| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00669/И |
| Дугаар | 142/ШШ2017/00689 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2017/00689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: О*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 1 925 493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.*******шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.*******миний бие бүтцийн өөрчлөлт нэрийн дор ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан үүсгэснийг Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.23-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Уг шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлж 2017.03.21-ний өдөр ажилд томилох тушаал гарсан. Уг хугацааны цалин хөлсийг байгууллагаас олгоогүй учир шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2017.01.23-наас 2017.03.21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Би төрийн албан хаагч байсан бөгөөд төрийн албаны цалингийн зэрэглэл, шатлал урамшуулалаар цалинжин ажиллаж байсан тул 2017.01.23 наас - 2017.03.21 өдрийн хүртэлх цалин хөлс болох 1.925.493 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...******* тухайн үед ажлаас нь чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэг удаагийн тэтэгэлэг олгосон байгаа. Улсын төсөв хүндрэлтэй биелүүлэх боломжгүй байна.
Цалингийн сан хүрэхгүй батлагдаж ирэхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 1 925 493 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн үүргээ хэрэгжүүлж тайлбараа ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргүүдээ хэрэгжүүлээгүй байна.
П.*******нь ******* 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаартай тушаалаар хүний нөөц дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн-ий ажлаас чөлөөлөгдөж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр ажилдаа тогтоогдсон болох нь зохигчдын тайлбар, дээрх шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.
Ингээд*******ыг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/18 дугаартай ******* тушаалаар хүний нөөц дотоод асуудал хариуцсан мэргэжилтэний ажилд нь эгүүлэн томилжээ.
Нэхэмжлэгчийг ажилд нь тогтоосон шүүхийн шийдвэр буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс, ажилд нь томилсон ******* 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн /Б/18 дугаартай тушаал гарсан/ хоорондох цалинг ажил олгогч олгоогүй байх тул нэхэмжлэгч цалингаа нэхэмжлэх эрхтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд
нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.
Тиймээс*******ын ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогч олгох үүрэг үүсэж байх ба, цалингийн дунджийг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дээрх олголтоос сүүлийн гурван сарын дундаас бодож, нэг өдрийн цалинг /3 553 022 : 3 = 851 007 :21.5=39 581₮/ ажилгүй байсан хугацаа буюу ажлын 44 хоногоор тооцож нийт 1 741 596 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 183 897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцон, улсын орлогод оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 1 741 596 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлээс 183 897 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаар 42 816 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж П.Түвшинжараглын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчигээний хэлтэст холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэнэ гэв.
Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хуралдаанд оролцогчдын ирцийг илтгэе гэхэд,
Нарийн бичгийн даргаас: Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар ирсэн байна. Шүүх хуралдаанд өөр дуудагдсан хүнгүй, ирц бүрэн гэв.
Даргалагчаас: Зохигчдын биеийн байцаалт төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгая гэхэд
Нэхэмжлэгч: Орхон аймаг, бяан Хүрэнбүлэг 11 8 байр 7 тоотод оршин суух, эрхэсэн то ажилгүй Чонос Пүрэвдоржийн Түвшнжаргал
Хар ит төл: Орохн Хүрэн 4-25-25 олон халамжийн мэргэжлтэн ажилтй, Дэлгэрэх овогт Баянмөнхийн Баттүвшин гэв.
Даргалагчаас: Шүүгч, нарийн бичгийн даргыг танилцуулж татгалзал бий эсэхийг асуухад
Нэхэмжлэгч: Байхгүй гэв
Хариуцагч: Татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна гэв.
Даргалагчаас: Зохигчдод эрх үүрэг, шүүх хуралдааны дэгийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асуув.
Зохигчид: Ойлгосон гэв.
Даргалагчаас: Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх санал хүсэлт нотлох баримт байна уу? гэхэд
Нэхэмжлэгч: Байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй гэв.
Даргалагчаас: Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхэлж, нэхэмжлэлийн товч утгыг танилцуулав.
Даргалагчаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байна уу?
Нэхэмжлэгч: Дэмжиж байна гэв маргаангүй гээр шийдвэрлэхгүйгээр
Даргалагчаас: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна уу?
Хариуцагч: Зөвшөөрч байна.
Даргалагчаас: Шүүхэд ямар нэгэн
Даргалагчаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ярина уу? гэхэд
Нэхэмжлэгч: Мэрэгжилтэн байж байгаад Захиргааны хэргийн шшүх 2017 01 23 нөхөөн олгох шүүхээр шийдвэр гаргасан. 2017 03 29 өдөр ажлаас бцаан халсанб айгаа. Шийдвэр гарснаас хойш 2017 оны 01 сарын 23, 2017 оны 03 21 нд ажилд авсан энэ хоорондох ажилгүй басйан хугацааны цалин гаргуулмаар байна. Нийгмийн даатгалын дэвтрйин хуулбар сүүлийн3 сарын хугцааны дундажааар тооцоогоо гаргаан байгаа гэв.
Даргалагчаас: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсъё гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянжаргал Түвшинжарргалыг тухайн үед ажлаас нь чөлөөлсөн 27 2 4 зааснаар нэг удаагийн тэтэгэлэг олгосонб йагаа. Улсын төсөв хүндрэлтэй биелүүлэх боложгүй байна гэв. Цалингийн сан хүрэхгүй дээрээ батлагдаж ирэхгйү байгаа.
Даргалагчаас:
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, нийгмин даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Даргалагчаас: Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой нэмж тодруулах зүйл байна уу? гэхэд
Нэхэмжлэгч: Ажилгүйлдлийн тэтэгэмж бол нэг удаа буцалтгйү тусламж өгч байгаа. намйаг ажлаас чөлөөлөхдөө 10 24 нд ажил
Дарга нягтлан хоёртой ярилцсан гэв. Шүүхйн журмаар ханд гэж хэлсэн. Тйимээс нэхэмжлэл гарагсан байгаа гэв.
Шийдвнр 1741 183 897 хээгэсхгүй болгож,
Хариуцагч:
Шүүх хуралдаан түр завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж зөвлөлдөв.
Шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгов.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ: Нэхэмжлэгч гэрэлэлтийг цуцалж Охин маргалгоог эхийн асрамжинд үлдээж, зохиогчид эд хөрөнгийн маргангүй дурьдаж, Хүүхдйин 40 140 1 2т заасан 167 200
Шүүх хурал 15 цаг 30 минутанд хаав.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЮУНБИЛЭГ