Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 116/2022/0010/З |
Дугаар | 122/ШШ/2022/0013 |
Огноо | 2022-11-02 |
Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 122/ШШ/2022/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, 52/1 хаягт байрлах “Натур Зэт Агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга,
Хариуцагч: ******* аймгийн Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Натур зэт агро ХХК-ийн хүсэлтийн дагуу ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр 2021, 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулан батлахыг Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, “Натур Зэт Агро” ХХК-д эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар олгохоос татгалзсан сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу газар олгосон захирамж гаргаж, гэрээ байгуулахыг Хөлөнбуйр сумын Засаг даргад тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг /цахимаар/, хариуцагч ******* аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга ******* /цахимаар/, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч Натур Зэт агро ХХК нь тариалангийн талбайд ойрхон байршилтай үтрэм байгуулах болон таваарын үхэр сүргийн өвөлжөөний газар /үтрэмийн талбай 1.5 га, өвөлжөө 3.5 га/ олгохыг хүссэн хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 34 дүгээр албан бичгээр ******* аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргад, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус гаргажээ.
1.2. Хариуцагч Хөлөнбуйр сумын Засаг даргын тухайд Натур зэт агро ХХК-ийн хүсэлтийн дагуу 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд үтрэм, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/396 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг саналыг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус 5 дугаар хуралдаанаараа хэлэлцээд, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар албан бичгээр;
Нэгдүгээрт, Баян-Өлзийт багт байрлах Тэмээн чулуу, Холбоо уулын газрын байршил нь сумын малчдын өвөлжөө, хаваржааны нутаг бөгөөд нөөц бүс нутаг тул эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр газар эзэмшүүлэх боломжгүй учир сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх боломжгүй,
Хоёрдугаарт, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан ******* аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан эрчимжсэн мал аж ахуйн төлөвлөлтийн бүсэд дээрх асуудлыг тусгаж болох эсэхийг судалж ажиллахыг сумын Засаг даргад чиглэл болгосон байна.
1.3. Хариуцагч Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайд сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан ээлжит 8 дугаар хуралдаанаараа хэлэлцээд;
Нэгдүгээрт, газар тариалангийн талбайн үтрэмийн газрыг Уушигийн тариа бригадын дэргэд 1.5 га газрыг дуудлага худалдаанд оруулахыг дэмжиж,
Хоёрдугаарт, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхийг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзаж, Хурлаас гарсан уг шийдвэрийнхээ талаар Натур зэт агро ХХК-ийн гүйцэтгэх захирал *******д 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар албан бичгээр мэдэгджээ.
1.4. Нэхэмжлэгч Натур зэт агро ХХК нь Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар албан бичгийг хүлээн авч, ямар үндэслэлээр эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар олгохоос татгалзаж байгаагаа тайлбарлахыг хүссэн хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлж, хариуцагчаас гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ.
1.5. Нэхэмжлэгч Натур зэт агро ХХК-аас эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхийг 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн үндэслэлийг эс зөвшөөрч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар албан бичгээр гомдол гаргасан байна.
1.6. Нэхэмжлэгч нь гомдолд хариу өгсөн ******* аймгийн Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 17 дугаартай албан бичгийг хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс анх 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд “Натур зэт агро ХХК-ний ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар олгохыг хүссэн өргөдлийн дагуу газар олгосон захирамж гаргаж, гэрээ байгуулахыг ******* аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга *******ад, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахыг ******* аймгийн Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нарт тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Натур зэт агро ХХК-ийн хүсэлтийн дагуу ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр 2021, 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулан батлахыг Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, “Натур Зэт Агро” ХХК-д эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар олгохоос татгалзсан сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу газар олгосон захирамж гаргаж, гэрээ байгуулахыг Хөлөнбуйр сумын Засаг даргад тус тус даалгах” гэж тодорхойлсон.
2.3. Нэхэмжлэгч Натур Зэт агро ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Натур Зэт Агро” ХХК нь *******
аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар олгохыг хүссэн боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3 дугаартай албан бичгээр даац 103.2 хувийн хэтрэлттэй, бэлчээр хүчтэй доройтсон, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг хөндөж байгаа үндэслэлээр газар олгох боломжгүй гэжээ.
Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байх тул Монгол улсын нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах үйл ажиллагаа энэ хуулиар зохицуулагдахаар хуульчилсан байна.
“Натур Зэт Агро” ХХК нь Газрын тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж ашиглана гэж заасны дагуу 2021 оны 03 сард дээрх зориулалтаар газар олгохыг хүссэн албан бичиг ******* аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргад хүргүүлсэн боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дэмжигдээгүй учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй үндэслэлээр өнөөдрийн хүртэл шийдвэрлээгүй байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан ба хуулийн энэ заалтаар сумын Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах журмаар шийдвэрлэхээр заасан бөгөөд “Натур Зэт Агро” ХХК нь хуулийн энэ шаардлагад нийцүүлэн газар эзэмших хүсэлт гаргасан боловч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын тухай хуульд заагаагүй үндэслэлээр газар олгохоос татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Мөн Газрын тухай хуулийн 52-р зүйлийн 52.5-д “Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх зорилгоор бэлчээрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад улирал харгалзахгүй тодорхой болзол гэрээний дагуу ашиглуулж болно” гэж заасан байна.
”Иймд “Натур Зэт Агро” ХХК-ийн ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал ахуйн чиглэлээр өвөлжөөний газар олгохыг хүссэн өргөдлийн дагуу газар олгосон захирамж гаргаж гэрээ байгуулахыг сумын Засаг дарга *******ад, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нарт тус тус даалгаж өгнө үү.
“Натур Зэт Агро” ХХК нь энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр ******* аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагад удаа дараа өргөдөл, гомдол гаргасан боловч шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд хамгийн сүүлд Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******гийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай албан бичгийг хүлээн аваад Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно гэжээ.
2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Натур зэт агро ХХК нь Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт өвөлжөөний газар авах тухай хүсэлт гаргасан. Гэтэл 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор Баян-Уул, Баян-Өлзийт багт нийт 128033 толгой мал тоологдсон, бэлчээрийн даац 103.2 хувийн хэтрэлттэй гэсэн зүйл ярьж өвөлжөөний газар олгохоос татгалзаж байгаа нь хууль бус. Бид Баян-Уул багийн талаар огт яриагүй. Гэтэл Баян-Уул багийн малын тоог оролцуулаад бэлчээрийн даац 103.2 хувиар хэтэрсэн гэж ярьж байгаа нь ойлгомжгүй байна.
Манай компанийн удирдлагууд Хөлөнбуйр суманд ажиллах явцдаа Газар сервис ХХК-ийн боловсруулсан “******* аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” нэртэй томоохон хэмжээний судалгааны материалтай танилцсан. Уг судалгааны тайланг Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Уг төлөвлөгөөнд Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Тэмээн чулуу толгой, Холбоо уул орчмын газарт бэлчээрийн даац хэтэрсэн талаар дурдаагүй байсан.
Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд манай эзэмшихийг хүссэн газарт иргэдэд өвөлжөө, хаваржааны газар олгож болно гэж тусгачихаад, “Натур зэт арго” ХХК-д болохоор газар олгох боломжгүй гэсэн хариу өгч байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “Натур зэт агро ХХК-ийн хүсэлтийн дагуу ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр 2021, 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулан батлахыг Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, “Натур Зэт Агро” ХХК-д эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар олгохоос татгалзсан сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу газар олгосон захирамж гаргаж, гэрээ байгуулахыг Хөлөнбуйр сумын Засаг даргад тус тус даалгах” гэж тодорхойлж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Натур зэт агро ХХК нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр томоохон үйл ажиллагаа явуулж байгаа. “Натур зэт агро” ХХК нь ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар олгохыг хүссэн боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр бэлчээрийн даац хэтрэлттэй, бэлчээр доройтсон, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хөндөж байна гэсэн үндэслэлээр газар олгох боломжгүй гэж мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах үйл ажиллагаа нь Газрын тухай хуулиар зохицуулагдана гэж үзэж байна.
“Натур зэт агро” ХХК нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж заасны дагуу 2021 оны 3 дугаар сард дээрх зориулалтаар газар олгохыг хүссэн албан бичгийг ******* аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргад хүргүүлсэн боловч сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар дэмжигдээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр эзэмшүүлэх газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах боломжгүй гэсэн албан бичгийг удаа дараа ирүүлж байсан.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан.
“Натур зэт агро” ХХК нь дээрх хуулийн заалтад нийцүүлэн газар эзэмшүүлэх хүсэлтийг гаргасан гэж үзэж байна. Бид аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагад энэ асуудлаар удаа дараа хандаж байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын тухай хуульд заагаагүй үндэслэлээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Натур зэт агро ХХК-ийн эзэмшихийг хүссэн газрыг оруулан батлахаас татгалзсан.
Бид Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлт гаргасан байтал Баян-Уул багийн малын тоог оруулан нэмж бэлчээрийн даац хэтэрсэн гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нутгийн малчид эсэргүүцсэн гээд 87 хүний гарын үсэгтэй баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Яг тухайн багийн малчид мөн эсэх нь эргэлзээтэй. Натур зэт агро ХХК-ийн эзэмшихийг хүссэн газар нь яг хэн гэдэг малчны газартай давхцаад байгааг хариуцагч нотолж, тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадахгүй байна.
Иймд “Натур зэт агро” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч ******* аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гэж заасан хуулийн хязгаарын хүрээнд шийдвэр гаргах үүрэг хүлээнэ. Тус нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Учир нь аль байршилд, ямар хэмжээтэй газар хүсээд байгаа талаар тодорхой биш байгаа нь тайлбар гаргахад төвөгтэй байдлыг үүсгэж байгаа бөгөөд энэ нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй болохыг харуулж байна.
Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг засгийн газар тогтооно” гэж заасан ба хуулийн энэ заалтаар сумын Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж батлаагүй ч байсан сумын Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг бие даан зохион байгуулах боломжтой мэтээр хуулийг ташаа тайлбарлаж байгаа нь туйлын буруу юм.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших гэрчилгээ олгох үйл ажиллагааг зохион байгуулахын тулд тухайн газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдах хуулийн шаардлагыг хангасан байх ёстой.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрын нэгж талбарыг сумын Засаг дарга дур мэдэн дуудлага худалдаанд оруулах, төсөл сонгон шалгаруулалтын хэлбэрээр эзэмшүүлэхээр шийдвэр гаргах нь хууль зүйн боломжгүй. Хэрвээ нэхэмжлэгчийн хүсэл зорилгод нийцүүлэн шийдвэр гаргах тохиолдолд Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд бүдүүлгээр халдаж, улмаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т ”тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.5-д “хууль бус үйлдэл эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зэрэг захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулсан захиргааны шийдвэр гаргахад хүрнэ. Ийм шийдвэр гаргасан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэсэн үйлчлэх боломжгүй захиргааны акт болно.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд сумын Засаг дарга хариуцагч байх боломжгүй бөгөөд дээр дурдсан хуульд заасан шийдвэр гараагүй нөхцөлд сумын Засаг дарга газрын харилцаатай холбоотой захиргааны эерэг үйлчлэл бүхий акт гаргах боломжгүй. Нэгэнт захиргааны акт гаргах эрх бүрдээгүй байхад сумын Засаг дарга захирамж гаргах, гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7, 59 дүгээр зүйлийн 59.1.2, 59.1.14, 59.1.16 дахь хэсгүүд, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл, 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалтуудтай илэрхий зөрчилдөж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагч ******* аймгийн Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар олгохыг хүссэн өргөдлийн дагуу “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******д даалгах “Натур Зэт Агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* буюу нэг саналын эрхтэй ИТХ-ын төлөөлөгчийн хувиар гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 "нутгийн өөрөө удирдах байгууллага" гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг” гэсэн хамтын шийдвэр гаргадаг институтийг биш тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэсэн үүрэг бүхий бусад төлөөлөгч нартай ижил саналын эрх бүхий дангаар шийдвэр гаргах эрхгүй субъектийг хариуцагчаар татсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн үйл ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” мөн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг хорооны хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална гэсэн зарчимд нийцүүлэн хуралдаанаас тогтоол хэлбэрээр шийдвэр гардаг тул сумын ИТХ-ын дарга нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцүүлэн шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй бөгөөд ИТХ-ын дарга ******* нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар оруулахаар шийдвэрлэх, түүнийг батлах эрхгүй, тийм эрх зүйн чадамж хуулиар олгогдоогүй тул хариуцагч байх боломжгүй.
Нэхэмжлэгч нь хуулиар эрх олгогдоогүй этгээдээс хуулиар шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдэхийг даалгахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс хариуцагч биш этгээдэд “даалгах” шийдвэр гаргах нь Захиргааны Ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчинө.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас нэхэмжлэгчид хүргүүлсэн хариуд Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг иш татахдаа тус хэсгийн “бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” агуулгаар томъёолсон бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан гэх байршилд буй иргэдийн эрхийг зөрчиж болзошгүй гэж үзсэн бөгөөд энэ албан бичиг нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна“ гэж заасан чиг үүрэгтэй нийцсэн.
Газрын тухай хуулийн 52-р зүйлийн 52.1 “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална” гэсэн хуулиар олгогдсон ИТХ-ын эрхийг хурлын даргын чиг үүрэгтэй хольж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шаардлага тодорхой бус байгааг харуулж байна.
Нэхэмжлэлд дурдсанчлан Хөлөнбуйр сумын бэлчээрийн даац хүчтэй доройтсон, нутгийн иргэдийн малын тоо 200.000 орчимд хүрсэн, өвөлжөө, хаваржааны газар авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх боломж хомстсон зэрэг нөхцөл байдал манай сумын хувьд бодитой хүндрэл үүсгээд байна. “Натур Зэт Агро” ХХК-д одоогийн байгаа байршилд хүссэн газрыг олгох боломжтой эсэх талаар судлах чиглэлийг 2021 оны 8 дугаар сард сумын Засаг даргад өгсөн боловч нэхэмжлэгч огт өөр байршилд газар олгохыг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгчийн шийдвэр гаргуулахыг даалгахаар гаргасан нэхэмжлэлд дурдсан газрын байршлын талаар тодорхой дурдаагүй бөгөөд хүсэлт гаргасан гэх газарт Хөлөнбуйр сумын үндсэн харьяат мал бүхий иргэд олон тоогоор төвлөрсөн хэт нягтралтай /36 өрхийн 11684 толгой мал/, нөгөө талаас байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар тул сумын ИТХ-ын хуралдаанаас 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс Тэмээн хад, Холбоо уул орчмын газрыг хасах шийдвэрийг олонхоороо шийдвэрлэсэн тул ******* миний бие баталгаажуулж гарын үсэг зурсан болно.
Нэхэмжлэгчийн шаардлага нь Үндсэн хуулийн бус шинжтэй буюу хэт дур зоргын шинжтэй байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 “нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх” 12.1.5 “нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх” гэсэн ИТХ-ын бүрэн эрхийг баталгаажуулсан зарчмыг зөрчиж байгааг дурдах нь зүйтэй.
Нөгөө талаар нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан гэх газрыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхыг харгалзан, Багийн иргэдийн нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно" гэснийг зөрчиж газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусгасан нь Газрын тухай хуулийг зөрчсөн. Энэ зөрчилтэй төлөвлөгөөг ИТХ шууд батлах нь Газрын тухай хуулийг зөрчихөд хүргэнэ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн” гэж заасан тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч байх эрхээ хуралдааны явцад эдэлсэн, цаашид эдлэх төлөөлөгчийн бүрэн эрхэд хурлын дарга нөлөөлөх, халдах, шийдвэр гаргахад нь чиглэл өгөх эрхгүй тул нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж батлах асуудлыг дангаараа шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгч тал эсрэг санал өгсөн төлөөлөгч нэг бүрийг хариуцагчаар татах асуудал үүсэхээр нэхэмжлэлийн утга санаа илэрхийлэгдэж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарах нь зүйтэй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн үйл ажиллагааг баталгаажуулсан. Тус Хурлын даргад хүсэлт гаргах хэлбэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг авахаар тулгах, шахалт үзүүлэх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Улс төрийн нам, бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг хориглоно” гэж заасныг “Натур Зэт Агро” ХХК ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын тухай хуульд заагаагүй үндэслэлээр газар олгохоос татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй гэсэн нь өөрөө хуульд нийцээгүй шаардлага болно. Эндээс л нэхэмжлэгч маань хариуцагчаа зөв тодорхойлоогүй нь харагдана.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын дарга, Төлөөлөгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгох асуудлыг шийдвэрлэдэггүй, шийдвэр гаргадаг эрх бүхий байгууллага, албан тушаалтан биш зөвхөн тухайн жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглаж, эзэмшүүлж, өмчлүүлэх газрын байршил, хэмжээг баталдаг хуулийн чиг үүрэгтэй. Иймд энэ нэхэмжлэлд дурдсан хариуцагч нь ******* гэх албан тушаалтан бөгөөд хариуцагчаа зөв тодорхойлоогүй, хуулийг буруу ойлгож тайлбарласан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад Газрын тухай хуулиар тэдгээрт эрх олгосон хуулиудыг үүрэг олгосон гэж нэхэмжлэгч ойлгож иш татсан нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй болгосон байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч компанийн захирал Батсайхан нь 2021 оны 8 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцохдоо төлөөлөгчдийн эрхэнд халдсан үг, үйлдэл гаргасан, шаардлагадаа төлөөлөгчийн баталгаанд хөндлөнгөөс үүрэг болгох хэлбэрээр хандаж байгаа нь хуульд нийцэхгүй ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 “нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх”, 12.1.5 “нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх” гэсэн зарчмуудыг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагч Хөлөнбуйр сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд асуудлыг хэлэлцэхэд төлөөлөгч нэг бүр санал өгөх эрхтэй. Хурлаас гарсан шийдвэрийг Хурлын дарга ёсчлон, гарын үсэг зурж баталгаажуулдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 төлөөлөгчийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар эзэмшүүлэх асуудлыг тусгаж, дэмжиж батал гэдэг байдлаар тулган шаардах боломжгүй. “Натур зэт агро” ХХК-ийн малчин Соронзон гэдэг хүн Хөлөнбуйр суманд 5 га газар эзэмшдэг.
Тэмээн чулуу толгой, Холбоо уулын орчмоор нутгийн айл өрхүүд олон жилийн турш амьдарч ирсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар гэрчилгээгүй байгаа айл өрхүүдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуул гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор иргэдэд эзэмшүүлэх газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан баталсан.
Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд халдсан, сумын Засаг даргаас хууль бус шийдвэр гаргахыг шаардаж байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
нэгдүгээрт, Баян-Өлзийт багт байрлах Тэмээн чулуу, Холбоо уулын газрын байршил нь сумын малчдын өвөлжөө, хаваржааны нутаг бөгөөд нөөц бүс нутаг тул эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр газар эзэмшүүлэх боломжгүй учир сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх боломжгүй,
хоёрдугаарт, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан ******* аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан эрчимжсэн мал аж ахуйн төлөвлөлтийн бүсэд дээрх асуудлыг тусгаж болох эсэхийг судалж ажиллахыг сумын Засаг даргад чиглэл болгосон байна.
4.4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.”, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 2.1.1-д “дуудлага худалдаанд оруулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар заасан байх” гэж тус тус заажээ.
4.5. Нэхэмжлэгч Натур зэт агро ХХК-ийн газар эзэмших тухай хүсэлтэд дурдсан газрын хэмжээ, зориулалтыг үзвэл дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээр байгаа ба байршлын хувьд Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хоорондох газар нь Хөлөнбуйр сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр тусгагдсан байхыг хуулийн дээрх зохицуулалт шаардаж байна.
4.6. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:” гээд 23.4.1-д “сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах;” гэж, 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;”, 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ;” гээд 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;”, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаас үзвэл сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын газрын даамал боловсруулж, уг төслийг сумын Засаг даргаас тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэж, зохион байгуулах эрх хэмжээтэй байна.
4.7. Хариуцагч Хөлөнбуйр сумын Засаг даргын хувьд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Натур зэт агро ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал саналыг хэлэлцээд 2021 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар эзэмшүүлэх асуудлыг тодотголоор тусгаж батлаагүй байна.
4.8. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлсэн шийдвэр гаргах, гэрээ байгуулах эрх сумын Засаг даргад хуулиар олгогдоогүй бөгөөд “ ... 2021, 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр эзэмшүүлэх өвөлжөөний газар батлагдаагүй ...” гэх үндэслэлээр Натур зэт агро ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж гаргахаас татгалзсан сумын Засаг даргын татгалзал үндэслэлтэй.
4.9. Хуулийн дээрх үндэслэлээс гадна Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хуулийн дагуу гарсан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх эрх нь сумын газрын даамалд олгогдсон байх тул “******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд “Натур Зэт Агро” ХХК-д эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар олгохоос татгалзсан сумын Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу газар олгосон захирамж гаргаж, гэрээ байгуулахыг Хөлөнбуйр сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
5.1. Нэхэмжлэгч Натур зэт агро ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу Хөлөнбуйр сумын Засаг даргаас 2021 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг саналыг ээлжит бус 5 дугаар хуралдаанаараа хэлэлцээд сумын малчдын өвөлжөө, хаваржааны нутаг бөгөөд отрын нөөц бүс нутаг тул эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр тухайн бүс нутагт газар эзэмшүүлэх асуудлыг 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор тусгах боломжгүй гэж олонхийн саналаар шийдвэрлэжээ.
5.2. Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаар[5] сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцээд:
нэгдүгээрт, газар тариалангийн талбайн үтрэмийн газрыг Уушигийн тариа бригадын дэргэд 1.5 га газрыг дуудлага худалдаанд оруулахыг дэмжиж,
хоёрдугаарт, Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхийг 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
5.3. Хариуцагч Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Баян-Өлзийт багийн нутаг, Тэмээн чулуу толгой, Холбоо уул орчмын газарт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхийг сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан шийдвэрийнхээ үндэслэлийг:
Нэг. Баян-Өлзийт багийн бэлчээрийн чадавхи хонин толгойд шилжүүлснээр 139262 толгой мал бэлчээрлэх боломжтой бөгөөд 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор Баян-Өлзийт, Баян-Уул багийн нийт 128033 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 283076,1 толгой мал тоологдсон бөгөөд бэлчээр ашиглалт +150814.1, бэлчээрийн даац 103.2 хувийн хэтрэлттэй,
Хоёр. 2021 оны 08 дугаар сард хийсэн Фотомониторингийн судалгаагаар Баян-Өлзийт багийн “Хоньтын гурван толгой” бэлчээр ашиглах хэсэг /Уушигийн тариа бригад орж байгаа/-ийн бүс нутаг нь бэлчээрийн сэргэх чадварын ангиллаар V түвшин буюу бэлчээр хүчтэй доройтсоноор хөрсний алдагдал, давсжилт, элэгдэл хүчтэй илэрснээр үнэлэгдсэн,
Гурав. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ээлжит бус 5 дугаар хуралдаанаар эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөө, хаваржааны газар хүссэн хүсэлтийг хэлэлцэн сумын Засаг даргад чиглэл хүргүүлсэн 2021 оны 37 тоот албан бичгийг тухайн багийн малчид эсэргүүцэж “Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь заалтын дагуу хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэсэн заалтыг хөндөж байна гэж үзэн 87 малчин гарын үсэг зурж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн,
Дөрөв. Дээрх нөхцөл байдал үүсэж байгаа учир шинээр эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөө, хаваржааны газар олгох боломжгүй гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй байна.
5.4. Тодруулбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж заасны дагуу сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын Засаг даргаас тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлэлцэн батлах эрх хэмжээтэй байна.
5.5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлахдаа Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан “тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлага” зэргийг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар байна.
5.6. Хариуцагч Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Тэмээн чулуу толгой, Холбоо уул орчмын газар нь отрын нөөц нутагт хамаардаг, Баян-Уул баг нь сумын төвийн баг бөгөөд Баян-Уул багийн малчид Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэрт өвөлжиж, хаварждаг, бэлчээрийн даац хэтэрч хөрсний алдагдал, давсжилт, элэгдэл хүчтэй илэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхийг сумын 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-д “ ... Сум дүүргийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй ...”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.” гэж заасны дагуу Хурал өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна.
5.7. Натур зэт агро ХХК-ийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан гаргаж байсан хүсэлтүүдэд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 56[6], 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03[7], 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17[8] дугаар албан бичгүүдээр Хурлаас гарсан шийдвэрийнхээ талаар мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байх ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий субъект биш юм.
5.8. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 4.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн хуульд заасан газар өмчлөх, эзэмших ашиглах эрхийн дагуу дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргаж, дэнчин тавьснаар дуудлага худалдаанд оролцоно.” гэж зааснаас үзвэл газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд дээрх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүгд оролцох эрх нь нээлттэй бөгөөд ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр сумын 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан Хурлын шийдвэр нь нэхэмжлэгч Натур зэт агро ХХК-ийн газар эзэмших эрхийг шууд зөрчсөн үйлдэл болохгүй.
5.9. Иймд дээрх үндэслэлээр ******* аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн нутаг дэвсгэр, Уушигийн бригадаас Холбоо уул, эсвэл Уушигийн бригадаас Тэмээн чулуу толгойн хооронд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэхээр сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахыг Хөлөнбуйр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах үндэслэлгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД