Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2018/01142

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2018/01142

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1987 онд төрсөн,*******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,,*******,*******, нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 4 519 970 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагч , нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: , нар нь 2016 оны 04 сарын 07-ны өдөр ЗГ4025101493 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 1 300 000 төгрөг, 12 сарын хугацаатай, сарын 2,3 хүүтэй цалингийн зээл,

2017 оны 02 сарын 16-ны өдөр ЗГ4025101493-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 241 452 18 зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 000 000 төгрөг, 24 сарын хугацаатай, сарын 2,3% хүүтэй цалингийн нэмэлт зээл,

2017 оны 12 сарын 14-ний өдөр ЗГ4025Ю1493-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2 065 789.67 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2,3% хүүтэй цалингийн нэмэлт зээл тус тус авсан.

2017 оны 08 сарын 24-ний өдөр ЗГ4025103082 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 690 000 төгрөг, 24 сарын хугацаатай, сарын 2,2% хүүтэй ахуйн хэрэглээний зээл авч байсан.

Дашжамц овогтой Батчулуун нь 2018 оны 6-р сарын 02-ны өдөр нас барсны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. ЗГ4025103082 тоот зээл нь 2018-09-14 өдрийн байдлаар 82 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 472,560.40, хүү 38,867.60 төгрөг, торгуулийн хүү 357.10 төгрөг хугацаа хэтэрсэн зээл зээлийн хүүний үлдэгдэлтэй. ЗГ4025101493 тоот зээл нь 2018-09-14-ний өдрийн байдлаар 96 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 3,663,465.72 , хүү 342,403.94, торгуулийн хүү 2,315.59 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл зээлийн хүүний үлдэгдэлтэй. Зээлдэгч, хамтран зээлдэгч болон батлан даагч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна.

Харилцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 4,136,026.12 төгрөг, хүү 381,271.54 төгрөг, торгуулийн хүү 2,672.69 төгрөгийг цаашид үндсэн зээлдэгч нас барсан, хамтран зээлдэгч батлан даагч зээл төлөх сонирхолгүй байгаа юм.

Иймд үндсэн зээлдэгч Дашжамц овогтой Батчулуун /ГЮ87090560/, батлан даагч Дашжамц овогтой Баярсайхан /ГЮ84071175/ нарын хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 4 519 970.35 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамж 87,270 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний дүү Дашжамц овогтой Батчулуун нь 2018.06.02-ны өдөр нас барьж ар гэрийнхэн бидэнд маш хүнд гарз учирч өнөөг хүртэл гомдол харуусал тайлагдаагүй явж байгаа билээ. Ганц охинтойгоо өрх толгойлон амьдарч байсан боловч ажилдаа гарамгай олны дунд нэр хүндтэй хүүхэд байж, харамсалтайгаар нас барсан билээ. Гэтэл Голомт банк нь нас барсан хүнийг хариуцагчаар татсан нэхэмжлэл гаргасан байна. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа аль ч салбарын хуулинд хариуцагч этгээд нас барснаар түүний хүлээж байсан аливаа үүрэг дуусгавар болдог хуулийн зохицуулалттай. Энэ утгаараа энэ нэхэмжлэлийг үнэхээр ойлгохгүй байна. Миний бие талийгаач дүүгийнхээ ганц төрсөн ах нь юм. Үнэн хэрэгтээ дуү минь амьд сэрүүн байхдаа нэхэмжлэгч банкнаас зээл хүсч намайг дуудаж гарын үсэг зураад өгөөч гэж хүссэн байх миний бие хэзээ хэдэн төгрөг авсаныг яг үнэндээ санахгүй байгаа. Дүүгээ чи асуудал үүсгэчинэ чамд туслахгүй гэх ухаан ямар ч хүнд байхгүй биз. Энэ нэхэмжлэлийг харахад тодорхой тодорхой хуулийг зөрчсөн гэж үзэж болохоор апбадлагын шинжтэй нэхэмжлэл байна. Тодруулбал зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр, тэмдэгтийн хураамжийг төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аль ч хуулинд үндэслэл, шалтгаан, бодит нөхцөл байдал хугацаа, эрх, үүрэг зэрэг хуулиар тогтоосон хэмжээнүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Миний бие хариуцагч юм уу хамтран хариуцагч юм уу ойгохгүй байна. Нөгөө талаасаа талийгаач дүүгийн минь нас барсантай холбогдуулан эрүүгийн үүсгэн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ар гэрийнхэн бид бүхэн үнэн мөнийг тогтоолгож, гомдол харуусалаа барагдуулахаар шат шатны байгууллагад хандах болно. Цаашид ч хандана. Эрүүгийн хэрэг ямар нэгэн байдлаар шийдэгдэхэд хохирогч, хариуцагч гэм буруутай этгээд тогтоогдох учиртай. Хэн нэгэн этгээд тогтоогдох явцад бусдад учирсан байгаа хохирол барагдах ёстой. Бид бүхний хувьд юугаар ч орлуулж болшгүй хохирол амсаад явж байгаа бид ч гэсэн томоохон хохирогч болсон. Нөгөөтэйгүүр талийгаачийн өв залгамжлагч тогтоогдож цаашдын асуудалд эрх үүрэг үүсэх ёстой. Тиймээс бусдад буюу банкинд учирсан гэх хохиролыг үүсгэсэн шаптгаан нөхцөлийг тогтоон эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Голомт банкны нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь , нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4 519 970 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй гэж маргаж байгаа.

Зээлдэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Голомт банктай ЗГ4025101493 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 1 300 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 2,3 хүүтэй,

2017 оны 02 сарын 16-ны өдөр ЗГ4025101493-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 241 452 18 зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 000 000 төгрөг, 24 сарын хугацаатай, сарын 2,3% хүүтэй зээлсэн, уг зээлийн батлан даагчаар Голомт банктай батлан даалтын гэрээ байгуулсан нь ЗГ4025101493-А тоот зээлийн гэрээ, ЗГ4025101493-А тоот батлан даалтын гэрээгээр,

Зээлдэгч , хамтран зээлдэгч нар 2017 оны 12 сарын 14-ний өдөр ЗГ4025101493-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2 065 789.67 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2 000 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2,3% хүүтэй цалингийн зээл авсан, уг зээлийн батлан даагчаар Голомт банктай батлан даалтын гэрээ байгуулсан нь ЗГ4025101493-Б тоот зээлийн гэрээ, 2017 оны 12 сарын 14-ний өдөр БГ4025101493-Б тоот батлан даалтын гэрээгээр,

Зээлдэгч , нар 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4025103082 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 690 000 төгрөг, 24 сарын хугацаатай, сарын 2,2% хүүтэй ахуйн хэрэглээний зээл авсан болох нь ЗГ4025103082 тоот зээл болон барьцааны гэрээ зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч дээрхи зээлийн болон батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй. Зээлийн болон батлан даалтын гэрээнүүд нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Зээлдэгч  2018 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө нас барсан болох нь талуудын тайлбар, мөрдөгчийн тогтоолоор нотлогдсон.

Нэхэмжлэгч шүүхэд , нарыг хариуцагчаар тодорхойлсон. нас барсан, маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Хариуцагч  2017 оны 02 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний батлан даагч, 2017 оны 12 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хамтран зээлдэгч, мөн батлан даагч, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний зээлдэгчээр тус тус гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...зээлдэгч  2018 оны 06 дугаар сард нас барсан учраас зээлийг зээлийн батлан даагч, хамтран зээлдэгч аас нэхэмжилнэ гэж тайлбарлаж байгаа.

1-рт 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ4025101493 зээлийн гэрээний үүргийн тухайд: Зээлдэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ4025101493 тоот зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд нь энэ гэрээний үүрэг гүйцэтгэгч биш байх тул дээрхи гэрээний үүргийг түүнд хариуцуулах үндэслэлгүй гэж үзлээ.

2-рт 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ4025101493-А батлан даалтын гэрээний үүргийн тухайд:

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэх бөгөөд, мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгохоор хуульчилсан байна.

тай байгуулсан батлан даалтын гэрээний 3.1.5, Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т-д үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд өвлөгч нь өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд Батлан даагч нь нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ гэж заасан.

Зээлдэгч  2018 оны 06 дугаар сард нас барснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад хууль ёсны өвлөгч байхгүй гэж үзэн батлан даагчаар зээлийг бүрэн төлүүлэх боломжгүй. Өвлөгч нь өвлүүлэгчийн хүлээх үүргийг өөрийн бүх хөрөнгөөр хариуцахгүй бөгөөд зөвхөн өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр хариуцахаар байна.

Өвлөгч нь өвлүүлэгчийн хүлээх үүргийг өөрийн бүх хөрөнгөөр хариуцахгүй бөгөөд зөвхөн өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр хариуцахаар хууль болон гэрээнд заасан тул тай байгуулсан батлан даалтын гэрээ-нүүдийн 3.1.5, Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т зааснаар батлан даагчийн хүлээх хариуцлага тодорхойгүй гэж үзэхээр байна. Иймд аас 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ4025101493-А тоот батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулах боломжгүй.

3-рт 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ4025101493-Б зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний тухайд:

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ4025101493-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хувьд Голомт банк тай хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан атлаа мөн өдөр БГ4025101493-Б тоот батлан даалтын гэрээг давхар байгуулсан байгаа нь тэрээр Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.2-т зааснаар батлан даагчийн хүлээх хариуцлага тодорхойгүй гэж үзэх, аас батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулахгүй байх үндэслэл болж байна.

4-рт 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ4025103082 зээл болон барьцааны гэрээний тухайд:

нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ4025103082 тоот зээл болон барьцааны гэрээний зээлдэгч болох нь ЗГ4025103082 тоот гэрээгээр нотлогдож байх тул уг зээлийн үүргийг хариуцах үндэстэй гэж үзэж түүнээс дээрхи гэрээний үүрэгт үндсэн зээл 472 560 төгрөг, хүү 38 867 төгрөг, торгуулийн хүү 357 төгрөг, нийт 511 784 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 008 186 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87 270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 16 003 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч аас 511 784 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 008 186 төгрөгийг, хариуцагч д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 87 270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 16 003 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА