| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2024/0125/э |
| Дугаар | 2024/ШЦТ/617 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/617
2024 09 06 2024/ШЦТ/617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхцэцэг,
Улсын яллагч: Г.Булаг-Ундрал /томилолтоор/,
Шүүгдэгч: Ч.М******** /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ********-ийн ********-д холбогдох эрүүгийн “2411 01370 0878” дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
******** овогт ********-н ******** /РД: ********/, Монгол Улсын иргэн, 19** оны 7 дугаар сарын 07-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн ** настай эмэгтэй, баяд үндэстэн, бүрэн дунд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, нөхрийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ******** тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 25 дугаар хороо, ******** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 17-р хороо ******** тоотод Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч ********-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон айлын хашаа мөргөсөн гэх дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 17-р хороо ******** тоотод очин шалгалтын ажиллагаа явуулж байхад нь буюу албан үүргээ гүйцэтгэх явцад эсэргүүцэж, хүч хэрэглэж биед нь халдсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2411013700878 дугаартай хэргээс:
Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Уучлалт хүсэж байна. Гэм буруу дээрээ маргах зүйлгүй гэв.
Хохирогч ********-н: “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 15- ны өдрийн 14 цагаас 21 цаг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст Хүрэмт 13 чиглэлд ганцаараа ******** улсын дугаартай албаны автомашинаас үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үед 19 цагийн орчимд иргэнээс “....Чингэлтэй дүүргийн 17-р хороо ******** улсын дугаартай цагаан өнгийн Приүс 30 автомашины жолооч согтуу тээврийн хэрэгсэл жолоодож байна” гэх дуудлага мэдээлэл орж ирсэн. Тухайн дуудлагын дагуу шалгахад уг ******** улсын дугаартай цагаан өнгийн Приүс 30 автомашины жолооч нь өдрийн 15 цагийн орчимд айлын хашаа мөргөсөн асуудал гаргасан талаар мэдээлэл тогтоогдсон юм. Би тухайн дуудлагын дагуу шалгаад тээврийн хэрэгслийн эзэмшигч ******** гэх иргэнтэй холбогдож тодруулахад “...Уг тээврийн хэрэгслийг ажлын газрынх нь хүн болох ******** гэх хүн жолоодож байгаа гэж хэлсэн юм.” Тэгээд би ******** гэх хүний мэдээллээс гэрийн хаягийг нь тогтооход Чингэлтэй дүүргийн ******** тоот хаяг гарсан. Би тэр хаягаар яваад очиход ******** улсын дугаартай цагаан өнгийн Приүс 30 автомашин хашаанд байсан бөгөөд нэг давхар байшинд ******** гэгч нь эхнэр, болон эхнэрийнх нь дүү, өөр нэг хүний хамт дөрвүүлээ байсан юм. Би тэндээ шалгах ажиллагаа хийж байх үед ******** гэгчийн эхнэрийнх нь дүү гэх согтуу байдалтай 30-33 орчим насны, намхан биетэй, буржгар үстэй, бор царайтай, дунд зэргийн мяраатай эмэгтэй хүн хажуугаар намайг хэл амаар доромжлоод байсан бөгөөд тэгж байхдаа эхлээд баруун хөлөөрөө миний эмзэг эрхтний хэсэгт өшиглөсөн бөгөөд дараагаар баруун гараараа миний зүүн чих толгойны ар хэсэгт 1 удаа алгадсан, мөн гэрээс нь гарах гэж байхад араас үснээс зулгаасан үйлдэл гаргасан тул дуудлага мэдээлэл өгсөн. Тэрний дараагаар Өнөрсайхан гэгчийг шалгаж согтуурлын зэргийг нь тогтоогоод тээврийн хэрэгслийг журамлуулсан. Нөгөө миний биед халдсан эмэгтэйг дуудлагаар ирсэн алба хаагч нар авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
Гэрч ********: “2024 оны 05 сарын 15-ны өдөр өөрийн Чингэлтэй дүүргийн 17-р хороо, ******** тоотод би нөхөр ********, миний төрсөн дүү ******** нарын хамт гурвуулаа байсан юм. Тухайн өдөр миний нөхөр ********, миний төрсөн дүү ******** нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... Маргааш нь үдээс хойш дүү Мөнхжаргал маань эрүүлжүүлэхэд хоноод ирлээ гэж хэлсэн. Болсон асуудлыг асуухад "... Нэг цагдаа гэрт орж ирэхдээ байшингийн цонхоор орж ирсэн гэх асуудал үүсээд тэрнээсээ болж маргалдаад эрүүлжүүлэхэд орсон" гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Яллагдагч ******** нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн талаарх баримт/хх-ийн 13-18/,
Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч ******** энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 19- 26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 17-р хороо ******** Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч ******** согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон айлын хашаа мөргөсөн гэх дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 17-р хороо ******** тоотод очин шалгалтын ажиллагаа явуулж байхад нь буюу албан үүргээ гүйцэтгэх явцад эсэргүүцэж, хүч хэрэглэж биед нь халдсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч ******** мэдүүлэг /хх-ийн 6/, Гэрч ********мэдүүлэг /хх-ийн 11/, Яллагдагч ******** нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн талаарх баримт/хх-ийн 13-18/, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч ******** энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 19- 26/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч хууль сахиулагчийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг, “Албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн биед халдсаныг тус тус ойлгоно.
Хууль сахиулагч нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаар хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг тул гэмт этгээд, хууль зөрчсөн иргэдээс тэднийг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх, албан үүргээ гүйцэтгэхэд нь саад хийж байгаа санаатай хэлбэрээр илэрдэг, хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******** үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Ч.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ч.Мөнхжаргалын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүдэгч ******** нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч ******** ял оногдуулахад хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 / хоёр сая таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ******** овогт ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 / хоёр сая таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай
5. Шүүгдэгч ******** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМ