| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 196/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
иргэний нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.*******,
иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.*******,
иргэний хариуцагчийн өмгөөлөгч М.*******,
шинжээч Ц.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ийн *******ид холбогдох эрүүгийн 2407001200262 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, аймагт төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, , , , од түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн , техникийн бүрэн бүтэн байдлыг хангалгүйгээр, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.7.а-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, морь унаж явсан Д.ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх”, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, иргэний хариуцагч “” ХХК-ийн өмгөөлөгч М.******* нар “үйлчлүүлэгч нарынхаа эрх, хууль ёсны эрх сонирхлыг хамгаалах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Жамболдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай хүүхдийн биеийн байдал одоогоор гайгүй байна. Гэхдээ үе үе хөл өвдлөө гээд байдаг. Одоо хичээлдээ явж байгаа. Цаашдаа хөл нь яахыг хэлж мэдэхгүй байна, иймд эмнэлэгт үзүүлээд явж баймаар байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр засмал зам халтиргаа гулгаа юу ч байгаагүй хав хар байсан. Энэ машин мөргөсөн газраасаа 20 метр явж байж зогссон. Энэ осол гаргасан машин ямар ч тоормозны систем байгаагүй юм уу гэмээр хурдтай орж ирсэн. Осол гаргасан машины Б.******* нь морь унаж явсан хүүхэд мөргөснөөс гадна сул явж байсан адууг бас мөргөсөн. Бид хэд тэрийг нь одоо яах вэ дээ гээд зүгээр орхисон. Морьтой 2, 3 хүүхэд цуваад зам гарч явж байснаас хүүхэдтэй морь, сул морь хоёрыг мөргөсөн. Эхний хүүхэд нь зам гарч байхад би хажууд нь машинтай зам тавьж өгөөд гаргаж байсан. “” ХХК яагаад энэ залуу хүүхдийг бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хог асга гэж явуулсан юм бэ, тэр явуулсан дарга нарынх нь буруу. Гэтэл одоо энэ компани машиныхаа хохирлыг төлүүлнэ гээд байж байна. Яагаад энэ хүүхдийг тоормосгүй машинтай явуулсан юм бэ. Энэ хүүхдийг явуулсан инженер гэдэг хүн нь буруутай. Энэ хүүхдийг явуулчхаад одоо хохирогч гээд хохирлоо нэхэмжилж байгаад нь маш их гомдолтой байна” гэв.
Иргэний хариуцагч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж хэлэх тайлбар байхгүй” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн , техникийн бүрэн бүтэн байдлыг хангалгүйгээр, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.7.а-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, морь унаж явсан Д.ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/93 дугаартай “1. Хэргийн материал дахь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зурагт уг хэрэг гарсан газар /зам/ болон түүний ойр орчимд замын тэмдэг, хэвтээ тэмдэглэл байсан талаар тусгагдаагүй байна. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул дээрх үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. 3. Hyundai Mighty маркийн улсын дугаартай автомашины Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэл дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гараж/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, мөн дүрмийн 3.7 ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох /хэргийн материалын 31, 32 дугаар хуудсанд байгаа материалтай танилцахад Б.******* нь Hyundai Mighty маркийн улсын дугаартай автомашиныг жолоодох эрхгүй/” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Уг хэрэг нь Б.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.7.а дугаар заалт, иргэн Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.2 дугаар зүйл дэх “Ердийн хөсгийг 14-өөс дээш насны хүн унаж, хөтөлж /жолоодож/ замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө”, мөн дүрмийн 26.8 дугаар зүйл дэх “Ердийн хөсгөөр хөдөлгөөнд оролцох, замаар мал туухад дараах зүйлийг хориглоно: а/уналга, эдэлгээнд гүйцэд сургаагүй /номхроогүй/ ердийн хөсгөөр замын хөдөлгөөнд оролцох” гэснийг тус тус зөрчсөнөөс гарсан гэж үзэж байна. 6. Уг зам тээврийн осол гарахад тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна ” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 95-97 дахь тал),
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийснээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг. Гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэнд, амь насанд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” бол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэхээр хуульчилсан.
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж тус тус заасан.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ бүх жин нь 5360 кг-аас их “С” ангиллын ажлын тоормосны систем гэмтэлтэй, тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад хээр зүсмийн морь унаж явсан насанд хүрээгүй хохирогч Д.ыг мөргөж зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Д.ын биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны урагдал, зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, зүүн өвдөг, өсгийд цус хуралт, зүүн зулайд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******ийн “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслээр зам хөндлөн гарахаар явж байсан морь унасан хүүхдийг мөргөсөн үйлдэл, насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.ын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн эд хөрөнгөд 20,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “” ХХК-ийн эд хөрөнгөд 1,210,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Насанд хүрээгүй хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан тул түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 607,793 төгрөгийн зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгч “уг зам тээврийн осол гарахад “” ХХК буруутай гэх шинжээчийн дүгнэлт байхгүй, хохирлыг “” ХХК төлөх үндэслэлгүй, зам тээврийн ослын улмаас эндсэн хээр зүсмийн адуу үнэлгээчний үнэлгээ хийсэн адуу мөн эсэх нь эргэлзээтэй, наран саран тамгатай гэдгийг шалгаагүй тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж өгнө үү” гэж маргасан болно.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,
499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.******* нь иргэний хариуцагч “” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, оор ажилд орсон байх бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож, тухайн компанийн үйлдвэрийн хог хаягдлыг хогийн цэгт асгахаар явсан буюу ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 133-136 дахь тал), улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 119 дэх тал) болон гэрч Х., гэрч Л., иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иргэний хариуцагч “” ХХК нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүрэгтэй бөгөөд “” ХХК нь гэм хор шууд учруулаагүй боловч 2024 онд техникийн хяналтын үзлэгт оруулсан эсэх нь эргэлзээтэй, ажлын тоормосны систем бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож ажил үүрэг гүйцэтгэхийг шүүгдэгч Б.*******ид даалгаж, бүрэн бус тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, шүүгдэгч Б.******* нь ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцдаа зам тээврийн осол гаргаж бусдад гэм хор учруулсан байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг иргэний хариуцагч “” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзэж, энэ талаарх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Мөн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээч “хээр зүсмийн соёолон насны адууны үнэлгээг тогтоохдоо угшил гарал, морин уралдаанд түрүүлж, айрагдсан амжилт зэргийг харгалзан Монголын шүүх шинжээчдийн холбооны мэдээллийн санд бүртгэгдсэн үнэлгээг үндэслэн хохирлыг хэмжээг тогтоосон байх бөгөөд зам тээврийн ослын улмаас эндсэн адуу, шинжилгээнд ирүүлсэн адууны нас, зүсийг харьцуулж дүгнэлт гаргасан” талаар мэдүүлсэн тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэний хариуцагч “” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан “нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах” гэсэн дүгнэлт, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Түүнчлэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж хуульчилсан.
Уг зам тээврийн осол гарахад 9 настай бага насны хүүхдээр морь унуулж замын хөдөлгөөнд оролцуулсан иргэний нэхэмжлэгч Б.*******гийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/93 дугаартай “...уг хэрэг нь Б.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.А, 3.7.A дугаар заалт, иргэн Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.2 дугаар зүйл дэх “Ердийн хөсгийг 14-өөс дээш насны хүн унаж, хөтөлж /жолоодож/ замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө”, мөн дүрмийн 26.8 дугаар зүйл дэх “Ердийн хөсгөөр хөдөлгөөнд оролцох, замаар мал туухад дараах зүйлийг хориглоно: а/уналга, эдэлгээнд гүйцэд сургаагүй /номхроогүй/ ердийн хөсгөөр замын хөдөлгөөнд оролцох” гэснийг тус тус зөрчсөнөөс гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлтээр тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч Б.*******гийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийн хэмжээг багасгаж тооцох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “” ХХК-аас 17,000,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* “шүүгдэгч Б.******* нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, “” ХХК-д ажилладаг, ажилтайгаа холбогдуулан Налайх дүүргийн нд нүүж ирсэн, В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож ажил хийдэг байсан, насанд хүрээгүй хохирогчид хохирол төлсөн, цаашид ажил хийж амьдралаа залгуулах, хохирлыг төлөх шаардлагатай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг доод хэмжээ буюу 3 жилийн хугацаагаар хасаж өгнө үү” гэсэн дүгнэлт,
иргэний хариуцагчийн өмгөөлөгч М.******* “шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрөө төлсөн, цаашид тухайн компанидаа өөр ажил хийгээд явах нөхцөл байдал бүрдэх байх иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаас нь харгалзаж үзнэ үү” гэсэн дүгнэлт, тайлбар тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ажил олгогчоос шилжүүлсэн бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа осол гаргасан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирол, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тус тус төлж барагдуулсан), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тай ажил хөдөлмөр хийж эхэлж байгаа байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ