Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/20

 

Л.С-д холбогдох эрүүгийн

хэргийнтухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч П.Гансүх, Ц.Баярмаа, А.Энхбуйр, Э.Мягмардорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/1775 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч П.Гансүх, Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн Л.С-д холбогдох эрүүгийн 2002 00011 0019 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Л-ийн С, ... оны ... дугаар сарын ...ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, “Т” Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл ..., ...-ийг хамт ... дүүргийн ...: дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, /РД: .../;

Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 70.000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 8 жилийн хорих ял,

Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан;

Л.С нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 тоот байрны “Г” төвийн ... давхарт байрлах ... тоотод үйл ажиллагаа явуулдаг, өөрийн үүсгэн байгуулсан “Т” нэртэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын байранд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа Ерөнхийлөгчийн мэдлийн зорилтот бүлэгт хамаарагддаг иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг хөнгөлөлттэй үнээр орон сууцаар хангаж, 1 өрөө орон сууцанд хамрагдах квот 4.500.000 төгрөг, 2 өрөө сууцны квот 7.500.000 төгрөг, 3 өрөө орон сууцны квот 10.500.000 төгрөг, нотариатын зардал 48.000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэлтийн зардалд 580.000 төгрөг тус тус төлөөд орон сууцтай болох боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

  1. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.Э-ээс 8.128.000 төгрөг,
  2. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г.Б-ээс 8.128.000 төгрөг,
  3. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Б-аас 8.128.000 төгрөг,
  4. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г.Г-ээс 11.128.000 төгрөг,
  5. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Д-ээс 11.128.000 төгрөг,
  6. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.Г-аас 22.256.000төгрөг,
  7. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ш.Б-аас 5.128.000төгрөг,
  8. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ц.Г-аас 8.128.000төгрөг,
  9. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц.Ц-аас 11.128.000төгрөг,
  10. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Г.А-аас 8.128.000төгрөг,
  11. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Н.С-аас 11.138.000төгрөг,
  12. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр У.О-ээс 8.028.000төгрөг,
  13. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Р.У-ээс 5.128.000төгрөг,
  14. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Р.А-ээс 8.128.000 төгрөг,
  15. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Д-ээё 8.128.000 төгрөг,
  16. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.А-аас 11.128.000 төгрөг,
  17. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Т-ээс  8.128.000 төгрөг,
  18. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.О-ээс 11.128.000 төгрөг,
  19. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Б-оос 11.128.000 төгрөг,
  20. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ө.Э-оос 8.128.000 төгрөг,
  21. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Н.А-аас 11.128.000 төгрөг
  22. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц.Х-аас 1.000.000 төгрөг,
  23. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ж.Ж-аас 2.643.000 төгрөг,
  24. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц.А-аас 11.128.000 төгрөг,
  25. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Я.Г-аас 8.128.000 төгрөг,
  26. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Я.Ц-аас 7.900.000 төгрөг,
  27. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр А.И-оос 5.130.000 төгрөг,
  28. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Ц-аас 11.128.000 төгрөг,
  29. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А.А-ээс 8.128.000 төгрөг,
  30. 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Д.Б-ээс 11.128.000 төгрөг,
  31. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Б-ээс 11.128.000 төгрөг,
  32. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Х-ээс 11.128.000 төгрөг,
  33. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Т.А-аас 11.128.000 төгрөг,
  34. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Н.Ч-ээс 5.128.000 төгрөг,
  35. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.С-ээс 11.188.000 төгрөг,
  36. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ү.Л-оос 8.128.000 төгрөг,
  37. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Н-ээс 19.256.000 төгрөг,
  38. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр М.Н-ээс 11.201.000 төгрөг,
  39. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Х.Н-аас 8.128.000 төгрөг,
  40. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ш.Л-аас 11.128.000 төгрөг,
  41. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр О.А-аас 2.545.000 төгрөг,
  42. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д.О-оос 11.128.000 төгрөг,
  43. 2019 оны 12 дугаар сарын 02-ны Ц.Г-ээс 10.628.000 төгрөг,
  44. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ц.Б-ээс 628.000 төгрөг,
  45. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М.М-аас 20.528.000 төгрөг,
  46. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.О-ээё 3.128.000 төгрөг,
  47. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ч.Б-аас 8.128.000 төгрөг,
  48. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д.М-аас 10.628.000 төгрөг,
  49. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Б-аас 3.528.000 төгрөг,
  50. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр В.Н-ээс 4.056.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон, бусдад нийт 451.505.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.С-г хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.С-д 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Л.С-ийн цагдан хоригдсон 276 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Л.С нь хохирогч Ж.Жаргалд 370.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

хэрэгт битүүмжилсэн Л.С-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Субару пористер” загварын автомашин, ханын стенк, буйдан, ор, шкаф, орны матрасс, толь зэрэг тавилга, 43 инчийн “Daewoo” загварын зурагт, “Rotenzo” загварын угаалгын машин, “Lenovo” загварын зөөврийн компьютер, гэрч О.О-ийн 5026491130 дугаартай Хаан банкны дансанд байгаа 370.000 төгрөг, улсын бүртгэлийн Г-... дугаартай Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 11-55 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг уг гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бэлэн мөнгөний бичилт хийсэн 45 хуудас баримт, бичилт хийгдээгүй хоосон баримт 35 хуудас, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Хангамж үйлчилгээний хэлтсээс иргэний амьдрал нөхцөл, нийгмийн байдалд дэмжлэг үзүүлэх зорилготой хамтран ажиллах гэрээ 70 хуудас материал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдлийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төсөлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн 63 иргэний материал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа зорилтод бүлгийн байр хүссэн зорилтод бүлгийн иргэд гэсэн бичигтэй 45 хүний хүснэгтэн нэрсийн жагсаалт бүхий 5 хуудас материал, иргэн О.О-ийн улаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, орон сууц хүссэн иргэдийн нэрс, гар тэмдэглэл 4 хуудас материал, орон сууц хүссэн иргэдтэй холбоотой материал 1 хавтас, орон сууц хүссэн иргэдийн нэрсийн жагсаалт бүхий материал, Азийн хөгжлийн банкнаас тусламж хүссэн иргэдийн материал 1 хавтас, орон сууц хүссэн боловч хүсэлтээ цуцалсан иргэдийн материал 1 хавтас зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт үлдээж,

“Т” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын 1117243056 дугаартай 1 ширхэг тэмдгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.С-д буцаан олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-аас 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Эт, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч хохирогч Б.Б-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч хохирогч Б.Д-т, 22.256.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Г-д, 5.128.000 төгрөг гаргуулан Ш.Б-д, 8.128.000 төгрөг гаргуулан Ц.Г-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ц-д, 8.128.000 төгрөг гаргуулан Г.А-д, 11.138.000 төгрөг гаргуулан хохирогч Н.С-т, 8.028.000 төгрөг гаргуулан хохирогч У.О-д, 5.128.000 төгрөг гаргуулан хохирогч Р.У-т, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Р.А-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Д-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.А-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Т-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч С.О-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ө.Э-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Н.А-т, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Х-д, 2.730.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ж-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.А-т, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Я.Г-т, 7.900.000 төгрөг гаргуулан хохирогч Я.Ц-д, 5.130.000 төгрөг гаргуулан хохирогч А.И-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ц-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч А.А-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-т, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Х-д, 11.280.000 төгрөг гаргуулан хохирогч Т.А-т, 5.128.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Ч-д, 11.188.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С-т, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Л-д, 19.256.000 төгрөг гаргуулан Д.Н-т, 11.201.000 төгрөг гаргуулан хохирогч М.Н-т, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Н-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Л-д, 2.454.000 төгрөг гаргуулан хохирогч О.А-д, 11.128.000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д, 10.628.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Г-д, 628.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Б-д, 20.258.000 төгрөг гаргуулан хохирогч М.М-д, 3.128.000 төгрөг гаргуулан хохирогч Б.О-д, 8.128.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Б-т, 10.628.000 төгрөг гаргуулан хохирогч Д.М-д, 3.528.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, 4.056.000 төгрөг гаргуулан хохирогч В.Н-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.С давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үүсгэн байгуулсан “Т” төрийн бус байгууллага нь нийгэмд үйлчлэх үйл ажиллагаа явуулдаг. ...Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг гэх Б.Э-тэй уулзаж танилцсан. Б.Э нь өөрийгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж үйлчилгээний хэлтсийн орон тооны бус зөвлөх гэж байсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн үнэмлэх үзүүлж байсан. Тиймээс бид хамтран ажиллах болж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж үйлчилгээний газрын ивээл дор зорилтот бүлгийн айл өрхүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон. Манай байгууллага зорилтот бүлгийн айлуудад судалгаа хийж айл өрхийг хамруулахаар тохиролцсон. Эрдэнэчимэг нь 1 өрөө байр 5.128.000 төгрөг, 2 өрөө байр 8.128.000 төгрөг, 3 өрөө байр 10.128.000 төгрөгийн квотын мөнгө хурааж байранд хамруулна гэсэн. Би өөрийн уран бүтээл дээрээ ажиллах ажил ихтэй байсан тул О.О-ийг гуйж ажиллуулсан. О.О нь миний хэлсний дагуу төсөлд хамрагдсан иргэдээс бичиг баримтын бүрдэл хийж, квотын мөнгө хурааж баримт өгдөг байсан. Иргэдтэй байгуулах гэрээг би хийж байсан. О-ийн хураасан квотын мөнгийг би Э-т гурван удаа аваачиж өгөн. Нийт 415 сая төгрөгийг би түүнд өгсөн. ...Э, О нартай утсаар ярих, зурвас бичих зэргээр холбоо барьдаг байсан. ...Э 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр эхний 10 айлыг байранд оруулна гэж хэлж байсан тул би залилангийн хэрэг хийсэн гэж өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн юм. ...Би 57 настай, цөсний чулуутай, нойр булчирхайн үрэвсэл, тархины судасны нарийсалтай. 4 дүгээр  сард хоригдож буй өрөөндөө унаж, өрөөсөн нүүр доош унжсан, баруун бөөрөнд уйланхайтай болсон. Миний нөхөр П хүний асрамжинд суумгай байдаг. Одоо охиныхоо хашаанд дан бүрээстэй гэрт хаванд баригдан, амьсгалын дутагдалд орсон. ...Надад хариуцуулсан 415 сая төгрөг хаана, хэрхэн, юунд зарцуулагдсан болохыг нарийн тогтоогоогүй. Би ажлаа бүтээж, айлуудад туслахын тулд Э-ийг хэлээгүй тул тэр мөнгийг нэг сарын дотор юунд хэрэглэснийг хэлүүлэх гэж мөрдөгч Баасанбат мөнгөний дүнг бариулахын тулд “юу ч хамаагүй авснаа хэл, хоёулаа яс амаръя” гэж тулгаж байсан. ...Миний бодлогогүй хэлсэн үгнээс болж төрсөн охин минь хашааны газраасаа салж, хүү минь унах машин, гэрийн тавилга, амьдрах нөхцөлөөсөө салах боллоо. Мөрдөгч тэр үед хохирогч нарын хохирол нийцэх мөнгөн дүнд тааруулах гэж намайг албадан шахаж байснаас энэ бүхэн үүсч хүүхдүүдийн маань эд хөрөнгийг нь битүүмжилсэн байсан. ...Иргэдтэй гэрээ байгуулж, квотын мөнгийг нь авч Э-т дамжуулж байсан. ...Эрдэнэчимэг нь намайг эзгүй үед О-тйн утас руу ярьж “одоо хэдэн айл олчих, хэдэн байр үлдчихлээ” гэж хэлсний дагуу О айл олсон байдаг. Хэрэгт татагдчихна гэж айгаад энэ бүгдийгээ хэлээгүй байх. ...415 сая төгрөгийг аваад чөлөөтэй явж байгаа Эрдэнэчимэгээс гэрчийн мэдүүлэг ч аваагүй. Мөн хохирогч В.Н 628.000 төгрөг нэхэмжилсэн хэрнээ мөрдөгчид 4.058.000 төгрөг өгсөн гэж мэдүүлснээр прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх энэ хохирлыг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хохирогч Б.Ц-ийн мэдүүлснээр В.Н нь өөрийн эхнэр С-ийн дансанд мөнгө төвлөрүүлэн аваад нэг хохирогчийн 4.600.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байгааг мэдсэн. Энэ мөнгөө төлөхийн тулд надад 4.058.000 төгрөг өгсөн гэж худал мэдүүлсэн байх. ...Мөн 2020 оны 1 дүгээр сарын 3, 4-ний өдөр Л.А, Г, Б, М гэх дөрвөн хүн намайг Налайхаас ирэхэд уулзаж байрны квотын мөнгө төлж хамрагдъя гэж гуйсан. Би тэдний дэргэд Э-тэй яриад “болно” гэхээр нь ажил дээрээс О-ийг дуудаж тамга, гэрээний маягт авч ирүүлэн гэрээ байгуулсан. Б 10.128.000 төгрөг, Г 8.128.000 төгрөг өгсөн. Дээрх гурван хохирогч дахин гомдол гаргавал надад дахин ял нэмэгдэж миний эрх зүйн байдал дордоно. Иймд үүнийг нэгтгэн шалгаж өгнө үү. Хохирогч нарын 415 сая төгрөгийг авсан Б.Э-ийг олж, түүнд хуулийн дагуу арга хэмжээ авна уу. ...” гэв.

Шүүгдэгч Л.С-ийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Т” төрийн бус байгууллагын иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж 451.505.000 төгрөгийг харилцан тохиролцооны үндсэн дээр авсан гэрээний биелэлт нь 1 жилийн хугацаатай ба үл ойлголцол гарсан тохиолдолд иргэний хэргийн шүүхээр асуудлыг шийдвэрлэнэ гэж зааж өгсөн. Иргэд хоорондын гэрээ нь сайн дурын үндсэн дээр байгуулагддаг ба гэрээний үр дүн гараагүй, ажил нь эхлээгүй байсан. Л.С-г 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, хохирогчидтой уулзаж хохирол, мөнгөө төлөх боломж олгоогүй. Хохирогч нар Л.С-г гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Хохирогчдоос авсан мөнгийг Л.С авсан гэх нэг ч баримт байхгүй ба ганцхан О.О-ийн мэдүүлгээр яллаж байна. О.О нь иргэдээс авсан мөнгөө Л.С-д өгдөг байсан, картаа ашиглуулдаг байсан гэх мэдүүлгүүд нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. О.О-ийн картыг ашиглахдаа ямар гүйлгээ хийж байсан, бэлэн мөнгө гаргах картны эрх зэргийг эргэлзээгүй тогтоох шаардлагатай. ...Б.Эрдэнэчимэг гэгчийг шалгахгүй байгаа нь ямар нэгэн ашиг сонирхол байна гэж үзэж байна. ...Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд шүүгч Л.С-г “чи кино, ном, зохиол бичдэг юм чинь энэ хэргийг зохиосон” гэж тулгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мөрдөгч, прокурор хэргийг бүрэн бодитойгоор шалгаж, бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.С-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын мөнгөний зарцуулалтыг шалгаж тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 ,1.5 дахь хэсгүүдэд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй. ...Л.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирлын 451 сая төгрөгөөс Эрдэнэчимэгт 415 сая төгрөгийг нь 3 хувааж бэлнээр өгсөн. ...” гэж мэдүүлдэг ба энэ талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Дээрх мэдүүлгийг хохирогч М.Н, гэрч О.О нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд давхар нотолж байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй “...тухайн асуудлыг мөрдөн байцаалтад огт шалгуулаагүй, тэдгээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна. ...” гэж дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн. Хохирогч Б.Батжавхлан, Д.Г, Г.Б болон нэр бүхий хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд О.О-ийн хэлсэн үг, түүнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэл дээр үндэслэн дээрх төсөлд итгэж, түүнд мөнгөө шилжүүлсэн, Л.С-тай огт уулзаж байгаагүй талаараа мэдүүлсээр байхад шүүх анхаарч үзээгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн байна гэж дүгнэсэн боловч энэ талаар өмгөөлөгч нарын гаргасан, үндэслэл болгосон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг хангаж байна. О.О нь өөрийн дансаар болон бэлнээр авсан мөнгөнөөс хэдийг нь Л.С-д өгсөн нь хавтас хэргийн материалд тодорхойгүй байдаг. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах прокурорын тогтоолд “...О.О нь хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал байх тул сайтар шалгаж тогтоо” гэж буцаасан байхад энэ талаар ажиллагаа огт хийгээгүй ба энэ талаарх өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг шүүхээс няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.С-ийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлуудыг дэмжиж оролцож байна. Анхнаасаа Л.С-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах саналыг гаргасан. Ямар нэгэн байдлаар хэргийг удаашруулах гэсэн зорилго байхгүй. Хэргийн бодит байдлыг тогтоолгох зорилготой байсан. Э гэгч хүнийг огт шалгаж, тогтоогоогүй. Иймд хэргийг прокурорт буцаах саналтай  байна.” гэв.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй Б овогтой Э гэх хүнийг шалгуулах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаанд шүүгдэгч Л.С нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөрийн ажлын байр дээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа Ерөнхийлөгчийн мэдлийн зорилтот бүлэгт хамаарагдах иргэдийг орон сууц төсөл хөтөлбөрт хамааруулна гэсэн байдаг. Үүний дагуу нэр бүхий 50 иргэдээс 1 жилийн хугацаанд 50 удаагийн үйлдлээр нийт 451.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байгаа. 3 дугаар хавтас хэргийн 75 дугаар хуудаст Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан бичиг авагдсан. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж үйлчилгээний хэлтэс гэх бүтцийн нэгж огт байхгүй. Ийм төсөл Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлээгүй” гэсэн байдаг. Уг хэрэг үйлдэгдсэнээс хойш 8 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаад, прокурорын хяналтад 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүхэд шилжүүлэх саналтай ирсэн. Өмгөөлөгч П.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүгдэгчид эрх зүйн туслалцаа үзүүлсэн. Нийтдээ 8 сарын хугацаанд дээрх хүмүүсийг шалгуулах, нэмэлт мөрдөн байцаалт явуулах талаар нэг ч хүсэлт гаргаж байгаагүй. Прокурорын шатанд энэ хэрэг 2 сар хянагдсан. Мөн 2 сарын хугацаанд давж заалдах гомдолд дурдсан хүмүүсийг шалгуулах талаар нэг ч гомдол гаргаагүй. Мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй, хавтас хэрэгт авагдаагүй үйл баримтыг шүүхээр үнэлүүлэх асуудлыг тавьж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. О гэх хүний мэдүүлэг 4 дүгээр хавтас хэргийн 181-188, 184-185, 186, 195 дугаар хуудаст тус тус авагдсан. Энэ хүнийг 3 удаа гэрчээр асуусан. Оийг Л.С өөрийнхөө туслах ажилтанаараа авсан байдаг. 3 удаагийн гүйлгээгээр нийт 278.701.500 төгрөг орж ирсэнийг С-д өгсөн асуудлыг О мэдүүлдэг. О гэх хүн нэр бүхий 50 хохирогчоос орж ирсэн мөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн, уг хэрэгт хамтран оролцсон үйлдэл байдаггүй. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар яг ямар ажиллагааг хийлгэх гээд байгаа нь тодорхойгүй байна. Өмгөөлөгч нараас гаргаад байгаа гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан зүйлийг шийтгэх тогтоолдоо тодорхой дурдаж, дүгнэсэн. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдөөс гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Л.С нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байр, “Г” төвд үйл ажиллагаа явуулдаг, өөрийн үүсгэн байгуулсан “Т” нэртэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын байранд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа Ерөнхийлөгчийн мэдлийн зорилтот бүлэгт хамаарагддаг иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг хөнгөлөлттэй үнээр орон сууцаар хангаж, 1 өрөө орон сууцанд хамрагдах квот 4.500.000 төгрөг, 2 өрөө сууцны квот 7.500.000 төгрөг, 3 өрөө орон сууцны квот 10.500.000 төгрөг, нотариатын зардал 48.000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэлтийн зардалд 580.000 төгрөг тус тус төлөөд орон сууцтай болох боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд нэр бүхий 50 иргэнийг залилж, нийт 451.505.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх хангамж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа зорилтот бүлэгт хамаарагддаг иргэдийг орон сууцжуулах төслийн орон сууцны квотод хамрагдахаар Л.С-д мөнгө өгсөн талаар мэдүүлсэн:

хохирогч  Ш.Л /3 хх 76-78/, хохирогч Д.Э /3 хх 83-84/, хохирогч Г.Б /3 хх 87-88/, хохирогч Б.Б /3 хх 94-95/, хохирогч Г.Г /3 хх 100-101/, хохирогч Д.Д /3 хх 106-107/, хохирогч Д.Г /3 хх 110-111/, хохирогч Ш.Б /3 хх 121-122/, хохирогч Ц.Г /3 хх 128-129/, хохирогч Ц.Ц /3 хх 134-135/, хохирогч Г.А /3 хх 140-141/, хохирогч Э.С /3 хх 145-146/, хохирогч У.О /3 хх 151-152/, хохирогч Р.У /3 хх 161-163/, хохирогч Р.А /3 хх 166- 167/, хохирогч Б.Д /3 хх 172-173/, хохирогч Б.А /3 хх 179-180/, хохирогч Б.Т /3 хх 186-187/, хохирогч С.О /3 хх 192-193/, хохирогч Б.Б /3 хх 198-199/, хохирогч Ө.Э /3 хх 206-207/, хохирогч Н.А /3 хх 211-212/, хохирогч Ц.Х /3 хх 220-221/, хохирогч Ж.Ж /3 хх 225-226/, хохирогч Ц.А /3 хх 235-236/, хохирогч Я.Г /3 хх 242-243/, хохирогч Я.Ц /3 хх 250-4 хх 1/, хохирогч А.И /4 хх 4-6/, хохирогч Б.Ц /4 хх 12-13/, хохирогч А.А /4 хх 18-19/, хохирогч Д.Б /4 хх 25-26/, хохирогч Д.Б /4 хх 29-30/, хохирогч Н.Х /4 хх 36-37/, хохирогч Т.А /4 хх 42-43/, хохирогч Н.Ч /4 хх 48-49/, хохирогч Б.С /4 хх 53-54/, хохирогч Ү.Л /4 хх 60-61/, хохирогч Д.Н /4 хх 64-66/, хохирогч М.Н /4 хх 75-77/, хохирогч Х.Н /4 хх 81-82/, хохирогч Ш.Л /4 хх 87-88/, хохирогч О.А /93-94/, хохирогч Д.О /99-100/, хохирогч Ц.Г /4 хх 105-106/, хохирогч Ц.Б /4 хх 112-113/, хохирогч М.М /4 хх 116-117/, хохирогч Б.О /129-130/, хохирогч Ч.Б /4 хх 135-136/, Д.М /4 хх 141-142/, хохирогч Б.Б /4 хх 152-153/, хохирогч В.Н /4 хх 157-158/ нарын мэдүүлгүүд,

гэрч Ц.Э-ын: “...Л.С “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас нийгмийн зорилтот бүлгийхэнд тусламжийн зориулалтаар хэдэн байр өгч байгаа юм. ...Хэд хэдэн бичиг баримт бүрдүүлж ир гэж хэлсэн. Мөн квотын мөнгө  4.500.000 төгрөг төлнө” гэж хэлсэн. Үүнээс гадна ордерын мөнгө 500.000 төгрөг гэсэн. ...би хамт ажилладаг Амартүвшин, бага охины хадам эцэг Болдбаатар нарт ийм байранд орох гэж байгаа, нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа гэдгийг дуулгасан. ...Бэлэн мөнгөтэй хүн байвал шууд өгөөд орох ганц хоёрхон байр байна гэж хэлсний дагуу эдгээр хүмүүс Л.С-тай очиж уулзаж, мөнгө өгсөн. ...” /4 хх 164-165/,

гэрч Т.Э-ийн: “...Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх хангамж үйлчилгээний хэлтэс гэх нэгж байгууллага байдаггүй. ...Ерөнхийлөгчийн тамгын газраас “Т” төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа ямар нэг төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, бусад ямар нэг хамтарсан үйл ажиллагаа байхгүй. ...Тус төрийн бус байгууллагаас Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран ажиллах талаар ирүүлсэн ямар нэг албан бичиг, хүсэлт одоогоор байхгүй байна. ...” /4 хх 175-176/,

гэрч О.О-ийн: “...Би шууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж, үйлчилгээний хэлтсийн ажилчидтай харилцаж, хамтран ажиллаж үзээгүй. “Т” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Л.С тэдгээр хүмүүстэй харилцдаг байх. ...Ц.С нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөрийнхөө мэдлийн хүрээнд зорилтот бүлгийн хүмүүст тусламж үзүүлдэг юм. Зорилтот бүлгийн 50 иргэнийг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа юм. Ийм учир зорилтот бүлэгт хамаарагддаг иргэдээс тухайн төсөлд хамрагдах материалыг цуглуулах ажилд намайг томилсон. Би одоогийн байдлаар 67 зорилтот бүлгийн иргэдийн төслийн материалыг хүлээж авсан байгаа. ...Дээрх 67 иргэнтэй удирдах зөвлөлийн дарга С хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа. ...Мөн тухайн төсөлд хамрагдах иргэдээс нэг өрөө орон сууцанд орох гэж байгаа бол 4.500.000 төгрөг, хоёр өрөө байранд орох гэж байгаа бол 7.500.000 төгрөг, гурван өрөө байранд орох гэж байгаа бол 10.500.000 төгрөгийн квотын үнэ авдаг юм. Мөн үл хөдлөх үйл ажиллагааны зардалд хүн бүрээс 580.000 төгрөг, нотариатын үнэ 48.000 төгрөгийг тус тус нэмж авдаг. Энэ мөнгийг бэлнээр болон дансаар аваад С дарга цаашаа тушаадаг юм шиг байна лээ. ...” /4 хх 182/,

гэрч Д.М-ийн: “...С гэдэг хүн нийтдээ 37.200.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө болохыг би мэдэхгүй. Манай ээж Наранцэцэгтэй ярьж хөөрч байгаад шилжүүлсэн. Тэдгээр мөнгийг би ээжийн хэлснээр дээрх дансууд руу шилжүүлсэн. ...С нь манай ээжид 3 өрөө байр олж өгнө гэж хэлсэн гэсэн. ...” /4 хх 196-197/,

гэрч П.А-ын: “...Миний мэдэхээр “Т төрийн бус байгууллага нь Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр байгаагүй. ...Ээж маань миний виза картыг 2019 оны 12 дугаар сард 7 хоногийн хугацаатай хэрэглэсэн санагдаж байна. Надад гүйлгээний талаар мессеж ирдэг байсан бөгөөд тэр үед миний данс руу 10 болон 20 сая төгрөгийн орлого ороод буцаад зарлагадаж гардаг байсан нь мессежнээс харагдаж байсан. ...” /4 хх 229/,

шүүгдэгч Л.С-ийн: “...Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцжуулах төсөл хөтөлбөр гэж огт байхгүй асуудал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж, үйлчилгээний хэлтсээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдлийн зорилтот бүлэгт хамаарагддаг иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөр гэдэг асуудлыг би өөрөө санаанаасаа зохиосон асуудал байгаа юм. ...Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж, үйлчилгээний хэлтсээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдлийн зорилтот бүлэгт хамаарагддаг иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөр байдаг, энэ төсөлд хамруулж өгнө гэж хүмүүст зар түгээж мөнгөтэй болъё гэдэг санаа төрсөн юм.  Тэгээд хамгийн түрүүнд ойр дотныхоо хүмүүст зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах төсөл хөтөлбөр байдаг юм байна, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн мэдлийнхээ хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд орон сууц олгодог юм байна, манай “Т” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага дээрх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 1 өрөө орон сууцанд хамрагдахыг хүсвэл квотын үнэ гэж 4.500.000 төгрөг, 2 өрөө орон сууцанд хамрагдахыг хүсвэл квотын үнэ гэж 7.500.000 төгрөг, 3 өрөө орон сууцанд хамрагдахыг хүсвэл квотын үнэ гэж 10.500.000 төгрөг, мөн нотариатын зардалд 48.000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэлтийн зардалд 580.000 төгрөг төлөөд орон сууцтай болох боломжтой гэж зохиож ярьсан юм. ...Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж, үйлчилгээний хэлтэс гэдэг огт байдаггүй байгууллагын нэрийг барьж байртай болгоно гэж би тэр хүмүүсийг хуурч иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний төслийг би өөрөө зохиосон. ...Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хангамж, үйлчилгээний хэлтсээс зорилтот бүлгийн иргэдэд орон сууц олгодог гэж О-т худал хэлж итгүүлсэн. О надад итгээд 10 орчим хүн орон сууцжуулах төсөл, хөтөлбөрт хамруулах гэж авчирсан. ...” /4 хх 178-179, 5 хх 220/ гэсэн мэдүүлгүүд,

“...Л.С нь өөрийн эзэмшлийн харилцах данс, бэлэн мөнгөөр, өөрийн хамаарал бүхий этгээдийн харилцах дансуудаар нийт 164.932.000 төгрөгийг иргэдээс байрны төлбөр гэж авсан байна. ...Баримтаар нотлогдож буй зарцуулалт нь байрны төлбөрийн буцаалтанд 2.252.000 төгрөг, Л.С болон түүний нөхөр, хүүхдийн харилцах дансанд нийт 294.259.000 төгрөг, хэрэглээний компьютер худалдан авахад 1.553.590 төгрөгийг тус тус зарцуулсан харилцах дансны хуулгуудаар нотлогдож байна. ...” гэсэн мөрдөгчийн магадлагаа /5 хх 8-17/,

нэгжлэг хийсэн тэмдэглэл /1 хх 15-24/, хамтран ажиллах гэрээ /1 хх 168-170, 3 хх 3-73, 89, 97, 103, 113-114, 124, 130, 136, 142, 168, 174, 182-183, 188, 200, 213, 222, 227, 237, 244, 4 хх 7, 14, 20, 31, 39, 44, 50, 55, 67-68, 78, 83, 89, 101, 126, 137, 143, 159, 206/,

бэлэн мөнгөний орлогын баримт /2 хх 241-250, 3 хх 1-2, 91, 96, 102, 115, 133, 131, 137, 169, 175, 181, 189, 201, 214, 238, 243, 4 хх 21, 32, 45, 102, 108, 138, 207, 234/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 176-180, 2 хх 42-139, 157-160, 171-202, 3 хх 90, 153, 176, 202, 208, 217, 228-230, 239, 4 хх 8-9, 22, 33, 56-57, 69-72, 90, 95-96, 102, 109, 131-132, 149, 154, 160-161, 198-204/, Голомт банкны дансны хуулга /2 хх 147-154, 3 хх 117-118, 125, 4 хх 146/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /3 хх 147, 245-247/, Төрийн банкны дансны хуулга /4 хх 84/, банкны мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх 194, 215, 231, 4 хх 15, 32, 38, 108, 118-125/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг, амьдрал, зан төлөвийн хэвшил болсон, өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулах гэмт санаа зорилготой байх бөгөөд шүүгдэгч Л.С-г бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Л.С нь урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 8 жилийн хорих ял, Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан бөгөөд сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бүрэн төлж дуусгасан байна.

Шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч П.Гансүх нар нь давж заалдсан гомдолдоо “...Б, Г, М нараас мөнгө авсан тул хэргийг нэгтгэн шалгаж өгнө үү...”, “...Л.С нь бусадтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэрээний биелэлт нь 1 жилийн хугацаатай ба үл ойлголцол гарсан тохиолдолд иргэний журмаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. ...Эрдэнэчимэг гэгчийг шалгах шаардлагатай...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэжээ.

Шүүгдэгч Л.С нь дээрх нэр бүхий гурван иргэнийг залилсан талаарх мэдүүлэг, нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд тус шүүхэд гаргаж өгөөгүй, ирүүлээгүй байх тул дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй байна.

Бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн суъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг.

Шүүгдэгч Л.С нь “...төсөлд хамруулж өгнө гэж хүмүүст зар түгээж мөнгөтэй болъё гэдэг санаа төрсөн юм. ...Би өөрөө санаанаасаа зохиосон асуудал байгаа юм. ...” /4 хх 178/ гэж хэргээ хүлээн мэдүүлсэн, өөрөөр хэлбэл, Л.С нь иргэдийн орон сууцжуулах төсөлд хамруулж өгнө гэдэг зохиомол байдлыг зориудаар бий болгож, тус төсөл хөтөлбөр хэрэгжээгүй, энэ төсөлд хамруулах боломжгүй болохыг мэдсээр байж бусдыг хуурч эд хөрөнгийг нь шунахай сэдэлтээр авах гэмт санаагаар, залилахаар урьдаас төлөвлөж, үйлдсэн болох нь тогтоогджээ.

Гэрээний харилцаанаас үүдэлтэй залилах гэмт хэрэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээрээ шалтаглан өмчлөгчийн итгэлийг эвдсэн үйлдлийг ойлгох бөгөөд орон сууцжуулах төсөл, хөтөлбөр нь анхнаасаа бодит бус, зохиомол зүйл байсан учир Л.С-ийн бусдыг залилсан үйлдлийг гэрээний маргаан гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

Шүүгдэгч Л.С-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдсан гомдолдоо “...О.О-ийн үйлдлийг шалгаж тогтоох шаардлагатай...” талаар дурджээ.

Хавтас хэрэгт авагдсан гэрч О.О-ийн гэрчээр өгсөн “...мөнгийг бэлнээр болон дансаар аваад С дарга цаашаа тушаадаг юм шиг байна лээ. Квотын үнийг яг цаана нь ямар байгууллага, албан тушаалтан авдгийг би мэдэхгүй байна. ...Би С-д итгээд найз нөхөд, хамаатнууддаа хэлсэн. ...С-г тэгж хүмүүсийг хуурч байгааг би мэддэггүй байсан. ...” /4 хх 182, 187, 194/, шүүгдэгч Л.С-ийн “...Миний бусдын хохироосон үйлдэлд хамтран оролцсон хүн байхгүй. ...Тухайн мөнгөнөөс О.О ашигласан зүйл байхгүй. Бүх мөнгийг би өөрөө зарцуулсан. О.О нь надад итгэсэндээ өөрийн охин, төрсөн дүү нарыг хүртэл надтай гэрээ хийлгүүлж байсан. Би О.О-т бодит байдлыг хэлж байгаагүй. Намайг үнэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран ажиллаж байгаа гэж бодож байсан...” /5хх 222, 6хх 65/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Л.С нь О.О-тэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Л.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...би өөрөө санаанаасаа зохиосон асуудал байгаа юм. ...Миний бусдын хохироосон үйлдэлд хамтран оролцсон хүн байхгүй” /4 хх 178, 5 хх 222/ зэргээр мэдүүлсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө буюу прокурорын шатанд болон анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаар мэдүүлж, хүсэлт, гомдол гаргуулж шийдвэрлүүлж байгаагүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг ганцаар үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/1775 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч П.Гансүх, Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/1775 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч П.Гансүх, Ц.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ