| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/0247/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/310 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч М.Р, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ш**** овогт М.Р-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001166 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ны өдөр У***** хотод төрсөн, эмэгтэй, *** настай, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, хүүхдүүдийн хамт С**** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр О**** хороолол *** дугаар гудамжны **** тоотод оршин суудаг, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ш***** овгийн М.Р /РД:ЦИ*******/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.Р нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр С**** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М нэртэй нийтийн байрны *-*-* тоотоос иргэн О.Б-Н эзэмшил өмчлөлийн Самсунг А-5 маркийн гар утас, ногоон өнгийн түрийвч, О mоnеу карт, усны карт, Хаан банкны виза карт, картыг нь уншуулан 3.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Р: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч О.Б-Н өгсөн:
“...Би С***** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Х зах дээр хувиараа ажил хийдэг, Х зах дээр хувиараа ажил хийж байгаад С гэх эмэгтэйтэй танилцаж найзалсан. Тухайн эмэгтэй нь очих гэргүй танайд хонож болох уу гэхээр нь би зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо М нэртэй нийтийн байрны 1-14-1 тоот гэртээ хэд хэдэн удаа С-г хонуулсан. Би өөрөө ганц бие хүүхэдгүй юм. 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Х зах дээр захирал Б-тэй уулзахаар найз С-гийн хамт очсон ба манай захирал өнөө оройдоо цалинг чинь тавина 3,000,000 төгрөгийн цалин орно шүү гэж хэлсэн тухайн үед С надтай хамт сонсоод зогсож байсан. Ингээд С бид хоёр буцаж манай гэрт очсон ба тухайн үед би ядарсандаа унтаад өгсөн байсан. Ингээд өглөө сэрэхэд миний гар утас, ногоон түрийвч алга болсон мөн найз С гэрт байхгүй байсан. Ингээд би шууд ажлын газар дээрээ очиж захирал Баттөгсөд хэлэхэд Баттөгс нь надад эхний ээлжинд банк руу очиж дансаа хаалга гэсэн, ингээд би Б-тэй хамт очиж дансаа хаалгах гээд очиход миний данс дотор байсан 3,000,000 төгрөгөөс 28,674 төгрөг л үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад өгсөн гэрч П.Б өгсөн: “...Би С**** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х зах дээр хувиараа ажил хийдэг бөгөөд миний ажилд Б гэх залуу тусалдаг юм. 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед манай ажилтан Б ажил дээр ирсэн ба С гэх эмэгтэйтэй цуг явж байсан юм, тэгэхээр нь би өнөө оройдоо цалин чинь орноо гэж хэлсэн юм. Ингээд би 2024 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн орой 20 цагийн үед Б-ын Хаан банкны ********* дугаарын данс руу өөрийн Хаан банкны ********* дугаарын данснаас 3,000,000 төгрөгийг Баттөгс гэж шилжүүлсэн. Тэгсэн маргааш өглөө нь Б ирээд өчигдөр орой гэртээ С-гийн хамт очиж хоносон ба намайг унтсан хойгуур С миний гар утас болон картыг аваад явсан байна гэж хэлэхээр нь би гялс картаа хаалгаа гэж хэлээд банк руу очиж картыг нь хаалгахад Б-ын дансанд байсан 3,000,000 төгрөгөөс 28,674 төгрөг л үлдсэн байсан. Тухайн үед би хамт ажилладаг хүнд нь С-г харвал хэлээрэй гэж захисан ба хамт ажилладаг хүн над руу залгаад С-г явж байна гэхээр нь Б бид хоёр шууд Х зах дээр иртэл С өчигдөр ирэхдээ өмссөн байсан саарал биеийн тамирын хослол хар өнгийн гуталтай такси бариад яваад өгөхөөр нь бид хоёр араас нь дагаад явсан, С гэх эмэгтэй Сэлэнгэ зах руу орсон ба дагаад ортол хажуудаа нэг эмэгтэйтэй сугадаад тортой зүйл аваад явж байхаар нь Б бид хоёр С-г барьж аваад шууд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тухайн С гэх эмэгтэй өөрийн хувцасны халааснаас Б-ын цагаан өнгийн гар утас болон ногоон өнгийн түрийвч бас бэлэн мөнгө гаргаж ирсэн. Тэгэхээр нь бид хоёр авалгүй цагдаад өгсөн ба тухайн эмэгтэй нь Б-д өөрийгөө С гэж худал нэр хэлснийг бид хоёр мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
-Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0640 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-5, 15-18 дугаар хуудас/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11-13 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.Р нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М нэртэй нийтийн байрны 1-14-1 тоотоос иргэн О.Б-Н эзэмшил өмчлөлийн Самсунг А-5 маркийн гар утас, ногоон өнгийн түрийвч, О mоnеу карт, усны карт, Хаан бан банкны виза карт, картыг нь уншуулан 3.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.090.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “...шүүгдэгч М.Р-г Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “...Шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байна...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч М.Р нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр С***** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М нэртэй нийтийн байрны 1-14-1 тоотоос иргэн О.Б-Н эзэмшил өмчлөлийн Самсунг А-5 маркийн гар утас, ногоон өнгийн түрийвч, О mоnеу карт, усны карт, Хаан бан банкны виза карт, картыг нь уншуулан 3.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.090.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан
мөрдөн байцаалтад хохирогч О.Б-Н өгсөн:
“...Би С**** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Х зах дээр хувиараа ажил хийдэг, Х зах дээр хувиараа ажил хийж байгаад С гэх эмэгтэйтэй танилцаж найзалсан. Тухайн эмэгтэй нь очих гэргүй танайд хонож болох уу гэхээр нь би зөвшөөрч С*** дүүргийн * дүгээр хороо М нэртэй нийтийн байрны 1-14-1 тоот гэртээ хэд хэдэн удаа С хонуулсан...2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орой 19 цагийн үед Х зах дээр захирал Б-тэй уулзахаар найз С-гийн хамт очсон ба манай захирал өнөө оройдоо цалинг чинь тавина 3,000,000 төгрөгийн цалин орно шүү гэж хэлсэн тухайн үед С надтай хамт сонсоод зогсож байсан. Ингээд С бид хоёр буцаж манай гэрт очсон ба тухайн үед би ядарсандаа унтаад өгсөн байсан. Ингээд өглөө сэрэхэд миний гар утас, ногоон түрийвч алга болсон мөн найз С гэрт байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад өгсөн гэрч П.Б өгсөн: “...би 2024 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн орой 20 цагийн үед Б-ын хаан банкны ********* дугаарын данс руу өөрийн хаан банкны ********* дугаарын данснаас 3,000,000 төгрөгийг Баттөгс гэж шилжүүлсэн. Тэгсэн маргааш өглөө нь Б ирээд өчигдөр орой гэртээ С-гийн хамт очиж хоносон ба намайг унтсан хойгуур С миний гар утас болон картыг аваад явсан байна гэж хэлэхээр нь би гялс картаа хаалгаа гэж хэлээд банк руу очиж картыг нь хаалгахад Б-ын дансанд байсан 3,000,000 төгрөгөөс 28,674 төгрөг л үлдсэн байсан. Тухайн үед би хамт ажилладаг хүнд нь С-г харвал хэлээрэй гэж захисан ба хамт ажилладаг хүн над руу залгаад С-г явж байна гэхээр нь Б бид хоёр шууд Х зах дээр иртэл С өчигдөр ирэхдээ өмссөн байсан саарал биеийн тамирын хослол хар өнгийн гуталтай такси бариад яваад өгөхөөр нь бид хоёр араас нь дагаад явсан, С гэх эмэгтэй Сэлэнгэ зах руу орсон ба дагаад ортол хажуудаа нэг эмэгтэйтэй сугадаад тортой зүйл аваад явж байхаар нь Б бид хоёр С-г барьж аваад шууд Сонгинохайрхан дүүргийнх цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
-Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0640 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-5, 15-18 дугаар хуудас/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11-13 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжээр нь авч үзвэл:
Шүүгдэгч М.Р нь өөрийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Р-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч О.Б-Норд 3,090,000 төгрөгийн хохирол учирсан байна.
/Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/-д мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр 894,100 төгрөгийг хохирогч О.Б-Норд хүлээлгэн өгсөн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р-гаас 2,195,900 төгрөг гаргуулж хохирогч О.Б-Норд олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Улсын яллагчийн 2 /хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах саналыг дэмжиж байна...” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн, хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, прокурорын санал зэргийг харгалзаж үзэж шүүгдэгч М.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар С****** дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш**** овгийн М.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р-г 1 /нэг/ жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Р нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Р-гаас 2,195,900 төгрөг гаргуулж, хохирогч О.Б-Норт олгосугай.
Хохирогч О.Б-Нор нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Р-гаас Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ