Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/05

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000517 *******тай хэргийг 2024 оны 12 ******* сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* ******* баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь  2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эр хүний овооны зүүн урд талын Зангиат хороололд жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар Тоёота приус-11 маркийн 99-*******9 улсын *******тай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын дундах замд Тоёота приус-11 маркийн 99-*******9 улсын *******тай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд эхнэрээ ажлаас нь авах гээд ажил дээр нь ...очиход манай эхнэр байхгүй байсан. Тэгээд би эргээд гэртээ очиход ирээгүй байсан. ...эхнэрийгээ ахынд очсон байх гээд очиход байхгүй, харин ах хүмүүстэй архи уугаад сууж байсан. ...би тэнд хэсэг сууж архинаас нь *******-4 хундага уугаад машинаа бариад Эр хүний овооны зүүн талд байрлах очиж хашааны гадна машинаа тавьчхаад гэрийнх нь хаалгыг нүдэхэд хаалгаа тавихгүй байсан. ...эргээд машиндаа суух гээд хашааны хаалгаар гарах үед цагдаа ирээд та архи уусан байна шүү дээ гээд машиныг маань журмын хашаанд хийж, журмын хашааны манаачийн өрөөнд согтуурлыг хэмжих багажаар үлээлгэсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хуваарийн дагуу шөнийн авто эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч над руу утсаар залгаж “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн байна, драгер үлээлгэх гэсэн юм, тань руу очих уу” гэж ярихаар нь ...би тэдэн дээр очиж жолооч *******ай уулзаж ...согтуурлыг шалгах зорилгоор драгер багаж үлээлгэхэд 2,696 хувийн согтолттой гарсан. ...Түүнийг хаагуур согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон талаар асуухад эхнэрээ хайгаад Эр хүний овооны урд талын хороолол, ойр орчмоор хайгаад явж байгаад танай цагдаа нарт баригдлаа гэж хэлж байсан. ...драгер багаж үлээлгэсний дараа жолоочийг шалгах багажаар шалгахад 2024 оны 08 ******* сарын 06-ны өдрөөс 2025 оны 08 ******* сарын 06-ны өдөр хүртэл жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.ын “...2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ...Эр хүний овооны зүүн урд талын гудманд согтуу хүн хаалга нүдээд байна гэх дуудлагын дагуу очиход ...хашааны гадна приус-11 маркийн автомашин зогсож, хашаан дотор машины жолооч нь зогсож байсан. Би очоод та одоо харь, хашааны хүн нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байна гэхэд тухайн хүн согтуу байсан бөгөөд за харьлаа гээд хашаанаас гарч гадаа байсан приус-11 маркийн автомашиныг жолоодоод хөдлөөд явсан. Тэгэхээр нь би араас нь очиж зогсоогоод та согтуу байж яагаад машин бариад явж байгаа юм  гэж хэлээд авто эргүүл дуудаж ахлах ахлагч хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.ийн “... манайд ирээд танайд манай авгай байна уу гэсэн. Түүний эхнэр манайд ирээгүй тул байхгүй гэдгийг нь хэлсэн. ...ууж байсан архинаас түүнд аягалж өгөхөд тэр уусан. ...анх манайд ирэхдээ согтуу ирсэн. Нэлээн уусан бололтой байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч мэдүүлэг, жолоочийн лавлагаа, мэдээлэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 ******* сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 08 ******* сарын 06-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь /хх-ийн 51/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаагаар тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч *******ын согтуурлын зэрэг 2,69 хувьтай гарсан болох нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж СД-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, *******6.2 ******* зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 ******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* ******* зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 ******* зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

           5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж СД-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт  прокурор,  дээд  шатны  прокурор,  оролцогч  нар  зөвхөн  Эрүүгийн  хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА