Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2017/00106

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2017/00106

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 40-01 тоотод оршин суух Тайжууд овогт Бгийн О /Р.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 03 дугаар багийн 04-32 тоотод оршин суухБоржигон овогт Болдын Б /Т........../-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулаххүүхдийн асрамж тогтоолгожтэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандШүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэгнэхэмжлэгч Б.Охариуцагч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие Б.О нь Б.Бтай 2004 онд танилцажүерхэж байгаад 2007 оны 08 сарын 17-ны өдөр хууль ёсоор гэр бүлээ батлуулсанХамт амьдарч байх хугацаанд бидний дундаас охин Б2008 оны 01 сарын 27-ны өдөр төрсөнАнх танилцахад бага зэргийн архи уудаг байсан боловч амьдралын явцад арай л дэндүү архагшин маш ихээр уудаг болсонЭхнэ хүүхдээ бодоод больчих байхзасрах байх гэж их олон жил тэвчсэн боловч улам дордожолон хоногоор архидажсүүлдээ ихэвчлэн эрүүлжүүлэхээс авдаг болсонБ.Бт ажил хийж амьдралаа өөд нь дээш нь татах идэвх зүтгэл хэзээ ч байгаагүйОхиноо төрүүлээд 6 сар болоод л би орж байсанОхиныг минь тэр цагаас эхлээд миний ээж Н.Б харжөсгөж хүмүүжүүлсэнХамт амьдарч байх хугацаанд ар амьдрал бүх л зүйлээ би авч явсаар охиноо 5 нас хүрэх жил буюу 2012 оны 10 сараас салж охинтойгоо хамт өөрийн гэртээ өдий хүртэл амьдарч байнаОхин Бцэцэрлэг сургуульд суралцан өсөж томрохын хэрээр өдрөөс өдөрт хэрэглээ удам өндөрсөж байхад ганц дэвтэрбал ч аваад өгөх сэтгэлгүйгээр барахгүй ганц өвлийн хувцас аваад охиноо дулаан хувцаслачихаарай гэж хэлэхэд ээжтэйгээ нийлэн доромжилжминий хүүхэд мөн биш гэсэн зүйлийг ярьж байгаад маш их гомдолтой байнаИймд Б.Баас гэрлэлтээ цуцлуулжохин Бхүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие Б нь Отэй 2004 онд танилцаж, 2007 оны 08 дугаар сарын 17-нд албан ёсоор гэр бүлээ батлуулж амьдарч ирсэн бөгөөд 2008 оны 01 сарын 27-нд Маралаа хэмээх охинтой болсонЭхнэрийн ээж Б нь гал дээр гарсан зээ охиноо та хоёрт өгөхгүй гээд өгөөгүйБид хоёр охинтойгоо хамт амьдарч байсан бол салахгүй ч байсан байж магадгүйОдоо яагаад хүүхдийн тэтгэмж авах гээд байгааг би ойлгохгүй байна. 2013 оны 01 сард О байнга над руу залгаж миний нэр дээрх хашаахатгасан газрыг би чамайг энэ хашаагаа шилжүүлчихвэл хүүхдийн мөнгө төгрөг гэж авахгүй гэхээр нь хүүхэддээ өгч байгаа юм чинь гээд өгсөнМөн салахдаа гэрт байсан цахилгаан бараатавилга зэргийг бүгдийг авч явсанБи ажил эрхлэх боломжгүйхүнд ажил хийхээр хөл нуруу өвдөж ажил хийж чаддаггүй тул тухайн хүүхдийн мөнгийг нэг удаад дээрх байдлаар төлсөн учир төлөх боломжгүй байнаБи охиноо бодоод төлмөөр байгаа ч ажил хийж чадахгүйн улмаас орлогогүйтэтгэвэрт гарсан аавээжээрээ тэжээлгэж гэртээ байдагБи гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байнаХарин хүүхдийн тэтгэлгийг төлж чадахгүй тул дээрх байдлыг харгалзаж үзнэ үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Бт холбогдох гэрлэлт цуцлуулжхүүхдийн асрамж тогтоолгонтэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчхариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргаж байх ба гэрлэгчид нь 2012 оноос тус тусдаа амьдарч байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Зохигч нь 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаахамт амьдрах хугацаандаа 2008 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин Бтөрүүлсэн болох нь 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэсэн №0104806-108 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарзохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч Б.Б нь хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаахүүхдийн эхтэйгээ хамт байж дассан байдалхүүхдийн саналзэргийг харгалзан 2008 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Бэх Б.Оийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг төлөхгүй талаар тайлбар гаргаж байх боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэгэх нь үр хүүхдээ асран хамгаалахтэжээн тэтгэх үүргийн дагуу эцэг Б.Баас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Бтэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэгэх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлжадил үүрэг хүлээх ба охин Бэх Б.Оийн асрамжинд үлдээсэн нь эцэг Б.Быг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулахсэтгэхүйн хувьд төлөвшүүлэххүүхдээ асран хамгаалахтэжээн тэтгэххүүхдээ үндэсний ёс заншилуламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэхтүүнд суурь боловсрол эзэмшүүлэххөдөлмөрийн анхны дадлага олгоххүүхдийн эрхийг хамгаалжүүргээ биелүүлэхэд нь туслахүүргээ хэрэгжүүлэхэдмөн эцэгэхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Оийн эд хөрөнгийн бустүүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч Б.Баас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Б.Баас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөг байгаагаас 2008 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нассуралцвал 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр жилд төлөх тэтгэмжийг тооцоход 1.003.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т..........уд овогт Бгийн ОБ.............он овогт Б.......н Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Бэх Б.Оийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Бт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.От тус тус даалгасугай.

5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуутөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч Б.Баас 70.200 /далан мянга хоёр зуутөгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Баас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.627 /хорин гурван мянга зургаан зуун хорин долоон мянгатөгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчгуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгчөмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН