Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

    Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Жамбиймолом,

    Уëñûí ÿëëàã÷ Ц.Э,

    Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

    Ш¿¿ãäýã÷ Д.Б нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

   Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч................. овгийн Д.................н Б.............д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ................ суманд ......... оны ...........дугаар сарын ..........-ны өдөр төрсөн, эрэгтэй, ........... настай, регистрийн дугаар ..........., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..........., эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..........  сумын ........... дүгээр багийн ............... тоотод оршин суух хаягтай,

 

  Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ........ сумын ..........дүгээр баг ........ тоотод байрлах Ц.Т...........н хашаанд өөрийн найз Зундуйн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Б.Ц-тай тухайн үед үүсгэсэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, цохих, өшиглөх үйлдлээр Б.Ц.................н биед тархи доргилт, баруун шанаа, хацар, баруун зүүн гарын бугалга, зүүн тохой, баруун зүүн шуу, баруун талын өвдөг дотор дунд хэсэг, зүүн өгзөг, гуя, баруун гарын сарвуу хэсэгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Зундуйгийн машины түлхүүрийг авах гэж Б.Ц-тай зууралдсан. Зууралдаж байхдаа л санаандгүй цохих, өшиглөх үйлдэл гаргасан байх. Тэрнээс биш санаатай цохисон юм байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

  1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Хохирогч Б.Ц..............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн аав Б...........н хамт аавын  машиныг янзлуулах гээд Алтан жолоо авто засварын газарт очсон. Машинаа янзлуулаад машин янзалсан засварчингаас машин тавчих газар байна уу түрдээ нуух гэж байгаа юм аа гэж асуухад засварчин манай хашаанд тавчих гэхээр нь 01 дүгээр баг 35-7 тоот хашаанд машинаа тавчихаад засварчинтай хөдлөх  гээд явж байтал араас приустэй салсан нөхөр Зундуй болон түүний найз Б................ 2 машинаас бууж ирсэн. Зундуй миний гарнаас барьтал Б................ ирээд гараараа миний баруун талын шанаа руу хэд хэдэн удаа цохисон мөн хөл рүү өшиглөсөн, гарны булчингаас базсан, хэл амаар доромжилсон айлган сүрдүүлээд байхаар нь би аав руу залгаад айлын хашааны гадаа салсан нөхөр Зундуй хүнтэй ирээд хамт ирсэн хүн нь намайг зодоод байна гэж аавд хэлсэн. Б............ миний машины түлхүүрийг булааж аваад шидсэн мөн жолооч болон жолоочийн хаалгыг гараараа зангидаад 2 хаалга руу цохисон..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48 хуудас),

 

  Гэрч Ц.Т.................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 02 дугаар багт байрла  Алтан жолоо авто засварын газар ажил дээрээ байхад Ц............. гэх эмэгтэй машины шил солиулахаар ирсэн юм. Машины шилээ солиулчихаад явах гэж байгаад түр зуур машин тавчих газар байна уу гэж асуусан. Би манай хашаанд тавьчих гээд дагуулаад Арвайхээр сумын 09  дүгээр багт байдаг хашаандаа дагуулж ирээд энд түрдээ тавчих гэсэн. Хашаандаа машины оруулж тавьчхаад намайг нэг газар хүргээд өг, гээд би хүргэж өгөх гээд машиндаа суулгаад хөдлөх гэж байтал цагаан өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр согтуу залуу бууж ирээд Ц.............. гэх эмэгтэйтэй хэрүүл маргаан хийгээд хэрэлдээд байсан. Нэг нь Ц............... гэх эмэгтэйгийн  нөхөр юм шиг байсан тэгээд удалгүй хэрүүл хийж байгаад нөгөө хоёр залуу машинаа унаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 84 хуудас),

 

Гэрч Ц.Т............н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Б.Ц................г аваад хашааны гаднаасаа хөдлөх гэж байхад приустэй согтуу 2 залуу давхиж ирээд над руу дайраад байсан. Намайг зодож цохисон асуудал бол байхгүй. Тэгтэл Ц................н нөхөр Зундуйтай хамт ирсэн Б............. гэх залуу Ц.............руу өөр хүнтэй явалдлаа гээд дайраад зүүн гараараа Ц.............н баруун шанаа руу цохиж байгаа харагдсан. Ойртохоор над руу дайраад байсан болохоор би холоос хараад л байсан. Б............ согтуурахаад Ц.................руу дайраад барьж аваад татаж чирээд байгаа харагдсан. Би хэрүүл маргаан болж байхад машинаас буугаагүй. Юунаас болж маргасан талаар мэдэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл хашаан дотор байсан хэрүүл маргаан хийж байсан хүмүүс хашааны гадаа маргалдаад байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 90-91 хуудас),

 

  Гэрч Ц.З................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчимд найз нартайгаа Арвайхээр сумын .......... дугаар багийн нутаг дэвсгэрт явж байхад салсан эхнэр Ц............ нь ............ ............ улсын дугаартай саарал ..........унасан явахаар нь би Б......... гэх найзтайгаа Ц................. дээр яваад очсон. Ц........ өөр машинд суугаад хөдлөх гэж байхад нь очсон. Тэгээд би Ц...........д үр хүүхэд дээрээ очихгүй юм уу гэж хэлсэн. Б............ найз маань чи одоо Зундуйд унаа тэргээ өгөөч, хүүхдүүдээ зөөнө ш дээ гэж хэлсэн. Ц........ нь Б................г муу архичин минь гээд хэл амаар доромжлоод Б............тай маргалдсан. Б............ тэгэхээр нь машины түлхүүрийг булаасан. Тэгээд Б............ бид 2 явсан. Их сүртэй зодоон цохион болоогүй, машины түлхүүрийг нь Б............ булааж авсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 80 хуудас),

 

Гэрч Ц.З.................н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “............. ........ улсын дугаартай саарал ............ маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг байсан тээврийн хэрэгсэл. Би 2024 оны 10 дугаар сард салсан эхнэр Ц........гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед Ц........гийн унаж явсан ......... ................ улсын дугаартай саарал ......... маркийн тээврийн хэрэгслийг эвдэлж гэмтээж халдсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 99 хуудас),

 

  Гэрч Т.Б.............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Хөдөөнөөс Арвайхээр сум орж ирсэн байсан юм. Өдөр 16 цагийн арчимд манай охин Ц........ над руу залгаад салсан нөхөр Зундуй нэг согтуу хүнтэй ирээд зодож нүдээд байна гээд ярсан. Тэгээд Арвайхээр сумын 1 дүгээр баг 35-07 тоотод охин Ц........ дээр очсон манай охин нүүр нь хөхөрчихсөн гар нь улайчихсан байдалтай байсан Зундуй хамт явсан найзтайгаа яваад өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 82 хуудас),

 

 Гэрч Ц.Н................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Хэрүүл, маргаан, зодооны талаар харсан. Тухайн үед манайх төрсөн ах Т................н хашаанд айл байдаг байсан. Би 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаа дэлгүүр орчихоод хашааныхаа гадаа иртэл нэг приус 20, нэг Harrier маркийн тээврийн хэрэгсэл манай хашааны үүдэнд зогсож байсан тэгтэл хоёр согтуу залуу нэг танихгүй эмэгтэй рүү мөн манай ах Түмэнжаргал руу хэрүүл, маргаан үүсгэж дайраад байсан. Дараа нь юун учиртай хүмүүс болохыг асуусан чинь машин засуулсан эмэгтэйгийн нөхөр нь найзтайгаа ирсэн гэж байсан. Орой нь нөгөөх эмэгтэй аавтайгаа ирээд машинаа аваад явсан. Тухайн үед тэр эмэгтэйгийн нөхрийн найз гэх хар цамцтай залуу манай найзыг юу гэж бодсон писда вэ чи гээд эмэгтэйгийн хоёр гарны булчин хэсгээс барьчихсан сэгсрээд нөгөө эмэгтэй нь нөхөр лүүгээ энэ нэг юм аа аваач ээ гээд орилоод байсан. Тэгээд хэсэг хэрүүл хийж байгаад тухайн хоёр залуу машинаа унаад явчихсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 94-95 хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г...................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Б.Ц........ нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын бүсийн оношилгоо Амбулаторийн тусламж, үйлчилгээ /эмийн эмчилгээ/ 40000 төгрөгийн зардал гарсан тул зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 76 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №550 дугаартай “...1 .Б.Ц........гийн  биед тархи  доргилт, баруун шанаа, хацар баруун зүүн гарын бугалга, зүүн тохой, баруун зүүн шуу, баруун хөлний өвдөг дотор дунд хэсэг, зүүн өгзөг гуя, баруун гарын сарвуу хэсэгт цус хуралт гэмтлүүд  тогтоогдлоо.

 

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

  3. Дээрх гэмтлүүд нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 18-19 хуудас),

           

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №13 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

  1. Батсуурийн Ц........гийн  сэтгэцэд хор уршиг учраагүй байна.
  2. 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хэрэгтэй холбоотойгоор сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй. 
  3. Харин 2024 оны 07 дугаар сарын 07-ны гэмт  хэргийн нөхцөл байдлаас үл хамааран суурь сэтгэл түгшилт илэрч байгаа тул цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна (хх-ийн 63-64 хуудас),

  Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан талаарх баримт (хх-73 хуудас),

Хохирогчоос гаргасан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэх хүсэлт (хх-ийн 71 хуудас) зэрэг болно.

 

            Хэрэгт шүүгдэгч Д.Б...............н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 33,43) зэрэг авагдсан байна.

 

            2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Э шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Д.Б......д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Бйн тухайд 2024 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт өөрийн найз З...............н эхнэр Б.Ц........д тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд тогтоогддог. Нотлох баримтуудын тухайд хохирогч Б.Ц........гийн өгсөн мэдүүлэг байдаг. Хохирогч Б.Ц........гийн өгсөн мэдүүлэгт тухайн үйл баримтыг буюу шүүгдэгч Д.Б нь Б.Ц........гийн эсрэг ямар үйлдэл гаргасныг тодорхой мэдүүлдэг. Дараагийн дугаарт гэрч Түмэнжаргалын мэдүүлэг, гэрч Т..................н мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий хэргийн оролцогч нартай хэн нэгэнтэй нь хамаарал бүхий биш учраас нотлох баримтаар үнэлэхэд нотлох баримтын шаардлага хангахуйц ач холбогдол бүхий шууд мэдүүлэг байдаг. Яагаад гэвэл гэрч Т.................л нь тухайн цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг нүдээр харсан байдаг. Гэрч Түмэнжаргалын тухайд болж өнгөрсөн үйл явдлыг маш тодорхой мэдүүлдэг 3-н удаагийн мэдүүлгийг ямар цаг хугацаанд яаж авч байгаа юм гэхээр 1 дүгээрт тухайн маргаан болсон газрыг дүрсэлдэг, 2 дугаарт тухайн маргаан болж байгаа үйл явдлын байршлыг тодруулдаг, дараагийн дугаарТ энэ маргаан бүхий үйл явдлыг энэ 3-аас өөр хүн харсан үзсэн хүн байна уу гэдэг байдлаар тодруулж дээрх мэдүүлгүүдийг авсан. Тэгэхэд  манай дүү Н............ харсан гэдэг байдлаар мэдээлүүлэг өгдөг. Мөн тухайн цаг хугацааг нотолж байгаа нэг мэдүүлэг буюу хохирогчийн аав Б................н мэдүүлэг байдаг. Хохирогч нь өөрийн аав Батсуурь руу залгаад улмаар очсон байдаг. Энэ цаг хугацааны буюу тухайн байршилд маргаан бүхий үйл явдал болсон гэдэг нь дээрх нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн дараагийн дугаарт ач холбогдол бүхий мэдүүлэг буюу гэрч Ц.Н..............н мэдүүлэгт Зундуй, Д.Б, Б.Ц........ гэсэн 3-н хүний маргаан бүхий байдлыг нүдээр харж мэдүүлсэн байдаг. Энэ маргаан бүхий байдлаас хохирогч Б.Ц........гийн биед ямар хохирол учирсан гэдгийг шинжээчийн 550 дугаартай дүгнэлтэд тодорхой дурдсан. Энэ дүгнэлттэй холбоотойгоор хэргийн оролцогч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал гаргасан нөхцөл байдал байхгүй.  Хэрэгт хэд хэдэн нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулсан. Анх Д.Б, Б.Ц........ нар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх асуудал яригддаг. Мэдүүлэг нотлох баримтуудаар согтуу байж болзошгүй нөхцөл байдал тогтоогддог гэсэн хэдий ч энэ нөхцөл байдал хэргийг шийдвэрлэхэд чухал нөхцөл байдал үзүүлэхгүй. Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар тусдаа шалгагдаад явах боломжтой. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 11.6 дугаар зүйлд заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. Дараагийн дугаарт машин эвдсэн гэдэг асуудал яригддаг машин эвдсэн гэдэг асуудалтай холбоотой мөрдөн шалгар ажиллагаа бүрэн явагдсан. Эхний удаад машины эвдрэлийн үнэлгээг гаргадаг энэ эвдрэлийн үнэлгээгээр  машины хаалгаа цохисон гэх асуудал яригддаг. Энэ хаалган дээр хэзээ хаана цуурсан гэдэг үнэлгээ гаргадаг бол хохирлын шууд зардал 90.000 төгрөг  шууд бус зардал 330.000 төгрөг гардаг. Энэ гэмт хэргийн шинжтэй байх шаардлага хангахын тулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг хангахын тулд 1 дүгээрт хохирлын хэмжээнд байх ёстой.  2 дугаарт энэ үйлдэл нь нотлогдсон байх шаардлагатай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу мэдүүлэг нотлох баримтуудаар тухайн машинд эвдрэл гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Гэрч Зундуйн мэдүүлгээр тухайн машинд өмнө нь ийм сэв байсан машинд хүрээгүй гэж мэдүүлэгдэг. Хэрэв З...........н мэдүүлгийг Д.Б..............н мэдүүлэгтэй ашиг сонирхлын зөрчилтэй буюу энэ хоёр хоорондоо найз нөхдийн холбоо хамааралтай гэж үзэж нотлох баримтаар үнэлэхгүй тохиолдолд гэрч Т..............., Н............н мэдүүлгийг үнэлэх боломж мөн гарч ирж байдаг. Яагаад гэвэл гэрч Түмэнжаргалын мэдүүлэгт машин хашаан дотор байсан хашааны гадаа энэ 3-н хүн маргалдаад байсан. Би машинаас буугаагүй, буухад над руу дайраад байсан гэдэг асуудал яригддаг. Гэрч Нэргүйн мэдүүлэгт мөн адил маргаан бүхий байдал гадаа өрнөдөг энэ маргаан бүхий байдал дуустал би хашааны гадна зогссон гэдэг байдлаар мэдүүлдэг учраас энэ нөхцөл байдал хөтөлбөргүйгээр тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Хэрэв ийм нөхцөл байдал байдаг хэрэгт авагдсан нотлох баримтуудад өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдох учиртай. Энэ хэрэгт нотлох баримтыг хүрэлцэхүйц байдал буюу хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагааг хийж тухайн цаг хугацаанд байсан нийт 6-н хүнээс бүгдээс нь мэдүүлэг авдаг зарим тохиолдолд хоёроос гурван удаа ч мэдүүлэг өгсөн нөхцөл байдал байна. Ийм учраас хэрэгт авагдсан мэдүүлэг ялангуяа тухайн цаг хугацаанд байсан хохирогч, шүүгдэгч 2 гэрч болох Зундуй, Түмэнжаргал нарын мэдүүлгийг үнэлэх бүрэн боломжтой. Дээр нь тухайн цаг хугацаанд нэмж тодруулсан Батсуурь, Нэргүй нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдлыг тодруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө бусдын биед хохирол учруулдаг энэ хохирол санаатай учруулсан нөхцөл байдал байдаг. Хэрэв болгоомжгүй юм уу өөрийн үйлдэл мэдэхгүй гэдэг үйлдэл байх юм бол энэ маань  гэмт хэрэг биш байдаг. Шүүгдэгч Д.Б..................н тухайд ийм үйлдэл болсон талаар яллагдагчаар өгсөн мэдүүлэгт тодорхой дурдагддаг. Сая шүүхийн хэлэлцүүлэгт тодруулахад мөн адил гэм буруугийн зөвшөөрч байна гэдэг агуулгаар тайлбарлалаа. Харин цохьсон гэдэг асуудал дээр цохих, өшиглөх үйлдэл хийгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар авагдсан өөрөөр хэлбэл мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Энэ цохиж байгаа үйлдлийн улмаас тухайн хохирогчийн биеийн аль хэсэгт хохирол учирч байгаа вэ гэдэг нь гэмт хэргийн хувьд бүрэн нотлогдож байгаа. Хэрэв болгоомжгүй гэдэг үйлдлийн тухайд тухайн хор уршиг учрахыг урьдчилан тооцоолоогүй эсвэл өөр байдлаар учруулсан гэж ойлгодог боловч Д.Б..............н тухайд найз Зундуйгаа өмөөрч хохирогч Б.Ц........д идэвхтэй үйлдэл хийж байгаа шинж нь өөрөө шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас шүүгдэгч Д.Б.............н дээрх үйлдэл нь Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл дээр сэтгэцэд хор уршиг учраагүй гэж дүгнэсэн. Дараагийн дугаарт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар сэтгэцэд урьдчилан хор уршгийг тогтоолгохгүй гэж хохирогчоос мэдүүлсэн байгаа учраас энэ асуудал дээр улсын яллагчаас байр суурь илэрхийлэх шаардлагагүй гэж үзэж байна. Харин сая тодруулсанчлан хохирогч цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардал байвал иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Х.............. шүүгдэгчийн гэм буруугийн талаар “... Улсын яллагчаас дэлгэрэнгүй ярьчихлаа. Шүүгдэгч Д.Б...................н үйлдэл нь гэмт хэрэг мөн үү, яагаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн энэ нь ямар ямар нотлох баримтаар нотлогдож байна гэдэг талаар. Мөн хохирогч Б.Ц........ болон гэрч Түмэнжаргал нарын мэдүүлгээр Д.Б.................н үйлдэл нь санаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн байна гэдэг нь нотлогдож тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирлын асуудал дээр хохирогч Б.Ц........гийн хувьд сэтгэл санаандаа хохирол учирсан гэж үзэж шинжээчийн дүгнэлттэй санал нийлдэггүй. Тэгээд шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргуулъя гээд хүсэлт гаргасан боловч цагдаагийн байгууллагаас хэрэг шалгаж байгаа мөрдөгч нарыг олон удаа сольж хүсэлтийг хангахгүй байх болон удсан нөхцөл байдлаас хамаарч Б.Ц........ надад хотоос дахин дахин ирэхээс залхаад сүүлдээ мөрдөгч Лхагвасүрэнгийн гуйлтаар сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй энэ хэргээ ингээд хурдан шийдүүлье энэ хэргийг хурдан шийдүүлж мартаж салмаар байна гэсэн байдлаар шинжээчийн дүгнэлт дахин тогтоолгохгүй гомдолгүй гэж бичиг бичиж өгсөн. Дахиж наашаа ирэхгүйн тулд түүнээс биш хохирогч Б.Ц........гийн сэтгэл санаанд учирсан хохирол болон сэтгэл санааны хувьд Д.Б...............д маш их гомдолтой байгаа ерөөсөө огт хамааралгүй таньдаггүй хувийн харилцаагүй байж хүнийг ирээд согтуугаар ирж зодоод биед нь хохирол учруулчихсан дээр нь ална гэж заналхийлсэн. Энэнээс болж сэтгэл санаанд нь  хангалттай хохирол учирсан гэж үзэж байна. Тэгээд Улсын дээд шүүхийн тогтоол 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалууд гэсэн тогтоолын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал гэсэн хүснэгт дээр хүний биед гэмтэл учраагүй зөвхөн сэтгэцэд үүссэн бага зэргийн гэмтэл учирсан байхад 1 дүгээр зэрэг байгаа гээд тогтоочихсон. Хүний биед гэмтэл учраагүй байхад гэтэл Б.Ц........гийн биед бүхэл бүтэн гуя, гар шанаанд нь гээд өчнөөн олон газар хоёр, гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмтэл учруулчхаад байхад Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний  сэтгэцийн хор уршиг тогтоодог шинжээч нар огт гэмтэл учраагүй гэсэн дүгнэлт гаргачихсан байгаа. Дээд шүүхийн тогтоол дээр хөнгөн зэргийн гэмтэл учрахад сэтгэцийн  2 дугаар зэрэглэл дээр сэтгэцэд нь гэмтэл учирсан байна гэж ийм хүснэгт ийм аргачлалуудыг тогтоочихоод байна. Тэгэхээр одоогоор шинжээчийн дүгнэлт нь гараагүй ямар ч хохирол учирсан гэсэн баримтууд байхгүй байгаа учраас сэтгэцэд учирсан хохирол болон эмчилгээний зардал, замын зардал энэ бүх зардлын баримтуудаа бүрдүүлээд иргэний журмаар дахиж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Б гэм буруугийн талаараа “...Хохирогч Б.Ц........гийн мөнгөн торгуулийг төлнө гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ......... сумын ................. дүгээр баг .......... тоотод байрлах Ц.Т............н хашаанд өөрийн найз Зундуйн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Б.Ц-тай тухайн үед үүсгэсэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, цохих, өшиглөх үйлдлээр Б.Ц........гийн биед тархи доргилт, баруун шанаа, хацар, баруун зүүн гарын бугалга, зүүн тохой, баруун зүүн шуу, баруун талын өвдөг дотор дунд хэсэг, зүүн өгзөг, гуя, баруун гарын сарвуу хэсэгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

              Хохирогч Б.Ц........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн аав Батсуурийн хамт аавын  машиныг янзлуулах гээд Алтан жолоо авто засварын газарт очсон. Машинаа янзлуулаад машин янзалсан засварчингаас машин тавьчих газар байна уу түрдээ нуух гэж байгаа юм аа гэж асуухад засварчин манай хашаанд тавчих гэсэн. 01 дүгээр баг 35-7 тоот хашаанд машинаа тавьчихаад засварчинтай хөдлөх  гээд явж байтал араас приустэй салсан нөхөр Зундуй болон түүний найз Б............ 2 машинаас бууж ирсэн.  Зундуй миний гарнаас барьтал Б............ ирээд гараараа миний баруун талын шанаа руу хэд хэдэн удаа цохисон мөн хөл рүү өшиглөсөн, гарны булчингаас базсан, хэл амаар доромжилсон айлган сүрдүүлээд байхаар нь би аав руу залгаад айлын хашааны гадаа салсан нөхөр Зундуй хүнтэй ирээд хамт ирсэн хүн нь намайг зодоод байна гэж аавд хэлсэн. Б............ миний машины түлхүүрийг булааж аваад шидсэн мөн жолооч болон жолоочийн хаалгыг гараараа зангидаад 2 хаалга руу цохисон..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48 хуудас),

 

   Гэрч Ц.Т.................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 02 дугаар багт байрла  Алтан жолоо авто засварын газар ажил дээрээ байхад Ц........ гэх эмэгтэй машины шил солиулахаар ирсэн юм. Машины шилээ солиулчихаад явах гэж байгаад түр зуур машин тавчих газар байна уу гэж асуусан. Би манай хашаанд тавьчих гээд дагуулаад Арвайхээр сумын 09  дүгээр багт байдаг хашаандаа дагуулж ирээд энд түрдээ тавчих гэсэн. Хашаандаа машины оруулж тавьчхаад намайг нэг газар хүргээд өг, гээд би хүргэж өгөх гээд машиндаа суулгаад хөдлөх гэж байтал цагаан өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр согтуу залуу бууж ирээд Ц........ гэх эмэгтэйтэй хэрүүл маргаан хийгээд хэрэлдээд байсан. Нэг нь Ц........ гэх эмэгтэйгийн  нөхөр юм шиг байсан тэгээд удалгүй хэрүүл хийж байгаад нөгөө хоёр залуу машинаа унаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 84 хуудас),

 

  Гэрч Ц.Т................н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Б.Ц........г аваад хашааны гаднаасаа хөдлөх гэж байхад приустэй согтуу 2 залуу давхиж ирээд над руу дайраад байсан. Намайг зодож цохисон асуудал бол байхгүй. Тэгтэл Ц........гийн нөхөр З.................тай хамт ирсэн Б............ гэх залуу Ц........ руу өөр хүнтэй явалдлаа гээд дайраад зүүн гараараа Ц........гийн баруун шанаа руу цохиж байгаа харагдсан. Ойртохоор над руу дайраад байсан болохоор би холоос хараад л байсан. Б............ согтуурахаад Ц........ руу дайраад барьж аваад татаж чирээд байгаа харагдсан. Би хэрүүл маргаан болж байхад машинаас буугаагүй. Юунаас болж маргасан талаар мэдэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл хашаан дотор байсан хэрүүл маргаан хийж байсан хүмүүс хашааны гадаа маргалдаад байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 90-91 хуудас),

 

  Гэрч Ц.З..............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчимд найз нартайгаа Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байхад салсан эхнэр Ц........ нь 44-77 ӨВР улсын дугаартай саарал Harrier унасан явахаар нь би Б............ гэх найзтайгаа Ц........ дээр яваад очсон. Ц........ өөр машинд суугаад хөдлөх гэж байхад нь очсон. Тэгээд би Ц........д үр хүүхэд дээрээ очихгүй юм уу гэж хэлсэн. Б............ найз маань чи одоо Зундуйд унаа тэргээ өгөөч, хүүхдүүдээ зөөнө ш дээ гэж хэлсэн. Ц........ нь Б............йг муу архичин минь гээд хэл амаар доромжлоод Б............тай маргалдсан. Б............ тэгэхээр нь машины түлхүүрийг булаасан. Тэгээд Б............ бид 2 явсан. Их сүртэй зодоон цохион болоогүй, машины түлхүүрийг нь Б............ булааж авсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 80 хуудас),

 

Гэрч Ц.З............н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “............. ..........улсын дугаартай саарал .......... маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг байсан тээврийн хэрэгсэл. Би 2024 оны 10 дугаар сард салсан эхнэр Ц........гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед Ц........гийн унаж явсан ......... ............ улсын дугаартай саарал ......... маркийн тээврийн хэрэгслийг эвдэлж гэмтээж халдсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 99 хуудас),

 

  Гэрч Т.Б...............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Хөдөөнөөс Арвайхээр сум орж ирсэн байсан юм. Өдөр 16 цагийн арчимд манай охин Ц........ над руу залгаад салсан нөхөр Зундуй нэг согтуу хүнтэй ирээд зодож нүдээд байна гээд ярсан. Тэгээд Арвайхээр сумын 1 дүгээр баг 35-07 тоотод охин Ц........ дээр очсон манай охин нүүр нь хөхөрчихсөн гар нь улайчихсан байдалтай байсан Зундуй хамт явсан найзтайгаа яваад өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 82 хуудас),

 

 Гэрч Ц.Н................н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Хэрүүл, маргаан, зодооны талаар харсан. Тухайн үед манайх төрсөн ах Т............н хашаанд айл байдаг байсан. Би 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаа дэлгүүр орчихоод хашааныхаа гадаа иртэл нэг приус 20, нэг ..............маркийн тээврийн хэрэгсэл манай хашааны үүдэнд зогсож байсан тэгтэл хоёр согтуу залуу нэг танихгүй эмэгтэй рүү мөн манай ах Түмэнжаргал руу хэрүүл, маргаан үүсгэж дайраад байсан. Дараа нь юун учиртай хүмүүс болохыг асуусан чинь машин засуулсан эмэгтэйгийн нөхөр нь найзтайгаа ирсэн гэж байсан. Орой нь нөгөөх эмэгтэй аавтайгаа ирээд машинаа аваад явсан. Тухайн үед тэр эмэгтэйгийн нөхрийн найз гэх хар цамцтай залуу манай найзыг юу гэж бодсон писда вэ чи гээд эмэгтэйгийн хоёр гарны булчин хэсгээс барьчихсан сэгсрээд нөгөө эмэгтэй нь нөхөр лүүгээ энэ нэг юм аа аваач ээ гээд орилоод байсан. Тэгээд хэсэг хэрүүл хийж байгаад тухайн хоёр залуу машинаа унаад явчихсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 94-95 хуудас),

 

            Иргэний нэхэмжлэгч Г.Г..............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Б.Ц........ нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын бүсийн оношилгоо Амбулаторийн тусламж, үйлчилгээ /эмийн эмчилгээ/ 40000 төгрөгийн зардал гарсан тул зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 76 хуудас),

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №550 дугаартай “...1 .Б.Ц........гийн  биед тархи  доргилт, баруун шанаа, хацар баруун зүүн гарын бугалга, зүүн тохой, баруун зүүн шуу, баруун хөлний өвдөг дотор дунд хэсэг, зүүн өгзөг гуя, баруун гарын сарвуу хэсэгт цус хуралт гэмтлүүд  тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

            3. Дээрх гэмтлүүд нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

             4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 18-19 хуудас),

           

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №13 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

            1.         Батсуурийн Ц........гийн  сэтгэцэд хор уршиг учраагүй байна.

            2.         2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хэрэгтэй холбоотойгоор сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй. 

            3.         Харин 2024 оны 07 дугаар сарын 07-ны гэмт  хэргийн нөхцөл байдлаас үл хамааран суурь сэтгэл түгшилт илэрч байгаа тул цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна (хх-ийн 63-64 хуудас),

            Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан талаарх баримт (хх-73 хуудас),

            Хохирогчоос гаргасан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэх хүсэлт (хх-ийн 71 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Бйн үйлдсэн хохирогч Б.Ц........гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

         

            Шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

         3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Хохирогч Б.Ц........ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан “...Миний бие Б.Ц........ нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” (хх-ийн 71 хуудас) гэсэн хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.  

 

          4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Ц.Э шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Б..............н үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал түүний хувийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй мөн хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Дээрх торгуулийн мөнгөн дүнг хэсэгчлэн төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгчид 2024 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй хохирогчид хохирол төлбөр төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүйг тус тус дурдаж байна. Шүүгдэгчийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Х............... шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Д.Б өөрийн эрүүгийн хариуцлагын талаар “..Тусгайлан гаргах саналгүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          

            Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

            Шүүх шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тодорхой ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б................г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

            Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч............ овгийн Д.............н Б............г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч......... овгийн Д...............н Б.............г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б......д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ц........д 2,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 40,000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Б.Ц........  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаа нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА