Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/02367

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын03 өдөр

181/ШШ2021/02367

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ******* ******* ******* ******* ТББ/РД: 3/,

 

Нэхэмжлэгч: Хишигсүрэн/РД: /,

 

Нэхэмжлэгч:Уранбэрх/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С******* ******* ******* ХХК/РД: /-д холбогдох,

 

Нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэг, уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, уран зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-д буцааж өгөхийг даалгах тухай, уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийг нэхэмжлэгч Б.Хишигсүрэнд буцааж өгөхийг даалгах тухай, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг нэхэмжлэгч М.Уранбэрхэд буцааж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-ын итгэмжлэгсэн төлөөлөгч М.Отгонмаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, А.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ, Б.Хишигсүрэн, М.Уранбэрх нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ нь хариуцагч ******* зочин ******* ХХК-тай 2014 оны 08 сарын 25-ны өдөр №ТГ/2014/.. тоот түрээсийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамжид байрлах Бэст Вэстэрн Примьер ******* ******* буудлын 1 давхарт байрлах 135 м.кв талбай бүхий өрөөг урлагийн үзэсгэлэнгийн зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмшиж, ажиглахаар түрээсийн гэрээ байгуулсан. 2014 оны 08 сарын 25-ны өдөр 3 жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2016 оны 09 сард түрээсийн гэрээг цуцалж уг обьектээс гарсан. Уг түрээсэлж байсан обьектоос гарахдаа 6 төрлийн сувинер 3 уран зураг, 1 антик тус тус үлдээж гарсан. Үүнд:

6 төрлийн сувинерт:

1. Нэг талт зоосны уут 1 ширхэг 9.900 төгрөгийн үнэтэй.

2. Жижиг казах цүнх 1 ширхэг 25.200 төгрөгийн үнэтэй.

3. Panel bag 1 ширхэг 39.600 төгрөгийн үнэтэй.

4. Дөрвөлжин цүнх 1 ширхэг 54.000 төгрөгийн үнэтэй.

5. Хулганы тавиур 1 ширхэг 10.500 төгрөгийн үнэтэй.

6. Аяга 3 ширхэг 1 ширхэг нь 8.400 төгрөг, нийт 25.200 төгрөгийн үнэтэй.

3 төрлийн 5 ширхэг уран зураг:

1. Уран зураг /морины/ жижиг 1 ширхэг 175.000 төгрөгийн үнэтэй.

2. Уран зураг /бодол/ 2 ширхэг 1 ширхэг нь 350.000 төгрөгийн үнэтэй, нийт 700.000 төгрөгийн үнэтэй.

1 ширхэг антикт:

1. Антик /эртний эдлэл/ 1 ширхэг 500.000 төгрөгийн үнэтэй.

Нийт 2.539.400 төгрөгийн дээрх 6 төрлийн сувинер, 5 ширхэг уран зураг, 1 ширхэг антикийг ******* ******* ******* ******* ******* ******* ТББ нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д үлдээж гарсан.

Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн, М.Уранбэрх нар нь ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-ийн захирал Б.Гантуяад өөрсдийн уран бүтээлүүдийг өгч заруулдаг байсан. 2018 оны 04 дүгээр сарын үед Б.Гантуяа нь Б.Хишигсүрэн, М.Уранбэрх нар руу утсаар ярьж ******* ******* ******* ХХК-д ОХУ-аас сайд, төлөөлөгч нар ирэх гэж байгаа гэнэ буудлын өрөөг тохижуулахаар уран зураг байна уу? гэж ярьсан.

Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн нь тус бүр нь 9.000.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг уран зургийг Б.Гантуяагаар дамжуулан ******* ******* ******* хүлээлгэн өгсөн.

Уран зургийн нэр:

1. Морь

2. Хийморийн морь

Нэхэмжлэгч М.Уранбэрх нь 9.000.000 төгрөгийн үнэтэй уран зургийг мөн адил Б.Гантуяагаар дамжуулан хариуцагчид өгсөн.

Уран бүтээлийн нэр:

1. Бэр гуйх цаг

Нэхэмжлэгч М.Уранбэрх, Б.Хишигсүрэн нар хариуцагч ******* ******* ******* ХХК-д хэд хэдэн удаа очиж уулзсан. Эхний удаад та нарын уран зургийг худалдаж авна гэж хэлдэг байсан бол сүүлдээ уулзахаа больсон.

Нэхэмжлэгч М.Уранбэрх, Б.Хишигсүрэн нарын уран зургууд нь хариуцагч ******* ******* *******-ын өмчлөлд байгаа. Нэхэмжлэгч нар нь ******* ******* ******* ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй ч өөрсдийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх нь нээлттэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заажээ.

Нэхэмжлэгч М.Уранбэрх, Б.Хишигсүрэн нар нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйлсээ буцаан шаардаж байгаа бөгөөд уг эд зүйл нь ******* ******* ******* ХХК-д байна. Иймд өөрийн өмчлөлийн зүйлээ байгаа газраас нь шаардах нь зүйтэй ба М.Уранбэрх, Б.Хишигсүрэн нарын өмнө үүрэг гүйцэтгэгч нь ******* ******* ******* ХХК юм.

Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйлсийг нэхэмжлэгч нарт буцааж өгөхийг даалгаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн, М.Уранбэрх нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Хишигсүрэн, М.Уранбэрх нараас хүлээж аваагүй, н.Гантуяагаас хүлээж авсан гэж байна. Тэгэхээр Б.Хишигсүрэн, М.Уранбэрх нар шаардах эрхгүй гэж асуусан асуултад хариулсан. Б.Хишигсүрэн, М.Уранбэрх нарын өмнө ******* ******* ******* ******* ******* ******* ТББ болон ******* ******* ******* ХХК нар хамтран үүрэг гүйцэтгэгч байгаа. Иргэний хуулийн 242.1-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч. Иргэний хуулийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс өөрийн үзэмжээрээ бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрх нээлттэй байдаг. Нэхэмжлэгч нарын уран бүтээлүүд ******* ******* *******д байгаа учраас ******* ******* ******* ХХК-иас гаргуулах нь зүйтэй. Мөн нотлох баримт шинжлэн судалсантай *******той мэйлд хийсэн үзлэг дээр ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-ын захирал н.Гантуяа болон Б.Хишигсүрэн, М.Уранбэрх гэх хүмүүсийн уран бүтээлүүдийг буцааж өгөөч ээ гэж мэйлээр харьцсан ийм баримт байгаа. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу ******* ******* ******* ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдал байна. Гэрээний бус үүрэг үүссэн. Иргэний хуулийн 492.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар ******* ******* ******* ХХК-иас Б.Хишигсүрэнгийн 2 ширхэг морины зураг буюу хийморийн морь, морь гэсэн 2 зургийг, М.Уранбэрхийн бэр гуйх цаг гэсэн уран зургийг тус тус гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танай шүүхэд хянан шийдвэрлэж буй ******* ******* ******* ******* ******* ******* ТББ, иргэн Б.Хишигсүрэн, М.Уранбэрх нарын нэхэмжлэлтэй манай компанид холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

******* ******* ******* ******* ******* ******* ТББ нь манай компанитай Түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаад түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй удсаны улмаас гэрээ цуцлагдаж, түрээсийн үлдэгдэл төлбөрт 39,991,557/гучин есөн сая есөн зуун ерэн нэгэн мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг манай компани гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 183/ШШ2018/00049 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн билээ. Уг ******* нь түрээсийн байрыг хүлээлгэн өгч гарахдаа манай компанид 23 нэр төрлийн эд хөрөнгийг жагсаалтаар хүлээлгэн өгч, түрээсийн төлбөртөө тооцон өгөхөөр санал хүргүүлж байсан бөгөөд бид уг саналыг нь хүлээн авахаас татгалзаж, харин төлбөрөө төлөөд уг эд хөрөнгүүдээ буцаан авах талаар хэлж байсан болохыг 183/ШШ2018/00049 тоот шийдвэрээс харж болно.

Гэхдээ ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу дэлгүүрт байсан дараах бараануудыг түрээсийн төлбөрт тооцож авсан болно. Үүнд:

Барааны нэр

Тоо

Үнэ

Нийт үнэ

1

Хулганы тавиур

1

15,000

15,000

2

Аяга

2

12,000

24,000

3

Жижиг казах цүнх

2

28,000

56,000

4

Нэг талт зоосны уут

1

11,000

11,000

5

Panel bag

2

44,000

88,000

Нийт үнийн дүн

194,000

Бидний зүгээс 2018 оны 09 сар хүртэл эвлэрлийн журмаар түрээсийн авлагаа авах тал дээр ажиллаж, *******нд түрээсийн үлдэгдэл төлбөрийг 100 хувь уран бүтээлээр барагдуулах боломжийг олгосон. Гэвч тус *******ны зүгээс утсаар холбогдох, мессежинд хариу өгөхгүй, холбогдсон тохиолдолд өөр бусад ажилтай гэх мэт шалтгаануудын улмаас тодорхой хариу авч шийдэлд хүрээгүй. Тиймээс бид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсны үр дүнд 18,001,000 төгрөгийг гаргуулж авсан ба одоогоор 22,349,967 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нэхэмжлэлд дурдсан бүтээлүүдийн хувьд:

1.Нэхэмжлэлд дурдсан 6 төрлийн сувинерийг манай байгууллага түрээсийн авлагад хасч тооцсон.

2. 3 төрлийн 5 ширхэг уран зураг, 1 ширхэг антикт болон 2 ширхэг уран зургийг тус *******ны хүсэлт болон санаачилгаар борлуулах зорилгоор ******* ******* ******* ХХК-ийн Le Cabernet кофе шопийн талбайг ашиглан байршуулсан боловч одоогоор зарагдаагүй байна.

3. Мөн манай байгууллага тус нэхэмжлэлийн нэхэмжлэгч Б.Хишигсүрэн болон М.Уранбэрх нартай шууд харилцан уг бүтээлүүдийг аваагүй. МОҮУДХолбооны захирал Б.Гантуяа нь бидэнд эдгээр бүтээлүүдийг тус *******ны нэрийн өмнөөс өгсөн.

Иймд бид эдгээр тайлбар болон МОҮУДХолбоо нь шүүхийн шийдвэрийн дагуух төлбөрөөс нийт 22,349,967 төгрөг төлөөгүй байгаа нөхцлүүдийг харгалзан тус бүтээлүүдийг бид буцаан олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зургаан сувинер зарагдсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Гэм хорыг шаардана гээд байх шиг байна. 6 төрлийн сувинер нь өөрөө Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2016 онд аль хэдийнээ зарагдсан байсан. Эндээс түрээсийн төлбөртөө суутгаад нэхэмжлэлийн шаардлагаа хасч тооцсон дүн буюу 26,661,038 төгрөг, алданги 13,330,519 төгрөг нийт 39,994,557 төгрөгийг нэхэмжилсэн байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Яригдаад байгаа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ******* буудлын гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдаад 39,994,557 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид 357,910 төгрөгийг төлөх ёстойгоос шүүхийн шийдвэр гарснаас хойш ******* ******* ******* ******* ******* ******* ТББ нь 18,001,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Эд зүйлсээс 60,000 төгрөгийг шийдвэр гарснаас хойш хасч суутгаад 22,349,967 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гуравдугаарт нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-ын захирал н.Гантуяа нь нэхэмжлэлд дурдсан уран зургуудыг өөрсдийн санаачлагаар сайн дураар төлбөрт тооцуулах санал гаргаж Туушил ******* ******* ХХК-ийн байранд үлдээсэн. Мөн Туушил ******* ******* ХХК тус нэхэмжлэлийг нэхэмжлэх Б.Хишигсүрэн, М.Уранбэрх нартай шууд харилцаж уг бүтээлүүдийг хүлээн аваагүй. ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-ын захирал н.Гантуяа нь бидэнд өгсөн байдаг. гэв.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-аас ирсэн нийт 3 морины зураг байдаг. Жижиг морь 1 ширхэг, хийморийн морь, морь гэсэн 3 морины нэхэмжлэл ирсэн. Тэрнээс манай дээр том, жижиг нийлсэн 10 гаруй морины зураг байдгаас ерөнхийдөө байж болох 5 мориноос сонголт хийлгүүлсэн байгаа. 5 морины зураг тавуулаа эднийх гэсэн үг биш юм. ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-аас албан ёсны шаардлагаар өөрсдөө авч ирж тавьсан. Хийморийн морь, морь, бэр гуйх цаг гэсэн энэ зурагнуудыг нэхэмжлэх юм бол манайх харилцан тохиролцож буцааж өгөхөд асуудалгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэг, уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, ураг зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэгийг буцааж өгөхийг даалгах тухай, нэхэмжлэгч Б.Хишигсүрэн хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийг буцааж өгөхийг даалгах тухай, нэхэмжлэгч М.Уранбэрх хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуух төлбөрөөс төлөөгүй байгаа нөхцлүүдийг харгалзан тус бүтээлүүдийг буцаан олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-аас нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэг, уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, ураг зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэг, уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг хүлээж авсан талаар маргахгүй байгаа болох нь хариуцагчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбар, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ нь хариуцагч ******* ******* ******* ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Бэст Вэстэрн Примьер ******* ******* буудлын 1-р давхарт байрлах 135/нэг зуун гучин тав/ м.кв талбайг урлагийн үзэсгэлэнгийн зориулалтаар эзэмшиж, ашигласан болох нь зохигчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00049 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00049 дугаар шийдвэрт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

 

Дээрх түрээсийн гэрээг цуцлахад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ нь хариуцагчид нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэгийг түрээсийн төлбөрт тооцуулахаар үлдээсэн болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр и-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн [email protected] цахим шуудангийн хаягаас хариуцагчийн [email protected] цахим шуудангийн хаягт 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн цахим шууданд 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн үзлэг болон хариуцагчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбараар нэхэмжлэгч нь нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэг гэсэн эд хөрөнгөөр түрээсийн төлбөрийн зарим хэсгийг гүйцэтгэх санал гаргаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-ын зөвшөөрөлгүйгээр нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэгийг бусдад худалдан борлуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь дээрх хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулсан байх тул нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-ын хариуцагчаас нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэгийг бодитоор буцааж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-ын хөрөнгө болох уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, ураг зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэгийг буцаан өгөхөөс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчаас уг эд хөрөнгүүдийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-д олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн, нэхэмжлэгч М.Уранбэрх нар нь уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг худалдан борлуулах даалгаврыг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-д өгсөн болох нь нэхэмжлэгч нарын энэ тухай тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх ... даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн, нэхэмжлэгч М.Уранбэрх нар нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-д дээр дурдсан уран зургуудыг худалдан борлуулах, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ нь худалдах үүргийг хүлээсэн байх тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан Даалгаврын гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ нь дээрх уран зургуудыг худалдан борлуулах зорилгоор хариуцагчийн талбайд байршуулахаар шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь уг уран зургуудыг шилжүүлэн авсан талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Хишигсүрэн уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийн, мөн нэхэмжлэгч М.Уранбэрх уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг өмчлөгч болох нь тодорхой бус гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1Хөрөнгийг ... эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ., 91 дүгээр зүйлийн 91.1Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн, нэхэмжлэгч М.Уранбэрх нар нь дээрх уран зургуудыг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-д хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хувьд нэхэмжлэгч Б.Хишигсүрэн, нэхэмжлэгч М.Уранбэрх нарыг дээрх уран зургуудын өмчлөгч гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ..., 493 дугаар зүйлийн 493.1Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... хамаарна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч болон нэхэмжлэгч Б.Хишигсүрэн, нэхэмжлэгч М.Уранбэрх нарын хооронд үүрэг үүсээгүй боловч хариуцагч нь нэхэмжлэгч нарын хөрөнгийг олж авсан байна.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хишигсүрэнд, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч М.Уранбэрхэд тус тус олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, ураг зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-д, уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хишигсүрэнд, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч М.Уранбэрхэд тус тус олгож, үлдсэн нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, ураг зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-д, уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хишигсүрэнд, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч М.Уранбэрхэд тус тус олгож, үлдсэн нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ, Б.Хишигсүрэн, М.Уранбэрх нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 305 700 төгрөгөөс 305 647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 53 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч нарт, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 52 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ТББ-д, улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хишигсүрэнд, улсын тэмдэгтийн хураамжид 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Уранбэрхэд тус тус олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ