| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0027/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/43 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн,
Улсын яллагч А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найдал Л............ овгийн М...........н Б................д холбогдох ...............дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... оны ............дүгээр сарын .........-ны өдөр Өвөрхангай аймгийн ........... суманд төрсөн, ..............настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ........., эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ........ сумын ............ дугаар багийн Онги ........... тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, Л............ овгийн М...........н Б................/......................./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ........... сумын .......... дугаар баг Онги .............. тоотод Цагдаагийн байгууллагад өгсөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон албан хаагч, цагдаагийн дэслэгч Г.Б....................г “лаларууд өмнөх ажлаа барахгүй байж хүний амьдралд оролцох хэрэггүй” гэж хэл амаар доромжлон хөлөөрөө нэг удаа өшиглөх байдлаар биед нь халдаж, хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч М.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Б........................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын ............... сумын сум дундын цагдаагийн тасгийн ............. асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой. Уянга суманд 2022 оны 05 дугаар сараас эхлэн ажиллаж байна. 2024 оны 12 дугаар сарын 01-ний оройн 20 цагийн үед гэртээ сууж байтал ...............гэсэн дугаараас Манай нөхөр М.Б нь согтуурсан үедээ гэрийн бүлийн хүчирхийлэл үйлдээд биед халдаад байна гэсэн дуудлага авч Олон нийтийн цагдаа Г.М................н хамт тухайн Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн 19-07 тоотод машинтай хашааны үүдэнд очиход дуудлага мэдээлэл өгсөн Ц.Д................... нь айсан байдалтай гэрийн гадна зогсож байсан, би машинаас уугаад хашаад нь алхаж байтал тухай гэрээс 3 хүн зууралцаад гарч ирсэн “амрыг эрье” гэж очсон чинь М.Б “цагдаа нар миний амьдралд битгий оролцоод бай лалруудаа, чи бол гөлөг шүү, Пизда минь идэх хоолтой өмсөх хувцастай явъя гэж бодож байгаа бол надтай аятайхан байгаарай” гэж хэлээд намайг Баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би М.Б ыг чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг өшиглөх ёстой болоод өшиглөсөн юм гэж хэлэхээр нь би цаашаа хэсгийн төлөөлөгчийг дуудах гээд явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Ч.Ш...................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр нөхрийн хамт гэртээ сууж байтал манай нөхөр Б.Н.......................н ах нь залгаад чи М.Б ын гэрт нь яваад оч, эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байна гэхээр нь нөхөр бид хоёр М.Б ынд 19 цагийн үед очтол М.Б, Ц.Д................ нар хэрүүл маргаан хийгээд байж байсан. Нөхөр бид хоёрыг гэрт нь орсон чинь Ц.Д............... гараад явсан удалгүй М.Б цагдаа ирлээ гээд гэрээс гарсан. Араас манай нөхөр Б.Н................... гарсан би М.Б, Б.Н................ нарын араас гарсан чинь цагдаа Г................. ирсэн байсан. М.Б рүү дайраад байсан би нөхөр Б.Н.............н хамт би М.Бын араас нь тэвэрсэн манай нөхөр хоёр гараас нь барьцан байсан. Тэгээд би М.Быг тавсан чинь цагдаа Г.Б.................г хөлөөрөө өшиглөхөөр нь манай нөхөр бид хоёр М.Быг тэвэрч аваад гэр лүүгээ оруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Б.Н..................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухай өдөр манай ахын төрсөн хүүхэд М.Б нь эхнэр Ц.Д................. хэрүүл маргаан хийгээд сууж байсан. М.Б гэрээс гараад явахаар нь араас нь гарсан чинь Цагдаа Б.................. хашаан дотор гэр рүү алхаж байсан. М.Б нь “чи юу хийж яваа цагдаа вэ” гээд Бат- Эрдэнэ цагдааг хөлөөрөө өшиглөсөн. Би М.Б.....ыг бариад чи яагаад цагдаа өшиглөж байгаа юм бэ гээд гэрт нь оруулсан. Гэрийн гадна Г.Б цагдаа байж байгаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Г.М...............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2022 оноос хойш Өвөрхангай аймгийн Уянга сумын Олон нийтийн цагдаагаар ажиллаж байна.Тухай өдөр 19 цагийн үед гэртээ сууж байтал манай экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Б нар руу залгаад Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн гэрийн гадна гараад ир гэхээр нь гарсан, тэгээд бид хоёр Өвөрхангай аймгийн ........... сумын ........... дугаар багийн Онги ............... тоотод ирсэн Цагдаагийн дэслэгч Г.Б намайг машиндаа суулгаад хэсгийн төлөөлөгчийг дууд гэхээр нь хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярж байхад Цагдаагийн дэслэгч Г.Б машинаас буугаад тухайн айл руу орсон гээд би утсаар ярьж дуусаад араас нь орсон чинь цагдаагийн дэслэгч Г.Б....................г М.Б өшиглөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой Г.Б..................н албан тушаалын тодорхойлолт, тушаал /хх-ийн 46-50 дугаар хуудас/,
Яллагдагч М.Б............ын "... надад прокурорын тогтоолтой холбогдуулан санал хүсэлт байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч М.Б............ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, мал тооллогын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-ийн 24-29, 32, 33 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.А................... шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.А би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон шүүгдэгч М.Бд холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ......... сумын .......... дугаар баг Онги ............. тоотод Цагдаагийн байгууллагад өгсөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон албан хаагч, цагдаагийн дэслэгч Г.Б....................г “лаларуудаа өмнөх ажлаа барахгүй байж хүний амьдралд оролцох хэрэггүй гэж хэл амаар доромжлон, хөлөөрөө нэг удаа өшиглөх байдлаар биед нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э.................. шүүгдэгчийн гэм буруугийн талаар “... Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Бын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутай тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол саналгүй хүсэлтийг ирүүлсэн мөн бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэсэн дүгнэлттэй байна” гэв.
Шүүгдэгч М.Б өөрийн гэм буруугийн талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч М.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилжээ.
Хохирогч Г.Б нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ..............а сумын сум дундын цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан байцаагчаар ажилладаг болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/401 дугаартай албан тушаалын тодорхойлолт (хх-ийн 46-50 хуудас) зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн .......... сумын ......... дугаар баг Онги ............ тоотод Цагдаагийн байгууллагад өгсөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон албан хаагч, цагдаагийн дэслэгч Г.Б................г “лаларууд өмнөх ажлаа барахгүй байж хүний амьдралд оролцох хэрэггүй” гэж хэл амаар доромжлон хөлөөрөө нэг удаа өшиглөх байдлаар биед нь халдаж, хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Б, Ч.Ш, Б.Н, Г.М нарын мэдүүлэг (хх-ийн 7-8, 12, 16 хуудас),
Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, дэслэгч М.О...................н гаргасан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай "Г.Б......................н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 19-20 хуудас),
Шүүгдэгч М.Бын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй байна.
Шүүгдэгч М.Б нь Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж, биед нь халдаж түүний зүүн шанаа хэсэгт цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч М.Б нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч М.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч С.Б мэдүүлэг, хохирогч С.Б...................н“...Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй бөгөөд нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.А шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад төлөх төлбөргүй байдал, мөн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай байна. Уг гэмт хэрэгт хохирогч нь годол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э...................... шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгчийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатайгаар тэнсүүлэх саналтай байна. Улсын яллагчаас оногдуулж байгаа торгох ялын хувьд санал нийлэхгүй байна. Учир нь шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай ч хувь хүний өөрийн орлого нь торгох ялын хэмжээнд хүрэхгүй. Тиймээс 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч М.Б эрүүгийн хариуцлагын талаар “...Байхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар тогтоож,
Шүүгдэгч М.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н...................... овгийн М..................н Б............г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н...................... овгийн М..................н Б............г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б................. гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА