүү хэдэн хэдэн удаа цохисон ба дараа нь миний гэдсийг нэг зүйлээр зүсчихсэн бөгөөд дараа нь хатгасан юм. Би тухайн үед согтуу байсан учир яг юугаар хатгасан талаар мэдэхгүй байна. Түүний дараа би Эод хандаж "Чи салгахгүй юм уу гэхэд Э "Та нар өөрсдөө учраа ол" гээд байсан. Тэгээд би Э-ийн гэрээс гараад шууд харьсан. Миний хамар хугарсан. Зүүн нүдний ухархай мөн гэмтсэн ба гэдэс шархтай байна. Дээрх гэмтлийг Э-ийн ах гэх залуу учруулсан бөгөөд би нэрийг нь мэдэхгүй байна. Би тэр талаар сайн санахгүй байна. Би согтуу байсан. Э-ийн ах тухайн үед архи уусан согтуу байсан. Би Э-ийн ахыг дахин харвал танина. Би тухайн үед ямар нэгэн хүнд гар хүрсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохоор шүүх эмнэлэг үзүүлэхгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 мөрдөн байцаалтад гэрч Б.Э-ийн өгсөн:

“...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байтал манай найз болох Ш над руу өдөр залгасан бөгөөд "найз нь гадуур явж байна ганц нэг архи уухгүй бол үхэх гээд байна" гэж хэлсэн ба би "За тэгвэл чи манай гэрт хүрээд ирээ гэж хэлсэн. Төд удалгүй найз Ш "Танай гэрийн гадаа ирчихлээ" гэсэн ба Ш бид хоёр 2 ширхэг том пиво хувааж уусан ба түүний дараа Н-ийн голд байдаг ээжийн гэр лүү явсан. Бид хоёр явах замдаа Ш надад хандаж "Би гэртээ ганцаараа байгаа аавынд орох гэхээр ах согтуу байна би танай ээжийнд хоночихъё" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай ээжийн гэрт ирсэн ба хойшоо нагац ах болох Мын гэрт нь очсон. Тэгээд найз Ш болон нагац ах М бид гурав дэлгүүрээс 2 шил Экс нэртэй 0.75 литрийн архи худалдан авсан ба ээжийн гэр лүү буцаж очиж архи хуваан уусан. Тэгээд бид нар архиа хувааж уугаад сууж байтал нагац ах М найз Ш хоёр маргалдаад хэрэлдээд байсан. Яг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Тэгтэл Ш уурлаад Мын хамар луу нь 1 удаа хамар луу цохисон бөгөөд М зөрүүлээд Ш-ын нүүр лүү, хэд хэдэн удаа цохисон. М нь миний нагац ах байгаа юм. Ш нь миний багын найз байгаа юм. Нагац ах М нь манай найз Ш-ын биед гэмтэл учруулсан. М тухайн үед согтуу байсан. Мөн миний бие болон Ш бүгд согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2870 тоот: “...1. С. Ш-ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн-мөр, зуун бугалга, цээж, баруун дал, хэвлий, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гам тал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.12 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байхыг шаардаж байдаг.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.М-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.М нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирогч Э.Ш-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Э.Ш нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 120,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/-д авагдсан байна.  

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу хохирогч Э.Ш нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрснийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг аргуулж хохирогчид, 120,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулж тус торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэх саналыг гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 2***4 онд хийсэн гэмт хэрэгтээ өөртөө дүгнэлт хийсэн. М.М 2-3 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг тул торгуулийн ялыг багасгаж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргаж оролцлоо.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М-д 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэгт хавсарган хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т*** овогт М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.М-д оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-аас 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ш-т, 120,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

Хохирогч Э.Ш нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.М-аас Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ