Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2017/01931

 

2017 оны 7 сарын 05 өдөр Дугаар 181/ШШ2017/01931                              Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

Хариуцагч:

2011 оны 9 сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр зээлсэн 71540 ам.доллар буюу 90.960.248,4 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан өдрийн ханшаар буцаан төлөх ба үүргийн гүйцэтгэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах,

зээлийн үндсэн төлбөр болон хүүнд илүү төлсөн 18.134.389,98 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож, 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 136.043.162,51 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох,

2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчингүй болгож, 1.3 дахь хэсэгт зааснаар зээлийн жилийн хүүг 13.5 хувь болохыг тогтоолгох,

2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь “” ХХК-иас зээлдэгчид олгосон стандарт нөхцөл болохыг тогтоолгох,

2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл болохыг тус тус тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хурапдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “” ХХК-ийн Сүхбаатар салбартай 1080008158 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний зорилго нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд орших 10В дугаар байрны 07 тоотод байрлах, 162 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203009741 дугаартай орон сууцыг 125 000 000 төгрөгөөр худалдан авахад “” ХХК-ийн Сүхбаатар салбараас орон сууцны санхүүжилт болох зээлийг авах байсан юм.

“” ХХК-ийн Сүхбаатар салбартай 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 1080008158 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ"-ээр нийт 71 540 ам.долларыг 180 сарын хугацаатай, 360 хоногийн суурь хүүгийн хэмжээ нь 10.5 хувь байх ба тус хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь, хэмжээ 13.5 хувь байхаар тохиролцсон. Мөн 2011 оны 9 сарын 28-ны өдөр 1080008158-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хариуцагчтай байгуулсан тус гэрээгээр Сүхбаатар дүүраг, 7 дугаар хороо. 11 дүгээр хороолол, 10В байрны 7 тоот орон сууцыг барьцаалсан. Анх тус банкинд зээлийг Монгоп Улсын мөнгөн тэмдэгтээр авах хүсэлтээ илэрхийлж байсан. Харин хариуцагчийн зүгээс ямар үндэслэл шаардлагын дагуу ам.долларын зээлийг олгосныг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд ам доллараар цалин, орлого олдоггүй бөгөөд гащхүү Монгол Улсын үндэсний меөнгөн тэмдэгтээр үйл ажиллагаа явуулдаг. Зээл авснаас хойш Монгол Улсад эдийн засгийн байдал муудаж ам.долларын ханш өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Анх зээл авсан өдрийн ам.долларын ханш нь 1271.46 төгрөгтэй тэнцэж байсан. Зээл авч байх үеийн санхүүгийн орлогын эх үүсвэр болон цалинд өөрчпөлт ороогүй тул зээл төлөхөд хүндрэлтэй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч “’ ХХК-ийн Сүхбаатар салбарт удаа дараа хүсэлт гаргаж байсан. Хүсэлтийг тодруулбал 2014 оны 9 дүгээр сарын 08, 2015 оны 01 дүгээр сарын 05, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус тус “” ХХК-ийн Сүхбаатар салбарт ам.долпарын зээлийг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгг болох төгрөгг шилжүүлэх эргэн төлөлтийн дүнг 1300000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх, ипотекийн зээлд хамруулах зэрэг хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Харин хариуцагчийн зүгээс холбогдох хууль журамд зааснаар миний дээрх гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д “Гэрээ байгуулах ундэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өерялөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжгой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нехцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй, мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т “...Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй...' гэж тус тус заасан. Анх гэрээг байгуулах үеийн ам.долларын ханш өнөөдөртэй харьцуулахад маш их зөрүүтэй болсон. Энэхүү үүссэн нөхцөл байдлыг нийцүүлэхээр удаа дараа шаардаж, хүсэлт гаргасан боловч хариуцагч миний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль зөрчиж, давуу байдлаа ашиглаж байна. Түүнчлэн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүилиин 4.1-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэжзаасан.

Иймд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д "...Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож твлбөрийг төлнө..." гэж зааснаар анх зээл авсан 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ам.доллартай харьцах ханш буюу 1271,46 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэхээр тооцож өгнө үү. Учир нь нэхэмжлэгч нь 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлийг авсан ба тус өдрөөс үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдсэн болно. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нэхэмжлэлийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Үүргийн гүйцэттэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах тухай" гэж илэрхийлэгдсэн бөгөөд чухам уг шаардлага ямар эрх зүйн факт бий болгоход чиглэсэн, ямар шаардах эрхэд үндэслэсэн, шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүссэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага “...үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэхээр тооцож өгнө үү” гэхээс өөрөөр нарийвчилж илэрхийлэгдсэн зүйлгүй, ийнхүү “тооцох” нэхэмжлэл хангагдах тохиолдолд ямар үр дагавар үлдээх нь ойлгомжгүй, энэ шинжээрээ хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдагдсан зарим хуулийн зохицуулаптын талаар. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээг “зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх” агуулгатай байдлаар тодорхойлсон бөгөөд дээрх заалтын дагуу нэхэмжпэгчтэй байгуулсан гэрээ нь зээлдэгчийн өмчпөлд АНУ-ын доллар шилжүүлж түүнийг эргүүлэн төлүүлэх тухай байсан юм. Валютын зохицуулаптын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу арилжааны банк гадаад валютаар зээл олгох, эргэн төлүүлэх эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч ямар шалтгаанаар АНУ-ын доллар төлөх ёстой үүргээ төгрөг болон “ханш”-тай холбож тайлбарлаж байгаа нь I ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсгийг ишилсэн боловч ‘Тэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал” гэж зээлийн харилцааны хувьд юу байсныг тодорхойлоогүй ба хэрэв уг зохицуулалтын гипотөз нөхцөл I зээлийн гэрээний нөхцөл байдалтай нийцсэн гэж үзвэл өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулахыг шаардах эрхийг “анхны нөхцөл байдапд шилжүүлэх” эрх хэмээн илт гуйвуулан тайлбарлажээ. Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн

эохицуулалт “мөнгөний ханш өөрчлөгдсөн” гэдэг хэсгийг онцлон ишилсэн байх ба энэ заалтыг “үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханш өөрчлөгдсөн" гэж тайлбарлах боломжгүй, харин уг хуулийн заалт нь мөнгөний өөрийн үнэ цэнэд буюу мөнгөний ханшид мөнгөний масшгабын өөрчлөлт орох /Засгийн газрын 1994 оны 20 дугаар тогтоол г.м/, инфляц зэргээс хамааран өөрчлөлт орсныг үүргийн онцлогоос хамааран тооцох шаардлагатай тохиолдолд анхны үнэ цэнийг баримтлах тухай зохицуулалт юм. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан "Зээлийг олгосон валют хамаагүй. Анх олгосон өдрийн тухайн валют болон төгрөгийн арилжааны ханшаар тооцож төгрөгөөр төлөх буюу үүргийн хэмжээг тогтооно" гэж уг хэсгийг тайпбарлавал гадаад валютаар зээл олгох үйл ажиллагаа явуулах нь учир шалтгааны хувьд шаардлагагүй, боломжгүй юм.

Мөн нэхэмжпэлийн шаардлагын төгсгөлийн өгүүлбэрт дурдагдсан "итгэл" ямар агуулгатай, ялангуяа шүүхэд нөлөөлөх агуулгатай эсэхийг шүүх анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Иймд Цийн ХасБанкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудаас гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч “Хасбанк” ХХК болон “Хасбанк" ХХК- ийн Сүхбаатар салбарт тус тус холбогдуулан

-2011 оны 9 сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр зээлсэн 71540 ам.доллар буюу 90.960.248,4 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан өдрийн ханшаар буцаан төлөх ба үүргийн гүйцэтгэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах,

-Зээлийн үндсэн төлбөр болон хүүнд илүү төлсөн 18.134.389,98 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож, 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 136.043.162,51 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох,

-2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчингүй болгож, 1.3 дахь хэсэгт зааснаар зээлийн жилийн хүүг 13.5 хувь болохыг тогтоолгох,

-2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь “” ХХК-иас зээлдэгчид олгосон стандарт нөхцөл болохыг тогтоолгох,

-2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч буюу зээлдэгч Ц., хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа нар хариуцагч буюу зээлдүүлэгч “ХасБанк” ХХК-ний Сүхбаатар салбарын хооронд 2011 оны 9 сарын 28-ны өдөр 1080008158 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн 7 хороо 11 хороолол 10 В байр 7 тоотод байрлах 162 м.кв талбайтай биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууцыг худалдан авах зориулалтаар 125.000.000 төгрөг буюу банк нь зээлдэгчид 71540 АНУ-ын долларын зээлийг 180 сарын хугацаатай, зээлийн жилийн хуү нь Банкны АНУ-ын долларын жилийн суурь хүү /Вазе га*е/ дээр 3 хувийг нэмсэнтэй тэнцүү байхаар олгох бөгөөд 2011 оны 9 сарын 28-ны өдрийг хүртэл мөрдөх жилийн буюу 360 хоногийн суурь хүүгийн хэмжээ нь 10,5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хүүгийн хувь, хэмжээ 13.5 хувь байхаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд байгуулсан 1080008158 тоот Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-7-10/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтанд нийцсэн байна. Тус гэрээ субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн, гэрээний 1.5-д “Банк нь жил бүрийн 6, 12 дугаар саруудад зээлийн жилийн хүүг Банкны жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, суурь хүүнд өөрчлөлт орсон тохиолдолд дараагийн хуанлийн хагас жилд мөрдөх зээлийн жилийн хүүг тогтоож, дараа сарын 1-ний өдрөөс мөрдөнө. Банк зээлийн хүүгийн хувь, хэмжээг өөрчлөн тогтоосон талаар зээлдэгчид амаар, эсхүл бичгээр мэдэгдэж, хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлтийг Гэрээний Банкинд хадгалагдаж байгаа хувийн 2 дугаар хавсралт /Зээлийн хүүгийн хувь хэмжээний өөрчлөлт/-д тэмдэглэнэ. Өөрчлөн тогтоосон хүүгийн хувь, хэмжээг мөрдөхөө зээлдэгч хүлээн зөвшөөрч байна. Өөрчлөн тогтоосон зээлийн хүүгийн хувь, хэмжээг Банк зээлдэгчид мэдэгдээгүй нь өөрчлөн тогтоосон хүүгийн хувь, хэмжээг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна.

Дээрх гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргийг зээлдэгч Ц., хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа нар хүлээсэн байх боловч зээлдэгч Ц. нь тус банкинд зээлийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр авах хүсэлтээ илэрхийлэхэд, ХасБанкийг ямар үндэслэл, шаардпагаар ам.долларын зээлийг олгосныг ойлгохгүй байна... гэсэн үндэслэлээр тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах болон Зээлийн үндсэн төлбөр болон хүүнд илүү төлсөн 18.134.389,98 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож, 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 136.043.162,51 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох, 2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчингүй болгож, 1.3 дахь хэсэгт зааснаар зээлийн жилийн хүүг 13.5 хувь болохыг тогтоолгох, 2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь “” ХХК-иас зээлдэгчид олгосон стандарт нөхцөл болохыг тогтоолгох, 2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн -• 3.2, 3.5 дахь заалтууд нь хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл болохыг тус тус тогтоолгохыг шаарджээ.

Талууд 2011 оны 9 сарын 28-ны өдөр 1080008158 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулахдаа америк долларын зээлийг сонгосон байх ба энэ нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-д “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэсэнтэй нийцэж байна. Гэрээний талууд ийнхүү тохиролцсон бол үүрэг гүйцэтгэгч нь үүргээ мөн валютаар гүйцэтгэх эрхтэй.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заажээ. Энэ нь мөнгө буюу төгрөгийн ханш өссөн, буурсан, мөнгөн тэмдэгтийн өөрийн ханш өөрчлөгдсөн байхыг ойлгох бөгөөд гадаад мөнгөн тэмдэгтийн ханш өөрчлөгдөхөд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, хуучин төгрөгийг шинэ төгрөгөөр солих, мөнгөн тэмдэгт өөрчдөгдөж өөр тэмдэгтээр солигдохыг хэлнэ.

Хариуцагч нарын “...нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь зээлдэгчийн өмчлөлд АНУ-ын доллар шилжүүлж түүнийг эргүүлэн төлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл ямар шалтгаанаар АНУ-ын доллар төлөх үүргээ төгрөг болон “ханш”-тай холбож тайлбарлан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй” гэсэн тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд, нэхэмжлэгч Ц.ийн “ХасБанк" ХХК болон “ХасБанк” ХХК-ний Сүхбаатар салбарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 218 дугаар зүйлийн 218.1, 202 дугаар зүйлийн 202.2, 196 дугаар зүйлийн 196.1.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “ХасБанк” ХХК болон “ХасБанк” ХХК-ийн Сүхбаатар салбарт тус тус холбогдуулан гаргасан 2011 оны 9 сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр зээлсэн 71540 ам.доллар буюу 90.960.248,4 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан өдрийн ханшаар буцаан төлөх ба үүргийн гүйцэтгэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр үүрэг үүсэх үеийн ханшаар тооцуулах,

Зээлийн үндсэн төлбөр болон хүүнд илүү төлсөн 18.134.389,98 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож, 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр 136.043.162,51 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тогтоолгох, 2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 1.5 дахь заалтыг хүчингүй болгож, 1.3 дахь хэсэгт зааснаар зээлийн жилийн хүүг 13.5 хувь болохыг тогтоолгох,

2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь “” ХХК-иас зээлдэгчид олгосон стандарт нөхцөл болохыг тогтоолгох,

2011 оны 9 сарын 28-ны өдрийн 1080008158 дугаартай барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь заалтууд нь хүчин төгөлдөр бус байх стандарт нөхцөл болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.ийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 892751,24 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэрийг 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

ШҮҮГЧ                                                  Б.ТҮМЭНЦЭЦЭГ