Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж /томилолтоор/

Хохирогч .....

Шүүгдэгч .....ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр

Шүүгдэгч .....ын өмгөөлөгч Б.Ганбаатар

Шүүгдэгч .....гийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ....., ....., ..... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт ....., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт ....., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт .....нарт холбогдох эрүүгийн 2321002220394 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт ...... /РД: ................/

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр  сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, .................... ажилтай,  ам бүл 2, зээ хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...... дугаар баг ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаатай хянан харгалзаж байсан, ..... овогт ...... /РД: .............../

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр  сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар ....... зам .......... тасгийн 8 дугаар хэсэгт замчин ажилтай,  ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчин 6-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ..... овогт ................... /РД: .............../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ....... овогтой ....... нь ....., ..... нартай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байхдаа эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт .....гийн өмгөөлөгчөөр ажиллахдаа тус хэргийн хохирогч ....... хохирлыг барагдуулаагүй, яллагдагч ..... нь хохирогчтой уулзаагүй гэдгийг мэдсээр байж хохирогчийн өмнөөс “.......... миний бие ....... өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би ....... ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна...” гэх утга бүхий хүсэлтийг өмгөөлөгч .....аар бичүүлэн тухайн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч, хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн: тухайн хуурамч нотлох баримтад "тээврийн хэрэгслээ өөрөө зөвшөөрч өгч явуулсан, ...хохирлоо бүрэн авсан" гэх хүсэлтийг прокурорт өгснөөр яллагдагч .....д хэрэгт хохирлоо барагдуулсан бусдад төлөх төлбөргүй мэтээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд түүнд давуу байдал бий болгох зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “хуульчийн үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх хэрэг, зөрчил үйлдэх", 27.1.3-т "шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг хууран мэхлэх, урвах, хууль бус аргаар явуулах", 27.1.7-д “мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах” гэж заасныг, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т үйлчлүүлэгчид хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл өгөх, хэрэг маргааны бодит байдлыг нуун дарагдуулах", 15.1.6-т "хэрэг, маргааны эсрэг талыг нотлох баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримт сэлт, мэдээлэл олж авахад саад учруулах, тэдгээрт хууль бусаар өөрчлөлт оруулах, устгах, нуун дарагдуулах, энэхүү ажиллагаанд бусдыг татан оролцуулах, туслах", 15.1.9-д" өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж үйлчлүүлэгчид хохирол учруулах, эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглах" гэж тус тус заасныг зөрчиж, хуульч, өмгөөллийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийн санаатайгаар хийж гүйцэтгэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Нотлох баримт хуурамчаар үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан үйлдэлд тус хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өмгөөлөгч ..... өөрийн үйлчлүүлэгч .....д "хэргийг хянаж байгаа прокурортой чинь хоолонд орно" гэж 70,000  төгрөгийг зохиомол байдлыг зориуд бий болгон залилж авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ....... овогтой ....... нь ....., ..... нартай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа эрүүгийн 2321000000107 дугаартай хэргийн яллагдагч .....д ашиг сонирхлын зөрчилтэй хохирогч ............. өмнөөс “...хохирлоо барагдуулсан, саналгүй" гэх утга бүхий хуурамч хүсэлтийг бичиж өгсөн. Тус хүсэлтийг өмгөөлөгч ..... нь хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гаргаж хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тус хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, .....той бүлэглэн тухайн хуурамч нотлох баримтад "тээврийн хэрэгслээ өөрөө зөвшөөрч өгч явуулсан, ...хохирлоо бүрэн авсан” гэх хүсэлтийг прокурорт өгснөөр яллагдагч .....д хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд хохирлоо барагдуулсан бусдад төлөх төлбөргүй мэтээр давуу байдал бий болгох зорилгоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “ хуульчийн үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх хэрэг, зөрчил үйлдэх", 27.1.3-т “шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг хууран мэхлэх, урвах, хууль бусаар аргаар явуулах", 27.1.7-д "мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах" гэж заасныг, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “үйлчлүүлэгчид хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл өгөх, хэрэг маргааны бодит байдлыг нуун дарагдуулах", 15.1.6-т "хэрэг, маргааны эсрэг талыг нотлох баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримт сэлт, мэдээлэл олж авахад саад учруулах, тэдгээрт хууль бусаар өөрчлөлт оруулах, устгах, нуун дарагдуулах, энэхүү ажиллагаанд бусдыг татан оролцуулах, туслах", 15.1.9-д өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж үйлчлүүлэгчид хохирол учруулах, эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглах" гэж тус тус заасныг зөрчиж, хуульч, өмгөөллийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийн санаатайгаар хийж гүйцэтгэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тус хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт

Шүүгдэгч ....... овогтой ....... нь эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч ....., ..... нартай бүлэглэн тус хэргийн хохирогч ....... хохирлыг барагдуулаагүй, хохирогчтой уулзаагүй байж хохирогчийн өмнөөс “.......... миний бие ....... өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг ....... нь унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би ....... ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна...” гэх утга бүхий хүсэлтийг өмгөөлөгчөөр бичүүлэн тухайн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нотлох баримт хуурамчаар үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ..... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие ....... хуулийн байгууллагад 40 гаран жил ажиллаж байна. Мөрдөн байцаагчаар 5 жил, прокуророор 10 жил, хууль зүйн яаманд 10 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 6 жил ажилласан. Энэ хугацаандаа ямар нэгэн хэрэг, зөрчил, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Монгол Улсын Хууль зүйн яамны хууль зүйн тэргүүний ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүн, Прокурорын хүндэт ажилтан, тэргүүний ажилтан гэх мэт ажиллаж байсан салбарынхаа тэргүүний ажилтнаар шагнагдаж байсан. Намайг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж гэм буруутай эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн хэргийн материалтай танилцсан. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд дурдсанаар гэрч, хохирогч ......., хохирогч ......, гэрч .................., .......дорж, ................ нарын мэдүүлгээр яллах юм байна гэж ойлгосон. Болсон асуудлын талаар тодорхой яръя. Миний бие өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа бусдын мотоцикл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн ....... хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж ажилласан. Гэрээгээр тодорхой үүрэг хүлээсэн. Гэрээнд өөрт болон хэрэгт ач холбогдолтой нотлох баримтын үнэн зөвийг хариуцах мөн түүнчлэн ажлын хөлсийг 800,000 төгрөгөөр тохирсон ба үүнээс 400,000 төгрөгийг өгөөгүй байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд .......той 3-4 удаа уулзсан. Мөрдөгч .............. дээр мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлнө гэж мэдүүлж байсан. Мөрдөгчийн зүгээс энэ хөнгөн хэрэг учир хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой талаар тайлбарлаж ярьж байсан. Мөн яллагдагчийн эрх үүрэг, мэдүүлгийг нь уншиж танилцуулж, ....... энэ төрлийн гэмт хэргээр урьд ял шийтгүүлсэн, хохирол төлбөр заавал төлөгдөх шаардлагатай гэдэг байдлаар зөвлөгөө өгч байсан. Түүнээс хойш ....... над руу утасдаж, прокурорын газрын гадна уулзахад Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт хүсэлт гаргах нь гэсэн бичиг өгсөн. Энэ бичигт .................. регистрийн дугаар, утасны дугаар, нэр, гэрийн хаяг бичигдсэн байсан ба ....... гэж бичээд гарын үсэг зураагүй, баталгаажаагүй бичиг өгсөн. Тухайн бичгийн гаргац муу байсан ба миний эрүүл мэндийн байдал асуудалтай байсан тул нарийн сайн харахгүйгээр хохирол төлбөр төлсөн юм байна гэж бодсон. Тухайн үед прокурорууд хуралтай байсан тул би бичгийг прокурорын газрын үүдний жижүүрт өгсөн. Энэ талаар прокурор ............. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Ийм үйл баримт болсон. Прокурорт гаргасан хохирогчийн бичсэн хүсэлтийг нотлох баримт гэх үү, бичиг баримт гэх үү, бичиг гэж үзэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримт гэж юуг хэлэх вэ гэдэг талаар заасан. Энэ нь бичгийн хэлбэрээр гарсан бичиг. Би энэ бичгийг хараад ....... бичсэн үү, .............. бичсэн үү гэдгийг мэдэх боломжтой тусгай мэргэжил мэргэшилтэй хүн биш. Үүнийг .......аар бичүүлсэн үү, хохирогч өөрөө бичсэн үү, өөр хүнээр бичүүлсэн үү гэдгийг нарийн тогтоодог хүн би биш. Харин тухайн үед миний үйлчлүүлэгч байсан ....... нь надад энэ бичгийг өгсөн. ....... нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу өөрийнхөө хохирол төлсөн талаар болон гаргаж өгсөн бичиг баримтын үнэн зөв талаар хариуцлагаа хүлээнэ гэсэн заалттай. Тухайн үед бичгийн хэлбэр гаргац муутай байсан ба хэнээр бичүүлсэн, хэн бичсэн, гарын үсэг нь мөн эсэх талаар тогтоох ямар ч боломжгүй. Мөн .......тай уулзаж ярилцаад ийм хүн очно шүү гэж утсаар яриад ингэж бичээд өгөөч гэж хэлсэн зүйл байхгүй. Манай өмгөөлөгч нарт хуурамч баримт бүрдүүлэх асуудал байхгүй. Гаргаж өгсөн баримтыг шүүх үнэлж хохирол төлбөргүй гэж гаргасан бол үүний үр дагаврыг ........... ирээд гаргаж өгнө шүү дээ. .......... холбогдох хэрэгт энэ бичгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар үнэлж аваагүй. Прокурор энэ бичиг баримтыг хүлээж авсан бол бичгийн ар хэсэгт архив албан хэрэг хөтлөлтийн дагуу дардас дарж авах ёстой. Гэтэл хэрэгт дардас дарсан баримт байхгүй байна. Энэ бичгийг үйлдэхдээ бүлэглэсэн гэсэн. Би .......тай нүүр, нүүрээ хараад эсвэл утсаар ярьсан зүйл байхгүй. Би мөрдөгчид миний утсыг шалгаад хэнтэй ярьсан талаар шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Шалгах эрх нь байгаа шүү дээ. Гэтэл тухайн ажиллагааг хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно гэж заасан. Энэ баримт нотлох баримт мөн үү, үүнийг прокурор албан ёсоор хүлээж авсан уу. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлт юм. Энэ нь бичгэн хэлбэрээр гаргасан хүсэлт. Үүнийг нотлох баримт гэж үзэж байгааг хууль зөрчиж байна гэж үзсэн. Энэ бичгийн доор ....... гэсэн бичиглэл хэрэгт байна. Үүнийг би бичээгүй. Шинжээчийн дүгнэлтээр .......ын бичиг биш гэж гарсан. Би энийг бичсэн бичээгүй талаар ....... нь удаа дараа худал ярьсан. Намайг хүнээр зуруулсан гэж эхэлж мэдүүлж байгаад сүүлдээ би зурсан эсэхийг нь хараагүй гэж хэлсэн байсан. Энэ нь түүнийг худал ярьж байгааг тогтоож байна. Гэтэл шинжээчийн дүгнэлт гарч энэ бичигт ....... гарын үсэг зураагүй, бичиглэл нь биш гэж гаргаад ирсэн шүү дээ. Би тухайн үед энэ бичгийг хийж ирсэн өөрийн үйлчлүүлэгчид итгэсэн. Учир нь ....... бичиг үсэг мэдэхгүй тул өөрөө хохирогчийн өмнөөс хохирол төлсөн талаар бичнэ гэж хэн ч санахгүй. Харин хохирогчийн гарын үсэг нь мөн эсэхийг би мэдэх боломжгүй ба мэдэх ч шаардлагагүй. Хохирогчоор бичүүлсэн бичиг баримт нь үнэн худал талаар би тогтоохгүй шүү дээ. Харин тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтооно. Би үүнд ямар нэгэн санаатай үйлдэл гаргаагүй. Надад тийм санаа бодол ч байхгүй. Би 40 гаран жил хуулийн байгууллагад ажилласан хүн тул хүнийг хуурах ёс суртахуун байхгүй. Үүнтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.2-т зааснаар хуульчийн үнэнч шударга, итгэл даах байдал болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх хэрэг, зөрчил үйлдэх талаар заасан. Хуульчийн үнэн ч шударга байдлыг прокурор дангаараа тогтоохгүй. Энэ нь Хуульчдын мэргэжлийн холбооноос энэ хуульч олны итгэл даах хүн үү, үгүй юу гэдэг талаар тодорхой дүгнэлт гаргах ёстой. Гэтэл энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Энэ бичгийг шүүх үнэлээгүй. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор .......г бусдын мотоциклийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 1,430,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүх хуралдааны үеэр энэ нотлох баримтын талаар асуухад прокурор энэ бичиг шалгагдаж байгаа талаар тодруулж хэлсэн. Иймээс хүсэлтийг шалгаж байгаа учир үнэлэхгүй нотлох баримт биш гэдгийг тогтоосон. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан талаар яръя. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хуульчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг Монголын хуульчдын холбооноос олгодог. Тухайн журмын дагуу би хуульчдын холбооноос үйл ажиллагаа эрхлэх эрх авсан. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөхөөс бусад хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуульчид энэ хууль хамаарахгүй гэж заасан. Би Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх эдэлж, 14 дүгээр зүйлд заасан үүрэг хүлээгээд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгоно. Надад ийм асуудал гаргасан зүйл байхгүй. Эрхийг нь түдгэлзүүлж хүчингүй болгосон хүн хуульчийн мэргэшлийн хориглосон үйл ажиллагаа явуулсан бол энэ зүйлчлэлээр зүйлчилдэг. Иймээс би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан .......гоос 70,000 төгрөг авсан гэж байна. ....... нь мэдүүлэг өгөхдөө удаа дараа худал ярьдаг. Бичиг өгсөн өдрөөс 10 гаран хоногийн өмнө мөнгө өгсөн. Би өөрөө Соно аппликейшн татаж мөнгө аваад банкнаас мөнгө авч бэлнээр өгсөн гэдэг. Сүүлдээ хамаарал бүхий хүмүүсээрээ 70,000 төгрөг авхуулсан гэдэг. Прокурорын зүгээс надад 2 удаа яллах дүгнэлт үйлдсэн ба яллах дүгнэлтдээ 04 дүгээр сарын 18-ны өдөр мөнгө авсан гэж бичсэн байдаг. Прокурор хэргээ уншихгүйгээр хүнийг хууль бусаар яллаж яллах дүгнэлт бичсэн шүү дээ. Энэ хэрэгт би болон миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Энхтуяа 10 удаа гомдол гаргаж байж таны гаргасан алдаатай хараагүй зүйлийг харж хэрэг биш гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Улсын прокуророос таны яллах дүгнэлтийг 2 удаа хүчингүй болгосон. Улсын Ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга прокурор Баянжаргал буюу дээд шатны чинь прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж дүгнэсэн. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан баримтад тодорхой харагдаж байна. Удаа дараа худал ярьсан асуудлыг үнэлж намайг мөнгө авсан гэж байна. .......гийн мэдүүлэг үнэн. Харин өмгөөлөгч ....... бид хоёрын мэдүүлэг худал юм уу, яагаад үнэлэхгүй байна вэ. Би олон жил хуулийн байгууллагад ажилласан. Таны ажлыг болон таны дээд шатны ажлыг хүртэл хийж ажиллаж байсан. Харин би .......гоос 400,000 төгрөгийн авлагатай хүн. Тухайн үед би .......гоос мөнгө авах хэмжээний байгаагүй. Тэр нь миний гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогдоно. .......гийн мэдүүлгийг хэн ч нотолдоггүй. Яллах дүгнэлтэд 4-5 гэрч дурдсан байсан ба тухайн гэрч нар намайг 70,000 төгрөг авсан талаар нотлоогүй. ....... бид хоёрыг уулзаж ярилцаж байсан талаар харсан гэрч байхгүй. Утсаар ярьсан гэж үзэж байгаа бол утсаар ярьсан зүйлийг авах боломжтой байсан. Намайг холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааны танхимаас намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч ..... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 1987 оноос хойш улсад хөдөлмөр эрхэлсэн. Өмгөөллийн үйл ажиллагааг 2006 оноос хойш эрхэлж байна. Энэ цаг хугацаандаа Дорнод аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд харьяалагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Үйл ажиллагаа явуулж байх цаг хугацаандаа бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал гаргаж байгаагүй. Харин үйлчлүүлэгчийнхээ баярласан, талархсан талаар сонсож эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ энэ сайхан мэргэшлийг эзэмшсэндээ бахархсан байдлаар ажиллаж байна. Би тухайн үед ....... гэх хүний нэрийг нь мэдэхгүй, зүсийг нь ч хараагүй байсан. Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 9 дүгээр байрны зүүн талаас ордог өмгөөллийн газар буюу ажлын өрөөндөө ганцаараа ажиллаж байхад ....... гэх хүн нэг эмэгтэйн хамт орж ирээд надад хүсэлт бичүүлэх санал гаргасан. Өмгөөлөгчийн хувьд орж ирж зөвлөгөө авч байгаа үйлчлүүлэгч нартаа байнга өгдөг өмгөөллийн туслалцааны гол хэлбэр. Хүсэлт бичүүлэх талаар хэлж ....... нь өөрөө болсон үйл явдлын талаар ярьсан. Би .......гоос ямар хүсэлт, хаана бичүүлэх гэж байгаа вэ, та өмгөөлөгчтэй юу гэж асуусан. ....... өмгөөлөгчтэй, гэхдээ өнөөдөр өмгөөлөгч маань байхгүй байна гэж хэлсэн. Өмгөөлөгчтэй гэсэн бол би өөрийн өмгөөлөгчөөрөө бичүүлэх талаар хэлсэн. Харин ....... нь өмгөөлөгч маань байхгүй байгаа тул би хүсэлт бичүүлнэ гэсэн. ....... нь “........ бид 2 нэг сумын, нэг багийн найзууд юм. Найз маань хөдөө байгаа учир намайг өөрийнхөө өмнөөс бичүүлээд аваад ир” гэсэн. Би бичүүлээд аваад ирэхээр нь түүнийг нь прокурорт өгнө гэж надад хэлсэн. ....... хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаараа ярихдаа “............ бид 2 найзууд. Миний найз намайг өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрсөн” гэсэн үгийг хэлсэн. Хэрэв энэ үгийг хэлээгүй бол би зөвшөөрч гэдэг үгийг бичихгүй. Найз маань зөвшөөрсөн тул энэ талаараа бичүүлэх талаар ярьсан. .......г ....... өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг унаж явах талаар зөвшөөрсөн гэж өөрийнх нь хэлсэн мэдүүлгийн дагуу бичсэн. ....... ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэсэн зүйл хэлсэн. Иймээс ......., ....... нарын хооронд өр авлага, хохирол төлбөр байгаа юу, хэрэв хохирол төлбөр байгаа бол хэдэн төгрөг, байхгүй бол хэдэн төгрөг төлсөн бэ гэдгийг асууна. Надад тухайн үед хэдэн төгрөг төлсөн талаараа мэдээлэл өгөөгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, бидний хооронд ямар ч хохирол төлбөр байхгүй гэсэн агуулгаар бичүүлсэн. Бусад хүсэлтийн хажууд энэ хүсэлт нь онцлог байдлаар хүнийх нь овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаарын мэдээллийг агуулж бичсэн. Энэ мэдээллийг агуулж бичиж байгаа зүйлийг би хүсэлт бичсэн гэж дуусгаад энэ бичиг баримтын төслийг зохиож өгсөн. Цээжээр зохиож бичээгүй, харин .......гийн хэлсэн зүйлийг бичсэн. Хуульч, өмгөөлөгч гэдэг хүний ярьж байгаа зүйлийг сонсохгүйгээр цаасан дээр буулгадаг ажил мэргэжил биш. Бид бүхэн алдаа гаргах эрхгүй мэргэжлийг эзэмшсэн хүмүүс. Иймээс нийгэмд хуульч нар маш хариуцлагатай ажилладаг. Бичиж байгаа зүйлийн үр дагавар юу байх вэ. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зүйлийн 15.1 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гэж тодорхойдог юм. Энэ хүсэлтийг ....... өөрийнхөө эрх зүйн байдлыг дээрдүүлэх, өөрийн эрх ашгийг хамгаалуулах, зохих газарт нь өгөх гэж бичүүлсэн. Бичүүлсэн зүйлийн үнэн худал талаар бичиж өгсөн ....... би хариуцахгүй. Өмгөөлөгч нь тухайн хүний хэлсэн зүйлийг бичнэ. Үүний үнэн зөвийг ....... өөрөө хариуцна. .......... бичүүлж би хүсэлт гаргасан гэж дуусгаад хамт явж байсан эмэгтэй болон ....... нарт “чи үүнийг ....... гэх хүнд очиж уншиж танилцуулаад өөрөөр нь гарын үсэг зуруулаарай” гэж хэлээд явуулсан. Энэ бичиг гарын үсэг зурж албажаагүй байхдаа манай өрөөний хаалгаар гарч явсан. Хаана, хэзээ, хэнээр албажуулсан талаар би мэдэхгүй. Өрөөнөөс гарч явсан цаг хугацаанаас хойш хэнээр гарын үсэг зуруулсан, энэ хүсэлт прокурорт очсон эсэх талаар би мэдэхгүй. Би хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар мэдээгүй байхад 2023 оны 06 дугаар сард тантай холбогдуулан юм асууж тодруулах гэж байна гэж ярьсан. Энэ хэргийн хохирогч гэж 2 хүн хэргийн материалд тогтоогдсон. ....... гэх хүнийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор тогтоохдоо ....... нь өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа өөрийн үйлчлүүлэгч ....... давуу байдал олгох зорилгоор өмгөөлөгч .......тай нэгдэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг .......гийн өмнөөс хуурамчаар үйлдэн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаа хууль бусаар явуулсан, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгосон хэрэгт ....... хохирол учирсан гэж байна. ....... ямар хохирол учирсан бэ гэдэг асуудлын талаар бид нар шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх байх гэж бодож байна. Гэм буруутайд тооцуулах гэж байгаа прокурорын хувьд ....... ямар хохирол учирсан талаар тогтоож өгөөрэй гэсэн асуудлын талаар ярина. Мөн энэ хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор ....... гэх этгээдийг тогтоосон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр бүлэгт заасан хэрэг буюу ялангуяа ....... бид хоёрыг яллаж байгаа хэрэгт хохирогч шаардах эсэх талаар эрх зүйн сургууль төгссөн хүн ойлгож байгаа байх. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байгаа эсэх талаар би онол заагаад яах вэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өдөр тутам Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа прокурор бид нараас илүү мэдэх байх гэж ойлгож байна. Гэтэл нотлох баримт, хүсэлт хоёрын ялгааг ойлгохгүй байна. Хэргийн материалд миний гаргасан 8-9 хүсэлт байгаа. Энэ хүсэлт нь нотлох баримтаар үнэлэгдсэн эсэх талаар ярьж байна. Би өөрийнхөө эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр тодорхой үйл ажиллагаа хийлгүүлэх талаар хүсэлт гаргасан. .......гээр гарын үсэг зуруулсан уу, хэнээр гарын үсэг зуруулсан талаар би хариуцахгүй. Би албажаагүй хүсэлт зохиож өгснийхөө төлөө яллагдагчаар татагдаж 1 жил гарангийн хугацаанд хохирч байна. .......гийн олон удаагийн мэдүүлэг хэрэгт байна. Мэдүүлэгтэй нэг бүрчлэн уншиж танилцаж явж байгаа байх. ....... 2 дахь удаагаа надаар бичүүлээд авч ирсэн талаар мэдүүлж байна. Миний зарчмын хувьд өөр өмгөөлөгчийн засаж өгсөн зүйлийг бичих хүн би биш. Би алдаатай ажил хийж, миний мэдлэг чадвар хүрэхгүй байгаа бол чи өөрөө хий, чиний бодож санаж байгаа зүйлийг би буруу бичсэн бол засаж өгөх хүн нь би биш” гэсэн характертай хүн. ....... нь нэг удаа ирж үйлчлүүлсэн. Энэ хүн нь 2-3 удаа ирээгүй. Нэг удаа ирж үйлчлүүлээд бичүүлээд авч гарсан. Гэтэл өмгөөлөгч ....... засаж өгөөд явуулахад би засаж өгөхгүй. Уучлаарай тийм асуудал болоогүй. Өмгөөлөгч ....... өөрөө байсан байж хүнээр бичүүлэх шаардлагагүй. Өмгөөлөгч нарыг хэтэрхий дорд үзэж байна. Тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулах гэж байгаа зүйлийг өмгөөлөгч ....... бичүүлэхээр явуулах уу. Мөн ....... нь мэдүүлэгтээ ....... өмгөөлөгчийн өрөөнд ороод би ....... өмгөөлөгчийн хэлсэн зүйлийг мартсан учраас ....... өмгөөлөгчийн дэргэд ....... өмгөөлөгчтэй ярьж хэлсэн зүйлийг нь өмгөөлөгч .......аар бичүүлсэн гэж ярьсан. .......гийн гэрчээр, хохирогчоор, яллагдагчаар өгсөн мэдүүлэг байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд ....... 3 статусаар оролцож байна. ......., ....... гэх хүмүүс гэрчээр мэдүүлэг өгөхдөө үйл баримтын талаар адил мэдүүлсэн. .......гийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг нь ....... бид хоёрын гэрчээр өгсөн мэдүүлгээс өөр байхад бид хоёрын мэдүүлгийг үнэлээгүй. ....... гэх хүний мэдүүлгийг үнэлсэн. Бидэнд адил хуулийг сануулж, эрх, үүргийг тайлбарлан худал мэдүүлж болохгүй талаар хэлсэн. Үнэ цэнийн хувьд худал мэдүүлсэн хүн нь хэн талаар олж тогтоохоос илүү ажил мэргэжлийн хувьд адил ажиллаж байгаа хуульч нар руу дайрч байсан. Тухайн цаг хугацаанд нягталж үзэж ойлгож дүн шинжилгээ хийсэн бол тийм асуудал байхгүй талаар олох байсан. Хоёр болон түүнээс дээш хүн оролцсон гэж үзэн шууд бүлэглэсэн гэж ярьж байна. Үйлдлээрээ нэгдсэн бол би өмгөөлөгч .......той ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоох ёстой. Тийм үйл ажиллагаа байгаа талаар тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан талаар ярьж байна уу. ....... гэх хүн санаа хүсэл зорилгоо илэрхийлсэн ....... гэх хүн миний ажлын байранд ирэхээсээ өмнө өөрийн төрсөн эгч ............. тухайн хүсэлтийг бичүүлэх гэж явсан байна. Энэ хүн ямар зүйл бичүүлэх гэж байгаа талаарх хүсэл зориг нь тухайн цаг хугацаанд явж байсан. Бичиг үсэг мэдэхгүй гэдгийг нь яаж тогтоож байна вэ. .......г хэддүгээр анги төгссөн талаар боловсролын байгууллагаас тогтоосон зүйл байхгүй. Бичиг үсэг мэдэхгүй гэсэн шалтгаанаар өмгөөлөгчөөр хангаж явж байна. Уншиж бичиж чадах эсэхийг нь хараад бид нар мэдэх боломжгүй. Би .......той яаж бүлэглэж байна вэ гэдгийг ойлгохгүй байна. Хууль хэрэглээний хувьд прокуророос гарч байгаа зүйлийг би элэг доог болгомоор байна. Би өнөөдөр яллагдагчаар мэдүүлэг өгч байна. Яагаад вэ гэвэл намайг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг зөрчсөн гэж .......г төлбөргүй мэтээр давуу байдал бий болгосон гэж байна. Төлбөргүй гэж давуу байдал болгох нь надад ач холбогдолгүй. Би .......гийн өмгөөлөгч биш тул түүнд давуу байдал олгоогүй, тухайн зүйлийг бичихдээ өөрийнх нь хэлсэн зүйлийг бичсэн. Түүнээс би тухайн зүйлийг зохиож бичээгүй. Иймээс давуу байдал олгосон зүйл байхгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.1, 27.1.2 дэх хэсэгт хуульчийн үнэнч шударга итгэл даах чадвар болон хуульчийн бусад шаардлагад сөргөөр нөлөөлөх хэрэг зөрчил үйлдэх, мөн зүйлийн 27.1.3-т шүүхэд төлөөлөх үйл ажиллагааг хууран мэхлэх, урвах, хууль бус аргаар явуулах гэж заасан. Надад хууран мэхлэх хүсэл зориг байгаа эсэх талаар нотлох баримт дээр дүн шинжилгээ хийх ёстой. Хэн хэнийг хуурсан бэ. Өмгөөлөгч өөрөө хуурч шүүхэд хуурамч нотлох баримт өгсөн эсэх талаарх үйл баримт хэрэгт байхгүй. Мөн зүйлийн 27.1.7-д нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах талаар заасан. Би өөрийнх нь хэлсний дагуу хүсэлтийг нь бичиж өгсөн. Үүний үнэн зөвийг бичүүлснээрээ ....... эсвэл ....... мэднэ. Би үүний буруу зөвийг мэдэхгүй. Би гарын үсэг зураагүй учир албажаагүй төсөл. Би өөрөө ....... гэж бичсэн бол би ийм үйлдэл хийсэн шүү гэж хүлээн зөвшөөрнө. Гэтэл ийм зүйл байхгүй талаар хэлье. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.3-т үйлчлүүлэгчид хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, хэрэг, маргааны бодит байдлыг нуун дарагдуулах гэж заасан. ....... нь нэг удаагийн шинжтэй үйлчлүүлсэн. Түүнээс өмгөөллийн гэрээ байгуулж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч биш. ....... би ямар буруу ташаа мэдээлэл өгсөн бэ гэдгийг нотлох хэрэгтэй. Хэргийн материалд буруу мэдээлэл өмгөөлөгч ....... өгсөн зүйл байхгүй байна. Хэрэг маргааны бодит байдлыг нуун дарагдуулсан нь .......гийн асуудал. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.6-д хэрэг, маргааны эсрэг талыг нотлох баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримт сэлт, мэдээлэл олж авахад нь саад учруулах, тэдгээрт хууль бусаар өөрчлөлт оруулах, устгах, нуун дарагдуулах, энэхүү үйл ажиллагаанд бусдыг татан оролцуулах, туслах гэж таслал тавиад эдгээр үгсийг бичсэн байна. Иймээс аль үйлдлээр нь буруутгаж байна гэдэг нь ойлгомжгүй байна. Үүнийг прокурор Бамбадорж уншихгүйгээр хориглосон зүйл заалт нь энэ байна гэж өөрөө ч ойлгохгүйгээр бичсэн гэж харж байна. Мөн зүйлийн 15.1.9-д өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж үйлчлүүлэгчид хохирол учруулах, эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглах гэж байна. Үүнийг хуурамч гэдгийг би мэдэхгүй. ....... нь миний үйлчлүүлэгч биш. Харин нэг удаа бичиж өгч ....... хохирол учруулах миний хүсэл зориг байхгүй. Би гэм буруугүй талаараа олон удаа хүсэлт гаргасан. Миний гаргасан хүсэлтийг хангасан уу. Би эцэстээ ичгэвтэр байдалд орж байна. Би яллагдагчаар татсан тогтоолоо хуулбарлаж өгөх талаар хэлэхэд үгүй, Бамбадорж прокурор битгий өгөөрэй гэсэн гэж байна. Хуулбарлаж өгөхгүй бол хүсэлтээ бичиж өгье гэж би хэлээд хүсэлт бичиж өгсөн. Би дараа нь прокурор Доржсүрэнтэй уулзаж гаргасан хүсэлтийг маань хангасан тул 10 гаруй хоногийн дараа яллагдагчаар татсан тогтоол, шинжээчийн дүгнэлтийг хуулбарлаж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд зааснаар гаргасан хүсэлтийн нэг зүйлийг хангасан. Бусад хүсэлтүүдийг хангаагүй. Хэрэв тухайн цаг хугацаанд гаргасан хүсэлтийг ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа талаар харж ач холбогдол өгсөн бол тухайн хүсэлтийг хангаж шийдвэрлээд бидний гэм буруу байгаа эсэх, энэ нь гэмт хэрэг мөн эсэх талаар шийдвэрлэх боломжтой байсан...” гэв.

 

Шүүгдэгч ..... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хохирогч ..... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надад гомдол санал байхгүй...” гэв.

 

Хохирогч .....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 18-ны орой ....... өмгөөлөгч миний 88765524 дугаарын гар утас руу залгаад “маргааш хэргийн прокурортой чинь хоолонд орно, мөнгө бэлдэж байгаарай” гэж хэлсэн юм. Ингээд маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр надад мөнгө олдохгүй байхаар нь “Соно” зээлийн аппликейшнаар 75,000 төгрөгийн зээл аваад өмнө нь дансанд байсан мөнгөн дээрээ нэмэгдээд 84,000 төгрөг болохоор нь тухайн үед би өөрөө картгүй байсан учраас хамаатны ах .............. Хаан банкны данс руу 80,000 төгрөг шилжүүлээд бэлнээр нь АТМ-ээс авч Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны зүүн талд ....... өмгөөлөгчийг машинтайгаа зогсож байхад нь 70,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн ба 10,000 төгрөгөөр нь өөртөө тамхи асаагуур зэрэг ойр зуурын зүйл авсан юм. Мөн надаас прокурортой хоолонд орно гэж худал хэлж авсан 70,000 төгрөгийг .......оос нэхэмжилнэ. Харин гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн талаар бол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-54/

 “...08 цагийн орчимд тухайн үед миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан .......той Прокурорын гадаа уулзахад “чи хохирогч .......тэй уулзсан уу” гэж асуухад нь би “.......гийн Чойбалсан суманд байх гэрээр нь ороход өөрөө байхгүй охин нь түүнийг хөдөө явсан гэж хэлсэн, миний хувьд хохирогч .......тэй уулзаагүй” гэж хэлэхэд “за за тэр яахав .......гээр гомдолгүй гээд бичиг бичүүлмээр байна, чи хэнээр ч хамаагүй хурдан хэргээ шийдүүлье гэдэг зүйл бичүүлээд ир” гэж хэлэхээр нь би тухайн үед эгч ........... гар утас руу залгаад “өмгөөлөгч маань хохирогч .......гийн өмнөөс гомдолгүй гэх утгатай зүйл бичээд ир” гээд байна гэж хэлэхэд ...........эгч надад хандан “эгч нь бичиж чадахгүй, мэдэхгүй шүү дээ, өмгөөлөгчид мөнгө өгөөд бичүүлдэг шүү дээ” гэж хэлэхээр нь би Хэрлэн сумын 9 дүгээр баг 9 дүгээр байранд байдаг ....... гэх өмгөөлөгч дээр ганцаараа очоод “Би хүний мотоцикл авч яваад хулгайн хэрэгт ороод одоо хэргийг маань түргэвчилсэн журмаар шийдүүлэх юм, хохирогчоосоо гомдолгүй гэдэг бичиг авах гээд, харин хохирогч маань байхгүй байгаа учраас таниар бичүүлэх гэсэн юм аа” гэж хэлэхэд надаас хэргийн талаар бага зэрэг асуухад нь би “хүний мотоцикл хулгайлсан юм, одоо хэргээ түргэвчилсэн ч билүү хялбаршуулсан ч билүү тийм журмаар шийдүүлэх гээд байгаа юм” гэхэд надад хохирогч .......гийн өмнөөс гараар хүсэлт бичиж өгсөн бөгөөд миний хувьд хөлс гээд 5000 төгрөг өгөөд тэр хүсэлтээ прокурорын гадаа машин дотроо сууж байсан өөрийн өмгөөлөгч .......од өгөхөд тухайн хүсэлтийг өмгөөлөгч маань уншиж байснаа “буруу алдаатай юм бичсэн байна гээд жижиг цаасан дээр гаргаж ирээд юм бичсэн. Тухайн үед яг ямар үг өгүүлбэр гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан өөр жижиг цаасан дээр юм бичээд үүнийг засуулж нэмж бичүүлээд ир гээд буцааж ....... өмгөөлөгч рүү явуулсан. Тэгээд миний хувьд буцаад ....... өмгөөлөгч дээр очоод таны бичиж өгсөн хүсэлт буруу, дутуу байна өөр цаасан дээр нэмж ....... өмгөөлөгчийн бичиж өгсөн цаасыг болон ....... өмгөөлөгчийн түрүүний бичсэн цаасны хамт буцаан өгөхөд ....... өмгөөлөгч уншиж байгаад өмнө нь бичсэн цаасан дээр нэмж юм бичээд надад өгсөн бөгөөд тэр бичсэн хүсэлтийг аваад буцаад прокурорын гадаа намайг хүлээж байсан өмгөөлөгч .......од авчирч өгөхөд сүүлд засаж бичсэн хүсэлтийг уншиж байснаа “гарын үсгийг нь одоо яах уу, чи зурчих уу гэхэд нь би өөрийнхөө ч гарын үсгийг муу зурдаг хүн, би зурж чадахгүй гэхэд ....... өмгөөлөгч тухайн хүсэлтийг авч гараад гадна зогсоол дээр байсан хүнээр гарын үсэг зуруулахаар уулзсан. Тухайн хүн нь гарын үсэг зурж өгөөгүй Тэгээд тухайн хүсэлтийг аваад прокурор руу авч орсон. .......... өмгөөлөгч миний ........... дугаарын утас руу залгаад маргааш хэргийн прокурортой чинь хоолонд орно, мөнгө бэлдэж байгаарай гэж хэсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан учир Соно зээлийн аппликейшнаар зээл аваад өмнө нь дансанд байсан мөнгөн дээр нэмэгдээд 80,000 төгрөг болохоор нь ...бэлнээр шилжүүлж АТМ-аас авхуулж Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны зүүн талд ....... өмгөөлөгчийг машинтайгаа зогсож байхад нь 70,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. ...Би ....... өмгөөлөгчөөс 70,000 төгрөгөөр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-23/  

 

Гэрч ....... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр намайг прокурорт “....... өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохиролцсон, миний мотоциклийг ....... нь унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж бичүүлж хялбаршуулах хүсэлт гаргаагүй байхад хэн нэгэн хүн миний өмнөөс ийм утга бүхий зүйлийг бичсэн байсан. ...Миний хувьд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах ямар нэгэн өмгөөлөгч авсан зүйл огт байхгүй. ...Дээрх бичсэн хүсэлт бүгд худлаа, би өөрөө ....... мотоциклоо өгч явуулаагүй. Хэрэв өгсөн бол юу гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргах билээ. Мөн миний хохирлыг барагдуулаагүй, одоо хүртэл би өөрөө ....... гомдолтой хэвээрээ байгаа. ...Миний гарын үсэг хүртэл биш, хуурамч баримт үйлдсэн гэж үзэж байна. .......... болон түүний өмгөөлөгч ....... нартай 2023 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд холбогдоогүй ба миний хохирлыг барагдуулаагүй байсан учир тухайн үед юу гэж тийм утгатай зүйлийг хэлэх билээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-61/

 

Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд эрүүгийн 2321000000107 дугаартай хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх үед хялбаршуулах хүсэлтийг яллагдагч .......гийн өмгөөлөгч ....... тус прокурорын газарт өөрийн биеэр авчирч өгсөн ба хохирогч .......гийн “миний бие ....... өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохиролцсон юм” гэх мэдүүлгээсээ зөрсөн тул шалгасан мөрдөгч ........... дуудаж хүсэлтийг нь өгч юу болсон талаар асуу гэхэд “хохирогч ....... тухайн хүсэлтийг бичиж өгөөгүй гэж байна” гэж хэлсний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тухайн баримтыг хууль бус болохыг шалгуулахаар дээд шатны прокурорт танилцуулж цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. Миний хувьд Дорнод аймгийн прокурорын газарт ажиллаж байгаа энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхлоор хэн нэгэн хүнтэй хоолонд орох болон уулзаж ярилцаж байгаагүй. Өмгөөлөгч .......ын өөрийн үйлчлүүлэгчээс надтай хоолонд орно гэж мөнгө авсан энэ асуудал нь прокурор миний ажлыг үнэ цэнэгүй болгож, нэр хүндэд халдаж байна гэж ойлгож байна. Мөн би өмгөөлөгч .......той хоолонд орсон зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81/

                                                                                             

Гэрч ............. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ....... холбогдох эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэх үед тухайн хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор ......... нь хохирогч .......гээс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж өгсөн байна гээд надад өгөх үед би тухайн хүсэлтийг аваад албан өрөөндөө хохирогч .......гээс хүсэлтийн талаар тодруулах гээд түүний гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба хэсгийн төлөөлөгч .......дорж руу залгаж "....... хохирлоо төлсөн юм болов уу, хохирогч .......гийн утас холбогдохгүй байна, прокурорт хохирлоо авсан, хэргийг хялбаршуулах хүсэлт өгсөн байна" гэж хэлэхэд "Би .......гийн хөдөө гэр рүү яваад асууя гэж надад хэлсэн. Ингээд тухайн үед би хүсэлт дээр нь өөрийн балаар давхарлаж бичсэн. Давхарлаж бичихдээ хүсэлтийн утга санааг болон үг өгүүлбэрийг өөрчлөөгүй санаандгүй давхарлаж бичсэн байсан. Ингээд удалгүй хэсгийн төлөөлөгч .......дорж утсаараа .......тэй яриулахад “би хохирол төлбөрөө аваагүй, прокурорт ямар нэгэн хүсэлт өгөөгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/

 

Гэрч Б........доржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд Дорнод аймгийн Чойбалсан суманд хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 18-аас 19-нд гэж санаж байна. Тус цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ............. намайг ажлын байран дээрээ байхад миний гар утас руу залгаад “танаас над руу шилжүүлсэн 2321000000107 дугаартай хэргийн яллагдагч .......гийн өмгөөлөгч нь хохирогч .......гийн өмнөөс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичээд прокурорт өгсөн юм шиг байна. Та тухайн хүсэлтийн талаар хохирогч ....... болон ....... нараас тодруулаад өгөөч гэж ярихаар нь би тэр үед хохирогч .......гийн сумын төвд байх гэрт нь очиж түүнд хандан мөрдөгчтэйгөө холбогдооч ....... та хоёрыг асуугаад байна, мөн прокурорт хүсэлт өгсөн эсэх талаар асууж тодруулахад хүсэлт өгөөгүй  гэж хэлэхээр нь мөрдөгч Зоригтын гар утас руу залгаж түүнтэй яриулсан. Харин .......гийн хувьд сумын төвд олдохгүй байсан. Тэгээд ахлах мөрдөгч ........... хувьд .......г олох хэрэгтэй, ирэхгүй байна, аймгийн төв рүү явуулах шаардлагатай байна гэж хэлэхээр 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 40 орчим км зайд байх хөдөө гэрээс нь .......г авчирсан. Харин хэсгийн өрөөнд ирээд байхад араас түүний эхнэр нь орж ирсэн ба тэр үед би .......г бас хэсгийн өрөөнд дуудсан байсан юм. Ингээд өдрийн 16 цагийн орчимд гаднаас ....... ганцаараа орж ирсэн бөгөөд тэр үед би .......гээс хялбаршуулсан журмаар хүсэлт бичсэн эсэх талаар асуухад “би ямар нэгэн хүсэлт бичиж өгөөгүй, мөн хялбаршуулсан журмаар хэрэг хэрхэн шийдвэрлэгддэг талаар мэдэхгүй” гэж мөрдөгч Зоригтод хэлсэн гэж надад хэлэх үед ....... нь .......д хандан “манай өмгөөлөгч чиний өмнөөс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичүүлээд прокурорт өгсөн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87/

 

Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд одоо өдрийг нь сайн санахгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байх намайг Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "..........." ХХК дээр ажлаа хийж байхад дүү ....... цагийг нь мөн сайн хэлж мэдэхгүй байна. Миний гар утас руу залгаад "би хөдөөнөөс ирсэн, өмгөөлөгчтэйгөө уулзаад танаар юм бичүүлэх гэсэн юм" гэж хэлэхээр нь би түүний өөдөөс "би янз бүрийн өргөдөл, хүсэлт бичиж чадахгүй, өмгөөлөгчөөр бичүүлдэг ш дээ" гэж хэлэхэд миний өөдөөс "за за одоо таны ажил дээр очлоо" гэж хэлээд уурлангуй гар утсаа салгасан. Түүнээс хойш удалгүй дүү ....... манай ажлын гадаа ирээд намайг дуудахаар нь гарч очиход ганцаараа такси бариад явж байгаа бололтой байсан. Тэгээд миний хувьд дүү ....... хандан "надаар юун өргөдөл, хүсэлт бичүүлнэ гээд байгаа юм бэ" гэж хэлээд түүнээс яг ямар утга учиртай зүйл бичүүлэх гээд ирсэн талаар нь асуулгүй "өмгөөлөгчид мөнгө өгөөд бичүүлдэг ш дээ" гэж хэлэхэд, гартаа бичгийн цагаан цаас барьчихсан байсан ба надад бага зэрэг уурлаад буцаад машинд суугаад явчихсан. ...түүнээс хойш дүү .......гоос надаар бичүүлэх гээд байсан хүсэлтийг хаана хэнээр бичүүлсэн талаар нь огт асуугаагүй ба одоо энэ шалгагдаж байгаа хэрэг дээр мэдүүлэг өгөөд яваад байхаар нь түүнээс яагаад цагдаагийн байгууллагаар яваад байгаа талаар нь асуухад надад хэлэхдээ "танаар хүсэлт бичүүлэх гээд таныг бичиж өгөхгүй болохоор нь 9 дүгээр байранд байдаг эмэгтэй өмгөөлөгчөөр хохирогч .......гийн өмнөөс хүсэлт бичүүлээд тэр асуудлаар явж байгаа" гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90/

 

Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай эхнэрт миний виза карт байдаг. ....... нь манай эхнэртэй холбогдож миний дансанд 80,000 төгрөг хийгээд ............. АТМ-с бэлнээр авхуулж өөрөө авсан байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 25/

 

Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны хавар 4 сард шиг санаж байна. Шүр захын зогсоол дээр зогсож байхад ....... над руу утсаар ярьж байгаад ирж уулзаад эгчээ данс руу чинь  мөнгө хийж АТМ-с бэлнээр авах шаардлагатай байна. Та картаа хэрэглүүлээч гэж гуйсан. Энэ үед надад нөхөр .............. виза карт байсан тул зөвшөөрч ... ....... уг данс руу  80,000 төгрөг шилжүүлж би .......гийн хамт Шүр захын баруун хаалганы тэнд байдаг АТМ-с бэлнээр авч өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 26/

 

Гэрч ............... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...надад хэлэхдээ өмгөөлөгч хоолонд орох мөнгө хэрэгтэй байна гэнэ, мөнгө байна уу гэж асууж байсан. Би мөнгө байхгүй гэдгээ хэлж Соно аппликейшнээс зээл гарахнуу үзэхгүй юу даа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29/

 

Шүүгдэгч .....ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нэмж тайлбар өгөхөд .......гийн өмгөөлөгчөөр ажиллаж байх үед хохирол гээд 1 сая төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө 2023 оны 07 дугаар сард төлөхөөр харилцан тохиролцсон гэж ....... надад хэлсэн. Тухайн хэргийн хохирогч .......тэй уулзах шаардлага байхгүй. Миний хувьд тухайн хүсэлтийг .......аар бичүүлсэн асуудал байхгүй ээ. Харин .......  өөрөө л хүсэлт бичүүлээд надад авчирч өгсөн. Хуурамч гэдгийг мэдэхгүй прокурорт өгсөн. Тухайн хүсэлтийн бичиг бүдэг байсан ба .......ын бичгийн хэлбэр гэдэг нь танигдаж байсан. Миний хувьд уг бичгийг прокурорт өгөхдөө хуурамч гэдгийг мэдээгүй өгсөн ба тухайн үед ....... надад бичиг бичүүлж ирээд өгөхөд нь дотор агуулгыг нь тогтож уншиж харалгүйгээр хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн байна гэж үзээд прокурорт өгсөн юм. Мөн урьд нь би яллагдагч .......гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргаж өгсөн. Мөн надад өөрийн үйлчлүүлэгчдээ давуу байдал олгосон зүйл байхгүй. Харин хялбаршуулж байгаа тохиолдолд хохирол төлсөн, төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг. ....... нь мэдүүлэгтээ намайг хэргийг хянаж байгаа прокурортой чинь хоолонд орно гэж 70,000 төгрөг авсан гэж мэдүүлсэн байна. Тийм асуудал ёстой байхгүй. Хэрэгт холбогдсон ....... нь ямар бодлоор ингэж, яриад байгааг ойлгохгүй байна. Ингэж ярихаар хүн биш дээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн үйлчлүүлэгч .......гийн хэргийг хялбаршуулах журмаар хүсэлт бичиж өгсөн энэ асуудлаа хууль бус гэж үзэхгүй байна. Ямар үйлдлийг хууль бус гээд байгааг ойлгохгүй байна. Хууль бус үйлдэл хийгээгүй ба өмгөөлөгч .......тай бүлэглэсэн, санаатай нэгдсэн ярилцан тохиролцсон асуудал байхгүй. ...миний бие ....... хэргийн хохирогчтой чинь уулзсан гэж хэлээгүй. Мөн түүнчлэн хохирол барагдуулаагүй байна гэж хэлээгүй. Хохирол барагдуулсан хүсэлт бичиж ир ч гэж хэлээгүй. Харин хохирол төлбөр барагдуулах, гэм буруугаа хүлээх, хохирлыг барагдуулсан талаар бичиг баримт авчирч хэрэгт хавсаргуулах шаардлагатай шүү гэж хэрэгт яллагдагчаар татаж мэдүүлэх авах үед ....... хэлж тайлбарлаж байсан. Би бусад өөр хэн нэгнээр тухайн хүсэлтийг бичүүлээгүй, харин .......гийн бичүүлж ирсэн хүсэлтийг прокурорт өгсөн. ..Тухайн хүргэж ирсэн баримт бичгийг хуурамч гэдгийг мэдээгүй, шууд прокурорт гаргаж өгсөн. Тэгэхээр тухайн баримт бичгийг ашигласан зүйл байхгүй. Хуурамч гэдгийг мэдсэн бол юу гэж прокурорт гаргаж өгөх вэ дээ. Харин бичигдсэн зүйл дээр агуулгын хувьд тодорхой сайн анзаарч хараагүй нь миний мэргэжилдээ хайхрамжгүй хандсан алдаа байна. ...Хэрэгт хяналт тавьж байсан прокурортой чинь хоолонд орно гэж өөрийн үйлчлүүлэгч .......гоос 70,00 төгрөг залилж авсан үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 07-08, 3-р хх-ийн 44-45/

 

Шүүгдэгч .....ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 04 дүгээр сард гэж бодож байна, одоо өдрийг нь сайн санахгүй байна намайг өөрийн ажил болох Хэрлэн сумын 9 дүгээр баг 9 дүгээр байранд ертөнцийн зүгээр зүүн талаасаа ордог өмгөөллийн байрандаа байхад гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд хүсэлт бичүүлье гэж хэлэхээр нь ямар учиртай хүсэлт бичүүлэх гээд байгаа талаар нь өөрсдөөр нь яриулахад миний бичиж өгсөн утга бүхий зүйлийг ярьж өгөөд яаж бичих учраа олохгүй байна гээд байсан юм. Гэхдээ хохирогч гэх .......гийн өмнөөс хүсэлт бичүүлсэн ба тухайн үед гаднаас орж ирсэн залуу нь надад хэлэхдээ “....... бид хоёрын хувьд найзууд гомдол саналгүй болсон байгаа, ....... хүсэлт бичүүлээд ирэхээр нь гарын үсэг зурна гэсэн, одоохондоо хөдөө байгаа” гэж хэлээд надаар тухай хүсэлтийг бичүүлсэн юм. Тэгээд би тухайн залууд хандан “чи .......гийн өмнөөс хүсэлт бичүүлсэн юм чинь миний бичсэн зүйлийг өөрт нь уншиж өгөөд өөрөөр нь гарын үсэг зуруулаарай, та хоёрын хооронд болсон асуудал юм чинь” гэж хэлж байсан. ...надаар хялбаршуулах хүсэлт бичүүлсэн залуугийн өөрийнх нь хэлсэн зүйлийг бичиж өгсөн бөгөөд тухайн үед гараад дахин манай өрөөнд ирээгүй ба нэг удаа л орж ирж хүсэлт бичүүлсэн бөгөөд миний хувьд өөрөө дур мэдэн нэмж бичсэн зүйл огт байхгүй. ...Тэгээд миний бичиж өгсөн хүсэлтийн ....... гэсэн гарын үсэг миний бичгийн хэлбэртэй таарна гэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байна. Илэрхий нүдээр харахад миний бичгийн хэлбэртэй тохирохгүй байхад буруу дүгнэлт гаргасан. Надаар ....... гэсэн нэрийг бичүүлээгүй болохыг ......., ....... нар тодорхой мэдүүлсэн байна. ...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 1.2-д хуульч хүний үндсэн үүргийн тухайд зааж өгсөн байдаг ба тэр үүргийг хуульч, өмгөөлөгч өдөр тутамдаа хийж хэрэгжүүлдэг ажил үйлчилгээ, баримт бичгийн эх зохиох, хүсэлт бичих гэдэг маань өмгөөлөгч өөрийн санаанаас зохиож бичих зүйл биш, зөвхөн хэргийн үйл баримт пакт, пактын тухайн хүмүүсийн хэлсэн ярьсан зүйлийг буулгаж бичдэг юм. Энэ нь өмгөөллийн гэрээ байгуулаагүй хүмүүст үзүүлж байгаа эрх зүйн туслалцаа, хэн ч өмгөөлөгчид хандаж хүсэлт тавих нь нээлттэй, надад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Жирийн иргэн эрх зүйн туслалцаа үзүүлсэн үйл явдал байсан. Миний хувьд ....... гэдэг хүний өөрийнх нь надад хэлж ярьсан зүйлийг бичиж өгсөн ба харин нэмж зохиож бичсэн зүйл огт байхгүй. Надад тухайн үед ....... нь хүсэлт бичүүлэхдээ өөрийгөө “найз .......тэй эвлэрсэн, хөдөө байгаа, хүсэлт бичүүлээд ирэхээр нь гарын үсэг зурна, цастай аймгийн төв рүү очиж чадахгүй байна” гэж хэлээд бичүүлсэн бөгөөд дээр миний хэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан өмгөөлөгч хүмүүсийн хэлсэн ярьсан зүйлийг буулгаж бичдэг ба өмгөөллийн гэрээ байгуулаагүй хүмүүст үзүүлсэн эрх зүйн туслалцаа юм. Харин миний хувьд бичиж өгсөн хүсэлтдээ ....... гэж гарын үсэг зураагүй учраас бусдад давуу байдал олгосон гэж хэлэхгүй. ....... нь надаар хүсэлт бичүүлээд .......гээр гарын үсэг зуруулсан бол энэ асуудлыг ярихгүй. Харин ....... нь надаар бичүүлсэн хүсэлтийн доор хуурамчаар ....... гэж хэн нэгнээр бичүүлсэн асуудал байна гэж хэлнэ. Иймд миний хувьд хууль зөрчсөн асуудал байхгүй. ...Миний бие .......г өмгөөлөөгүй, ....... нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээт үйлчлүүлэгч биш. Өмгөөллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан мэргэжлийн үйл ажиллагааг ....... гэх хүнд үзүүлсэн...” гэх, “.......... гэх хүний хэргийн бодит байдлыг би мэдэхгүй. Тэр хүний бусдад төлбөрөө төлсөн, төлөөгүй эсэхийг би мэдэхгүй. Зөвхөн түүний өөрийнх нь хэлсэн ярьсан зүйл дээр үндэслээд хүсэлт буюу баримт бичгийн эх төсөл зохиож өгсөн. ....... гэх хүнтэй найз нөхдийн холбоотой, нэг нутаг усны, нэг доор байдаг учир намайг бичүүлээд ирээч ээ гэж хэлсэн гэдэг байдлаар надад хандсан. Тэрээр .......г бичиг үсэг мэдэхгүй гэж надад хэлэхэд би түүний хэлсэн зүйлийг би бичсэн. ...Энэ бол хуульчийн үйл ажиллагааны дагуу тухайн хүнд хийсэн нэг удаагийн үйл ажиллагаа ....... нь анх орж ирэхдээ нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн. ...Миний хувьд хэрэг маргааны эсрэг талыг нотлох баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримт сэлт, мэдээлэл олж авахад нь саад учруулаагүй, тэдгээрт хууль бусаар өөрчлөлт оруулаагүй, устгах, нуун дарагдуулсан зүйл байхгүй, үйл ажиллагаанд бусдыг татан оролцуулаагүй...” мэдүүлгүүд /2-р хх-ийн 13-15, 3-р хх-ийн 39-40/

 

Шүүгдэгч .....гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед ....... өмгөөлөгч намайг дуудахад нь би прокурорын гадаа түүнтэй уулзахад “ямар ч байсан хэргийг чинь хялбаршуулсан журмаар шийдүүлнэ, .......гээс гомдолгүй гэсэн бичиг нь хэрэгтэй байна” гэж хэлэхэд нь би .......тэй уулзах гэсэн боловч гэртээ байхгүй байсан” гэж хэлэхэд ....... өмгөөлөгч “өнөөдөр л уулзаж бичгийг нь өгнө, өнөөдрөөс хойш цаг хугацаа байхгүй, хүнээр ч хамаагүй бичүүлээд ир” гээд юу гэж бичүүлэх талаар надад хэлж өгсөн. Үүний дагуу л би ганцаараа Хэрлэн сумын 9-р баг 9-р байрны зүүн талаасаа ордог хаалгатай өмгөөллийн газарт очиж ....... өмгөөлөгчтэй уулзаж тухайн бичгийг бичүүлж авсан. Эргээд ....... өмгөөлөгч дээр очиход алдаатай бичүүлсэн байна гэж хэлээд бичсэн цаасан дээр нэмж засаад явуулаад нь би эргэж ....... өмгөөлөгч дээр очоод энийг засаад ир гэсэн гэж хэлж засуулан ....... өмгөөлөгчид өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 199-200/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 тоот дүгнэлтэд:

1.Мөрдөгчийн тогтоолд дурдсан 1-р асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулахгүй болно.

2. Шинжилгээнд ирүүлсэн А4 хэмжээтэй цагаан өнгийн цаасны давхарлагдан бичигдээгүй “Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт хүсэлт гаргах нь 2023.04.18, ...өөр тохирсон юм. Миний мотоциклыг ....... нь унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо ...гомдол саналгүй, ...хүсэлт бичсэн ......." гэх гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн .....ын гэх бичгийн хэвийн загвартай шугамын хэлбэр, талбайн хэмжээ, талбайн шугамын дүрс, догол мөрний хэмжээ, үг хоорондын зай, мөрийн шугамтай харьцуулсан бичгийн шугамын чиглэл, бичвэрийн мөрийн хэлбэр, хөдөлгөөний хурд, хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний маяг, зонхилох хэлбэр, зонхилох чиглэл, налалт, хэмжээ, суналт, холболт, даралт зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний үйлдэц, холболт, хэлбэр, чиглэл, тоо зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ .....ын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. Харин .....ын гэх бичгийн хэвийн загвартай догол мөрний хэмжээ, мөр хоорондын зай, бичвэрийн мөрний хэлбэр, хөдөлгөөний хурд, хөдөлгөөний эвсэл, зонхилох хэлбэр, хэмжээ, суналт, холболт зэрэг ерөнхий шинж тэмдэг болон, элементийн гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэжээ.  /1-р хх-ийн 115-118/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 34/

- Өмгөөлөгч .....ын Дорнод аймгийн Прокурорын газарт .......гийн өмнөөс бичсэн гэх хүсэлт /1-р хх-ийн 37/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 40-42/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 43-46/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 47-48/

- Гэрч .....гийн мэдүүлэг /1-р хх-ийн 67-70/

- .....ын хуульчийн диплом, Удирдлагын академийн диплом, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /2-р хх-ийн 17-21, 24-25/

- .....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 26/

- .....ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, өмгөөлөгчийн үнэмлэх, Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулийн диплом /2-р хх-ийн 27-34/

- ....., ..... нар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй талаар Монголын өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 36/

- ..... нь Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч мөн болохыг тодорхойлсон албан бичиг /2-р хх-ийн 38/

- .....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 39/

- Шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 40-43/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 128-129/

- Гэрч Д......... нарын мэдүүлэг /3-р хх-ийн 32, 36/

- Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 51-53/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 175-177/

- .....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 178/

            - ..... нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний болзлыг хангасан талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /4-р хх-ийн 15-18/ болон  хэрэгт хавсарган ирүүлсэн .....ын гараар бичсэн 14 хуудас бичгийн хэвийн загвар, .....ын гараар бичсэн 4 хуудас бичгийн хэвийн загвар, Чойбалсан хот гэх бичиглэлтэй 71 хуудас тэмдэглэлийн дэвтэр зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авч бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ..... овогт .....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ..... овогт .....ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ..... овогт .......гийн .......г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэжмөн зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан.

 

             Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг Прокурорын газрын гадаа шүүгдэгч ..... нь өөрийн үйлчлүүлэгч .....той /хулгайн хэрэгт холбогдсон/ уулзахдаа түүнийг хохирогч .......д хохирол төлбөрөө төлөөгүй байгаа гэдгийг мэдсээр байж .....д “.......д хохирол төлбөр төлөгдсөн талаарх бичгийг хэн нэгнээр бичүүлж ир” гэж  хууль бус зөвлөгөө өгсөн. Улмаар ..... нь өөрийн эгч ........... өмгөөлөгчийнхөө хэлсэн хүсэлтийг бичүүлэх гэсэн боловч .............. татгалзсан учир Хэрлэн сумын 9 дүгээр багт байх өмгөөлөгч .....ын ажлын байранд очсон байна. Өмгөөлөгч .....ад өөрийн холбогдсон хэргийн талаар болон ямар утгатай бичиг бичүүлэх талаараа хэлэхэд ..... нь “.......... миний бие ....... өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би ....... ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна...” гэх хүсэлтийг бичиж .....д өгснийг шүүгдэгч ..... нь прокурорт гаргаж өгсөн үйл баримт тогтоогдож байна.  

 

          Шүүгдэгч .....ыг шүүгдэгч ....., ..... нартай бүлэглэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг хийсэн боловч .....ын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, мөн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна. 

 

          Шинжээчийн дүгнэлтээр уг бичвэр нь бүхэлдээ шүүгдэгч .....ын бичгийн хэвтэй тохирч байна гэсэн боловч  энэ нь шүүгдэгч .....ын  “Гарын үсэг зурах хэсэгт нь нэр бичээгүй, өөрөөр нь гарын үсэг зуруулаарай гэж хэлсэн” гэх,  шүүгдэгч .....гийн “Гарын үсэг зурах хэсэгт нь нэр бичээгүй байсан. Намайг бичиг аваад очиход ..... өмгөөлөгч Цагдаагийн газрын гадаа байсан машинтай хүнээр юм бичүүлээд прокурор руу аваад орсон” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч .....ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, .....ыг цагаатгаж шийдвэрлэв.

             Харин шүүгдэгч ..... нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт .....гийн өмгөөлөгчөөр ажиллахдаа .....той бүлэглэн тус хэргийн хохирогч ....... хохирлыг барагдуулаагүй, ..... нь хохирогчтой уулзаагүй гэдгийг мэдсээр байж хохирогчийн өмнөөс “.......... миний бие ....... өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би ....... ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна...” гэх утга бүхий хүсэлтийг бичүүлэн тухайн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч, хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, тухайн хуурамч нотлох баримтыг прокурорт өгснөөр .....д  хохирлоо барагдуулж бусдад төлөх төлбөргүй мэтээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд давуу байдал бий болгох зорилгоор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, мөн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өөрийн үйлчлүүлэгч .....д "хэргийг хянаж байгаа прокурортой чинь хоолонд орно" гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 70,000 төгрөгийг залилж авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч ..... нь эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч .....той бүлэглэн тус хэргийн хохирогч ....... хохирлыг барагдуулаагүй, хохирогчтой уулзаагүй байж хохирогчийн өмнөөс “.......... миний бие ....... өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохирсон юм. Миний мотоциклийг ....... нь унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн. Иймд би ....... ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно гэдгээ илэрхийлэн бичгээр гаргаж байна...” гэх утга бүхий хүсэлтийг өмгөөлөгчөөр бичүүлэн тухайн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гарган өгч хэргийг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч .....гийн “...08 цагийн орчимд тухайн үед миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан .......той Прокурорын гадаа уулзахад “чи хохирогч .......тэй уулзсан уу” гэж асуухад нь би “.......гийн Чойбалсан суманд байх гэрээр нь ороход өөрөө байхгүй охин нь түүнийг хөдөө явсан гэж хэлсэн, миний хувьд хохирогч .......тэй уулзаагүй” гэж хэлэхэд “за за тэр яахав .......гээр гомдолгүй гээд бичиг бичүүлмээр байна, чи хэнээр ч хамаагүй хурдан хэргээ шийдүүлье гэдэг зүйл бичүүлээд ир” гэж хэлэхээр нь би тухайн үед эгч Ариунбаярын гар утас руу залгаад “өмгөөлөгч маань хохирогч .......гийн өмнөөс гомдолгүй гэх утгатай зүйл бичээд ир” гээд байна гэж хэлэхэд Ариунбаяр эгч надад хандан “эгч нь бичиж чадахгүй, мэдэхгүй шүү дээ, өмгөөлөгчид мөнгө өгөөд бичүүлдэг” гэж хэлэхээр нь би ...9 дүгээр байранд байдаг ....... гэх өмгөөлөгч дээр ганцаараа очоод “Би хүний мотоцикл авч яваад хулгайн хэрэгт ороод одоо хэргийг маань түргэвчилсэн журмаар шийдүүлэх юм, хохирогчоосоо гомдолгүй гэдэг бичиг авах гээд. Харин хохирогч маань байхгүй байгаа учраас таниар бичүүлэх гэсэн юм” гэж хэлэхэд надаас хэргийн талаар бага зэрэг асуухад нь би “би хүний мотоцикл хулгайлсан юм аа, одоо хэргээ түргэвчилсэн ч билүү хялбаршуулсан ч билүү тийм журмаар шийдүүлэх гээд байгаа юм” гэхэд надад хохирогч .......гийн өмнөөс гараар хүсэлт бичиж өгсөн бөгөөд миний хувьд хөлс гээд 5000 төгрөг өгөөд тэр хүсэлтээ прокурорын гадаа машин дотроо сууж байсан өөрийн өмгөөлөгч .......од өгөхөд тухайн хүсэлтийг өмгөөлөгч маань уншиж байснаа “буруу алдаатай юм бичсэн байна гээд жижиг цаас гаргаж ирээд юм бичсэн. Тухайн үед яг ямар үг өгүүлбэр гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан өөр жижиг цаасан дээр юм бичээд үүнийг засуулж нэмж бичүүлээд ир гээд буцааж ....... өмгөөлөгч рүү явуулсан. Тэгээд би буцаад ....... өмгөөлөгч дээр очоод таны бичиж өгсөн хүсэлт буруу, дутуу байна гэсэн гээд .......... өмгөөлөгчийн бичиж өгсөн цаасыг ....... өмгөөлөгчийн түрүүний бичсэн цаасны хамт буцаан өгөхөд ....... өмгөөлөгч уншиж байгаад өмнө нь бичсэн цаасан дээр нэмж юм бичээд надад өгсөн бөгөөд тэр бичсэн хүсэлтийг аваад буцаад прокурорын гадаа намайг хүлээж байсан өмгөөлөгч .......од авчирч өгөхөд сүүлд засаж бичсэн хүсэлтийг уншиж байснаа “гарын үсгийг нь одоо яах уу, чи зурчих уу гэхэд нь би өөрийнхөө ч гарын үсгийг муу зурдаг хүн, би зурж чадахгүй гэхэд ....... өмгөөлөгч тухайн хүсэлтийг авч гараад гадна зогсоол дээр байсан хүнээр гарын үсэг зуруулахаар уулзсан, тухайн хүн нь гарын үсэг зурж өгөөгүй. Тэгээд тухайн хүсэлтийг аваад прокурор руу орсон. .......... өмгөөлөгч миний ....... дугаарын утас руу залгаад маргааш хэргийн прокурортой чинь хоолонд орно, мөнгө бэлдэж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан учир Соно зээлийн аппликейшнаар зээл аваад өмнө нь дансанд байсан мөнгөн дээр нэмэгдээд 80,000 төгрөг болохоор нь ...бэлнээр шилжүүлж АТМ-аас авхуулж Хэрлэн сумын 9 дүгээр баг 6 дугаар байрны зүүн талд ....... өмгөөлөгчийг машинтайгаа зогсож байхад нь 70,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. ...Би ..... өмгөөлөгчөөс 70,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, гэрч ....... “...2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр прокурорт “....... өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохиролцсон, миний мотоциклийг ....... нь унаж яваад гэмтэл учруулсан ба энэ хохирлоо надад төлсөн, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж бичиж хялбаршуулах хүсэлт гаргаагүй байхад хэн нэгэн хүн миний өмнөөс ийм утга бүхий зүйлийг бичсэн байсан. ...Миний хувьд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах ямар нэгэн өмгөөлөгч авсан зүйл огт байхгүй. ...Дээрх бичсэн хүсэлт бүгд худлаа, би өөрөө ....... мотоциклоо өгч явуулаагүй, хэрэв өгсөн бол юу гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргах билээ. ...Миний гарын үсэг хүртэл биш, хуурамч баримт үйлдсэн гэж үзэж байна. ...Надтай ....... болон түүний өмгөөлөгч ....... нар 2023 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд холбогдоогүй ба миний хохирлыг барагдуулаагүй байсан учир тухайн үед юу гэж тийм утгатай зүйлийг хэлэх билээ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Энхбаярын “...Миний хувьд эрүүгийн 2321000000107 дугаартай хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх үед хялбаршуулсан хүсэлтийг яллагдагч .......гийн өмгөөлөгч ....... нь тус прокурорын газарт өөрийн биеэр авчирч өгсөн ба хохирогч .......гийн “миний бие ....... өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ унаад явахыг зөвшөөрч тохиролцсон юм” гэх мэдүүлгээсээ зөрсөн тул шалгасан мөрдөгч Зоригтыг дуудаж хүсэлтийг нь өгч юу болсон талаар асуу гэхэд “хохирогч ....... тухайн хүсэлтийг бичиж өгөөгүй гэж байна” гэж хэлсний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тухайн баримтыг хууль бус болохыг шалгуулахаар дээд шатны прокурорт танилцуулж цагдаагийн газарт шалгуулахаар өгсөн. Миний хувьд Дорнод аймгийн прокурорын газарт ажиллаж байгаа энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхлоор ямар нэгэн хүнтэй хоолонд орох болон уулзаж ярилцаж байгаагүй бөгөөд өмгөөлөгч .......ын өөрийн үйлчлүүлэгчээс надтай хоолонд орно гэж мөнгө авсан энэ асуудал нь прокурор миний ажлыг үнэ цэнэгүй болгож, нэр хүндэд халдаж байна гэж ойлгож байна. Мөн би өмгөөлөгч .......той хоолонд орсон зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч .......... “...Миний хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ....... холбогдох эрүүгийн 2321000000107 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэх үед тухайн хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Энхбаяр нь хохирогч .......гээс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж өгсөн байна гээд надад өгөхөөр нь хохирогч .......гээс хүсэлтийн талаар тодруулах гээд түүний гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба хэсгийн төлөөлөгч .......дорж руу залгаж "....... хохирлоо төлсөн юм болов уу, хохирогч .......гийн утас холбогдохгүй байна, прокурорт хохирлоо авсан, хэргийг хялбаршуулах хүсэлт өгсөн байна" гэж хэлэхэд "Би .......гийн хөдөө гэр рүү яваад асууя гэж надад хэлсэн. Ингээд тухайн үед би хүсэлт дээр нь өөрийн балаар давхарлаж бичсэн. Давхарлаж бичихдээ хүсэлтийн утга санааг болон нэг үг өгүүлбэрийг өөрчлөөгүй санаандгүй давхарлаж бичсэн байсан. Ингээд удалгүй хэсгийн төлөөлөгч .......дорж утсаараа .......тэй яриулахад “би хохирол төлбөрөө аваагүй, прокурорт ямар нэгэн хүсэлт өгөөгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б........доржийн “...би тэр үед хохирогч .......гийн сумын төвд байх гэрт нь очиж түүнд хандан мөрдөгчтэйгөө холбогдооч, ....... та хоёрыг асуугаад байна, мөн прокурорт хүсэлт өгсөн эсэх талаар асууж тодруулахад хүсэлт өгөөгүй  гэж хэлэхээр нь мөрдөгч .......... гар утас руу залгаж түүнтэй яриулсан.  ...Харин .....гийн хувьд сумын төвд олдохгүй байсан. Тэгээд ахлах мөрдөгч ............ .......г олох хэрэгтэй, ирэхгүй байна, аймгийн төв рүү явуулах шаардлагатай байна гэж хэлэхээр 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 40 орчим км зайд байх хөдөө гэрээс нь .......г авчирсан юм. Харин хэсгийн өрөөнд ирээд байхад араас түүний эхнэр нь орж ирсэн ба тэр үед би .......г бас хэсгийн өрөөнд дуудсан байсан юм. Ингээд өдрийн 16 цагийн орчимд гаднаас ....... ганцаараа орж ирсэн бөгөөд тэр үед би .......гээс хялбаршуулсан журмаар хүсэлт бичсэн эсэх талаар асуухад “би ямар нэгэн хүсэлт бичиж өгөөгүй, мөн хялбаршуулсан журмаар хэрэг хэрхэн шийдвэрлэгддэг талаар мэдэхгүй” гэж мөрдөгч Зоригтод хэлсэн гэж надад хэлэх үед ....... нь .......д хандан “манай өмгөөлөгч чиний өмнөөс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичүүлээд прокурорт өгсөн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч .............. “...дүү ....... цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, миний гар утас руу залгаад "би хөдөөнөөс ирсэн, өмгөөлөгчтэйгөө уулзаад танаар юм бичүүлэх гэсэн юм" гэж хэлэхээр нь би түүнд "би янз бүрийн өргөдөл, хүсэлт бичиж чадахгүй өмгөөлөгчөөр бичүүлдэг ш дээ" гэж хэлэхэд миний өөдөөс "за за одоо таны ажил дээр очлоо" гэж хэлээд уурлангуй гар утсаа салгасан бөгөөд түүнээс хойш удалгүй дүү ....... нь манай ажлын гадаа ирээд намайг дуудахаар нь гарч очиход ганцаараа такси бариад явж байгаа бололтой байсан юм. Тэгээд миний хувьд дүү ....... хандан "надаар юун өргөдөл, хүсэлт бичүүлнэ гээд байгаа юм бэ" гэж хэлээд түүнээс яг ямар утга учиртай зүйл бичүүлэх гээд ирсэн талаар нь асуулгүй "өмгөөлөгчид мөнгө өгөөд бичүүлдэг" гэж хэлэхэд, гартаа бичгийн цагаан цаас барьчихсан байсан ба надад бага зэрэг уурлаад буцаад машинд суугаад явчихсан юм. ...Мөн түүнээс хойш дүү .......гоос надаар бичүүлэх гээд байсан хүсэлтийг хаана хэнээр бичүүлсэн талаар нь огт асуугаагүй ба одоо энэ шалгагдаж байгаа хэрэг дээр мэдүүлэг өгөөд яваад байхаар нь түүнээс яагаад цагдаагийн байгууллагаар яваад байгаа талаар нь асуухад надад хэлэхдээ "танаар хүсэлт бичүүлэх гээд таныг бичиж өгөхгүй болохоор нь 9 дүгээр байранд байдаг эмэгтэй өмгөөлөгчөөр хохирогч .......гийн өмнөөс хүсэлт бичүүлээд тэр асуудлаар явж байгаа" гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч ............ “.......... нь манай эхнэр Долгормаа руу яриад миний дансанд 80,000 төгрөг хийгээд ...........р АТМ-с бэлнээр гаргуулж авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч ........... “.......... манай нөхөр  Мөнхжаргалын Хаан банкны дансанд 80,000 төгрөг шилжүүлээд би Шүр захын баруун хаалганы тэнд байдаг АТМ-с бэлнээр гаргаж өгч байсан...” гэх мэдүүлэг, гэрч .............. “...надад хэлэхдээ өмгөөлөгч хоолонд орох мөнгө хэрэгтэй байна гэнэ, мөнгө байна уу гэж асууж байсан. Би мөнгө байхгүй гэдгээ хэлж Соно аппликэйшнээс зээл гарахнуу үзэхгүй юу даа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ....., ..... нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 92 тоот дүгнэлт, ....... өмнөөс Прокурорын газарт гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хэрэг хянан шийдвэрлэх  үйл ажиллагаанд саад учруулж, гэмт этгээдэд ял завших, гэм буруугүй хүнд хилс ял шийтгэх нөхцөл бүрдүүлэхийг, нотлох баримтыг хуурамч болохыг  мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн гэж нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж дээрх байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөхийг тус тус ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах, үнэлэх эрхгүй оролцогч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх болон түүнийг хууль сахиулагчид гаргаж өгөхийг гэмт хэрэгт тооцсон байх бөгөөд 2 дахь хэсэгт хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч .....гийн гэрч, хохирогч, яллагдагчаар тус тус өгсөн  “..........той Прокурорын гадаа уулзахад “чи хохирогч .......тэй уулзсан уу” гэж асуухад нь би “.......гийн Чойбалсан суманд байх гэрээр нь ороход өөрөө байхгүй, охин нь түүнийг хөдөө явсан гэж хэлсэн, миний хувьд хохирогч .......тэй уулзаагүй” гэж хэлэхэд “за за тэр яахав, .......гээр гомдолгүй гээд бичиг бичүүлмээр байна, чи хэнээр ч хамаагүй хурдан хэргээ шийдүүлье гэдэг зүйл бичүүлээд ир” гэж хэлэхээр нь би тухайн үед эгч .............. гар утас руу залгаад “өмгөөлөгч маань хохирогч .......гийн өмнөөс гомдолгүй гэх утгатай зүйл бичээд ир” гээд байна гэж хэлэхэд Ариунбаяр эгч надад хандан “эгч нь бичиж чадахгүй, мэдэхгүй шүү дээ, өмгөөлөгчид мөнгө өгөөд бичүүлдэг шүү дээ” гэж хэлэхээр нь би Хэрлэн сумын 9 дүгээр баг 9 дүгээр байранд байдаг ....... гэх өмгөөлөгч дээр ганцаараа очоод “Би хүний мотоцикл авч яваад хулгайн хэрэгт ороод одоо хэргийг маань түргэвчилсэн журмаар шийдүүлэх юм, хохирогчоосоо гомдолгүй гэдэг бичиг авах гээд, харин хохирогч маань байхгүй байгаа учраас таниар бичүүлэх гэсэн юм аа” гэж хэлэхэд надаас хэргийн талаар бага зэрэг асуухад нь би “хүний мотоцикл хулгайлсан юм, одоо хэргээ түргэвчилсэн ч билүү хялбаршуулсан ч билүү тийм журмаар шийдүүлэх гээд байгаа юм” гэхэд надад хохирогч .......гийн өмнөөс гараар хүсэлт бичиж өгсөн...” гэх агуулга бүхий  мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч ..... нь өөрийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан .....ыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх баримт хэрэгт байхгүй байна.

 

Шүүгдэгч ....., ..... нарын прокурорт гаргаж өгсөн хохирогч ....... өмнөөс “хохирол төлбөр төлөгдсөн” гэх агуулга бүхий хүсэлт нь хэргийг шүүхээр шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой баримт мөн болно.

 

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгоно. Мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэдэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлүүдийг хийснийг хамааруулна.  

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд гэм буруутай этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

 

Өмгөөллийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-т зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг хэлнэ гэж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг, 3.1.2-д "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг” хэлнэ гэж тодорхойлсон байна. Шүүгдэгч ..... нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь Монголын Өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн албан бичиг болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч .....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч бусадтай бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч .......гийн .......г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ....., ..... нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч .....од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч .......гийн ....... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч .....од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,500,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Залилах гэмт хэргийн хохирогч ..... нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч .....оос 70,000 төгрөгөө нэхэмжилснийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул шүүгдэгч .....оос 70,000 төгрөгийг гаргуулж  хохирогч .....д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ..... нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн .....ын гараар бичсэн 14 хуудас бичгийн хэвийн загвар, .....ын гараар бичсэн 4 хуудас бичгийн хэвийн загвар, Чойбалсан хот гэх бичиглэлтэй 71 хуудас тэмдэглэлийн дэвтэр зэргийг хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ....., ..... нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, .....ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, зурагтай анкет зэргийг хэрэгт хавсаргахыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ..... овогт .....ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2,  21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, .....ыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч ..... овогт .....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч бусадтай бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ..... овогт .......гийн .......г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч .....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч .......гийн .......г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч .....од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,500,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч .....ыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч .....г 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .....од оногдуулсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .....оос гэм хорын хохиролд 70,000 төгрөгийг гаргуулж, хохирогч .....д олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ..... нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн .....ын гараар бичсэн 14 хуудас бичгийн хэвийн загвар, .....ын гараар бичсэн 4 хуудас бичгийн хэвийн загвар, Чойбалсан хот гэх бичиглэлтэй 71 хуудас тэмдэглэлийн дэвтэр зэргийг хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ....., ..... нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, .....ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, зурагтай анкет зэргийг хэрэгт хавсаргасугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ....., ..... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ....., ..... нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

                                

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА