| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0156/э |
| Дугаар | 2017/ШЦТ/146 |
| Огноо | 2017-06-13 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 201722000226 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.М-,
Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны орой 17-18 цагийн хооронд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ... тоот хашааны үүднээс иргэн Б.Ч-ын Даюун маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан хүрэн өнгийн мотоциклийг хулгайлж, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны орой 17-18 цагийн хооронд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ... тоот хашааны үүднээс иргэн Б.Ч-ын Даюун маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан хүрэн өнгийн мотоциклийг хулгайлж, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.М-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2017 оны 04 сарын 22-нд эхнэртэйгээ маргалдаад уурандаа гарч архи уусан юм. Тэгээд Хатгал тосгоны ... тоот хашааны үүдэнд хүрэн өнгийн Даюун маркийн мотоцикль байхаар нь цагаан залгуурыг нь салгаад унаад шууд хашаандаа авчираад хөх өнгийн бүтээлгээр хучиж нуусан юм. Би тэр мотоциклийг байшин хашаа хоёрынхоо завсар нуусан. Тэгээд 2-3 хоногийн дараа Хатгал тосгоны цагдаа Б.О- манайд мотоциклийн эзэн Чинбат ахтай ирээд мотоциклийг хурааж авсан...гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Ч-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би хашааныхаа гадаа өөрийн эзэмшлийн буюу ЦЕГ-ын харъяа Сүүж уул-2 амралтын газрын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклио тавьсан байсан алга болсон юм...Миний мотоцикль тэр өдрийн 17-18 цагийн хооронд алдагдсан, жолооны хүрдийг нь цоожлоогүй, гэхдээ түлхүүр нь надад байсан....Миний хулгайд алдагдсан мотоциклийг Хатгал тосгоны цагдаа Б.О- сургуульд ажилладаг Энхтайван гэдэг айлын хашаанаас авч өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 6, 8 дугаар хуудас/,
Гэрч Б.О-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цаг болж байхад Чинбат гэдэг хүн утсаар яриад гэрийнхээ хашааны үүднээс хүрэн өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклио алдлаа гэсэн дуудлага мэдээлэл өгсөн, үүний дагуу биечилсэн судалгаа хийж ажиллахад Хатгал тосгоны 3-р хороонд оршин суух Энхтайван гэдэг айлаар ороход тэр айлын хашаанд байх Мөнхсайхан гэдэг залуугийн амьдардаг байшин хашаа хоёрын завсар мотоцикль берзентээр бүтээсэн байхаар нь нөгөө алдагдсан мотоцикль байж магадгүй гэж бодоод алсаас зургийг нь дарж аваад явсан, тэгээд Мөнхсайханг хувьдаа мотоцикльтой эсэхийг судлахад Мөнхсайханд мотоцикль байдаггүй нь тогтоогдсон учраас тэр мотоциклийг шалгаж үзэхэд Чинбат гэдэг хүний алдсан мотоцикль мөн байсан тул Чинбатыг өөрийг нь байлцуулан хураан авч, уг мотоциклийг хүлээлгэн өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Л.Э-йн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 04 сарын 22-ны орой 19 цагийн үед нөхөр Б.М- улаан хүрэн өнгийн Даюун гэсэн мотоцикль унаж ирсэн. Би Мөнхсайханаас юун мотоцикль юм бэ гэж асуухад Лхагвадорж унаад гэртээ аваачаад тавьчих гэж өгсөн юм гэсэн. Тэгээд тэр мотоциклийг байшингынхаа хажууд 2 хонуулсан. Тэгээд манай сумын цагдаа Б.О- ирж тэр мотоциклийг нь хураан авсан. Би хулгайн мотоцикль гэдгийг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Мотоцикль хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн эвлэрлийн гэрээ, улсын яллагчийн "хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" санал зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож байсан ба ялтайд тооцохооргүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн 201722000226 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М- цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР