Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/01

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогч *******

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч ******* өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч-хохирогч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт нарт холбогдох эрүүгийн 2421002050325 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын  хорих ялаар, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овогт ******* *******. /РД: /

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Гурван нуур гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  ******* овогт . /РД: /

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн *******гийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 18-06 тоот байранд хууль бусаар нэвтрэн орж паарны усыг нээж орхисны улмаас ус алдаж гэрийн эд зүйлийг гэмтээж 3,286,994 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвин зочид буудал дотор хохирогч *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдох явцдаа ******* нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас дээд уруулын зулгаралт, дотор салстын язарсан шархны сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвин зочид буудал дотор хохирогч *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газар болон хамар руу нь бөгжтэй гараараа цохих, архины шилээр дагз руу нь цохих цээжин тус газарт нь хөлөөрөө дэвсэж, өшиглөх зэргээр зодсоны улмаас ******* биед дух, зүүн нүдний дээд зовхи, хамарт зүсэгдсэн шарх, дагз, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын дотор салстын язарсан шарх, дагз, баруун зүүн нүд, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:                                                                                

Шүүгдэгч-хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Надад д гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин эгчээс уучлалт гуйж байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулна...” гэв.

Шүүгдэгч-хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Надад ч мөн адил *******гээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би ******* гэх хүнийг танихгүй. Би 4 хүүхэдтэй өрх толгойлсон ээж ба 20 жил зах дээр гудамжинд сууж ажил хөдөлмөр эрхэлж байна. Би амьдралаа дээшлүүлэх гэж СМУ хороололд байр аваад засварлах гэж хичээж байсан. Надад нь “би 3 хүүхдээ чирээд амьдрах газар олдохгүй байна” гэхээр нь олон хүүхэдтэй учир өрөвдөөд СМУ-гийн  байрандаа 12 сараас 03 сар хүртэл амьдраарай гэж байлгасан. Би ажил ихтэй байдаг тул байрандаа очиж амждаггүй байсан. Удалгүй өөр байранд очсон гэдгийг би сонсоод “яагаад эгчдээ түлхүүрээ авчирч өгөөгүй юм бэ” гэхэд “*******гээс айсан” гэж хэлж байсан. Тэгээд байрандаа очиж үзэхэд бүх зүйлийг маань эвдчихсэн байхаар нь Цагдаагийн газарт гомдол гаргасан. Намайг Хятад улс руу яваад ирэхэд СМУ-гийн байрны маань усыг нь нээгээд явчихсан байсан. Одоо СМУ-гийн байр маань хүн гишгэх нөхцөл байдал байхгүй, хөлдчихсөн нөхцөл байдалтай байна. ******* нь хүний өмчид дур мэдэн орсон. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан тохиолдолд ******* гэх хүнд гомдолгүй. Учирсан хохирлоо хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэв.

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ивээл хотхоны 18-6 тоотод салсан нөхрийн хамаатан ыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж байлгаж байсан. Тэгтэл надад хэлэхгүйгээр 3 сарын эхээр байрнаас гарсан байсан. ...тэр явдлаас хойш 04 дүгээр сарын 13-ны өдөр Манжуур хот руу яваад ирэхэд СМУ дэх гэрийн цонх нээгдсэн байсан. Орж үзэхэд цонхоор хүн ороод паарны хаалтыг нээгээд ус нэвшүүлсэн байсан. ...******* ******* нь урьд манай гэр рүү орж эд зүйл эвдэж байсан учир тухайн хүнийг сэжиглэж байна. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийлгэхгүй. ...Миний хувьд Дамно ХХК-ийн гаргасан үнэлгээ 3,286,994 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 26, 28/

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2023 оны 04 дүгээр сард сумын харьяат *******тэй танилцаж байсан бөгөөд түүнтэй хамт 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хэрлэн сумын 6-р баг Ивээлийн 18-06 тоотод байрлах халуун усны нийтийн байранд амьдрах болсон. ...2024 оны 04 дүгээр сарын 10-даар ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ ...надтай маргалдаж, гарч явахдаа Ивээлийн 18-06 тоотын цонхоор хууль бусаар нэвтэрч жижиг өрөөнийх нь паарыг нь нээж шал болон тааз хэсгийг нь норгож, засварлах шаардлагатай болгосон гэж эгч үзээд байгаа. ...Тухайн байранд намайг 2024 оны 04 дүгээр сар хүртэл амьдрахыг зөвшөөрсөн бөгөөд өөр хүн байлгахыг зөвшөөрөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр архи уусан үедээ тай маргалдаж гарч явахдаа Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 18-06 тоотод очиж цонхоор нь хууль бусаар нэвтэрч, өрөөнийх нь паарны усыг хаалгүй орхиж гараад явчихсан. Тухайн асуудлаас болоод тэр өрөөний хана болон тааз нороод засварлах шаардлагатай болсон. ...Би хохирол төлбөр төлөөгүй байгаа, төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/

******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” нэртэй зочид буудалд найз хамт орж ...архи ууж байхад танил дүү ******* гэх залуу бид хоёрын авсан буудлын өрөөнд орж ирсэн бөгөөд бид нар шөнийн 02 цагийн орчим хүртэл хамт архи уусан. 02 цагийн орчимд бидний ууж байсан архи ч дууссан бөгөөд энэ үед нь архи олоод ирнэ гээд буудлаас гарч явсан. Ингээд би шинэхэн танил ******* гэгчтэй буудлын өрөөнд үлдсэн. Бид хоёрын хувьд хэл амаар маргалдсан байх л гэж бодож байна. Миний хувьд хэтэрхий их архи уусан учраас ямар шалтгааны улмаас түүнтэй маргалдах болсон талаараа санахгүй байна. Түүнтэй маргалдаж байх үед ******* нь намайг 2-3 удаа нүүр хэсэгт цохисон бөгөөд би түүнд болиоч ээ гэж хэлсэн боловч болихгүй байсан учир би тэвчилгүй түүнтэй харилцан зодолдсон. ...******* гэгч нь миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Түүний цохилт нь миний уруул орчимд туссан. ...Надад энэ хэрэгт биед учирсан гэмтэл бэртэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн тал дээр ******* нь надаас нэхэмжлэх юм бол би ч мөн адил нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 155, 157/

******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... гэх хүнтэй нэг орон дээр зэрэгцээд сууж байсан ба гараараа шууд миний хамар хэсэг рүү цохисон юм. Хамар руугаа цохиулсны дараа би манараад байж байхад нь үргэлжлүүлээд бөгжтэй гараараа миний нүүр рүү олон удаа цохисон. Цохиж байхдаа би буудлаа авчихлаа, архиа авчихлаа, чи ганц хүүхэн олж чадахгүй байна уу гээд цохисон. Тухайн үед цохиулж байхдаа би ноцолдоод дийлээгүй орноос нь босох гээд доошоо уначихсан. Тэгээд босох гэхэд миний цээжин дээр хөлөөрөө дэвсээд ширээн дээрээс архины шил авах үед нь би босох гэж оролдсон ба тэр үед шилээрээ цохих гэж байхад нь арагшаа хараад дагз хэсэг рүүгээ шилээр цохиулаад манарч байх хооронд өрөөнөөс гараад явсан. ...миний хувьд хувийн эмнэлгээр биеэ үзүүлж явах үедээ толгой болон цээжний зураг авхуулсан бөгөөд нийтдээ 60,000 төгрөг зарцуулсан. Хувийн эмийн сангаас 60,000 төгрөгт эм тариа авч шархаа эдгээж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 151, 152/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...******* эмчилгээний зардалд 106,190 төгрөгийг зарцуулсан байна. ...*******гийн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...14-ний шөнийн 02 цаг өнгөрч байхад Цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрээс Хэрлэн сумын 6 дугаар баг “Арвин” зочид буудалд маргаан болж байна гэхээр нь тухайн газарт очсон. Хэрэг болсон газарт ирэхэд *******, гэх 2 этгээд байсан бөгөөд *******гийн нүүр хэсэгт бүхэлдээ цус болсон байдалтай зарим хэсгээр хавдаж овойсон байсан. Харин гэгчийн дээд уруул нь хавдаж овойсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 218/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн гаралтай , сумын гаралтай ******* нар нь тухайн буудалд үйлчлүүлж байсан бөгөөд сүүлдээ миний санаж байгаагаар 101 дугаартай 2 ортой өрөөнд хамтдаа орцгоосон. Тэгээд архи ууцгааж байснаа гэнэт л хоорондоо муудалцаад зодолдоод эхэлсэн.  Очиж харахад ******* нь илүү зодуулсан бололтой харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 220/

Шинжээч Н.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Дээд уруулын зүүн хэсэгт тав тогтсон зулгаралт, дотор салстад язарсан шархны сорви зэрэг эдгэрч байгаа гэмтэл тогтоогдсон. ...Зулгаралт болон шарх тавлах, сорвижих эдгэрэх хугацаа хүний биеийн эсэргүүцэл, гэмтээгч хүчин зүйл, шархны байрлал зэргээс шалтгаалж харилцан адилгүй байдаг. Зулгаралтын тавлах хугацаа ойролцоогоор 7-9 хоног, шархны сорвижих эдгэрэх хугацаа 7-14 хоног байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 223-224/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...******* нь тухайн өдрийн орой 22 цагийн орчимд орж ирсэн бөгөөд бид нар шөнийн 02 цагийн орчим хүртэл хамт архи уусан. 02 цагийн орчимд бидний ууж байсан архи ч дууссан бөгөөд энэ үед гэгч нь архи олоод ирнэ гээд буудлаас гарч явсан. ...Миний хувьд хэтэрхий их архи уусан учраас ямар шалтгааны улмаас түүнтэй маргалдах болсон талаараа санахгүй байна. ...******* гэгч нь намайг 2-3 удаа нүүр хэсэгт цохисон бөгөөд би түүнд болиочээ гэж хэлсэн боловч болихгүй байсан учир би тэвчилгүй түүнтэй харилцан зодолдсон. Ингэхдээ би түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохиж халдсан үйл явдал болсон. ...Миний баруун гарын мөр, бугалга орчимд хавдсан байдалтай байсан. Мөн уруул хэсэгт хавдаж хөхөрсөн, язарсан байдалтай байсан. ...Би *******гийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 193/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” нэртэй зочид буудалд 2 хоног архи уусан. ...тэгээд Арвин буудалд архи ууж байгаад доор 1 давхарт сумын танил гэх залуутай таарсан юм. Тэгсэн болохоор гэдэг хүнтэй хамт явж байсан. ...тэр үед гэх хүнтэй хамт нэг орон дээр зэрэгцээд сууж байсан ба гараараа шууд миний хамар хэсэг рүү цохисон. Хамар руугаа цохиулсны дараа би манараад байж байхад нь үргэлжлүүлээд бөгжтэй гараараа миний нүүр лүү олон удаа цохисон. ...Түүнийг цохиход би газар унасан учраас нь миний дээрээс цээжин дээр хөлөөрөө дэвсэж байгаад дараа нь ширээн дээрээс шил авч цохих гэж байх үед би арагшаа хараад дагз руугаа цохиулсан бөгөөд энэ үед би манараад байж байхад  өрөөнөөс гарч явсан. ...Миний хувьд гэх залуугийн биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 197/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 355 тоот дүгнэлтэд:

1. ******* биед дух, зүүн нүдний дээд зовхи, хамарт зүсэгдсэн шарх, дагз, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын дотор салстын язарсан шарх, дагз, баруун зүүн нүд, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүртээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 171-172/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 378 тоот дүгнэлтэд:

1. ******* биед дээд уруулын зулгаралт, дотор салстын язарсан шархны сорви гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. Хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй.

4. Тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул бүрдэл байдлаараа хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.  

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 178-179/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16, 147/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21/

- “Дамно үнэлгээ” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-49/

- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 198-199/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 61-87/

- Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот /хх-ийн 236/

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 167А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 237-239/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр согтуугаар хохирогч *******гийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 18-06 тоот байранд хууль бусаар нэвтрэн орж паарны усыг нээж орхисны улмаас ус алдаж гэрийн эд зүйлийг гэмтээж 3,286,994 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” зочид буудалд хохирогч *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдох явцдаа ******* нүүрэн тус газарт нь гараараа цохиж дээд уруулын зулгаралт, дотор салстын язарсан шархны сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” зочид буудалд хохирогч *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдох явцдаа түүний нүүрэн тус газар болон хамар руу нь бөгжтэй гараараа цохих, архины шилээр дагз руу нь цохих цээжин тус газарт нь хөлөөрөө дэвсэж, өшиглөх зэргээр зодсоны улмаас ******* биед дух, зүүн нүдний дээд зовхи, хамарт зүсэгдсэн шарх, дагз, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын дотор салстын язарсан шарх, дагз, баруун зүүн нүд, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч *******, гэрч Х., , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Дамно үнэлгээ” ХХК-ний шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  болох бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. Харин шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600,000  төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч ******* овогт д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600,000  төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 40 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгч *******г  7 сар 10 хоногийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдож, нийт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн байна. Гэвч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүйн улмаас тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 167/А дугаартай шийтгэх тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 4 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сар 09 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар 10 хоногийн зорчих эрх хязгаарлах ял, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 167/А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч *******, ******* нар нь хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эд хөрөнгөд учруулсан 3,286,994 төгрөгийн хохирлыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг төлж барагдуулах үүрэг хүлээх тул шүүгдэгч *******гээс 3,286,994 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч *******д хөнгөн хохирол учирч тэрээр Дорнод аймгийн БОЭТөвөөс эмнэлгийн тусламж авч, эмчилгээний зардалд 106,190 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байх тул гэм буруутай этгээд Д.ар уг зардлыг төлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 40 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

                              

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сар 10 хоногийн зорчих эрх ял, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 167А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

         

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 07 сар 10 хоногийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          8.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас учруулсан хохиролд 3,286,994 /гурван сая хоёр зуун наян зургаан мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

 

   9. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас даатгуулагч ******* эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 106,190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулж,  Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

 

          10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА