| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/06 |
| Огноо | 2024-12-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421004910466 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Хулсан ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Сэрүүн гэх газарт 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн мал сүрэгт нийлсэн хохирогч өмчлөлийн 4 тооны ямааг хулгайлж, бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Сэрүүн гэх газарт өөрийн мал сүрэгт нийлсэн хохирогч өмчлөлийн 4 тооны ямааг хулгайлж, бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай өөрийн ямаанд 10 гаран тооны ямаа нийлсэн байхаар нь тухайн ямаануудаас 4 тооны ямааг барьж бойлоод өөрийн 1 тооны ямаатай нийт 5 тооны ямааг зарж борлуулахаар сумын малын эмч малын бичиг авч аймагт борлуулсан. Би сумын эмч малын бичиг авахын тулд 4 тооны ямааны имийг өөрийн имтэй адил болгож өөрчлөн зургийг нь дарж малын бичиг авсан...” гэх мэдүүлэг, хохирогч “...Би тухайн үед ямаан сүргээс хэсэг ямаа тасарсныг мэдээд ямаагаа хашиж тоолоход нийт 21 тооны ямаа дутаж байсан. Би дутсан ямаагаа хайж байгаад очиж ямаанд нь өөрийн ямааг үзэхэд миний өөрийн имтэй 10 тооны ямаа байхаар нь ямаагаа ялгаж авсан. миний ямааг өөрийн имээр имэлж зарж борлуулсан байсан. Бусад 7 тооны ямаа нь олдоогүй. ямаан сүргээс гарч ирээгүй. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг, гэрч “...2024 оны 07 дугаар сарын 20-д гаргаад гэж санаж байна. ах манайд ирээд танай хонинд манай ямаа нийлсэн байна гэхээр нь би тай цуг явж хонь, ямаагаа гэрийн гадаа хурааж ирээд хашаад гэх цуулбар имтэй 10 тооны ямаар ялгаж машинд ачиж өгөөд ах руу залгаад хэдэн ямаа нийлсэн байна, та мэдээ юу гэхэд өө тийм үү, хэзээ нийлсэн юм бол гэж хэлэхээр нь би 7 эм ямаа, 2 ишиг, 1 эр ямаа авсан шүү гэж хэлсэн. Манайх ахын хонь, ямаатай өөрийн хонь ямаагаа нийлүүлээд харж маллаж байсан болохоор ахад хэлсэн. Миний хувьд ямаа нийлсэн талаар огт мэдээгүй ыг ирээд ямаагаа авахад нь мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...Уг зарж борлуулсан 5 ямааны мөнгө болох 722,000 төгрөг Хаан банкны ... тоот данснаас миний өөрийн Хаан банкны ... тоот дансанд шилжиж орсон. ...Би тухайн үед г 5 тооны ямаа бойлж борлуулах үед ******* сумын төвд байсан. ...өөрийнх нь ямаа л гэж бодож байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...манай малын цэгт гэх хүн 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 5 тооны ямаа нийт 139 кг мах өгч, ... нийт 722,000 төгрөг болж уг мөнгийг Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай багийн иргэн овогтой над руу гар утсаар залгаж өөрийн ямаан сүргээс 5 тооны ямааг аймгийн төв рүү зарж борлуулах болсон тул гарал үүслийн бичиг код авъя гэж хэлээд над руу бойлсон 5 ямааны мах толгой им тамга, тээвэрлэх авто машиныг марк улсын дугаарын зургийг явуулсан байхаар нь гэх гарал үүслийн гэрчилгээний кодыг олгосон...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “Дамно үнэлгээ” ХХК-ний шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 800,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогчид шүүх хурлын тов мэдэгдэхэд “хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 6 /зургаа/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА