Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0646

 

 

 

 

 

2022 09 07 128/ШШ2022/0646

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Б.М******* нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны МЗХ***/**-** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон ***/*** дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б***************** нь шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: Миний бие Б*******-н Б******** нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны МЗХ***/**-** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон ***/*** дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн өөрт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нарын нэг болох Б.Б***************** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрт холбогдох хэсгээс бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрт холбогдох хэсэг болох Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны МЗХ***/**-** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон ***/*** дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Б*****************-ээс Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны МЗХ***/**-** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон ***/*** дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ