Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2017/00110

 

 

 

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2017/00110

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1978 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, худалдагч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 15-19 тоотод оршин суух Боржигон овогт Б..........гчийн Э/............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1973 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 28-09 тоотод оршин суух Уран овогт Э/РА-73041214/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э, хариуцагч Эшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Эрдэнэбаттай 1997 онд танилцаж гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд том хүү Уыг 1998 оны 02 дугаар сарын 03-нд, бага охин Отгонбаярыг 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус тус төрүүлсэн ба одоо надтай хамт амьдарч байгаа болно. НөхөрЭнь сүүлийн үед байнга архи ууж агсам согтуу тавьж сүүлдээ зоддог болсон ба одоо өөр хүнтэй гэр бүлийн холбоотой болж хамтран амьдарч байгаа нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа юм. Дээрх байдлаас болж салах шалтгаан болсон болон саяхан 2016 оны 08 дугаар сарын 08-нд нөхрөө айлд байхад /1-26-22 тоот/ нь очиход цуг байсан эмэгтэй нь чи зайгаа тавиад зайлчих би наад хүнтэй чинь амьдарна гэж хэлсэн. Тэр цагаас хойш нөхөр надтай уулзаагүй, Гэртээ ч ирээгүй. Хүү маань 18 насанд хүрсэн, охин хүүтэйгээ өөрийн дүүгийнхээ байшинд амьдарч байгааг ойлгох хэрэгтэй байх.

Иймд гэр бүлээ цуцлуулж, насанд хүрээгүй охин Отгонбаярыг өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд ХӨҮ 64-34 улсын дугаартай пронтер авто машины үнэнээс 4 ам бүлд оногдох хэсэг буюу нэг хүнд 500.000 төгрөг 3 ам бүлийн 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр бид хоёр өнөөдөр тус тусдаа амьдарч байна. Бид хоёрын дундаас хүү У, охин Отгонбаяр нар төрсөн нь үнэн болон миний хүүхдүүд болон хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй. Бид хоёрт нилээд их хэмжээний өр зээлийн асуудал байгаа тул өр зээлийн асуудлыг шийдвэрлэх хүртэл гэр бүлээ цуцлуулах салах бодолгүй байна. Гэхдээ одоо нэгэнт эхнэр сална гээд байгаа тул салахыг зөвшөөрч байна. Охиноо эхийн асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг хуульд заасан хэмжээгээр төлөхөд татгалзах зүйлгүй.

Харин эхнэрийн ярьж байгаа шиг тийм үнэтэй машин биш тухайн үед 2 сая төгрөгөөр худалдаж авч байсныг Эмэдэж байх ёстой гэтэл яагаад ингэж худлаа хүн гүтгээд байгааг ойлгохгүй байна.

Иймд охиноо эхийн асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг төлнө, эд хөрөнгийн хувьд би өөрөө машинаа авч харин 3 ам бүлд оногдох 1.500.000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Энь хариуцагч Г.Эрдэнэбатад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Энь хариуцагч Энар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Э.У, охин Онар төрсөн болох нь. Тухайлбал;

Гэрлэгчдийг гэр бүл болсныг 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын засаг даргын тамгын газар бүртгэж № 22 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Тэдний дундаас 1998 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүү Э............ын У /РА-/, 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр О/-ыг төрүүлсэн ба тэдэнд олгосон төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Мөрөн сумын Гурван-Эрдэнэ Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдож байна.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэж гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд Э, Энарын гэрлэлтийг цуцалж охин Э.Отгонбаярыг эх Эийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд: Нэхэмжлэгчийн шүүхэд: ....хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд ХӨҮ 64-34 улсын дугаартай пронтер авто машины үнэнээс 4 ам бүлд оногдох хэсэг буюу нэг хүнд 500.000 төгрөг 3 ам бүлийн 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэх, хариуцагч Эшүүхэд: ....эд хөрөнгийн хувьд би өөрөө машинаа авч харин 3 ам бүлд оногдох 1.500.000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна.... гэх тайлбар мэдүүлэг өгч эд хөрөнгийн хувьд маргаангүй байх тул хариуцагч Эөмчлөлд 2.000.000 /хоёр сая/ төгрөгний үнэ бүхий ХӨҮ 64-34 улсын дугаартай пронтер авто машиныг үлдээж, хариуцагч Э1.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э, хүү Э.У, охин Онарт олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийг шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн ба хариуцагч Э70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах. Мөн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч ЭИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөг байгаагаас 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн 14 нас 11 сартай охин О11-16 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 1 хүүхдэд жилд тооцоход жилд 2.006.400 төгрөг болох ба нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 47.052 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Уран овогт Э/РА-73041214/ БЭ/РА-79071407/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн О/-ыг эх Эийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар охин О11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Г.Эрдэнэбатад сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хариуцагч Эөмчлөлд ХӨҮ 64-34 улсын дугаартай пронтер авто машинийг үлдээж, хариуцагч Э1.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э, хүү Э.У, охин Онарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Энь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгнөөс чөлөөлсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Энь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Эулсын тэмдэгтийн хураамжинд нийт 117.252 /нэг зуун арван долоон мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ