2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,

улсын яллагч Т.Баянмөнх /томилолтоор/,   

хохирогч Г.А,     

шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Б дүүргийн прокурорын газраас Мэргэд овогт А,Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405026831512 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр А**** аймгийн Х** суманд төрсөн, ***  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Б******* дүүргийн ** дугаар хороо ***** тоотод оршин суух хаягтай иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар С***** дүүргийн **** дүгээр хороо Мандал овоо *** дугаар гудамж ** тоот /урьд 5 удаагийн ял шийтгэлтэй,

1. Ч******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

2. Б***** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагaap хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

3. Б******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн,

4. Б**** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн,

5. Б******** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **дүгээр сарын **-ны өдрийн 712 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн ялаар, Б******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 37 хоногийг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар 07 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Ө********** аймгийн Х****** сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн 48 дугаартай захирамжаар 03 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн, М***** ургийн овогт А.Д /РД:АК*************/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А.Д нь Б дүүргийн ** дугаар хорооны * дүгээр хорооллын **** тоотод байрлах иргэн Н.Б-н гэрт байхдаа **** оны ** дугаар сарын **-ны өдөр иргэн Н.Б-н Г****** банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Н.Б-н эзэмшлийн Г******** банкны ************ тоот данснаас **** оны *** дугаар сарын **, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр буюу 6 удаагийн гүйлгээгээр нийт ********* төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг,

Мөн ***** оны ** дүгээр сарын **-ээс ** -нд шилжих шөнө 02 цагийн үед Б**** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн хажуугийн байрны саравчинд "...гар утсаар чинь ээжтэйгээ ярьчхаад эргүүлээд өгье.." гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар Г.А төөрөгдөлд оруулан ******** төгрөгийн үнэ бүхий Red Magic маркийн гар утсыг нь авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А өгсөн: “..****** оны ** дугаар сарын **-ны өдрийн шөнө тухайн хэрэг гарсан. Би хэрэг болдог өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул итгээд гар утсаа өгөөд алдсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн:

"...2024 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед манай гэрийн ойролцоо гэртэй Д*** гэх залуу над руу залгаж орж ирээд хаана байгаа талаар асуухад миний бие өвдөөд гэртээ байна гэж хэлэхэд дүү нь танайд яваад очъё гэж хэлсэн тэгээд удалгүй орж ирээд 20-30 минут болоод би Д**** ах нь гар утасныхаа лизинг хийхээ мартсан байна гэж хэлээд цуг дагуулаад гарсан тэгээд Б дүүргийн 5 эрдэнэ нэртэй захын АТМ-ээс Д******** гэх залууд виза картаа өгөөд картын нууц үгээ хэлээд картнаас ****** мянган төгрөг авхуулаад гар утасныхаа лизингээ өөр данс руу гүйлгээ хийсэн тэгээд тус захаас ********** мянган төгрөгөөр гэртээ мах авсан, мөн ***** мянган төгрөгөөр ***** литр Хараа нэртэй архи аваад Д***** гэх залуутай цуг манай гэрт орсон тэгээд тухайн авсан архи талыг нь би уугаад тасарсан түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 5 эрдэнэ захаас АМТ-ээр гүйлгээ хийчхээд, гэртээ мах аваад, 0.33 литр Хараа архи авахад өөрөө гүйлгээ хийгээд тэрнээс хойш санахгүй байна. **** оны ** дугаар сарын **-ны өдрийн 14 цагийн үед миний виза карт алга болсноо мэдсэн тэгээд тэр дор нь би Г********** банкны лавлах руу яриад виза картаа хаалгасан. Надтай уулзаж манай гэрт ирсэн, мөн цуг захаар явсан Д****** гэх залуугаас өөр хүнтэй уулзаагүй. Миний гар утсанд орлого зарлагын гүйлгээ ирдэг. Миний Г****** банкны *********** тоот данснаас хамгийн сүүлд миний гүйлгээ хийснээс хойш ******* оны ** дугаар сарын **-ны 18 цаг 46 минутын үед миний данснаас 500.500 мянган төгрөгийн утга хэсэг 1167 гэсэн АТМ11 ВОМ гэсэн зарлага хийгдэж үлдэгдэл ************ мянган төгрөг үлдсэн байсан. Тэгээд мөн тэр өдрийн 18 цаг 49 минутад ********* мянган төгрөгийн утга хэсэг 1167 гэсэн АТМ11 ВОМ гэсэн зарлага хийгдэж үлдэгдэл ***** мянган төгрөг үлдсэн байсан. Тэгээд хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13цаг 17 минутад миний данснаас 8.000 мянган төгрөгийн утга хэсэг 1167 гэсэн BULGABOM гэсэн зарлага хийгдэж үлдэгдэл 19.014 мянган төгрөг үлдсэн байсан. Би гомдолтой байна. Миний виза картыг манайд ирсэн Д гэх залуугаас өөр хүн байхгүй тэр хүн авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

            мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н дахин өгсөн:

            “...Би Д гэх залуутай хамт архи ууж согтуурч банкны картаа алдсан нь миний буруу. Тухайн хүнтэй архи ууснаас хойш 1 хоногийн дараа буюу 2024.06.07 ны өдөр картаа алга болсныг мэдсэн. Тэгтэл миний утсан дээр нэлээн хэдэн зарлагын гүйлгээ гарчихсан байсан. Гайхаад би Г***** банк руу залгаж картаа хаалгасан. Тэр үед миний дансанд 19.000 төгрөг л үлдсэн байсан. Тухайн үед утсан дээрх зарлагын гүйлгээгээ тооцож үзэхэд 894.000 төгрөг алга болсон байсан...Би хамт явж мах шөл авахдаа картын нууц дугаараа түүнд хэлчихсэн нь буруу болсон юм. 2024.06.06-ны өдрийн 16.59 минутад 10.500 төгрөг, 17.11 минутад 10.500 төгрөг, 17.17 минутад 14.200 төгрөг, 18.46 минутад 500.500 төгрөг, 18.49 минутад 350.500 төгрөг, 2024.06.07-ны өдөр 13.17 минутад 8000 төгрөг уншуулаад 19.014 төгрөг үлдсэн байхад би картаа хаалгасан. Ингээд түүний авсан мөнгө 894.200 төгрөг болж байгаа юмаа. Энэ талаарх миний утсан дээр байгаа банкны гүйлгээний мессежийг харуулсан 6 ширхэг зураг болон Д****-гийн дэлгүүрт миний картыг уншуулж байгаа дүрс бүхий 2 зургийг танд өгөх хүсэлтэй байна. Мөрдөгч утсан дээрээ 6 ширхэг дансны мэдээлэл бүхий зураг, Д гэх хүний дүрс бүхий 2 зураг нийт 8 ширхэг зургийг хэвлэж хэрэгт хавсаргахаар авав/. Би тухайн үедээ дэлгүүрээс гуйж камерын бичлэгнээс нь дарж авсан зураг байгаа юм. Би бараг сарын дараа бичлэгийг нь өөрөө очиж үзсэн юм. Би алдсан 894,200 төгрөгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, 

            -Хохирогч Н.Б-н Г******** банкны дансны хуулга /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

            2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Г***** банкны  *********  дугаартай дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад гэрч М.А өгсөн: “...Д******** бол миний төрсөн хүү байгаа юм. Би ** хүүхэдтэй бөгөөд Д**** бол миний дундах хүүхэд юм. Д****-нь бага насаа Ерөнхий боловсролын **-р сургуульд **-р ангиа төгсөөд МСҮТ-ийн мужааны ангийг сурч төгсөөд ** настай байхдаа хэрэгт ороод түүнээс хойш хэд хэдэн удаа шоронд орсон. Болж бүтэхгүй хүмүүстэй нийлж нөхөрлөж байгаад хэрэгт орчихдог. Хамгийн сүүлд 2024 оны 02 сарын сүүлээр шоронгоос суллагдаад төрсөн ах П-н хийдэг бизнест нь туслаад яваад байгаа. Ах нь Бүрд зах дээр машины сэлбэг хэрэгсэл зардаг юм...Хохирлоо яаж ийж байгаад төлчих байхаа. Миний хувьд бол өөрийн гэсэн орон гэр байхгүй түрээсийн байр саваар явж байгаа, бас зээлтэй учраас май гээд гаргаад өгчих мөнгө төгрөг алга байна аа. Гэхдээ би шахаж шаардаж байгаад өөрөөр нь хүний хохирлыг төлүүлэхийг хичээнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.А өгсөн:

“...Би **** оны ** дугаар сарын **-ны шөнө 02 цагт ганцаараа Б******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах модны-2 байх нэг пабаар үйлчлүүлж байгаад нэг үл таних эрэгтэй хүнтэй танилцаад танайх манайхтай ойрхон юм байна хүргээд өгье гээд хамт яваад 96 дугаар сургуулийн баруун талд байрлах саадан дотор хамт нэг нэг пиво уугаад сууж байгаад би ээжтэйгээ утсаар ярчхаад буцаагаад өгнө гэхээр би утсаа өгсөн миний утсаар цааш нь яриад алхаад явж байгаад буцаж ирэхээр гар утсаа авъя гэхэд хадам ээж ирээд утсыг чинь аваад явчихлаа маргааш авчих хэлээд жоохон маргалдсан. Над руу зандраад байхаар орхиод явчихсан. Тэгээд миний гар утсыг өгөхгүй болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. би Би алдсан гар утсаа 2023 онд 2000000 төгрөгөөр худалдаж авсан. Миний утас нь мөнгөлөг өнгөтэй рэд мечик маркийн 256гб багтаамжтай утас байсан. Миний гар утасныхаа имэй кодоо мэдэхгүй байна. Би гар утсаа л олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 127-134 дүгээр хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924/10861 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 142-144 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            -иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,

            -эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 155 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Д нь Б******** дүүргийн ** дугаар хорооны ** дүгээр хорооллын ****** тоотод байрлах иргэн Н.Б-н гэрт байхдаа 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Н.Б-н Г банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Н.Б-н эзэмшлийн Г банкны ********* тоот данснаас 2024 оны 06 дугаар сарын 06, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр буюу 6 удаагийн гүйлгээгээр нийт ********* төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн 2024 оны 08 дүгээр сарын 24-ээс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед Б****** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн хажуугийн байрны саравчинд "...гар утсаар чинь ээжтэйгээ ярьчхаад эргүүлээд өгье.." гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар Г.А-ыг төөрөгдөлд оруулан 500,000 төгрөгийн үнэ бүхий Red Magic маркийн гар утсыг нь авсан үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.Дээс 894.200 төгрөг гаргуулж хохирогч Н.Бд олгуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч А.Д нь Б******* дүүргийн ***** дугаар хорооны ** дүгээр хорооллын ***** тоотод байрлах иргэн Н.Б-н гэрт байхдаа 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Н.Б-н Г банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Н.Б-н эзэмшлийн Г банкны ************** тоот данснаас 2024 оны 06 дугаар сарын 06, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр буюу 6 удаагийн гүйлгээгээр нийт ****** төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг,

мөн 2024 оны 08 дүгээр сарын 24-ээс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед Б******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн хажуугийн байрны саравчинд "...гар утсаар чинь ээжтэйгээ ярьчхаад эргүүлээд өгье.." гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар Г.А-ыг төөрөгдөлд оруулан 500,000 төгрөгийн үнэ бүхий Red Magic маркийн гар утсыг нь авч залилсан болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн:

"...2024 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед манай гэрийн ойролцоо гэртэй Д гэх залуу над руу залгаж орж ирээд хаана байгаа талаар асуухад миний бие өвдөөд гэртэй байна гэж хэлэхэд дүү нь танайд яваад очъё гэж хэлсэн тэгээд удалгүй орж ирээд 20-30 минут манайд болоод би Д***** ах нь гар утасныхаа лизинг хийхээ мартсан байна гэж хэлээд цуг дагуулаад гарсан...мөн 6.000 мянган төгрөгөөр 0.33 литр Хараа нэртэй архи аваад Д******* гэх залуутай цуг манай гэрт орсон тэгээд тухайн авсан архи талыг нь би уугаад тасарсан түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 5 эрдэнэ захаас АМТ-ээр гүйлгээ хийчхээд, гэртэй мах аваад, 0.33 литр хараа архи авахад өөрөө гүйлгээ хийгээд тэрнээс хойш санахгүй байна. 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед миний виза карт алга болсноо мэдсэн тэгээд тэр дор нь би Г******** банкны лавлах руу яриад виза картаа хаалгасан...миний данснаас 500.500 мянган төгрөгийн утга хэсэг 1167 гэсэн АТМ11 ВОМ гэсэн зарлага хийгдэж үлдэгдэл 377.714 мянган төгрөг үлдсэн байсан. Тэгээд мөн тэр өдрийн 18 цаг 49 минутад 350.500 мянган төгрөгийн утга хэсэг 1167 гэсэн АТМ11 ВОМ гэсэн зарлага хийгдэж үлдэгдэл 27.064 мянган төгрөг үлдсэн байсан. Тэгээд хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13цаг 17 минутад миний данснаас 8.000 мянган төгрөгийн утга хэсэг 1167 гэсэн BULGABOM гэсэн зарлага хийгдэж үлдэгдэл 19.014 мянган төгрөг үлдсэн байсан. Би гомдолтой байна. Миний виза картыг манайд ирсэн Д*********** гэх залуугаас өөр хүн байхгүй тэр хүн авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

            мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н дахин өгсөн:

            “... Ингээд түүний авсан мөнгө 894.200 төгрөг болж байгаа юмаа. Энэ талаарх миний утсан дээр байгаа банкны гүйлгээний мессежийг харуулсан 6 ширхэг зураг болон Д-гийн дэлгүүрт миний картыг уншуулж байгаа дүрс бүхий 2 зургийг танд өгөх хүсэлтэй байна. Мөрдөгч утсан дээрээ 6 ширхэг дансны мэдээлэл бүхий зураг, Д гэх хүний дүрс бүхий 2 зураг нийт 8 ширхэг зургийг хэвлэж хэрэгт хавсаргахаар авав/. Би тухайн үедээ дэлгүүрээс гуйж камерын бичлэгээс нь дарж авсан зураг байгаа юм. Би бараг сарын дараа бичлэгийг нь өөрөө очиж үзсэн юм. Би алдсан 894,200 төгрөгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, 

            хохирогч Н.Б-н Г******* банкны дансны хуулга /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

            2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Г********** банкны **********  дугаартай дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад гэрч М.А-ын өгсөн: “...Д***** бол миний дундах хүүхэд юм. бага насаа Ерөнхий боловсролын **-р сургуульд **-р ангиа төгсөөд МСҮТ-ийн мужааны ангийг сурч төгсөөд ** настай байхдаа хэрэгт ороод түүнээс хойш хэд хэдэн удаа шоронд орсон. Болж бүтэхгүй хүмүүстэй нийлж нөхөрлөж байгаад хэрэгт орчихдог. Хамгийн сүүлд **** оны ** сарын сүүлээр шоронгоос суллагдаад төрсөн ах П-ын хийдэг бизнест нь туслаад яваад байгаа. Ах нь Бүрд зах дээр машины сэлбэг хэрэгсэл зардаг юм. Д********* одоогоор Б****** гэх эмэгтэйтэй үерхэж нөхөрлөөд дундаасаа хоёр ой хүрч байгаа нэг хүүхэдтэй. Албан ёсоор бол гэр бүл болоогүй. Ааш зангийн хувьд бол архи дарс уугаагүй үедээ их цайлган зантай. Харин уучихаараа зөрүүд болчихдог. Манайхаар ч үзэгдэхээ больчихдог. Их ажилсаг хийж чадахгүй ажилгүй их сэргэлэн зантай....Хохирлоо яаж ийж байгаад төлчих байхаа. Миний хувьд бол өөрийн гэсэн орон гэр байхгүй түрээсийн байр саваар явж байгаа, бас зээлтэй учраас май гээд гаргаад өгчих мөнгө төгрөг алга байна аа. Гэхдээ би шахаж шаардаж байгаад өөрөөр нь хүний хохирлыг төлүүлэхийг хичээнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.А-ы өгсөн:

“...Би **** оны ** дугаар сарын **-ны шөнө 02 цагт ганцаараа Б******** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах модны-2 байх нэг пабаар үйлчлүүлж байгаад нэг үл таних эрэгтэй хүнтэй танилцаад танайх манайхтай ойрхон юм байна хүргээд өгье гээд хамт яваад ** дугаар сургуулийн баруун талд байрлах саатан дотор хамт нэг нэг пиво уугаад сууж байгаад би ээжтэйгээ утсаар ярчхаад буцаагаад өгнө гэхээр би утсаа өгсөн миний утсаар цааш нь яриад алхаад явж байгаад буцаж ирэхээр гар утсаа авъя гэхэд хадам ээж ирээд утсыг чинь аваад явчихлаа маргааш авчих хэлээд жоохон маргалдсан... Би гар утсаа л олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 127-134 дүгээр хуудас/,

-Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924/10861 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 142-144 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Д-ийн үйлдсэн залилах гэмт хэргийг шинжээр нь авч үзвэл:

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн бөгөөд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаа зорилготой байжээ.  Энэхүү санаа зорилгоо бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан объектив шинжийг бүрэн агуулж байна.

Хулгайлах гэмт хэргийг шинжээр нь авч үзвэл: Шүүгдэгч А.Д нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл хийсэн байна. Хохирогчийн өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар обьектив талын үндсэн шинж хангагдаж байна.

Гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн энэ гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Иймд Б******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Д-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах мөн  гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Д нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-д ******* төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч Г.А-д 500,000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирлыг төлөгдсөн гэж шүүгдэгч, хохирогч мэдүүлсэн байна /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ээс  894,200 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч: “...шүүгдэгч А.Д-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор түүнд хяналт тогтоосон ялтай хугацаанд буюу шүүхийн шийдвэрийн заасан хугацаанд санаатай дахин гэмт хэрэг үйлдсэн учраас түүний эдлээгүй үлдсэн ял буюу 3 сар 29 хоногийн ялыг дээрх 2 жилийн хугацаагаар эдлэх ялд нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял мөн Ө аймаг дахь Х сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ХМШЗ/48 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 9 /ес/ сар, 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч М овогт А.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаа хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял мөн Ө******* аймаг дахь Х****** сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ХМШЗ/48 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 9 /ес/ сар, 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан А.Д-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ээс ******* төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д олгож, хохирогч Г.А-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч А.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Дт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,   үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ