2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,               

улсын яллагч Ч.Батзориг,  

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

шүүгдэгч Х.З, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Буянтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Барс овогт Хатанхүүгийн З, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А*** овогт Ц.Б нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303001530284 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр У**** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, "МДС" ХХК-д менежер ажилтай, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт, Б*** дүүргийн *-р хороо, **-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б*** овгийн Х.З, /РД:ЧБ*******/,

 

2. Монгол Улсын иргэн, ***** оны * дүгээр сарын **-ны өдөр З**** аймгийн У**** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, “ЦУ" ТББ-ын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт, Б**** дүүргийн **-р хороо, *-*** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А*** овгийн Ц.Б, РД:ОЭ********/,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.З нь М-О-ын ХНН УТЗ даргын **** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *-*-** дугаартай тушаалаар ЗВД ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг "ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг "Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаанд нийцүүлэн ажиллана", Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг тус тус зөрчиж ЗВП-ийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "ЦУ" ТББ-ын захирал Ц.Б-тай "Ажил, үйлчилгээний гэрээ байгуулуулсан буюу өөрийн хийх ёстой ажлыг хийж хэрэгжүүлсний төлөө "ЦУ" ТББ-ын захирал Ц.Б-аас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр "Х" худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг бэлнээр авч хахууль авсан,

Шүүгдэгч Ц.Б нь М-О ХННУТЗ харьяа ЗВП-ийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийж гүйцэтгэхээр 19,946,500 төгрөгийн үнэ бүхий "Ажил үйлчилгээний" гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, мөн өдөр "ХГ" ХХК-тай ЗВП-ийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэхээр 13,385,000 төгрөгийн үнэ бүхий "Ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж өөртөө 6,561,500 төгрөгийн ашиг олж, өөрт нь эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бий болгуулсан М-О ХННУТЗ харьяа ЗВП-ийн ерөнхий инженер буюу нийтийн албан тушаалтан Х.З-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр "Х" худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг ашиг олсны төлөө бэлнээр өгч хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.З мэдүүлэхдээ:  “...Би байгууллагын 60 жилийн ойн комиссын даргаар 2022 оны 01 дүгээр сарын эхээр томилогдсон...комиссын даргаар ажиллаж байхдаа байгууллагын 60 жилийн ойн медалионоор шагнах үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг авсан. Тухайн үед депогийн дарга гарын уртай хүн, урьд нь зураг зурж, даалгасан ажлыг сайн гүйцэтгэж байсан хүн гэж хэлээд Ц.Б-ыг танилцуулж байсан. Би Ц.Б-тай уулзаад 60 жилийн ойн медалионыг хийх боломж байна уу гэж асуухад хийж өгье гэж хэлсэн. Тухайн үйл ажиллагааг зохион байгуулах комисс байгуулагдсан байсан. Дотоод хэргийн комисс, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, ерөнхий нягтлан бодогч нар тухайн комисст орсон байсан. Дарга комиссын гишүүдэд байгууллагын 60 жилийн ойн медалион хаана хийлгэх талаар судлаараа гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тухайн медалионы асуудлыг комиссын гишүүд хоорондоо зөвлөлдөж хийсэн байхад зөвхөн ерөнхий инженер хийсэн гэдэг асуудлын талаар гэрч нар мэдүүлэг өгсөн байсан. Гэрч нарын мэдүүлгийг харахад зохион байгуулалтайгаар хийсэн байна...Дотоод аудитын  шалгалтаар байгууллагын эд хөрөнгийг шамшигдуулсан гэсэн асуудал гарч ирээгүй. Төлөвлөгөөт аудитын дүгнэлт гараагүй байхад энэ асуудлыг УТЗ Цагдаагийн газар руу явуулсан байсан. Цагдаагийн газрын ажилтан комиссын гишүүд болон Болдбаяр захирлыг дуудаж мэдүүлэг авсан. Ерөнхий инженер зөвхөн барилга эсвэл хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцдаг. 2020, 2021, 2022 оны барилгын хөрөнгө оруулалтын ажлыг шалгасан байсан. Тухайн үед компаниудын бүх захирлуудыг дуудаж байцаасан. Тухайн хүмүүсээс Х.З гэдэг хүнд мөнгө төгрөг өгсөн эсэх талаар асууж байсан...Би 1996 оноос эхлээд энэ байгууллагад засварчин хийсэн. Би дарга болохоор карьер хөөж байгаа хүн. Миний нэр хүндийг унагааж дарга болгохгүй гэж гүтгэж байна. Би байгууллагын ерөнхий инженерээр ажиллаж байхад байгууллагын 60 жилийн ойн арга хэмжээ болохоос өмнө намайг албан тушаалаас буулгах талаар яриа гарч байсан...Ц.Б-тай гар утсаар ярьж байсан тэмдэглэл бичлэгийн цаг хугацаа, ажилдаа ирж, явж байсан цаг хугацааг болон Ц.Б нь АТМ-ээс мөнгө авч байсныг холбоод Х.З мөнгө авсан байна гэсэн нь үндэслэлгүй байна. “Х” худалдааны төв нь Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр хамаарч байгаа боловч яг “Х” худалдааны төв зам дээр Х.З, Ц.Б нар уулзаад мөнгө өгсөн авсан нь баримтаар болон видео бичлэг байхгүй. Намайг гүтгэж миний нэр хүндийг унагааж байна. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсан. Би Отгонбаяр шүүгчийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:“...Би УТЗ  депогийн дарга Г-г таньдаг байсан. Зорчигчийн ногоон депогийн редбукийн үүсгэж түүний загвар дизайныг гаргаж хамтарч ажилладаг байсан. Би цаг тухайд нь чанартай, өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг байсан учраас тэр хүмүүс эргээд над руу холбогддог байсан. Байгууллагын 60 жилийн ойн асуудлын талаар Б.Ю дарга над руу холбогдож ирээд уулзаарай байгууллагын 60 жилийн ойн холбогдолтой ажил байна гэж хэлж байсан...загвар дизайнуудаас нь эхлээд гаргаж эхэлсэн. Загвар дизайнаа хийгээд батлуулаад, гар утасны дугаараа солилцоод байнга холбоотой байсан. Дараа нь загвар дизайнер нь болсон байна хүрээд ирээрэй бөөнөөрөө хурал хийх гэж байна гэж хэлсэн. Би байнга очиж байсан. Манайх “Ц.У” Төрийн бус байгууллага, би эхлээд загвар дизайныг нь гаргаж өгөөд уулзаж байсан. Дараа нь уулзахад танай байгууллага хийж гүйцэтгэх үү гэж асууж байсан. Тухайн үед ковидын үе байсан...“Хаш гоёл” урлан дээр очоод гэрээ байгуулаад тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Байгууллагын 60 жилийн ойн үйл ажиллагааны өмнө би энгэрийн тэмдэг, медалион сав баглаа боодлыг нь яг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. Дараа нь ТЗЦГ-аасхүмүүс ирээд надаас байцаалт авсан. Тухайн байцаалт нь 4, 5 цаг орчим үргэлжилсэн. Миний ажлын нарийн процессын тухай асууж тодруулж байсан. Цагдаад байцаагдаж байхад би айсан байсан мэдүүлгээ худал хэлсэн. Би байцаагдаж байхдаа Х.З даргад 800,000 төгрөг бэлнээр өгсөн гэж худал мэдүүлсэн... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Б-ын өгсөн:“...Тийм ээ 800,000 төгрөг 60 жилийн ойн баяр болсны дараа Х төвийн урд талын машин зам дагуу өгсөн...Зүгээр ажил дуусаад тэгээд тодорхой хэмжээний ашиг олсон болохоор баярласнаа илэрхийлж өгсөн. Хаа газар л тийм зүйл байдаг шүү дээ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ын өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11/40-381 албан бичгээр хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр Төмөр замын цагдаагийн газраас/ томилон ирүүлэх гэсэн албан бичиг ирүүлсний дагуу 10/807 дугаартай Хууль зүйн албаны хуулийн зөвлөх Б.Т-ыг томилон ирлүүлсэн. Цаашид байгууллагаа төлөөлөн хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болно. Хууль зүйн алба нь УБТЗ-ын хэмжээнд хийгдэж байгаа гэрээг хянадаг бөгөөд Замын даргаас батлан гаргасан А-220 "Журмын шинэчилсэн найруулгыг батлах тухай", 2022 оны 04 дүгээр сард худалдан авах ажиллагаа журам шинэчлэн батлагдсан А-359 тушаал батлагдсан...ЗВД нь уг журмын дагуу худалдан авах ажиллагааны болон ажил үйлчилгээний гэрээг хийж хэрэгжүүлэх ёстой. Хууль зүйн алба тодорхой төрлийн гэрээнд хяналт тавихдаа гэрээний драфт, гэрээний хавсралт, сонгон шалгаруулсан материал зэргийг үндэслэн гэрээнд хяналт тавьдаг. Тухайн гэрээг гэрээлэгч салбар нэгж нь сонгон шалгаруулах үйл ажиллагааны хурлын тэмдэглэл, холбогдох санхүүгийн анхан шатны бичиг баримтыг өөрсдөө хариуцан ажилладаг. Худалдан авах ажил үйлчилгээний гэрээ байгуулахдаа иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хэнтэй ч гэрээ байгуулж болно. УТЗ хэмжээнд мөрдөгдөж байгаа худалдан авах ажиллагааны журамд зааснаар салбар нэгжүүд 10 сая төгрөг хүртэлх худалдан авах ажиллагаанд салбар нэгжийн хурлын комиссын шийдвэрийг үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулна...Гэрээнд хяналт тавихдаа тухайн гэрээний бүрдлийг бүрэн эсэх, хавсралт материалд хяналт тавьдаг. Харин сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэл байгаа эсэхэд нь хяналт тавьдаг болохоос үнэн бодитой эсэхийг шалгаж тогтоох боломжгүй байдаг. Харин журамд заасан сонгон шалгаруулалт зохион байгуулах түүний үнэн зөв эсэхийг тухайн байгууллага хариуцна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М-О ХННУТЗ эрх ашиг зөрчигдөж байгууллагад хохирол учирсан тохиолдол нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.Э-ийн өгсөн:

“...ЗВП-ийн зорчигчийн вагоны их болон дунд засвар, зорчигчийн галт тэрэгний зэхэлт /цай, сахар, кофе, ор, хөнжлийн даавуу, гар ариутгагч, бээлий гэх мэт/ бэлтгэлийн бараа материал, ЗВП-ийн бусад алба хэлтэс салбаруудын үйл ажиллагааar явуулах шаардлагатай сэлбэг бараа материалуудыг тасралтгүйгээр хангаж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй гэж ажил үүргийн маань заасан байдаг. Миний бие нь ЗВП-ийн бүхий л худалдан авах үйл ажиллагааг хариуцаж явдаг. 1. Эхний ээлжинд цех, цуваа, алба, хэлтэс, тасгуудаас ЗВП-ийн даргын баталсан бараа материалын захиалгыг хүлээн авна. 2.Захиалга ирсний дагуу тухайн бараа материал нь Худалдан авалт борлуулалтын албаны агуулахад байгаа эсэхийг шалгана. Тендерээр шалгарч гэрээ байгуулсан аж ахуйн нэгж хангаж болох эсэхийг давхар шалгана. ЗВП-ийн агуулахад захиалсан бараа материал байгаа эсэхийг шалгана. 3.3 сая төгрөг доторх бараа материал байвал шууд худалдан авалтыг хийнэ 3 саяас дээш төгрөгийн үнэтэй нэг төрлийн бараа материал байвал 3 аж ахуйн нэгжид харьцуулалт хийж тухайн аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэхийн аваад дотоод үнийн комиссын гишүүдэд оруулж сонгон шалгаруулалтыг явуулдаг. 10 саяас дээш бол Худалдан авалт борлуулалтын албанд албан тоот бичиж хүргүүлдэг. Миний бие ЗВП-ийн 60 жилийн ойн баяртай холбогдуулж тэмдэг худалдан авахаар аж ахуйн нэгжид судалгаа хийгээгүй. Ажлын байрны тодорхойлолт болон дүрэм журмаараа миний бие хийх ёстой. Дотоод сонгон шалгаруулалтын үнийн комиссын дарга Ерөнхий инженер Х.З, нарийн бичгийн дарга Б.М, гишүүд хүний нөөцийн тасгийн ахлах мэргэжилтэн н.С, орлогч нягтлан бодогч н.Г, гэрээний мэргэжилтэн Ц.М, засвар хариуцсан орлогч дарга н.Б, завсар хариуцсан инженер Б. С, ашиглалт хариуцсан дарга Ч.М, үйлчилгээ хариуцсан инженер Д, худалдан авалт борлуулалтын мэргэжилтэн Г.Э миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй. Дотоод сонгон шалгаруулалтын үнийн комиссын дарга Ерөнхий инженер Х.З, нарийн бичгийн дарга Б.М, гишүүд гэрээний мэргэжилтэн Ц.М нар сонгон шалгаруулалт явуулах эрхтэй. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Ч, ерөнхий нягтлан бодогч Ц.О нар нь бараа материал худалдан авахад сонгон шалгаруулалт явуулдаггүй. Бараа материал худалдан авах үйл ажиллагааг хийхдээ ЗВП-ийн дотоод үнийн комиссын сонгон шалгаруулалтын гишүүд явуулах ёстой байдаг. Замын даргаас гаргасан тушаал болон журам, гэрээ байгуулах журам дээр заасан байдаг. ЗВД нь бараа материал худалдан авахдаа Төрийн бус байгууллагаас худалдан авалт хийж болохгүй. Тухайн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлж байгаа зүйл өөр учраас болохгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.М-ийн өгсөн:

“...Миний бие өөрийн нэрээр ганцаараа болон бусадтай хамтран үүсгэн байгуулсан компани, нөхөрлөл, төрийн бус байгууллага, ашгийн болон ашгийн бус аж ахуйн нэгж байхгүй. ЗВД бараа материал худалдан авах гэрээний төслийг боловсруулж албажуулж дугаар авч ажилдаг. УТЗ  ЗВД-ийн  60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлэхэд аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах хуралд оролцоогүй. ЗВД-ийн  60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлж худалдан авахаар дотоод үнийн комиссын хурал ерөнхий инженер Х.З-р ахлуулсан хурал хийгдээд хурлын шийдвэрийн дагуу Ц.У ТББ-тай гэрээ байгуулах гэрээний төслийг боловсруулж ЗВП-ийн дарга Б.Ю даргын гарын үсэг, тухайн аж ахуйн нэгжийн захирлын гарын үсгийг зуруулаад Төлөвлөлт эдийн засгийн албаны дарга Энхбаяр, Хуулийн албаны дарга Идэш, хуульч Н нараас гэрээ байгуулах зөвшөөрлийг авч гэрээний дугаарыг "Абль" системээр над руу явуулдаг. ЗВД-ийн  60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлж худалдан авахаар дотоод үнийн комиссын хурал ерөнхий инженер Х.З-р ахлуулсан хурал хийгдээд хурлын шийдвэрийн дагуу "Ц.У ТББ"-тай гэрээг ЗВП-ийн дарга Б.Ю байгуулж гарын үсэг зурсан. ЗВД-ийн  60 жилийн ойн баярт тэмдгийг Ц.У ТББ-гаар хийлгүүлж худалдан авахдаа хэчнээн аж ахуйн нэгжээс сонгон шалгаруулалт > явуулж Ц.У ТББ-г сонгосныг мэдэхгүй байна. Хурлын шийдвэр гарсны дагуу гэрээг байгуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Ч-ын өгсөн:

“...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ЗВП-ийн ерөнхий инженер Х.З над руу утсаар залгаад өрөөнд ороод ирээч гэсэн. Тэгээд миний бие Х.З-ийн өрөөнд ороход ерөнхий нягтлан бодогч О, эдийн засагч М, гаднын нэг хүн сууж байсан. 60 жилийн медаль, энгэрийн тэмдэг, медалион зэргийн зураг тавиад сууж байсан. Намайг саналаа хэлээч гэж З хэлсэн. Үүний дагуу саналаа /Түүх 60 жил ойн баяр болж байгаа учраас 20 жилээс дээш ажиллаж байгаа ажилчдадаа медаль, бүх ажилчдадаа энгэрийн тэмдэг, хүндтэй ажилчин, зочдодоо медалион тус тус өгвөл ямар бэ гэсэн. Энэ хийгдэх тэмдгүүд том байна. Үнэ өндөр байна гэж хэлсэн. Тэгсэн З надаас танд ямар байвал боломжтой вэ гэсэн. Медалийг өшөө жижгэрүүлмээр байна гэж хэлсэн. Албан ёсоор сонгон шалгаруулалт явуулсан зүйл байхгүй. Таны харуулж байгаа хурлын тэмдэглэл болон сонгон шалгаруулалт явуулж байгаа 3 аж ахуйн нэгжийн "Одон медаль үйлдвэр ХХК", "Shenzhen MingFengXing Art Craft Products ХХК", Ц.У ТТБ нарын санхүүгийн анхан шатны бичиг баримтыг үзүүлээгүй. Хэчнээн төгрөгийн төсөв гарах гэж байгаа талаар хэлж яриагүй. Зүгээр зураг үзүүлээд санал байна уу л гэсэн. Гадны нэг хүн нь Ц.У ТББ-гийн захирал байсан. Тэгээд маргааш буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ерөнхий инженер Х.З нь 21-ний өдөр байсан гадны /Ц.У ТББ-н/ хүнтэй хамт суугаад одоо болж байна уу гэж зураг харуулж байсан. Хурлын тэмдэглэл дээр намайг үг хэлсэн мэтээр зохиож бичсэн байна. Тухайн үед ямар нэгэн хурал хийж байгаа талаар тэмдэглэл хөтлөөгүй...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үнэлгээ тооцооны мэргэжилтэн Ц.М ерөнхий инженер Х.З-ийн өрөөнд байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-117 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.О-ийн өгсөн:

“...Ерөнхий инженер Х.З нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өрөөндөө намайг дуудаад ЗВП-ийн 60 жилийн ойн баярын тэмдэг хийлгүүлэх гэж байна гээд өрөөнд нь яваад ороход Эдийн засагч М, ҮЭХ дарга Ч. Ц.У ТББ-ын захирал нь гээд сахалтай залуу байсан. Эдийн засагч М сонгон шалгаруулалтаар 3 аж ахуйн нэгжийг танилцуулаад Ц.Угаас өөр 2 аж ахуйн нэгж урлан ТББ-гийг сонгосон нь боломжгүй гэж ярьсан. Тэгээд Ц.О.М  үйлдвэр ХХК", "Shenzhen MingFengXing Art Craft Products XXK нарын санхүүгийн анхан шатны бичиг баримтыг тухайн хуралд үзүүлээгүй. Тус хуралд Ц.У ТББ-гийн захирал гээд сууж байсан. Албан ёсоор сонгон шалгаруулалт явуулаагүй. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний үед миний бие ЗВП-ийн дотоод үнийн сонгон шалгаруулалтын комисст байгаагүй. ЗВП-ийн үнэлгээ тооцооны мэргэжилтэн Ц.М 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ерөнхий инженер Х.З-ийн өрөөнд байгаагүй. ЗВД нь худалдан авалт хийхдээ санхүүжилт байгаа тохиолдол л хийнэ...Ц.У ТББ-тай тэмдэг хийлгүүлэх албан ёсны гэрээг ЗВП-ийн дарга Б.Ю нь байгуулж мөнгийг шилжүүл гэж нэхэмжлэх дээр гарын үсэг зурсны дагуу миний бие дээрх ТББ-д мөнгийг шилжүүлсэн. Ц.У ТББ-н Х банкны  *********** тоот дансанд 2 удаагийн Гүйлгээгээр 19,946,500 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Ю-ийн өгсөн:

“...ЗВП-ийн бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах гэж ажил үүрэг дээр тодорхойлсон байдаг. Шууд худалдан авах бараа материал буюу 3.0 сая төгрөг доторх, 10.0 сая төгрөг доторх бараа материалыг дотоод үнийн комиссын хурлаар ороод шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээг байгуулдаг. 10,0 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа материалыг УТЗ Худалдан авалтын хурлаар орж шийдвэрлэгддэг. Сүүлийн 3 жил хөрөнгө орлогын мэдүүлэг өгсөн. 2022 онд сар, өдрөө мэдэхгүй байна. Ц.У ТББ-ын дарга Ц.Б гэдэг хүнтэй медаль, энгэрийн тэмдэг, медалион, хайрцаг зэргийн загваруудыг гаргуулахаар уулзаж байсан. ЗВД-д бараа, материал худалдан авах үйл ажиллагаанд үнийн комиссын гишүүдийн хурлын шийдвэрээр гарын үсэг зурж гэрээг байгуулж санхүүжилтийг олгох нэгдүгээр гарын үсгийг зурдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.М-ын өгсөн:

“...Энэ худалдан авалттай холбоотой намайг нарийн бичгээр томилсон байсан. ЗВП-ийн 60 жилийн ойн баярын цаг нь тулсан байсан учир дотоод сонгон шалгаруулалтын дарга ерөнхий инженер Х.З нь надад ЦУ ТББ-ын нэхэмжлэх, загвар зургийг өгч цахимаар энэ загвар зурагтай адилхан судалгааг яаралтай хийгээд дотоод сонгон шалгаруулалтын комисст яаралтай танилцуул гэсэн. Энэний дагуу би судалгааг интернэтээс хайхад ойн баярын медал үйлдвэрлэх 2 газар байсан. Тэр газрууд руу залгаж үзэхэд ерөнхийдөө манайхтай ойролцоо хэмжээтэй медалийг захиалгаар хийхээр байсан. Интернэтээс харахад ЦУ ТББ гэж байхгүй байсан. Сонгон шалгаруулалтын өмнө нь Х.З надад "ЦУ ТББ-ын дизайн өнгө дүрс нь аятайхан юм байна" гэсэн. Харьцуулан судалгаа хийж 3 аж ахуйн нэгжүүдийг дотоод сонгон шалгаруулалтын хуралд танилцуулсан. Одон медалийн үйлдвэр гэх компани нь хугацаа их шаардахаар байсан. Нэг нь Хятадын аж ахуйн нэгж байсан. Тухайн үед хил хаалттай байсан тул карго удаан ирэхээр байсан. ЦУ ТББ-ыг бол ойн баярын комиссын дарга Х.З олсон байсан. Медалийн загвар болон бичиг баримт нь бүрэн буюу сонгон шалгарахаар байсан. Тийм учраас энэ төрийн бус байгууллагыг сонгосон. 10,000,000 төгрөгөөс доош худалдан авалтыг дотоод сонгон шалгаруулалтын комисс шийддэг. Комиссын хурал дээр медиал авах аа 1 гэрээ байгуулаад, медалион болон хайрцаг авах аа 1 худалдан авалт буюу тусад нь гэрээ байгуулахаар шийдсэн. Нэр төрлийн хувьд өөр байсан учир тусад нь худалдан авалт хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.А өгсөн:

“...2015 оноос ХГ ХХК-д ажиллаж байна. ЦУ ТББ-ын захирал Ц.Б-тай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр энгэрийн тэмдэг 1300 ширхэг 5,460,000 төгрөгөөр, энгэрийн тэмдэг том 6,750,000 төгрөгөөр, медалион 50 ширхэг 775,000 төгрөгөөр, хэв загвар 1 ширхэг 150,000 төгрөгөөр, хамбан хайрцаг 50 ширхэг 250,000 төгрөгийн үнэтэй нийт 13,385,000 төгрөгийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын ажлын 15 хоногийн хугацаанд нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Дээрх материалуудыг 10 дугаарын 26-ны өдөр бүрэн хүлээлгэн өгсөн байна. Төлбөр мөнгийг дансаар болон бэлнээр 2 хувааж төлсөн байдаг. Урьдчилгаа 6,700,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр хүлээн авсан. Үлдэгдэл төлбөр болох 6,685,000 төгрөгийг бараа материал бүрэн нийлүүлсний дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай захирал П.С-ийн *********** дугаарын дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.С өгсөн:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр боловсруулсан.Тус бичгийг боловсруулаад Одон медалийн үйлдвэр...Зоос гоёл ХХК хийхгүй гэсэн. Би Одон медалийн үйлдвэр, Зоос гоёл ХХК-д явуулах албан тоотыг шууданд хийгээгүй ба ЦУ ТББ-ын албан тоотыг ерөнхий инженерт өөрт нь өгөөд орхисон. Ажилчиддаа ойтой холбогдуулаад дурсгалын медаль тэмдэг хийе ээ гэж ерөнхий инженер Х.З үүрэг өгсөн. Тэрний дагуу үнийн судалгаа хийх буюу энэхүү албан тоотуудыг боловсруулсан... Манай төмөр зам чинь босоо удирдлагатай ба ерөнхий инженер нь техник технологи, инженерүүд зэргүүдийг шууд удирддаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар хуудас/,

-2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ажил, үйлчилгээний гэрээ, гэрээ дүгнэсэн акт /1 дүгээр хавтаст хэргийн 103-107 дугаар хуудас/,

-УБТЗ ЗВП-ийн дотоод үнийн сонгон шалгаруулалтын комиссын хурлын тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,

-2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ  /1 дүгээр хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,

-2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн М-О ХННУТЗ даргын тушаал А/383 дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

-2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн УТЗЗВП-ийн даргын А-09 дугаартай даргын тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 31-38 дугаар хуудас/,

“Ц.У” ТББ, Ц.Б нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хэргийн 185 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 232 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 207-208  дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Х.З нь М-О ХННУТЗ даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5-1-71 дугаартай тушаалаар ЗВП-ийн ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг "ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг "Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаанд нийцүүлэн ажиллана", Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг тус тус зөрчиж ЗВП-ийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "ЦУ" ТББ-ын захирал Ц.Б-тай "Ажил, үйлчилгээний гэрээ байгуулуулсан буюу өөрийн хийх ёстой ажлыг хийж хэрэгжүүлсний төлөө "ЦУ" ТББ-ын захирал Ц.Б-аас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр "Х" худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг бэлнээр авсан,

шүүгдэгч Ц.Б нь М-О ХННУТЗ харьяа ЗВП-ийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийж гүйцэтгэхээр 19,946,500 төгрөгийн үнэ бүхий "Ажил үйлчилгээний" гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, мөн өдөр "ХГ" ХХК-тай ЗВП-ийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэхээр 13,385,000 төгрөгийн үнэ бүхий "Ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж өөртөө 6,561,500 төгрөгийн ашиг олж, өөрт нь эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бий болгуулсан М-О ХННУТЗ харьяа ЗВП-ийн ерөнхий инженер буюу нийтийн албан тушаалтан Х.З-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр "Х" худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг ашиг олсны төлөө бэлнээр өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Х.З нь албаны хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсний төлөө шүүгдэгч Ц.Б-аас 800,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт авсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Х.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах, шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн тул гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас олсон 800,000 төгрөгийг Х.З-гоос гаргуулж улсын орлого болгуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

        шүүгдэгч Х.З-ийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Энэ тогтоолд гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл байгаа бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1-д заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна гэж тайлбарласан. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ц.Б-ын 2 удаа өгсөн мэдүүлгийг үндэслэж Х.З хахууль авч Ц.Б нь хахууль өгсөн гэж зүйчилж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 16 дугаар тогтоол дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийг тайлбарласныг зөрчиж хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Ц.Б нь хахуул өгсөн гэж мэдүүлэг өгснөөс өөр шууд хамааралтай нотлох баримт байхгүй тул шүүгдэгч Х.З-г гэм буруугүйд тооцуулж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Б.Мандхай шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Ц.Б нь Х.З-д 800,000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар мэдүүлэг өгөх үед хэлсэн. Зөвхөн энэ нөхцөл байдлыг үндэслээд Ц.Б-ыг гэрчээр асуугаад дараа нь яллагдагчаар Ц.Б, Х.З нарыг татсан. Ц.Б-ыг хахууль өгсөн Х.З-г хахууль авсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн байна. Гэмт хэрэгт сэжиглэх үндэслэлгүй байсан бол гэрчээр байцаахгүй шууд мэдүүлгээс нь үндэслээд илэрсэн даруйд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар танилцуулаад зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоож мэдүүлэг авах ажиллагааг явуулах журамтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсан. Гэм буруугүйд тооцуулж өгнө үү...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

шүүгдэгч Х.З нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "ЦУ" ТББ-ын захирал Ц.Б-тай "Ажил, үйлчилгээний гэрээ байгуулуулсан буюу өөрийн хийх ёстой ажлыг хийж хэрэгжүүлсний төлөө "ЦУ" ТББ-ын захирал Ц.Б-аас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр "Х" худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг бэлнээр авч хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад

мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-ын өгсөн: “...ЗВД нь уг журмын дагуу худалдан авах ажиллагааны болон ажил үйлчилгээний гэрээг хийж хэрэгжүүлэх ёстой. Хууль зүйн алба тодорхой төрлийн гэрээнд хяналт тавихдаа гэрээний драфт, гэрээний хавсралт, сонгон шалгаруулсан материал зэргийг үндэслэн гэрээнд хяналт тавьдаг...Худалдан авах ажил үйлчилгээний гэрээ байгуулахдаа иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хэнтэй ч гэрээ байгуулж болно. УТЗхэмжээнд мөрдөгдөж байгаа худалдан авах ажиллагааны журамд зааснаар салбар нэгжүүд 10,0 сая төгрөг хүртэлх худалдан авах ажиллагаанд салбар нэгжийн хурлын комиссын шийдвэрийг үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулна. ЗВП-ийн 60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлж худалдан авах сонгон шалгаруулалтын хийхдээ 2 өөр төрлийн бараа материал худалдан авах тохиолдолд уг бараа материалыг нийлүүлэгч нь нэг аж ахуйн нэгж байгаа тохиолдолд нийлүүлж нэг гэрээ байгуулж худалдан авч болно. Гэрээнд хяналт тавихдаа тухайн гэрээний бүрдлийг бүрэн эсэх, хавсралт материалд хяналт тавьдаг...Мөрдөн шалгах ажиллагааны явцад М-О ХННУТЗ эрх ашиг зөрчигдөж байгууллагад хохирол учирсан тохиолдол нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Э-ийн өгсөн:

“...1. Эхний ээлжинд цех, цуваа, алба, хэлтэс, тасгуудаас ЗВП-ийн даргын баталсан бараа материалын захиалгыг хүлээн авна. 2.Захиалга ирсний дагуу тухайн бараа материал нь Худалдан авалт борлуулалтын албаны агуулахад байгаа эсэхийг шалгана. Тендерээр шалгарч гэрээ байгуулсан аж ахуйн нэгж хангаж болох эсэхийг давхар шалгана. ЗВП-ийн агуулахад захиалсан бараа материал байгаа эсэхийг шалгана. 3.3 сая төгрөг доторх бараа материал байвал шууд худалдан авалтыг хийнэ 3 саяас дээш төгрөгийн үнэтэй нэг төрлийн бараа материал байвал 3 аж ахуйн нэгжид харьцуулалт хийж тухайн аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэхийн аваад дотоод үнийн комиссын гишүүдэд оруулж сонгон шалгаруулалтыг явуулдаг. 10 саяас дээш бол Худалдан авалт борлуулалтын албанд албан тоот бичиж хүргүүлдэг...Дотоод сонгон шалгаруулалтын үнийн комиссын дарга Ерөнхий инженер Х.З, нарийн бичгийн дарга Б.М, гишүүд гэрээний мэргэжилтэн Ц.М нар сонгон шалгаруулалт явуулах эрхтэй. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Ч, ерөнхий нягтлан бодогч Ц.О нар нь бараа материал худалдан авахад сонгон шалгаруулалт явуулдаггүй. Бараа материал худалдан авах үйл ажиллагааг хийхдээ ЗВП-ийн дотоод үнийн комиссын сонгон шалгаруулалтын гишүүд явуулах ёстой байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Ц.М-ийн өгсөн:

“...Миний бие өөрийн нэрээр ганцаараа болон бусадтай хамтран үүсгэн байгуулсан компани, нөхөрлөл, төрийн бус байгууллага, ашгийн болон ашгийн бус аж ахуйн нэгж байхгүй. ЗВД бараа материал худалдан авах гэрээний төслийг боловсруулж албажуулж дугаар авч ажилдаг. УТЗЗВД-ийн  60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлэхэд аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах хуралд оролцоогүй. ЗВД-ийн  60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлж худалдан авахаар дотоод үнийн комиссын хурал ерөнхий инженер Х.З-р ахлуулсан хурал хийгдээд хурлын шийдвэрийн дагуу Ц.У ТББ-тай гэрээ байгуулах гэрээний төслийг боловсруулж ЗВП-ийн дарга Б.Ю даргын гарын үсэг, тухайн аж ахуйн нэгжийн захирлын гарын үсгийг зуруулаад Төлөвлөлт эдийн засгийн албаны дарга Энхбаяр, Хуулийн албаны дарга Идэш, хуульч Н нараас гэрээ байгуулах зөвшөөрлийг авч гэрээний дугаарыг "Абль" системээр над руу явуулдаг...Хурлын шийдвэр гарсны дагуу гэрээг байгуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Ц.О-ийн өгсөн:

“...2022 оны 09 дүгээр сарын 21-ний үед миний бие ЗВП-ийн дотоод үнийн сонгон шалгаруулалтын комисст байгаагүй. ЗВП-ийн үнэлгээ тооцооны мэргэжилтэн Ц.М 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ерөнхий инженер Х.З-ийн өрөөнд байгаагүй. ЗВД нь худалдан авалт хийхдээ санхүүжилт байгаа тохиолдол л хийнэ. Ямар нэгэн байдлаар санхүүжилт байхгүй бол гэрээний дагуу хийх боломжгүй. Ц.У ТББ-тай тэмдэг хийлгүүлэх албан ёсны гэрээг ЗВП-ийн дарга Б.Ю нь байгуулж мөнгийг шилжүүл гэж нэхэмжлэх дээр гарын үсэг зурсны дагуу миний бие дээрх ТББ-д мөнгийг шилжүүлсэн. Ц.У ТББ-н Х банкны  *********** тоот дансанд 2 удаагийн Гүйлгээгээр 19,946,500 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Ю-ийн өгсөн:

“...Ц.У ТББ-ын дарга Ц.Б гэдэг хүнтэй медаль, энгэрийн тэмдэг, медалион, хайрцаг зэргийн загваруудыг гаргуулахаар уулзаж байсан. ЗВД-д бараа, материал худалдан авах үйл ажиллагаанд үнийн комиссын гишүүдийн хурлын шийдвэрээр гарын үсэг зурж гэрээг байгуулж санхүүжилтийг олгох нэгдүгээр гарын үсгийг зурдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Д.М-ын өгсөн:

“...Сонгон шалгаруулалтын өмнө нь Х.З надад "ЦУ ТББ-ын дизайн өнгө дүрс нь аятайхан юм байна" гэсэн. Харьцуулан судалгаа хийж 3 аж ахуйн нэгжүүдийг дотоод сонгон шалгаруулалтын хуралд танилцуулсан. Одон медалийн үйлдвэр гэх компани нь хугацаа их шаардахаар байсан. Нэг нь Хятадын аж ахуйн нэгж байсан. Тухайн үед хил хаалттай байсан тул карго удаан ирэхээр байсан. ЦУ ТББ-ыг бол ойн баярын комиссын дарга Х.З олсон байсан. Медалийн загвар болон бичиг баримт нь бүрэн буюу сонгон шалгарахаар байсан. Тийм учраас энэ төрийн бус байгууллагыг сонгосон. 10,000,000 төгрөгөөс доош худалдан авалтыг дотоод сонгон шалгаруулалтын комисс шийддэг. Комиссын хурал дээр медиал авах аа 1 гэрээ байгуулаад, медалион болон хайрцаг авах аа 1 худалдан авалт буюу тусад нь гэрээ байгуулахаар шийдсэн. Нэр төрлийн хувьд өөр байсан учир тусад нь худалдан авалт хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.А өгсөн:

“...2015 оноос ХГ ХХК-д ажиллаж байна. ЦУ ТББ-ын захирал Ц.Б-тай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр энгэрийн тэмдэг 1300 ширхэг 5,460,000 төгрөгөөр, энгэрийн тэмдэг том 6,750,000 төгрөгөөр, медалион 50 ширхэг 775,000 төгрөгөөр, хэв загвар 1 ширхэг 150,000 төгрөгөөр, хамбан хайрцаг 50 ширхэг 250,000 төгрөгийн үнэтэй нийт 13,385,000 төгрөгийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын ажлын 15 хоногийн хугацаанд нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Дээрх материалуудыг 10 дугаарын 26-ны өдөр бүрэн хүлээлгэн өгсөн байна. Төлбөр мөнгийг дансаар болон бэлнээр 2 хувааж төлсөн байдаг. Урьдчилгаа 6,700,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр хүлээн авсан. Үлдэгдэл төлбөр болох 6,685,000 төгрөгийг бараа материал бүрэн нийлүүлсний дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай захирал П.С-ийн *********** дугаарын дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Б-ын өгсөн:“...Тийм ээ 800,000 төгрөг 60 жилийн ойн баяр болсны дараа Х төвийн урд талын машин зам дагуу өгсөн...Зүгээр ажил дуусаад тэгээд тодорхой хэмжээний ашиг олсон болохоор баярласнаа илэрхийлж өгсөн. Хаа газар л тийм зүйл байдаг шдээ...” /3 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Г.С өгсөн:

“...Х.З инженер хэлээд би энэ тоотыг боловсруулж байсан. Манай төмөр зам чинь босоо удирдлагатай ба ерөнхий инженер нь техник технологи, инженерүүд зэргүүдийг шууд удирддаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

шүүгдэгч Ц.Б нь М-О ХННУТЗ харьяа ЗВП-ийн ерөнхий инженер буюу нийтийн албан тушаалтан Х.З-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр "Х" худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг ашиг олсны төлөө бэлнээр өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад гэрч Ц.М-ийн өгсөн:

“...ЗВД-ийн  60 жилийн ойн баярт тэмдэг хийлгүүлж худалдан авахаар дотоод үнийн комиссын хурал ерөнхий инженер Х.З-р ахлуулсан хурал хийгдээд хурлын шийдвэрийн дагуу Ц.У ТББ-тай гэрээ байгуулах гэрээний төслийг боловсруулж ЗВП-ийн дарга Б.Ю даргын гарын үсэг, тухайн аж ахуйн нэгжийн захирлын гарын үсгийг зуруулаад Төлөвлөлт эдийн засгийн албаны дарга Энхбаяр, Хуулийн албаны дарга Идэш, хуульч Н нараас гэрээ байгуулах зөвшөөрлийг авч гэрээний дугаарыг "Абль" системээр над руу явуулдаг...Ц.У ТББ-г сонгосныг мэдэхгүй байна. Хурлын шийдвэр гарсны дагуу гэрээг байгуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Ц.О-ийн өгсөн:

“...Ерөнхий инженер Х.З нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өрөөндөө намайг дуудаад ЗВП-ийн 60 жилийн ойн баярын тэмдэг хийлгүүлэх гэж байна гээд өрөөнд нь яваад ороход Эдийн засагч М, ҮЭХ дарга Ч. Ц.У ТББ-ын захирал нь гээд сахалтай залуу байсан...ЗВП-ийн үнэлгээ тооцооны мэргэжилтэн Ц.М 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ерөнхий инженер Х.З-ийн өрөөнд байгаагүй...Ц.У ТББ-тай тэмдэг хийлгүүлэх албан ёсны гэрээг ЗВП-ийн дарга Б.Ю нь байгуулж мөнгийг шилжүүл гэж нэхэмжлэх дээр гарын үсэг зурсны дагуу миний бие дээрх ТББ-д мөнгийг шилжүүлсэн. Ц.У ТББ-н Х банкны  *********** тоот дансанд 2 удаагийн Гүйлгээгээр 19,946,500 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Ю-ийн өгсөн:

“...Ц.У ТББ-ын дарга Ц.Б гэдэг хүнтэй медаль, энгэрийн тэмдэг, медалион, хайрцаг зэргийн загваруудыг гаргуулахаар уулзаж байсан. ЗВД-д бараа, материал худалдан авах үйл ажиллагаанд үнийн комиссын гишүүдийн хурлын шийдвэрээр гарын үсэг зурж гэрээг байгуулж санхүүжилтийг олгох нэгдүгээр гарын үсгийг зурдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Д.М-ын өгсөн:

“...ЦУ ТББ-ыг бол ойн баярын комиссын дарга Х.З олсон байсан. Медалийн загвар болон бичиг баримт нь бүрэн буюу сонгон шалгарахаар байсан. Тийм учраас энэ төрийн бус байгууллагыг сонгосон. 10,000,000 төгрөгөөс доош худалдан авалтыг дотоод сонгон шалгаруулалтын комисс шийддэг. Комиссын хурал дээр медиал авах аа 1 гэрээ байгуулаад, медалион болон хайрцаг авах аа 1 худалдан авалт буюу тусад нь гэрээ байгуулахаар шийдсэн. Нэр төрлийн хувьд өөр байсан учир тусад нь худалдан авалт хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Аөгсөн:

“...2015 оноос ХГ ХХК-д ажиллаж байна. ЦУ ТББ-ын захирал Ц.Б-тай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр энгэрийн тэмдэг 1300 ширхэг 5,460,000 төгрөгөөр, энгэрийн тэмдэг том 6,750,000 төгрөгөөр, медалион 50 ширхэг 775,000 төгрөгөөр, хэв загвар 1 ширхэг 150,000 төгрөгөөр, хамбан хайрцаг 50 ширхэг 250,000 төгрөгийн үнэтэй нийт 13,385,000 төгрөгийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын ажлын 15 хоногийн хугацаанд нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Дээрх материалуудыг 10 дугаарын 26-ны өдөр бүрэн хүлээлгэн өгсөн байна. Төлбөр мөнгийг дансаар болон бэлнээр 2 хувааж төлсөн байдаг. Урьдчилгаа 6,700,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр хүлээн авсан. Үлдэгдэл төлбөр болох 6,685,000 төгрөгийг бараа материал бүрэн нийлүүлсний дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай захирал П.С-ийн *********** дугаарын дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.З нь гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж Ц.Б-ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө хариуд хахуул өгөхийг шаардсан идэвхтэй үйлдэл нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

шүүгдэгч Ц.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор  бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.  

 

Шүүгдэгч Х.З-ийн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийг тайлбарласныг зөрчиж хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Ц.Б нь хахуул өгсөн гэж мэдүүлэг өгснөөс өөр шууд хамааралтай нотлох баримт байхгүй тул шүүгдэгч Х.З-г гэм буруугүйд тооцуулж өгнө үү гэх саналыг гаргалаа.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:“...Тийм ээ 800,000 төгрөг 60 жилийн ойн баяр болсны дараа Х төвийн урд талын машин зам дагуу өгсөн...Зүгээр ажил дуусаад тэгээд тодорхой хэмжээний ашиг олсон болохоор баярласнаа илэрхийлж өгсөн. Хаа газар л тийм зүйл байдаг шүү дээ...” гэх мэдүүлэг нь /3 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас хуудас/ “Ц.У” ТББ, Ц.Б нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр  /1-р хавтас хэргийн 185 дугаар хуудас/ 800,000 төгрөг бэлнээр авсан нь шүүгдэгч Ц.Б-ын мэдүүлгийг давхар нотлогдож байна.

Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь хахууль өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн гэх боловч криминологийн онолын үүднээс авч үзвэл хэргийн оролцогчдын мэдүүлэг цаг хугацаа өнгөрсний улмаас мартах эсхүл хэргийн талаарх бусад нөлөөллөөс хамааран эхний мэдүүлгээс зөрүүтэй байх тохиолдол байх боловч хамгийн эхэнд өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж үздэг тул шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Б-ын хувьд мөрдөн байцаалтад гэрч Б.Аөгсөн:“...2015 оноос ХГ ХХК-д ажиллаж байна. ЦУ ТББ-ын захирал Ц.Б-тай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр энгэрийн тэмдэг 1300 ширхэг 5,460,000 төгрөгөөр, энгэрийн тэмдэг том 6,750,000 төгрөгөөр, медалион 50 ширхэг 775,000 төгрөгөөр, хэв загвар 1 ширхэг 150,000 төгрөгөөр, хамбан хайрцаг 50 ширхэг 250,000 төгрөгийн үнэтэй нийт 13,385,000 төгрөгийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын ажлын 15 хоногийн хугацаанд нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Дээрх материалуудыг 10 дугаарын 26-ны өдөр бүрэн хүлээлгэн өгсөн байна. Төлбөр мөнгийг дансаар болон бэлнээр 2 хувааж төлсөн байдаг. Урьдчилгаа 6,700,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр хүлээн авсан. Үлдэгдэл төлбөр болох 6,685,000 төгрөгийг бараа материал бүрэн нийлүүлсний дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай захирал П.С-ийн *********** дугаарын дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудас/ өөртөө давуу байдал бий болгон ашиг олсон талаар нотлогдох бөгөөд шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:“...Тийм ээ 800,000 төгрөг 60 жилийн ойн баяр болсны дараа Х төвийн урд талын машин зам дагуу өгсөн...Зүгээр ажил дуусаад тэгээд тодорхой хэмжээний ашиг олсон болохоор баярласнаа илэрхийлж өгсөн. Хаа газар л тийм зүйл байдаг шдээ...” гэх мэдүүлэг нь /3 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас хуудас/ "Ажил үйлчилгээний" гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, мөн өдөр "ХГ" ХХК-тай ЗВП-ийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэхээр 13,385,000 төгрөгийн үнэ бүхий "Ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж өөртөө 6,561,500 төгрөгийн ашиг олж, өөрт нь эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бий болгуулсан М-О ХННУТЗ харьяа ЗВП-ийн ерөнхий инженер буюу нийтийн албан тушаалтан Х.З-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр "Х" худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг ашиг олсны төлөө бэлнээр хахууль болгон өгсөн болохыг давхар нотлож байх тул шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгчийн саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчтэйгөөр мэдүүлэг өгсөн байх тул түүний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.З нь М-О ХННУТЗ даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5-1-71 дугаартай тушаалаар ЗВП-ийн ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг "ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг "Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаанд нийцүүлэн ажиллана", Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг тус тус зөрчиж ЗВП-ийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "ЦУ" ТББ-ын захирал Ц.Б-тай "Ажил, үйлчилгээний гэрээ байгуулуулсан буюу өөрийн хийх ёстой ажлыг хийж хэрэгжүүлсний төлөө "ЦУ" ТББ-ын захирал Ц.Б-аас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хооронд Б**** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр "Х" худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг бэлнээр авч хахууль авсан,

шүүгдэгч Ц.Б нь М-О ХННУТЗ харьяа ЗВП-ийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийж гүйцэтгэхээр 19,946,500 төгрөгийн үнэ бүхий "Ажил үйлчилгээний" гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, мөн өдөр "ХГ" ХХК-тай ЗВП-ийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэхээр 13,385,000 төгрөгийн үнэ бүхий "Ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж өөртөө 6,561,500 төгрөгийн ашиг олж, өөрт нь эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бий болгуулсан М-О ХННУТЗ харьяа ЗВП-ийн ерөнхий инженер буюу нийтийн албан тушаалтан Х.З-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр "Х" худалдааны төвийн ойролцоо 800,000 төгрөгийг ашиг олсны төлөө бэлнээр өгч хахууль өгсөн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.З, Ц.Б нар гэмт хэргийн зүйлчлэлийн талаар гэм буруугийн талаар маргаж оролцсон  болно.  

 

Хохирлын талаар

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800,000 төгрөгийг шүүгдэгч Х.Зс гаргуулах,

Гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

           

            Улсын яллагч:  “...Шүүгдэгч Х.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Х.З-гоос гэмт хэрэг үйлдэж авсан 800,000 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгуулах саналыг гаргаж байна...” гэх санал,

           

            Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Б.Мандхай: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн байдлыг тогтоох, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтуудыг шалгаж тогтоогоогүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх санал,

 

            Шүүгдэгч Х.З-ийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Улсын яллагчийн зүгээс хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Х.З-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Х.З-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хувийн байдлыг нь харгалзан торгох ялын хамгийн доод хэмжээ буюу 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуульд тодорхойлсон эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, шүүгдэгч Х.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албанд томилогдох” эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мэргэжлийн үйл ажиллагаа явуулах” эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б***** овогт Х.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч А**** овогт Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.З-днийтийн албанд томилогдох” эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-т “мэргэжлийн үйл ажиллагаа явуулах” эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-д оногдуулсаннийтийн албанд томилогдох” эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 5,400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсанмэргэжлийн үйл ажиллагаа явуулах” эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800,000 төгрөгийг шүүгдэгч Х.З-гоос  гаргуулж Улсын орлого болгосугай.

 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.З, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ