| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2024/0908/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/193 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/193
2025 01 17 2025/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч С.Бат-Орших,
өсвөр насны шүүгдэгч ***, хууль ёсны төлөөлөгч ***, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:Өсвөр насны шүүгдэгч ***,
шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410000000846 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нарын биеийн байцаалт:
2. Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар нь үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: Та бүхнээс уучлалт гуйя. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ дүүгээ татан оруулж ирсэндээ маш их харамсаж байна. Цаашид ажил хөдөлмөр хийж сайхан амьдрах болно гэсэн,
Өсвөр насны шүүгдэгч ***: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул мэдүүлэг гаргахгүй гэсэн.
Хоёр. Эрүүгийн 2410000000846 дугаартай хэргээс:
1. ***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд
1.1 Хохирогч ***ын Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 12 дахь тал),
1.2 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
1.3 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дүү *** миний Cannondale trial 7 загварын хар хөх өнгөтэй унадаг дугуйг өглөө хичээлдээ унаж яваад өдөр 16 цагийн орчимд гэртээ буюу Хан-Уул дүүргийн дүүргийн 11 дүгээр хороо ***хотхоны *** дугаар байрны гадна орцны үүдэнд цоожлоод үлдээсэн байсан. Маргааш орой нь би хичээлээ тараад гэртээ ирэхэд дүү гадаа цоожилсон унадаг дугуй алга болсон байна гэхээр нь гарч хотхоноо тойроод үзсэн байхгүй байсан. Камер шүүлгэхэд эрэгтэй хүүхэд ирээд аваад явж байсан. Би алдсан унадаг дугуйгаа 2022 оны 05 дугаар сард Cannondale газраас 4,000,000 төгрөгөөр авч байсан. Тухайн унадаг дугуйнд 300,000 төгрөгөөр дугуй авч байсан. Би дугуйгаа 4,000,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
1.4 Дамно ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн ХУ1-24-34 дугаартай нийт 2,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-26 дахь тал),
1.5 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: Би 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Цэцэрлэгт хүрээлэн дээр төрсөн дүү ***тай хамт ажлаас нь орой 00 цагт тараад 20-21-нийг шилжих шөнө бид хоёр Сансарын Шөлөндөө рүү орж хоол идэцгээсэн. Тэгээд ***ын найз нь машинтайгаа ирээд бид хоёртой уулзаж байгаад бид гурав Шөлөндөөгөөс гараад машинд нь суугаад цэцэрлэгт хүрээлэн ороод би тэнд үйл ажиллагаа явуулдаг. Жи Эс 25 дэлгүүрээс Рэдд Касс гэх нэртэй пиво нэг ширхгийг худалдаж аваад ганцаараа уусан. Тэгээд би хэсэг согтсон байж байгаад яриандаа болоод би Зайсан ормоор байна гэж хэлээд ***ын найз нь намайг машинтайгаа Ривер гарден хотхонд хүргэж өгсөн. Очоод би ганцаараа Тайм скүер хотхоны байрны дугаар өнгө давхрыг нь мэдэхгүй байна, харин ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байрны орцны хаалганы урд байсан хашаанд цоожилсон хөх цэнхэр хамелеон өнгөтэй Cannondale загварын унадаг дугуй байхаар нь цоожийг нь урт бүрүүс модоор хөшиж эвдлээд унадаг дугуйг аваад *** дээр очиход *** ганцаараа зогсож байсан. Тэгээд би ***аас найз нь явсан юм уу гэхэд ах нь дуудаад явсан гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ дагуулаад дугуй авсан байрныхаа эсрэг талын байрны орцны үүдэнд цоожтой байсан саарал өнгөтэй Giant загварын дугуйны цоожийг нь би эвдэлж аваад дүүдээ өгч явуулсан. *** бид хоёр унадаг дугуйнуудаа аваад Баянзүрхийн ботаникт байрлах Ус 15-1-1 тоотод байрлах тусгай цогцолбор газарт унаж аваачаад хашаанд нь тавьсан. *** цоож тайлахад оролцоогүй, хажууд хараад байж байсан. Cannondale загварын унадаг дугуйг би өөр хүнд хулгайд алдсан, харин Giant загварын дугуйг эзэнд нь буцаан өгсөн байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал),
1.6 Өсвөр насны яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: Би Цэцэрлэгт хүрээлэнд төрсөн ахтайгаа цуг цагийн ажил хийдэг байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 00 цаг өнгөрөөгөөд ах бид хоёр ажлаа тараад хүрээлэнгийн урд талд байрлах саравчинд 2 цаг гаруй сууж байгаад тэндээсээ сансрын Шөлөндөө хоолны газар луу хамт явцгаасан. Тэндээ ах бид хоёр хоол идэж дуусаад манай найз над руу залгаад ойрхон байна, уулзах уу гэхээр нь хүрээд ир гээд найз танил ахынхаа машинтай ирсэн бөгөөд тухайн приус 20 маркийн машинд *** бид хоёр сууцгааж *** зайсан оръё гээд бид гурав тэндээсээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо зайсангийн гүүрний наад талд байрлах ертөнцийн зүгээр баруун тийш эргээд Ривер гарден дөхүүлээд зогсоцгоосон. Тэр үеэр *** бид хоёрт хэлэхдээ эндээс өөртөө дугуй хулгайлж авлаа, та хоёр машиндаа хүлээж бай гээд буугаад яваад өгсөн. Манай найз бид хоёр машиндаа 10 орчим минут хүлээж байтал манай найзын ах нь залгаж намайг гэрт хүргэж өг, би ууж байна хүрээд ир гэхээр нь манай найз намайг тухайн газар буулгаад явсан. Би тэндээ хэсэг хүлээж зогсож байтал *** хар өнгийн Cannondale загварын унадаг дугуйтай унаад хүрээд ирсэн. Тэгээд *** надаас найз чинь явчихсан юм уу, чи яаж харих гэж байгаа юм бэ, надтай хамт яваад тэнд нэг дугуй байгаа авчих гэхээр нь би *** ахыг дагаж яваад тэнд байсан ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрны орцны хаалганы гадаа байсан хашлаганд цоожилж тавьсан байсан саарал өнгийн Giant загварын дугуй байхаар нь *** гартаа байсан модоороо тухайн дугуйны цоожийг хөшөөд тайлсан. Тэгээд би тухайн дугуйг унаад *** бид хоёр тухайн байрны гаднаас салаад би шууд Баянзүрх дүүрэгт байрлах асрамжийн төв рүүгээ явсан. Дараа нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас мэдүүлэг авсан, хэд хоногийн дараа би тухайн унадаг дугуйны эзэн нь асрамжийн газрын төвийн гражаас унадаг дугуйгаа ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-58 дахь тал),
2. Хохирогч ***ын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн баримтууд:
2.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Унадаг дугуй хулгайд алдсан” гэх утга бүхий дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал),
2.2 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: Би өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайм Скүэр хотхоны ***-р байрны гадаа байсан өөрийн 29 см өргөнтэй “Cube” нэртэй унадаг дугуйгаа унах гээд гадаа гарч ирээд тавьсан газраа хайтал миний цоожилсон байсан унадаг дугуй байхгүй байхаар нь хяналтын камерын бичлэг ухраан шүүж үзэхэд 25-30 насны 2 эрэгтэй хүн *** улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн автомашинтай ирээд цоожийг тайлаад унадаг дугуйг аваад явсан байсан. 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн үүрээр 03 цагийн орчим хулгайлаад аваад явсан байсан. Миний хулгайд алдсан унадаг дугуй саарал өнгийн 29 см өргөнтэй, 2022 оны зун Cube нэртэй дугуйны дэлгүүрээс 3.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал),
2.3 Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн х-00031 дугаартай нийт хохирлын дүн 2,640,000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 105 дахь тал),
2.4 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: Би 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Цэцэрлэгт хүрээлэн дээр төрсөн дүү ***тай хамт ажлаас нь орой 00 цагт тараад 20-ноос 21-нийг шилжих шөнө бид хоёр Сансарын Шөлөндөө рүү орж хоол идэцгээсэн. Тэгээд ***ын найз нь машинтайгаа ирээд бид хоёртой уулзаж байгаад бид гурав Шөлөндөөгөөс гараад машинд нь суугаад цэцэрлэгт хүрээлэн ороод би тэнд үйл ажиллагаа явуулдаг. Жи Эс 25 дэлгүүрээс Рэдд Касс гэх нэртэй пиво нэг ширхгийг худалдаж аваад ганцаараа уусан. Тэгээд би хэсэг согтсон байж байгаад яриандаа болоод Зайсан ормоор байна гэж хэлээд ***ын найз нь машинтайгаа Ривер гарден хотхонд хүргэж өгсөн. Очоод би ганцаараа Тайм скүер хотхоны байрны дугаар өнгө давхрыг нь мэдэхгүй байна, харин ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байрны орцны хаалганы урд байсан хашаанд цоожилсон хөх цэнхэр хамелеон өнгөтэй Cannondale загварын унадаг дугуй байхаар нь цоожийг нь урт бүрүүс модоор хөшиж эвдлээд унадаг дугуйг аваад *** дээр очиход *** ганцаараа зогсож байсан. Тэгээд би ***аас найз нь явсан юм уу гэхэд ах нь дуудаад явсан гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ дагуулаад дугуй авсан байрныхаа эсрэг талын байрны орцны үүдэнд цоожтой байсан саарал өнгөтэй Giant загварын дугуйны цоожийг нь би эвдэлж аваад дүүдээ өгч явуулсан. *** бид хоёр унадаг дугуйнуудаа аваад Баянзүрхийн ботаникт байрлах Ус 15-1-1 тоотод байрлах тусгай цогцолбор газарт унаж аваачаад хашаанд нь тавьсан. *** цоож тайлахад оролцоогүй, хажууд хараад байж байсан. Унадаг дугуйг хохирогч нарт хүлээлгэн өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал),
2.5 Өсвөр насны яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: Би Цэцэрлэгт хүрээлэнд төрсөн ахтайгаа цуг цагийн ажил хийдэг байсан бөгөөд тухайн 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 00 цаг өнгөрөөгөөд ах бид хоёр ажлаа тараад хүрээлэнгийн урд талд байрлах саравчинд 2 цаг гаруй сууж байгаад тэндээсээ шууд сансрын Шөлөндөө хоолны газар луу хамт явцгаасан. Тэндээ ах бид хоёр хоол идэж дуусаад манай найз над руу залгаад ойрхон байна, уулзах уу гэхээр нь би хүрээд ир гээд найз маань танил ахынхаа машинтай ирсэн бөгөөд тухайн приус 20 маркийн машинд *** бид хоёр сууцгааж *** зайсан оръё гээд бид гурав шууд тэндээсээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо зайсангийн гүүрний наад талд байрлах ертөнцийн зүгээр баруун тийш эргээд Ривер гарден дөхүүлээд зогсоцгоосон. Тэр үеэр *** бид хоёрт хэлэхдээ би эндээс өөртөө дугуй хулгайлж авлаа, та хоёр машиндаа хүлээж бай гээд буугаад яваад өгсөн. Манай найз бид хоёр машиндаа 10 орчим минут хүлээж байтал найзын ах нь залгаж намайг гэрт хүргэж өг, би ууж байна хүрээд ир гэхээр нь манай найз намайг тухайн газар буулгаад явсан. Би тэндээ хэсэг хүлээж зогсож байтал *** хар өнгийн Cannondale загварын унадаг дугуй унаад ирсэн. Тэгээд *** найз чинь явчихсан юм уу, чи яаж харих гэж байгаа юм бэ, надтай хамт яваад тэнд нэг дугуй байгаа авчих гэхээр нь би *** ахыг дагаж яваад тэнд байсан ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрны орцны хаалганы гадаа байсан хашлаганд цоожилж тавьсан байсан саарал өнгийн Giant загварын дугуй байхаар нь *** гартаа байсан модоороо тухайн дугуйны цоожийг хөшөөд тайлсан. Тэгээд би тухайн дугуйг унаад *** бид хоёр тухайн байрны гаднаас салаад би Баянзүрх дүүрэгт байрлах асрамжийн төв рүүгээ явсан. Дараа нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас мэдүүлэг авсан, хэд хоногийн дараа тухайн унадаг дугуйны эзэн нь асрамжийн газрын төвийн гражаас унадаг дугуйгаа ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135-137 дахь тал),
3. Өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудад:
- ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 69-75 дахь тал),
- ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60-65 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах тухай санал, хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ***хотхоны *** дугаар байрны орцны үүдэнд байсан хохирогч ***ын эзэмшлийн “Cannondale Trial 7” загварын дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 4,000,000 төгрөгийн,
2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Тайм скүэр хотхоны *** дугаар байрны гадна талд байсан хохирогч ***ын эзэмшлийн “Кюбе” загварын дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2,640,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах саналтай байна. Өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна” гэсэн,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн: Өнөөдрийн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч ***ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Нэгдүгээрт *** нь өсвөр насны шүүгдэгч гэдгийг тодотгон хэлье. Хэргийн үйл баримтын хувьд түүний хамтарч оролцсон эсэх оролцоо нь ямар байгааг анхаарч үзэх хэрэгтэй. Түүний ах *** нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд уруу татсан байдаг. Миний үйлчлүүлэгч энэ жил төгсөх ангийн хүүхэд байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдэж, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Удахгүй насанд хүрж амьдралд хөл тавина. Мөрөөдөлдөө хүрээсэй гэж хүсэж байна.” гэсэн,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Л.Мөнхтуяа: Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Дүүгээ дагуулж явж хулгайн хэрэг хийсэндээ маш их харамссан байдалтай байгаа. Нэг айлын 4 эрэгтэй хүүхдүүд асрамжийн газарт байдаг. ***ын хувьд хохирол төлбөрөө төлж барагдуулахын тулд ажил хөдөлмөр эрхэлж 2,750,000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. Иймд:
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ төрсөн дүү ***тай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ***хотхоны *** дугаар байрны орцны үүдэнд байсан хохирогч ***ын эзэмшлийн “Cannondale Trial 7” загварын дугуйг 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 2,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
- Хохирогч ***ын Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 12 дахь тал),
- 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- Дамно ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн ХУ1-24-34 дугаартай нийт 2,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-26 дахь тал),
- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал),
- Өсвөр насны яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-58 дахь тал) зэргээр,
- мөн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Тайм скүэр хотхоны *** дугаар байрны гадна талд байсан хохирогч ***ын эзэмшлийн “Кюбе” загварын дугуйг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2,640,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Унадаг дугуй хулгайд алдсан” гэх утга бүхий дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 89 дэх тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал),
- Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн х-00031 дугаартай нийт хохирлын дүн 2,640,000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 105 дахь тал),
- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал),
- Өсвөр насны яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 135-137 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт
1.2.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан зүйлчилж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус гэмт хэргийн үндсэн шинжийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэж тодорхойлжээ.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Хэрэгт тогтоогдсон үйл баримт, нотлох баримтаас хууль зүйн дүгнэлт хийхэд өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нар нь шунахай сэдэлт, шалтгаан нөхцөлөөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлджээ.
Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг”, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч ***д 2,500,000 төгрөгийн, хохирогч ***д 2,640,000 төгрөгийн бодит хохирол учирчээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдал хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч ***, *** нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хохирогч ***д 2,500,000 төгрөгийн, хохирогч ***д 2,640,000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирол төлбөр барагдуулсан, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн мөн өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нарын зүгээс хохирол төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн хохирогч нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Яллах, өмгөөлөх талын санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар: “Ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг заасан ба 2 дахь хэсэгт Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 17.1 /Хулгайлах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 6 сар 26 хоногтой байсан байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, субъектийн шаардлагыг хангажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч *** болон шүүгдэгч *** нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Өсвөр насны шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарын хувийн байдлыг тодруулсан буюу цагдаагийн байгууллагын сангаас авсан лавлагаа, баримтаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаар тэмдэглэгдсэн байх тул шүүхээс тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заажээ.
Өсвөр насны шүүгдэгч *** нь Улаанбаатар Эмпати сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, сурагч байх тул түүний сурч боловсрох эрхийг зөрчихгүйгээр, мөн тасралтгүй, чөлөөтэй суралцах боломжийг олгож дээрх хуулийн заалтыг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн болно.
Харин шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас тэдний гэмт хэрэг үйлдсэн болон бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй талаараа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь тал бүрээс харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэр хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
1/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
2/ Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэр заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч болон шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэд энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***, *** нарт төлөх төлбөргүй, хохирогч нар нь сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН