| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2022/0069/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/161 |
| Огноо | 2022-02-22 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/161
2022 02 22 2022/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “Д” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Д.Ундармаа /томилолтоор/,
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Иргэдийн төлөөлөгч: П.Эрдэнэ-Очир
Шүүгдэгч: Б.С********* түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр, хохирогч нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********-ын *********-т холбогдох эрүүгийн 2111000001107 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
********* овогт *********-ын ********* /*********/, Монгол Улсын иргэн, 19** оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ********* тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.********* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 06 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, ********* тоотод байрлах нийтийн байрны 20 тоотод хамтран амьдрагч Г.*********ыг хардсаны улмаас түүний толгой болон биен тус газарт хутгаар зүсэн, хоолойн тус газарт хутга тулгаж биед зүүн зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шуунд шарх, зулай орой хэсгийн хуйх, хамрын нуруу, дээд уруулын гадна дээд хэсгүүдэд зүсэгдсэн шарх, хамар ясны хугарал, зүүн бугалга зүүн шуунд цус хуралт бүхий хохирол учруулж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2111000001107 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.********* шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Г.********* шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 10 дугаар сарын 22-нийн орой намайг ажлаа тараад ирэхэд ********* гэртээ сууж байсан. Цагдаа нар гэрийн гадаа ирээд 30 минут болсон. Цагдаа орж ирэхэд ********* хутгаа хаясан байсан. Би хутганд өөрөө гараа зүссэн. Харин цагдаа нар намайг ямар ч сандал дээр суулгаагүй. Мөн эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Хэрэв ********* хүнийг алах гэж байсан бол цагдаа нар 30 минут гадаа байхад алж болох байсан. Мөн цагдаа нар энэ хугацаанд орж ирэх боломжтой байсан. Цагдаа нар худал мэдүүлэг өгч байна. Харин би гараа өөрөө хутганд зүссэн. Тухайн өдөр намайг ********* “...битгий архи уугаарай...” гэхэд нь би архи уусан. Түүнээс ********* намайг ажлаа тараад ирэхэд гэртээ эрүүл сууж байсан. Энэ хүнийг ийм үйлдэл хийлгэсэн нь миний буруу. Сүүлд би хэргийн талаар өөр мэдүүлэг өгье гэхэд Эрболд гэдэг байцаагч яахын гэж хэлсэн гэв.
Хохирогч Г.*********ын “...Би *********тай 2 жилийн өмнө танилцсанаас хойш хамтран амьдарч байгаа. 2021 оны 09 дүгээр сараас тус нийтийн байранд амьдарч байна. 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед ажил тараад гэртээ ирсэн. Тэгээд 21 цаг 30 минутын үед *********ын хамт гэрээс гараад Монголын үндэсний телевизийн эсрэг талд байдаг караокед ажлын газрын ********* гэдэг эмэгтэйгийн хамт гурвуулаа 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Бид нар 00 цаг өнгөрч байхад гараад би *********ыг харьж бай би ********* унаанд суулгаж өгчхөөд очъё гэсэн ********* пиво аваад өг гэхээр нь 2.5 литрийн том пиво авч өгөөд гэр лүү нь явуулчхаад ********* Гандан дээр очиж унаанд суулгаж өгчхөөд 30-40 орчим минутын дараа гэрт ирсэн. Намайг орж ирэхэд ********* пиво задалчихсан амаар нь уугаад хэвтэж байхаар нь “чи ийм муухай заваан амьдарлаа боддоггүй” гээд уурласан. Гэтэл ********* босож ирээд над руу уурлаад байсан шиг санаж байна. Би орон дээр сууж байтал хүзүү дагаад халуу оргиод цус гарахаар нь би орилсон чинь хажуу өрөөний эмэгтэй хаалга онгойлгохоор нь цагдаа дуудаарай гэж хэлсэн. Гэтэл ********* бүр уурлаад миний хажууд суучхаад миний толгой руу хутгаар олон удаа хатгаж зүссэн. Гэтэл гаднаас 2 цагдаа орж ирэхэд цагдаа хараад бүр уурлаад байхаар нь би цагдааг түр гарч бай гээд толгой сэгсэрсэн. Хоёр цагдаа хаалга хаачихсан. Би цагдаа нар явчихлаа хоёулаа гэрээ цэвэрлээд амаръя гэхэд үнэн юм уу гээд тайвшраад байж байтал гаднаас дахиад 2 цагдаа орж ирээд хутгаа хая гэхэд хутгаа газарт хаясан. Урьд нь зодож цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-20-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10275 дугаартай “...Г.*********ын биед зүүн зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шуунд шарх, зулай орой хэсгийн хуйх, хамрын нуруу, дээд уруулын гадна дээд хэсгүүдэд зүсэгдсэн шарх, хамар ясны хугарал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн зүүн зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шуунд шарх, зулай орой хэсгийн хуйх, хамрын нуруу, дээд уруулын гадна дээд хэсгүүдэд зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хамар ясны хугарал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийн зүүн зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шуунд шарх, зулай орой хэсгийн хуйх, хамрын нуруу, дээд уруулын гадна дээд хэсгүүдэд зүсэгдсэн гар, хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээч эмчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 41-42-р тал/
Гэрч ********* “...2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн үед би Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо дунд ********* тоотод нийтийн байрны 15 тоотод гэртээ унтаж байхад хажуу талын өрөөний 18 тоотод эрэгтэй хүн орилоод байхаар нь сэрээд би тухайн айлын хаалгыг нүдсэн чинь 30 насны орчим нэг ах хаалгаа онгойлгоод гартаа 2.5 литрийн багтаамжтай пиво барьчихсан яасан ахын дүү гэхээр нь “би унтаж амармаар байна маргааш өглөө ажилтай” гэсэн чинь уучлаарай ахын дүү гээд хаалгаа хаасан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад миний нойр хүрээд унтчихсан юм. Өглөө 06 цагийн үед дахиад эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо хэрэлдээд пижигнэлдсэн чимээ гараад эмэгтэй нь “болиоч ээ чи аллаа ш дээ” гээд орилоод байхаар нь би хаалгыг нь очоод нүдсэн чинь нөгөө ах хаалгаа жижигхэн онгойлгоод “яасан ахын дүү гэхээр нь “наана чинь юу болоод байгаа юм” гээд хувцас руу нь харсан чинь фудволк нь цус болчихсон байсан юм. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгох гэсэн чинь нөгөө ах хаалгаа бариад онгойлгохгүй байсан. Тэгсэн чинь цаанаас нь толгойноос нь цус гарчихсан эмэгтэй хүн босон ирээд юм хэлэлгүйгээр амаа хөдөлгөөд боссон юм. Тэгэхээр нь би өөрийн утас болон ********* дугаараас 102- луу залгаад манай хажуу талын айл унтуулж амраахгүй байна гээд дуудлага өгсөн юм. Би энэ оны 05 сараас хойш амьдарч байгаа юм. 2021 оны 09 сарын сүүлчээр би хөдөө явчхаад ирэхэд нэг ах эгч хоёр уг 18 тоот өрөөнд амьдарч байсан. Би нэрийг нь мэдэхгүй 2-3 удаа харж байсан. Энэ 2 өмнө хэзээ билээ сайн санахгүй байна нэг удаа хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхэд хажуу талд амьдардаг хүмүүс танай хойд залуу *********хаалгыг нь онгойлгоод хэлж байсан. Уг нийтийн байр 2 давхар ногоон 2 давхарт ертөнцийн зүгээр зүүн тал руу 18 тоотод амьдардаг. Намайг анх сэрэхэд эрэгтэй хүн айлын хүүхдүүдийн санааг гүйцэхгүй юм байна гээд орилоод 1 цаг болсон тэгээд хэсэг чимээгүй болчихоор нь миний нойр хүрээд унтчихсан. Өглөө 06 цагийн үед сэрэхэд эмэгтэй “болиочээ аллаа ш дээ би чамд хайртай ш дээ чи тэрэнд хайртай биз дээ” гээд хоорондоо хэрэлдээд 30-40 минут болсон. Бүүр болохоо байгаад нийтийн байрны эзэн ********* гэх хүнд хэлсэн. Шөнө 02 цагийн үед хаалгаа онгойлгоод 2 уулахнаа байсан сүүлд хүн нэмэгдэж ирсэн үгүйг мэдэхгүй байна. Тухай эмэгтэй толгойноос нь цус урсчихсан байсан өөр гэмтэл учирсныг анзаараагүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26-р тал/
Гэрч ********* “...Би Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа жолоочоор ажилладаг ба 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 08 цаг 30 минутаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл үүрэг гүйцэтгэх хугацаанд үүрийн 06 цаг 30 минутад “ТЭС-10-aac 115 чиглэлд дэмждэг үзүүлж ажиллаарай, хутга барьсан хүн дайраад байна, эхнэрээ алсан байж магадгүй” гэх дуудлага ирэхээр нь дуудлагын дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч ********* хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо дунд ********* тоотод байрлах нийтийн байранд очоод тухайн байрны 2 давхрын хамгийн эхний хаалгыг онгойлгоход нэг эмэгтэйг нэг эрэгтэй хүн үстэж аваад тэр эрэгтэй баруун гартаа саарал өнгийн иштэй урт хутга барьчихсан эмэгтэйн “би хоолойг хэрчиж ална, та нар ойртох юм бол ална” гэж хэлээд байж байхаар нь тэр эрэгтэйг би тайвшруулаад "за залуу ингэж болохгүй, ар гэр үр хүүхдээ бод” гэж хэлэхэд тэр залуу 'өөрийгөө ална” гэж хэлээд нөгөө хутгаа өөрийнхөө хүзүү рүүгээ тулгаад улмаар “би ээжтэйгээ яримаар байна” гэж хэлэхээр нь би "чи ингэж болохгүй, ээжтэй чинь яриулаад өгье, наад хутгаа хаячих” гэсэн. Тэгээд тэр залуу “тамхи татмаар байна" гэхээр нь ********* тамхи гаргаж ирээд өгөх гэтэл тэр залуу тамхиа над руу шид гэсэн тэгээд тамхийг тэр залуу руу шидсэн . Тэгээд асаагуур өг гэхээр нь асаагуурыг бас шидэж өгсөн чинь тэр залуу нэг гартаа эхнэрээ үстэж байсан гараараа эхнэрийнхээ толгойг өөртөө ойртуулаад толгойг нь үнсээд “за баяртай, хайртай шүү” гэж хэлээд хутгаа эргээд өөрийнхөө хүзүүнээс холдуулаад эхнэрийнхээ хүзүүнд тулгасан. Тэгэхээр нь би “эхлээд чи тамхиа татаад жоохон тайвшир, ээжтэй чинь холбож өгье, ах дүү хамаатан саднаа бод" гэж хэлэхэд тэр эрэгтэй “за би тамхиа татъя” гэж хэлээд тамхиа татаад хутгаа газар тавихаар нь би өөрөө гүйж очиж хутгыг өөр газар луу шидэж холдуулж, эмэгтэйг өрөөнөөс босгож гаргаад, эрэгтэйг би цагдаагийн ахмад *********, цагдаагийн дэд ахлагч *********нарын хамт гавлаж, аюулгүй болгосон. Цагдаагийн алба хаагч бид нар хохирогчийг аюулгүй болгосны дараа Түргэн тусламж ирээд цус алдаж байгаа хэсгийг боогоод Гэмтлийн эмнэлэг рүү авч эмэгтэйн толгой болон зүүн гарын тохой орчимд хутгаар зүсэгдсэн шархтай нэлээн цус алдсан байдалтай, гэр орон дотор нилээн цус болчихсон байсан. Тэр эмэгтэйг Түргэн тусламжид хүлээлгэж өгч байхад цагдаагийн алба хаагч нарт “амийг минь аварсанд баярлалаа” гэж хэлж байсан. Би тэр байр луу орохын өмнө хутганы хантааз, хутганы бээлий өмсөж очсон. Өмнөх очсон бүрэлдэхүүн цагдаагийн ахмад *********болон цагдаагийн дэд ахлагч *********нар хутганы хантааз, бээлийгүй байсан байна лээ” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 33-р тал/
Гэрч ********* “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-ны өглөөний 09:00 цаг хүртэл 24 цагийн авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгтэл энэ хугацаанд өнөөдөр өглөөний 06:00 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны *********тоотод “эмэгтэй хүн орилоод цагдаа дуудаад өгөөч” гэсэн утга агуулга бүхий дуудлага ирсэн. Тэгээд би цагдаа, жолооч дэд ахлагч ********* хамтаар очиж байсан. Тэгэхэд нийтийн байрны 2 дугаар давхарт нэг цонх гэрэлтэй байсан. Түүнийг орж шалгахад нэг эмэгтэй бас нэг эрэгтэй хүн байсан. Түүний залуу нь гартаа хутга барьчихсан байсан. Түүнийг нь авах гэтэл өгөхгүй урдаас эсэргүүцээд дайраад байсан тул би 112 чиглэлийг нэмэгдлээр дуудаж ирүүлсэн. Тэгээд эмэгтэй нүүр ам нь цус болчихсон бас биеийн цээжин хэсэг нь цустай болсон байсан тул 103 дуудлага өгсөн тэгээд нөгөө залууг баривчилж аваад гавласан юм. Тэгж байтал эмч ирээд нөгөө эмэгтэйг яаралтай аваад явсан. Тэрний дараагаар нь бүрэлдэхүүн ирээд үзлэг хийгээд явсан. Тэр өрөөнд эрэгтэй эмэгтэй хоёр хүн байж байсан тэрнээс өөр хэн нэгэн хүн байгаагүй ээ. Гэхдээ тэр хүмүүс хоёулаа согтуу байж байсан. Тэр эмэгтэйгийн толгойн арын дагз хэсэгтээ хутгаар зүсэгдсэн шархтай байсан. Түүнээс нь их хэмжээний цус гарч байсан. Цээжин хэсэгтээ бас цус гоожсон байсан. Тэр нь толгойн хэсгийн цус нь доошоо гоожсон байдалтай байсан. Бас зүүн гарын шуун хэсэгт нь хутгаар зүсэгдсэн шархтай байсан түүнийг нь 103-ийн эмч үзэж боолт хийж байсан юм. Тэгээд нөгөө хутгалсан хүнийг бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн саатуулсан байгаа. Эмэгтэй нь овог нэрийг нь мэдэхгүй байна нэг нэр хэлж байсан, харин нөгөө залуугийн нэр нь дуудлагын бүртгэлд дээр байгаа” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-р тал/
Гэрч ********* “...Би 2021 оны 10 дугаар сарын 21 ний өдрөөс 22-нд шилжих шөнийн 06 цаг өнгөрч байхад Тэс-10-аас манай авто эргүүлийн машин болох Тэс-115 чиглэлийн станц руу манай алба хаагчид буюу тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад *********, цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч ********* нартай холбогдож Чингэлтэй дүүрэг 8-р хороо, дунд ********* тоотод дуудлага гарсан талаар хэлсэн. Тэгээд жижүүрийн шуурхай албанаас мөн манай Тэс-112 чиглэлийн станц руу холбогдож " ...Тэс-115-тай холбогдоод нэмэгдлээр яаралтай хурдан очоорой..." гэж хэлсэн. Тэгээд би цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч ********* хамт Тэс-115-тай холбогдож байгаад тус дуудлага гарсан гэх хаяг руу 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 06 цаг 40 минутын үед очсон. Бид хоёрыг очиход 2 давхар тоосгон нийтийн байр байсан ба хашаа нь онгорхой байж байсан. Хэрэг болсон гэх газар нь тус нийтийн байрны 2 давхар руу гараад баруун гар талын эхний хаалга байсан ба хаалган дээрээ ямар нэг тоот дугааргүй, шаргал өнгийн гадагш онгойдог хаалга байсан. Тус нийтийн байрны 2 дугаар давхрын коридорт ямар нэгэн цус нөж болсон зүйлгүй байсан ба Тэс-115 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаа жолооч хоёр нь хэрэг болсон гэх өрөөний гадна талд нь зогсож байсан. Тэс-112 чиглэлийн цагдаа жолооч бид хоёр уг хаалгыг онгойлгоод харахад жижиг 1 өрөө байх ба уг өрөөнд 30 орчим насны, сахалтай, туранхайдуу эрэгтэй баруун гартаа дунд зэргийн хэмжээтэй хутга барьчихсан эхнэр болох 37 орчим насны махлагдуу эмэгтэйгийн нуруун дээр нь суучихсан, зүүн гараараа эхнэрийнхээ үснээс зулгаачихсан, баруун гартаа барьсан хутгаараа далайсан байдалтай "...наашаа орж ирвэл би энийг аллаа шүү... ” гээд чанга дуугаар хэлээд байсан. Тус өрөөний шал болон ор хөнжлийн даавуу, өөрсдийн өмсөж байсан хувцас, нүүр царай, гар энэ тэр нь битүү цус болчихсон байдалтай байсан. Эхнэрийнх нь зүүн гарын дотор талын шуу хэсэг бага хэмжээний зүсэгдсэн байдалтай байсан. Өөр эхнэрийнх нь биед ил харагдахаар шарх сорви байгаагүй. Биеийн байдал нь нилээд айсан байдалтай байсан. Тэгээд нөхөр нь эхнэрийнхээ нуруун дээр суучихсан, наашаа орж ирвэл ална шүү гээд хутга далайсан байдалтайгаар 5 орчим минут болсон байх. Тэгээд нөхөрт нь бид нар хандаж “...та одоо тайвшраад хутгаа хая, ямар асуудал болсон талаар хэдүүлээ ярилцъя..." гэж тайвнаар хэлсэн. Тухайн үед манай эргүүлийн офицер цагдаагийн ахмад Т.********* нь энгэрийн камерын бичлэг хийж байсан. Тэгсэн нөхөр нь “...би тамхи татмаар байна..." гэж хэлэхэд нь би нэг ширхэг тамхийг тус өрөөний шал хэсэг рүү өөр рүү нь дөхүүлэлгүйгээр хаалгатай ойрхон 12 гаруй метрийн зайтай /шидэж/ өгсөн. Тэгэхэд нөхөр нь гартаа барьсан хутгаа хаялгүйгээр бос ч ирээд тамхиа авсан, асаагуур асуухаар нь би мөн адил өөр рүү нь шидэж өгсөн. Тэгээд тамхиа асаагаад татаж байснаа "... би ээжтэйгээ утсаар яримаар байна, би ээжийгээ л бодож байна..." гэж хэлсэн . /хутгаа хаяагүй л байсан/. Тэгэхээр нь манай цагдаа ********* “...чи үр хүүхдээ бод ээжийгээ бод, одоо та хутгаа хая... " гэж хэлэхэд нөхөр нь “...би үр хүүхэдгүй хүн..." гэж хэлэхэд манай цагдаа ********* “...тэгвэл чи ээжийгээ бодооч..." гээд бага зэрэг ширүүн дуугаар нөхөрт нь хэлсэн. Тэгсэн нөхөр нь баруун гарт барьсан байсан хутгаа доош нь унагаахаар нь *********очиж нөхрийг нь барьж авсан. Тэгсэн эхнэр нь нөхрийг нь барьж аваад гавлангуут хажуугаар нь уйлаад гараад ирсэн. Тэгээд би эхнэрийг нь тус нийтийн байрны 2 дугаар давхрын шатны хажууд байсан сандал дээр суулгаад тайвшруулсан. Удалгүй түргэн тусламж 103 ирээд тухайн эмэгтэйг үзэхэд толгой хэсгийн ард талын зүүн доод дагзанд зүсэгдсэн шархтай, их хэмжээний цус гарсан байдалтай, үс нь тэр чигтээ цус болчихсон байсан бөгөөд эмч нь шууд Гэмтлийн эмнэлэг рүү авч явна гээд тухайн эмэгтэйн гар болон толгойд нь боолт хийгээд 2021 оны 10 сарын 22 -ний өдрийн 07 цаг 20 минутын орчимд авч явсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн ба нөхрийг нь ахмад ********* саатуулахаар Тэс-115 чиглэлийн авто эргүүлийн машинд суулгаад аваад явсан. Тэгээд би цагдаа жолоочийнхоо хамт хариуцсан хороо, нутаг дэвсгэр рүүгээ буцаад явсан. Тэр хоёр хоёулаа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ өрөөнд нь ямар нэг архи согтууруулах ундааны төрлийн зүйлтэй сав, шил харагдаагүй. Би эхнэрээс нь яагаад ийм зүйл болсон талаар тодруулахад эхнэр нь “...намайг хардсан ба хардалтаас л болоод ийм зүйл болсон...” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29-р тал/
Гэрч ********* “...Өнөөдрийн *********тай одоогоос 2 жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 7-14-р тал/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 15-16-р тал/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 71-73-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.********* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 06 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, *********тоотод байрлах нийтийн байрны 20 тоотод хамтран амьдрагч Г.*********ыг хардсаны улмаас түүний толгой болон биен тус газарт хутгаар зүсэн, хоолойн тус газарт хутга тулгаж биед зүүн зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шуунд шарх, зулай орой хэсгийн хуйх, хамрын нуруу, дээд уруулын гадна дээд хэсгүүдэд зүсэгдсэн шарх, хамар ясны хугарал, зүүн бугалга зүүн шуунд цус хуралт бүхий хохирол учруулж хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Г.*********ын “...Би *********тай 2 жилийн өмнө танилцсанаас хойш хамтран амьдарч байгаа. 2021 оны 09 дүгээр сараас тус нийтийн байранд амьдарч байна. 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед ажил тараад гэртээ ирсэн. Тэгээд 21 цаг 30 минутын үед *********ын хамт гэрээс гараад Монголын үндэсний телевизийн эсрэг талд байдаг караокед ажлын газрын Лхагва гэдэг эмэгтэйгийн хамт гурвуулаа 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Бид нар 00 цаг өнгөрч байхад гараад би *********ыг харьж бай би Лхагвыг унаанд суулгаж өгчхөөд очъё гэсэн ********* пиво аваад өг гэхээр нь 2.5 литрийн том пиво авч өгөөд гэр лүү нь явуулчхаад Лхагвыг Гандан дээр очиж унаанд суулгаж өгчхөөд 30-40 орчим минутын дараа гэрт ирсэн. Намайг орж ирэхэд ********* пиво задалчихсан амаар нь уугаад хэвтэж байхаар нь “чи ийм муухай заваан амьдарлаа боддоггүй” гээд уурласан. Гэтэл ********* босож ирээд над руу уурлаад байсан шиг санаж байна. Би орон дээр сууж байтал хүзүү дагаад халуу оргиод цус гарахаар нь би орилсон чинь хажуу өрөөний эмэгтэй хаалга онгойлгохоор нь цагдаа дуудаарай гэж хэлсэн. Гэтэл ********* бүр уурлаад миний хажууд суучхаад миний толгой руу хутгаар олон удаа хатгаж зүссэн. Гэтэл гаднаас 2 цагдаа орж ирэхэд цагдаа хараад бүр уурлаад байхаар нь би цагдааг түр гарч бай гээд толгой сэгсэрсэн. Хоёр цагдаа хаалга хаачихсан. Би цагдаа нар явчихлаа хоёулаа гэрээ цэвэрлээд амаръя гэхэд үнэн юм уу гээд тайвшраад байж байтал гаднаас дахиад 2 цагдаа орж ирээд хутгаа хая гэхэд хутгаа газарт хаясан. Урьд нь зодож цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-20-р тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10275 дугаартай “...Г.*********ын биед зүүн зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шуунд шарх, зулай орой хэсгийн хуйх, хамрын нуруу, дээд уруулын гадна дээд хэсгүүдэд зүсэгдсэн шарх, хамар ясны хугарал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн зүүн зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шуунд шарх, зулай орой хэсгийн хуйх, хамрын нуруу, дээд уруулын гадна дээд хэсгүүдэд зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хамар ясны хугарал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийн зүүн зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шуунд шарх, зулай орой хэсгийн хуйх, хамрын нуруу, дээд уруулын гадна дээд хэсгүүдэд зүсэгдсэн гар, хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээч эмчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 41-42-р тал/, Гэрч ********* “...2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн үед би Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо дунд тасган 6-р байрны 51 тоотод нийтийн байрны 15 тоотод гэртээ унтаж байхад хажуу талын өрөөний 18 тоотод эрэгтэй хүн орилоод байхаар нь сэрээд би тухайн айлын хаалгыг нүдсэн чинь 30 насны орчим нэг ах хаалгаа онгойлгоод гартаа 2.5 литрийн багтаамжтай пиво барьчихсан яасан ахын дүү гэхээр нь “би унтаж амармаар байна маргааш өглөө ажилтай” гэсэн чинь уучлаарай ахын дүү гээд хаалгаа хаасан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад миний нойр хүрээд унтчихсан юм. Өглөө 06 цагийн үед дахиад эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо хэрэлдээд пижигнэлдсэн чимээ гараад эмэгтэй нь “болиоч ээ чи аллаа ш дээ” гээд орилоод байхаар нь би хаалгыг нь очоод нүдсэн чинь нөгөө ах хаалгаа жижигхэн онгойлгоод “яасан ахын дүү гэхээр нь “наана чинь юу болоод байгаа юм” гээд хувцас руу нь харсан чинь фудволк нь цус болчихсон байсан юм. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгох гэсэн чинь нөгөө ах хаалгаа бариад онгойлгохгүй байсан. Тэгсэн чинь цаанаас нь толгойноос нь цус гарчихсан эмэгтэй хүн босон ирээд юм хэлэлгүйгээр амаа хөдөлгөөд боссон юм. Тэгэхээр нь би өөрийн утас болон ********* дугаараас 102- луу залгаад манай хажуу талын айл унтуулж амраахгүй байна гээд дуудлага өгсөн юм. Би энэ оны 05 сараас хойш амьдарч байгаа юм. 2021 оны 09 сарын сүүлчээр би хөдөө явчхаад ирэхэд нэг ах эгч хоёр уг 18 тоот өрөөнд амьдарч байсан. Би нэрийг нь мэдэхгүй 2-3 удаа харж байсан. Энэ 2 өмнө хэзээ билээ сайн санахгүй байна нэг удаа хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхэд хажуу талд амьдардаг хүмүүс танай хойд залуу ********* хаалгыг нь онгойлгоод хэлж байсан. Уг нийтийн байр 2 давхар ногоон 2 давхарт ертөнцийн зүгээр зүүн тал руу 18 тоотод амьдардаг. Намайг анх сэрэхэд эрэгтэй хүн айлын хүүхдүүдийн санааг гүйцэхгүй юм байна гээд орилоод 1 цаг болсон тэгээд хэсэг чимээгүй болчихоор нь миний нойр хүрээд унтчихсан. Өглөө 06 цагийн үед сэрэхэд эмэгтэй “болиочээ аллаа ш дээ би чамд хайртай ш дээ чи тэрэнд хайртай биз дээ” гээд хоорондоо хэрэлдээд 30-40 минут болсон. Бүүр болихоо байгаад нийтийн байрны эзэн ********* гэх хүнд хэлсэн. Шөнө 02 цагийн үед хаалгаа онгойлгоод 2 уулахнаа байсан сүүлд хүн нэмэгдэж ирсэн үгүйг мэдэхгүй байна. Тухай эмэгтэй толгойноос нь цус урсчихсан байсан өөр гэмтэл учирсныг анзаараагүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26-р тал/, Гэрч ********* “...Би Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа жолоочоор ажилладаг ба 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 08 цаг 30 минутаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл үүрэг гүйцэтгэх хугацаанд үүрийн 06 цаг 30 минутад “ТЭС-10-aac 115 чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллаарай, хутга барьсан хүн дайраад байна, эхнэрээ алсан байж магадгүй” гэх дуудлага ирэхээр нь дуудлагын дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч ********* хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо дунд ********* тоотод байрлах нийтийн байранд очоод тухайн байрны 2 давхрын хамгийн эхний хаалгыг онгойлгоход нэг эмэгтэйг нэг эрэгтэй хүн үстэж аваад тэр эрэгтэй баруун гартаа саарал өнгийн иштэй урт хутга барьчихсан эмэгтэйн “би хоолойг хэрчиж ална, та нар ойртох юм бол ална” гэж хэлээд байж байхаар нь тэр эрэгтэйг би тайвшруулаад "за залуу ингэж болохгүй, ар гэр үр хүүхдээ бод” гэж хэлэхэд тэр залуу 'өөрийгөө ална” гэж хэлээд нөгөө хутгаа өөрийнхөө хүзүү рүүгээ тулгаад улмаар “би ээжтэйгээ яримаар байна” гэж хэлэхээр нь би "чи ингэж болохгүй, ээжтэй чинь яриулаад өгье, наад хутгаа хаячих” гэсэн. Тэгээд тэр залуу “тамхи татмаар байна" гэхээр нь Б.Бадам Очир тамхи гаргаж ирээд өгөх гэтэл тэр залуу тамхиа над руу шид гэсэн тэгээд тамхийг тэр залуу руу шидсэн. Тэгээд асаагуур өг гэхээр нь асаагуурыг бас шидэж өгсөн чинь тэр залуу нэг гартаа эхнэрээ үстэж байсан гараараа эхнэрийнхээ толгойг өөртөө ойртуулаад толгойг нь үнсээд “за баяртай, хайртай шүү” гэж хэлээд хутгаа эргээд өөрийнхөө хүзүүнээс холдуулаад эхнэрийнхээ хүзүүнд тулгасан. Тэгэхээр нь би “эхлээд чи тамхиа татаад жоохон тайвшир, ээжтэй чинь холбож өгье, ах дүү хамаатан саднаа бод" гэж хэлэхэд тэр эрэгтэй “за би тамхиа татъя” гэж хэлээд тамхиа татаад хутгаа газар тавихаар нь би өөрөө гүйж очиж хутгыг өөр газар луу шидэж холдуулж, эмэгтэйг өрөөнөөс босгож гаргаад, эрэгтэйг би цагдаагийн ахмад *********, цагдаагийн дэд ахлагч ********* нарын хамт гавлаж, аюулгүй болгосон. Цагдаагийн алба хаагч бид нар хохирогчийг аюулгүй болгосны дараа Түргэн тусламж ирээд цус алдаж байгаа хэсгийг боогоод Гэмтлийн эмнэлэг рүү авч эмэгтэйн толгой болон зүүн гарын тохой орчимд хутгаар зүсэгдсэн шархтай нэлээн цус алдсан байдалтай, гэр орон дотор нилээн цус болчихсон байсан. Тэр эмэгтэйг Түргэн тусламжид хүлээлгэж өгч байхад цагдаагийн алба хаагч нарт “амийг минь аварсанд баярлалаа” гэж хэлж байсан. Би тэр байр луу орохын өмнө хутганы хантааз, хутганы бээлий өмсөж очсон. Өмнөх очсон бүрэлдэхүүн цагдаагийн ахмад *********болон цагдаагийн дэд ахлагч Жамьяндорж нар хутганы хантааз, бээлийгүй байсан байна лээ” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 33-р тал/, Гэрч Т.*********ы “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-ны өглөөний 09:00 цаг хүртэл 24 цагийн авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгтэл энэ хугацаанд өнөөдөр өглөөний 06:00 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны *********тоотод “эмэгтэй хүн орилоод цагдаа дуудаад өгөөч” гэсэн утга агуулга бүхий дуудлага ирсэн. Тэгээд би цагдаа, жолооч дэд ахлагч Н.Жамъяндоржийн хамтаар очиж байсан. Тэгэхэд нийтийн байрны 2 дугаар давхарт нэг цонх гэрэлтэй байсан. Түүнийг орж шалгахад нэг эмэгтэй бас нэг эрэгтэй хүн байсан. Түүний залуу нь гартаа хутга барьчихсан байсан. Түүнийг нь авах гэтэл өгөхгүй урдаас эсэргүүцээд дайраад байсан тул би 112 чиглэлийг нэмэгдлээр дуудаж ирүүлсэн. Тэгээд эмэгтэй нүүр ам нь цус болчихсон бас биеийн цээжин хэсэг нь цустай болсон байсан тул 103 дуудлага өгсөн тэгээд нөгөө залууг баривчилж аваад гавласан юм. Тэгж байтал эмч ирээд нөгөө эмэгтэйг яаралтай аваад явсан. Тэрний дараагаар нь бүрэлдэхүүн ирээд үзлэг хийгээд явсан. Тэр өрөөнд эрэгтэй эмэгтэй хоёр хүн байж байсан тэрнээс өөр хэн нэгэн хүн байгаагүй ээ. Гэхдээ тэр хүмүүс хоёулаа согтуу байж байсан. Тэр эмэгтэйгийн толгойн арын дагз хэсэгтээ хутгаар зүсэгдсэн шархтай байсан. Түүнээс нь их хэмжээний цус гарч байсан. Цээжин хэсэгтээ бас цус гоожсон байсан. Тэр нь толгойн хэсгийн цус нь доошоо гоожсон байдалтай байсан. Бас зүүн гарын шуун хэсэгт нь хутгаар зүсэгдсэн шархтай байсан түүнийг нь 103-ийн эмч үзэж боолт хийж байсан юм. Тэгээд нөгөө хутгалсан хүнийг бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн саатуулсан байгаа. Эмэгтэй нь овог нэрийг нь мэдэхгүй байна нэг нэр хэлж байсан, харин нөгөө залуугийн нэр нь дуудлагын бүртгэлд дээр байгаа” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-р тал/, Гэрч Б.*********ын “...Би 2021 оны 10 дугаар сарын 21 ний өдрөөс 22-нд шилжих шөнийн 06 цаг өнгөрч байхад Тэс-10-аас манай авто эргүүлийн машин болох Тэс-115 чиглэлийн станц руу манай алба хаагчид буюу тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад ******, цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч ****** нартай холбогдож Чингэлтэй дүүрэг 8-р хороо, ******тоотод дуудлага гарсан талаар хэлсэн. Тэгээд жижүүрийн шуурхай албанаас мөн манай Тэс-112 чиглэлийн станц руу холбогдож " ...Тэс-115-тай холбогдоод нэмэгдлээр яаралтай хурдан очоорой..." гэж хэлсэн. Тэгээд би цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч ****** хамт Тэс-115-тай холбогдож байгаад тус дуудлага гарсан гэх хаяг руу 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 06 цаг 40 минутын үед очсон. Бид хоёрыг очиход 2 давхар тоосгон нийтийн байр байсан ба хашаа нь онгорхой байж байсан. Хэрэг болсон гэх газар нь тус нийтийн байрны 2 давхар руу гараад баруун гар талын эхний хаалга байсан ба хаалган дээрээ ямар нэг тоот дугааргүй, шаргал өнгийн гадагш онгойдог хаалга байсан. Тус нийтийн байрны 2 дугаар давхрын коридорт ямар нэгэн цус нөж болсон зүйлгүй байсан ба Тэс-115 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаа жолооч хоёр нь хэрэг болсон гэх өрөөний гадна талд нь зогсож байсан. Тэс-112 чиглэлийн цагдаа жолооч бид хоёр уг хаалгыг онгойлгоод харахад жижиг 1 өрөө байх ба уг өрөөнд 30 орчим насны, сахалтай, туранхайдуу эрэгтэй баруун гартаа дунд зэргийн хэмжээтэй хутга барьчихсан эхнэр болох 37 орчим насны махлагдуу эмэгтэйгийн нуруун дээр нь суучихсан, зүүн гараараа эхнэрийнхээ үснээс зулгаачихсан, баруун гартаа барьсан хутгаараа далайсан байдалтай "...наашаа орж ирвэл би энийг аллаа шүү... ” гээд чанга дуугаар хэлээд байсан. Тус өрөөний шал болон ор хөнжлийн даавуу, өөрсдийн өмсөж байсан хувцас, нүүр царай, гар энэ тэр нь битүү цус болчихсон байдалтай байсан. Эхнэрийнх нь зүүн гарын дотор талын шуу хэсэг бага хэмжээний зүсэгдсэн байдалтай байсан. Өөр эхнэрийнх нь биед ил харагдахаар шарх сорви байгаагүй, Биеийн байдал нь нилээд айсан байдалтай байсан. Тэгээд нөхөр нь эхнэрийнхээ нуруун дээр суучихсан, наашаа орж ирвэл ална шүү гээд хутга далайсан байдалтайгаар 5 орчим минут болсон байх. Тэгээд нөхөрт нь бид нар хандаж “...та одоо тайвшраад хутгаа хая, ямар асуудал болсон талаар хэдүүлээ ярилцъя..." гэж тайвнаар хэлсэн. Тухайн үед манай эргүүлийн офицер цагдаагийн ахмад ****** нь энгэрийн камерын бичлэг хийж байсан. Тэгсэн нөхөр нь “...би тамхи татмаар байна..." гэж хэлэхэд нь би нэг ширхэг тамхийг тус өрөөний шал хэсэг рүү өөр рүү нь дөхүүлэлгүйгээр хаалгатай ойрхон 12 гаруй метрийн зайтай /шидэж/ өгсөн. Тэгэхэд нөхөр нь гартаа барьсан хутгаа хаялгүйгээр бос ч ирээд тамхиа авсан, асаагуур асуухаар нь би мөн адил өөр рүү нь шидэж өгсөн. Тэгээд тамхиа асаагаад татаж байснаа "... би ээжтэйгээ утсаар яримаар байна, би ээжийгээ л бодож байна..." гэж хэлсэн . /хутгаа хаяагүй л байсан/. Тэгэхээр нь манай цагдаа ********* “...чи үр хүүхдээ бод ээжийгээ бод, одоо та хутгаа хая... " гэж хэлэхэд нөхөр нь “...би үр хүүхэдгүй хүн..." гэж хэлэхэд манай цагдаа ********* “...тэгвэл чи ээжийгээ бодооч..." гээд бага зэрэг ширүүн дуугаар нөхөрт нь хэлсэн. Тэгсэн нөхөр нь баруун гарт барьсан байсан хутгаа доош нь унагаахаар нь ********* очиж нөхрийг нь барьж авсан. Тэгсэн эхнэр нь нөхрийг нь барьж аваад гавлангуут хажуугаар нь уйлаад гараад ирсэн. Тэгээд би эхнэрийг нь тус нийтийн байрны 2 дугаар давхрын шатны хажууд байсан сандал дээр суулгаад тайвшруулсан. Удалгүй түргэн тусламж 103 ирээд тухайн эмэгтэйг үзэхэд толгой хэсгийн ард талын зүүн доод дагзанд зүсэгдсэн шархтай, их хэмжээний цус гарсан байдалтай , ус нь тэр чигтээ цус болчихсон байсан бөгөөд эмч нь шууд Гэмтлийн эмнэлэг рүү авч явна гээд тухайн эмэгтэйн гар болон толгойд нь боолт хийгээд 2021 оны 10 сарын 22 - ний өдрийн 07 цаг 20 минутын орчимд авч явсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн ба нөхрийг нь ахмад ********* саатуулахаар Тэс-115 чиглэлийн авто эргүүлийн машинд суулгаад аваад явсан. Тэгээд би цагдаа жолоочийнхоо хамт хариуцсан хороо, нутаг дэвсгэр рүүгээ буцаад явсан. Тэр хоёр хоёулаа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ өрөөнд нь ямар нэг архи согтууруулах ундааны төрлийн зүйлтэй сав, шил харагдаагүй. Би эхнэрээс нь яагаад ийм зүйл болсон талаар тодруулахад эхнэр нь “...намайг хардсан ба хардалтаас л болоод им зүйл болсон...” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29-р тал/, Гэрч ****** “...Өнөөдрийн *********тай одоогоос 2 жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-р тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 7-14-р тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 15-16-р тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 71-73-р тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.********* нь дээрх гэмт хэргийг үйлдэх үед цагдаа ирсэн нь гэмт үйлдэл, санаа зорилго туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон гэх үйл баримт тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүйг гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.*********ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хохирогч Г.********* нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй тул шүүгдэгч Б.*********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Б.*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутга, эрэгтэй хүний цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон подволк, биеийн тамирын өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.*********ын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ****** овогт ****** *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.*********т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.********* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шийтгэх тогтоол хүчин 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1 ширхэг хутга, эрэгтэй хүний цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон подволк, биеийн тамирын өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийюн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.*********ын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД П.АРИУНБОЛД
Л.ГАЛБАДАР