2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

улсын яллагч Г.Ганзориг,

хохирогч Э.*******,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407004240324 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, , , , , , ******* аймаг, , , , од оршин суух бүртгэлтэй боловч , , од түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* (РД: ).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн ын гудамжинд хохирогч Э.*******ийг тамхи, дараа нь гал гуйсанд дургүйцэж, Э.*******ийн нүүр хэсгийг гараараа, толгойг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “баруун зулай, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч А.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Тэр өдөр би хуурай ах Б.тай сууж байсан. Тэгтэл энэ хүн ирээд надаас тамхи гуйсан, тэгээд бас гал гуйхаар нь би уурлаад “чи муу ямар даварчихсан юм” гэж хэлсэн. Ер нь энэ хүнийг сонсож байсан, хадам нь надтай цуг есүсийн сүмд явдаг, тэгээд энэ хүнийг “айхтар агсам согтуу тавьдаг, эхнэр хүүхдээ байнга зоддог” гэж муулдаг. Тиймэрхүү юм сонссон болоод ч тэр үү дургүй хүрсэн. Тэгээд жоохон дургүй хүргэсэн байсан тул түүн дээрээсээ болж цохисонгэв.

 

Хохирогч Э.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Тухайн үед болсон зүйлийг мэдүүлэгтээ үнэн өгсөн. Шүүгдэгчийг би тухайн үед л харсан, урьд өмнө огт харж байгаагүй, танихгүй. Одоо биеийн байдал зүгээр. Эхлээд би тамхи гуйсан, дараа нь гал гуйхад ямар даварчихсан юм гээд уурласан. Учирсан хохиролтой холбогдуулж гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Ирээдүйд эмчилгээ хийлгэнэ, би өөрөө тэгэж бодож байна” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн ын гудамжинд хохирогч Э.*******ийг тамхи, дараа нь гал гуйсанд дургүйцэж, Э.*******ийн нүүр хэсгийг гараараа, толгойг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь баруун зулай, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

  • Хохирогч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Э.******* нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ******* овогтой ******* гэх хүнд зодуулсан. Налайх дүүргийн , ын гудамжинд байрлах рүү орох ажилтай ирсэн. Тэгээд цайны цаг болсон байхаар нь гадаа хүл байгаад тамхи татсан 3 хүн сууж байхаар нь явж очоод “нэг ширхэг тамхи байвал өгөөч” гэсэн чинь нэг залуу босож ирээд надад нэг ширхэг тамхи өгсөн. Би дахиж гал асуутал тамхи өгсөн А.******* гэх залуу “ямар даварчихсан юм бэ чи” гээд шууд эрүү рүү цохиод намайг боож байгаад цамцны ханцуйнаасаа архины шил гаргаж ирээд миний толгой хэсэгт 1-2 удаа цохиод барилцаад байж байхад хүмүүс ирж салгасан. Би цагдаад дуудлага өгчхөөд сууж байхад А.******* гэх залуу дахиж над руу дайрч өшиглөөд байхаар нь холдоод байж байтал хоёр цагдаа ирээд А.*******г аваад явсан. Эхлээд гараараа эрүү хэсэгт цохиж, дараа нь архины шилээр толгой хэсэгт 2 удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

  •  Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А.******* бид хоёр халамж үйлчилгээний төвийн урд сандал дээр тамхи татаад 0.5 литрийн “Хараа” нэртэй нэг шил архийг А.******* хундагалж өгөөд уугаад сууж байхад танихгүй нэг залуу ирээд “тамхи байна уу” гэж асуухад А.******* нэг ширхэг тамхи өгөөд дахиад “гал байна уу” гэхэд А.******* нь танихгүй залууг өшиглөөд нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд барьцалдаад надаас холдоод яваад өгсөн. Нөгөө танихгүй залуу “миний толгой хагалчихлаа” гээд орилсны дараа А.******* сандарсан байдалтай 0.5 литрийн “Хараа” гэх нэртэй архины шилээ барьсан гүйж ирээд хогийн савны хажуу руу шидчхээд яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 519 дугаартай “гийн *******ийн биед баруун зулай, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

  • Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1043 дугаартай “А.******* нь Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. А.*******гийн дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. А.*******гийн дээрх эмгэг нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө оношлогдож эмчлүүлж байсан гэх эмнэлгийн бичиг баримт байна. А.******* нь болсон хэргийн талаар үнэн зр мэдүүлэг өгөх чадвартай байна. А.******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-49 дэх тал),

 

  • Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч А.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч А.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Э.*******ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч А.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу эхлээд тамхи, дараа нь гал гуйсанд дургүйцэж, Э.*******ийн нүүр, толгой руу гараараа болон архины шилээр цохиж, биед нь баруун зулай, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд холбогдох хохирлын баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хохирлыг тооцоолон гаргах боломжгүй байх тул шүүгдэгч А.*******г хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Э.*******ийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 162,799 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.*******гаас уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч А.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үл ялих зүйлээр шалтаглан бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн зүйлгүй), хувийн байдал (гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, , хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь тогтоогдсон эрүүл мэндийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 сарын хугацаанд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 1 (нэг) сарын хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч А.*******гаас 162,799 (нэг зуун жаран хоёр мянга долоон зуун ерэн ес) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

 

  1. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ